Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Цаст импекс”, ”Монгол глобаль”-ийн маргаан 4 жил үргэлжилж байна

2014-4-03
0
ЖИРГЭХ

tsasr    Хоёр компанийн хоорондох газрын маргааны асуудалд 28 иргэн хохироод байгаа талаар бид хүргэж байсан. Тодруулбал, “Цаст импекс” компанийн барьж буй орон сууцанд захиалга өгсөн иргэд газрын маргаанаас болж хохирч байгаа юм. Өөрөөр хэлбэл, ашиглалтанд удахгүй орох гэж байгаа “Цаст импекс”-ийн байранд захиалга өгсөн иргэд байрандаа орох хугацаа нь болчихоод байхад өнөөх байр нь газрын асуудлаар шүүхдэлцсээр байгаа юм. Тодруулбал, “Цаст импекс”-ийн орон сууц барьж байгаа газрын хажууд байрлах “Монгол глобаль”, “Монгол эм импекс” зэрэг газрууд тус орон сууц барих газрыг өөрсдийнх нь газраас хумсаллаа хэмээн шүүхдэлцэж эхэлсэн юм. Энэ хэрэгт Нийслэлийн газрын алба ч буруутай юм байна. Тиймээс “Монгол глобаль” компанийн зүгээр Нийслэлийн газрын алба, Засаг даргыг хариуцагчаар татаж Захиргааны хэргийн шүүхээр явсаар өдгөө 4 жилийн нүүрийг үзэж байгаа юм.

Юутай ч газрын албаныхны хайхрамжгүй байдлаас болж нэг компани нөгөө компанийн эрхэд халдах болов уу, эсвэл “Цаст импекс” буруутай юу гэдгийг одоогоор тогтоогоогүй ч шүүхээс нэг хэргийг 4 жил болгон сунжруулж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Бид энэ хэргийг араас сурвалжлахаар “Цаст импекс” компанийн хуулийн зөвлөхтэй очиж уулзахад “Хэрэг шүүхийн шатанд явж байхад би мэдээлэл өгч болохгүй. Ямар ч байсан дөрвөн жил энэ хэрэг сунжирч байгаа нь ямар учиртай талаар Захиргааны хэргийн шүүхээс тодруул. Манай зүгээс бол нэн даруй шүүхээр орж хэргийг шийдвэрлэх л чухал байна” хэмээсэн юм.

DSC_1830Хэрэг явдлын талаар байр захиалагч иргэн Н.Энхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-28 иргэн байрандаа ч  орж чадаагүй байж хохироод байна гэсэн үү?

-2010 оны гуравдугаар сараас 28 захиалагч “Цаст импекс” гэх компанид 1-4 өрөө байрны захиалга өгсөн. Мэдээж иргэдэд шууд байр захиалах бэлэн мөнгө байхгүй учир амьдарч байсан хашаа байшингаа зарж, банкнаас зээл авах аргаар байраа захиалсан. Бүр хоёр өрөө байртай байсан иргэд энэ компаниас гурван өрөө байр авахаар өмнөх орон сууцаа зарсан тохиолдол ч байгаа.

Гэтэл газрын маргаан гэнэт үүсч, дөрвөн жил дамнан яригдсаар өдий хүрч байна.

-Газрын маргаан гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд  “Цаст импекс” компани нэг хашаанд хоёр орон сууц барьж эхэлсэн байдаг. Эхний байр нь ашиглалтанд ороод захиалагчдаа ч байрандаа оруулчихсан. Харин бидний захиалсан хоёр дахь орон сууцыг барьж байх явцад өөр компаниудаас наад газар чин асуудалтай гээд маргаан хийж эхэлсэн. Улмаар шүүхийн шатанд энэ хэрэг явж бид байрандаа ч орж чадахгүй, юу болохыг хүлээсээр дөрвөн жил болж байна.

-Тэгэхээр өөр компани тухайн орон сууц баригдаж байгаа газрыг өөрсдийнх гээд байгаа гэж ойлгож болох уу?
- Бид урьдчилгаа мөнгөө өгөөд орон сууцаа захиалчихсан байж байтал гэнэт л  газартай давхацал үүссэн байна гэх асуудал гарч ирсэн. Тодруулбал, “Цаст импекс” компанийн  хажуугийн компани болох “Монгол глобал”, “Монгол эм импекс” зэрэг компаниуд  өөрсдийн газартай тухайн газрыг давхацсан байна гээд шүүхдэлцэж эхэлсэн. Улмаар энэ асуудал 4 жил болж байгаа гэсэн үг.

-Шүүхээс эргэж буцсаар байгаа юм уу?
-Анхан шат, давж заалдахаар ороод овоо шийдэгдэх гэж байтал Дээд шүүхээс дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаачихсан. Ингээд буцаад л шалгагдаж барьсаар байгаад 4 жилийн нүүр үзлээ. Монголын түүхэнд 4 жил болсон хэрэг нэг байдаг гэсэн. Харин энэ маргаантай нийлээд хоёр боллоо.  

-Та бүхэн урьдчилгаа мөнгө гэж яг хэчнээн төгрөг өгсөн бэ?
-Бид бараг 1 тэрбум төгрөг өгсөн. Улмаар орон сууц маань 5 давхар хүртлээ цутгачихсан байгаа.
55480961
Харин “Монгол глобаль” компанийн захирал анх энэ хэргийг эхэлж байхад ийн ярьж байжээ.

Тэрбээр “ “Цаст констракшн” манай хашаатай залгаад байшин барина гэхээр нь “Энэ чинь болохгүй ээ, барилгын стандарт норм зөрчинө” гэсэн. Гэвч болно гээд хөрөнгөөрөө “шатах” юм. Нийслэлийн Засаг дарга болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг мэргэжлийн байгууллагаас “Цаст констракшн” компанийг Газрын тухай хуулийн хэд, хэдэн зүйл, заалтыг зөрчиж, барилга барихаа зогсоо гэсэн шаардлага хүргүүллээ. Гэтэл “Өчнөөн сая төгрөг зарж байгаа та нар хохирч үлдэнэ шүү” гээд үнэнийг нь хэлэхээр над руу  дайраад байх юм. Өөрөө юу алдчихав аа гэдгээ ерөөсөө ухаарахгүй байна. “Монгол эм импекс” болон манай компанийн дундах газрыг  “Цаст констракшн” худалдаж авсныг бид анхнаас нь мэдсэн. Худалдаж авсан газартаа орон сууц барихад нь эсэргүүцээгүй. Тэр байшин бидний эрх ашигт нөлөөлөх нь бага юм байна гэж үзсэн. Гол нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, 120 мянгатад байдаг ногоон байгууламж дээр орон сууц барих гээд оршин суугчидтай хоёр сар тэмцээд хөөгдсөн. Тэндээсээ хөөгдөж энд ирээд “Бид хятад ажилчин олноор авчирсан. Барилгаа барихгүй бол “шатах” гээд байна” гэхээр нь хөрш болох “Монгол эм импекс”, манай компани хоёр зөвшөөрөөд барилгыг нь бариулсан. Гэтэл энэ хавар хоёр дахь барилгаа бариад эхэлчихлээ. Ингэхдээ хөрш байгууллагынхаа эрх ашгийг огт харгалзаагүй” гэжээ.
DSC_1829
Ийн “Цаст констракшн” өөрийн эрх ашгийг бодохгүй бусдын газраас хумсалж давхар барилга барьж эхэлсэн нь эцэстээ шүүхээр явахад хүргээд байгаа аж. Уг нь  холбогдох байгууллагуудаас тухайн үед Цастыг үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн албан тоотыг хүртэл өгч байжээ. Харин одоо энэ бүгдийг үл тоож оршин суугчдаасаа 1 тэрбум шахуу төгрөгийг урьдчилан авч барилга бариад эхэлсэн байгаа нь эцэстээ захиалга өгсөн иргэдээ чирэгдүүлэхэд хүргээд байна.

Дашрамд хэлэхэд, энэхүү газрын маргааны шүүх хурал өнөөдөр 15.00 цагаас Захиргааны хэргийн шүүхэд болно.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ЗОЧИН (202.179.28.99)
    Цастынхан асуудал ихтэй болохоор дараагийнхаа барилгаа барьж чадахгүй байгаа юм бна. 13 хороололд барих барилга нь 3 жил хойшлоод захиалагч нараа хохироож бна.
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.23.51.8)
    yst l 4 jil heruul hj bgaa shuu tsast bol shunaliin huudiinuud
    2014 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.247.170)
    muusainuud
    2014 оны 04 сарын 03 | Хариулах
  • aagii (202.131.247.170)
    barilga gazriin mrgaanii asuudal unendee bainga asuudaltai bh yumaa.enen asuudlig gazarin alba bolon busad holdogdoh gazar asuudla shiidwerleh heregtei bn
    2014 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    9 цаг 4 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    9 цаг 6 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    9 цаг 10 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    10 цаг 30 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    11 цаг 24 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    11 цаг 49 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    13 цаг 3 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    13 цаг 7 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    13 цаг 13 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    13 цаг 23 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    13 цаг 25 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    13 цаг 27 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    13 цаг 33 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    14 цаг 35 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК