Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Туул гол цэвэрлэхэд 1000 оюутан дайчлагдаж, С.Оюун урмын үг хайрлав

2014-4-10
0
ЖИРГЭХ
   Хөдөлмөрийн яамнаас ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэн ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг  хоёр дахь  жилдээ  хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд өнгөрсөн жил 6417 мэргэжилтэн бэлтгэгдэж тэдний 79 хувь ажлын байртай болсон байна. Энэ жилийн хувьд эхний ээлжний 5220 суралцагч танхимын сургалтаа дуусгаж, дадлагын хичээлдээ орж байгаа аж.
    Хөдөлмөрийн яамнаас ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэн ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг  хоёр дахь  жилдээ  хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд өнгөрсөн жил 6417 мэргэжилтэн бэлтгэгдэж тэдний 79 хувь ажлын байртай болсон байна. Энэ жилийн хувьд эхний ээлжний 5220 суралцагч танхимын сургалтаа дуусгаж, дадлагын хичээлдээ орж байгаа аж. Танхимын  сургалтын төгсөлт болон хоёрдугаар ээлжийн хичэээлийн нээлтийн арга хэмжээг  “Баялгийг бид бүтээнэ”  нэрийн дор зохион байгуулсан.  Мөн  Чингисийн талбайд  “flash mob” -д оролцон үзэл бодлоо бусдад түгээсэн юм. Харин өчигдөр Туул голын сав газарт цэвэрлэгээ хийлээ. Энэхүү цэвэрлэгээнд  14 сургуулийн 1000 оюутан хамрагдсан юм. Цэвэрлэгээний үеэр БОНХ-ийн сайд С. Оюун ирсэн юм.
IMG_0013
 Тэрбээр “Цэвэрлэгээний ажлыг албан шаардлагаар биш сайн дураар хийх ёстой. Мөн хогоо хаяхгүй байх хэрэгтэй юм. Туул голын дагуу маш их хог хаядаг. Өнгөрсөн жил Туул голын дагуу 50 метр онцгой бүсийн тэмдэгжилтийг хийсэн байгаа. Мөн Туул голын сав газрын захиргаа гэж байгууллагдсан. Хөдөлмөрийн яам МСҮТ-үүдтэй хамтраад маш зөв ажлыг санаачилж хийж байна. Одоо цэвэрлэгээ хийж байгаа залуучууд хогоо гудамж талбайд хаяхгүй байх. Манай яам, Хөдөлмөрийн яамтай хамтраад цэвэрлэгээний ажлыг эхлүүлж байгаа. Цаашлаад бусад яам болон төрийн байгууллагатай хамтран нэг сарын аяныг зохион байгуулна” гэдгээ хэлсэн юм.
IMG_0118
Харин МСҮТ-ийн оюутнууд цэвэрлэгээ маш идэвхитэй оролцож, өөрсдийн хариуцаж авсан газрынхаа хог хаягдлыг  хурдан шуурхай цэвэрлэж байв. Цэвэрлэгээнд хамрагдсан оюутнууд өөрсдийнхөө суралцаж байгаа мэргэжлийн хувцасаар жигдэрсэн байсан юм. Мөн “Үндэсний мэргэжилтэн бэлтгэх хөдөлмөр” хамрагдснаар ажлын байраар бүрэн хангагдах боломжтой учраас бусад их, дээд сургуулиас давуу талтай гэдгээ хэлж байв. Түүнчлэн, энэ хөтөлбөрт хамрагдснаар өөрсдийн хүссэн мэргэжил ажилдаа орж байгаа гэдгийг онцоллоо.
IMG_0098
Цэвэрлэгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлч гэсэн оролцож байв. Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэд албан бус боловсрол олгох төвийн тэргүүн Н.Энхбаяр хэлэхдээ “Манайх хөгжлийн бэрхшээлтэй  иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Хөдөлмөрийн биржтэй хамтарч  зургаан чиглэлийн сургалт явуулдаг. Энэхүү сургалтандаа өөрийн зорилтот бүлэгт хамрагдсан иргэдийг хамруулж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байраар хангагдах боломж бага байдаг.  Тиймээс бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ямар чиглэлээр сургалт явуулбал ажлын байр болох вэ гэдгийг судлаж үзсэн. Үүний үндсэн дээр оёдол эсгүүр, талх нарийн боов,  комьютерийн хэрэглээ гэсэн чиглэлээр сургалт явуулж байгаа. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т манайхаас 64 оюутан суралцаж байгаа. Үүнээс 54 иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Энэ долоо хоногт суралцаж төгсөөд ажлын байрандаа дадлагаа хийнэ. Оёдол эсгүүр чиглэлээр нэлээд олон иргэд суралцаж байгаа. Эдгээр хүмүүс өөрсдөө бүлэг болоод үндэсний болон европ хувцасны чиглэлээр үйлдвэрлэл эрхлэж байгаа” гэдгийг онцолсон юм. Оюутнууд  Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл нийтдээ 16 км газрын хог хаягдлыг цэвэрлэлээ. Улмаар цэвэрлэсэн хог хаягдлыг шуудайлж Баянзүрх,  Хан-Уул дүүргийн ТҮК-ийн машинд ачуулсан юм.
20140409_105315
 “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн нэгдүгээр ээлжинд хотын 31 МСҮТ-д 1662 суралцагч, хөдөөд 26 МСҮТ-д 3558 суралцагч 948 ажил олгогчийн 7772 ажлын байрны захиалгаас сонгон суралцаж байгаа юм.  Харин “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хоёрдугаар ээлжийн бүртгэл явагдаж, 2919 иргэн бүртгүүлсэнээс 1728 иргэн ажил олгогчтой гэрээ байгуулан хичээлдээ ороход бэлэн болсон байгаа аж. Иргэдээ ажилтай, орлоготой болгох, нөгөө талаас ирээдүйд хийгдэх үндэсний бүтээн байгуулалтад оролцох дотоодын ажиллах хүчийг бодлоготойгоор бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй, чадвартай ажилтан нийлүүлэх бодлогод томоохон түлхэц болж буй энэ хөтөлбөрт Засгийн газар онцгойлон анхаарал хандуулж байгаа юм байна. Мөн Хөдөлмөрийн яам “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг цаашид хэрэгжүүлж, улам олон ажил хайгч иргэдийг ажилтай орлоготой болгож, Монгол хүн өөрөө эх орныхоо бүтээн байгуулалтыг түүчээлэх учиртай хэмээн үзэж байгаа аж. Иймээс энэ онд бүтээн байгуулалтын их ажлууд хийгдэж, зарим аймгийг Улаанбаатар хоттой авто замаар холбохын зэрэгцээ орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжинэ. Түүнийгээ дагаад сайн арматур зангидагч, өрлөгчин, авто зам барих мэргэжилтэн чухал байгаа. Тиймээс Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн төв биржид хандан бүртгүүлж “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдаж “цалинтай” суралцан мэргэжилтэй болж, ажилтай болох алтан боломж иргэн бүрт  байгаа гэдгийн албаны хүмүүс онцолсон юм.
20140409_103843
Юутай ч бид энэ удаад нийгэмрүүгээ чиглэсэн, иргэдэд бага ч гэсэн урам зоригийг бэлгэлэх үүднээс дээрх сурвалжлагыг бэлтгэлээ.
20140409_104451

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    8 цаг 1 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    8 цаг 3 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    8 цаг 7 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    9 цаг 27 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    10 цаг 20 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    10 цаг 46 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    12 цаг 0 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    12 цаг 4 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    12 цаг 9 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    12 цаг 20 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    12 цаг 22 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    12 цаг 24 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    12 цаг 30 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    13 цаг 31 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК