Бурхан багш анхлан “Номын хүрдээ эргүүлсэн” их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Үндэсний номын сан, Гандантэгчинлэн хийд тэргүүтэй зарим сүм хийдүүд хамтран “Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү”
арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Гандантэгчэнлин хийдэд хадгалагдан буй хосгүй үнэт “Алтан Ганжуур”, Монголын Үндэсний Номын Санд хадгалагдан буй “Сандуйн жүд” болон “Доржзодов”, “Алтгангэрэл” тэргүүтэй судруудын дээжийг Тусгаар тогтнолын талбайд 10:00 -14:00 цагийн хооронд залах бөгөөд судруудын агуулгыг олон нийтэд сурталчилан таниулах гэнэ.
24tsag.mn

























































