ССАЖЯ-ны урилгаар Германы гурван сургагч багш "Герман улсын сэргэн засварлалтын туршлага -2014" сургалтыг манай улсад зохион байгууллаа. Засварыг долоо хоногийн турш "Хархорум" музейд хийсэн юм. Сургалтад Соёлын өвийн төв, ШУА-ийн Археологийн хүрээлэн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, орон нутгийн музейн 22 сэргээн засварлагч хамрагджээ. Тэд төмөр даавуу арьс мод шавар эдлэлийн техник технологи, малтлагын үед анхаарах зүйлс болон баримтжуулалт, олдворын тээвэрлэлтийг судалж сэргээн засварлах дадлага хийжээ.
24tsag.mn

























































