Манай хэдэн найзууд эрчүүдээрээ Эрдэнэт явж л дээ. Орой болсон хойно хамаг юм хаалттай, "Хаан" буузнаас мангар их бууз аваад буудалд орж гэнэ. Тэгээд ганц хоёр юм задлаад буузаа идээд унтахаар болж. Тэгсэн нэг нь түрүүлээд тасраад унтаад өгч. Нөгөө хэд нь шоглох санаатай түрсикэн дотор нь нэг бууз хийчээд унтаад өгч. Өглөө нь бүгд босоод мань эрийг босооч, гарья гэсэн чинь "та хэд гарч бай, би араас чинь очьё" гэж гэнэ. Нөгөө хэд гараад цай, буцалсан ус нтр зохицуулчихаад эргээд ороод ирсэн өнөөх чинь босоод хувцасаа өмсчихөөд инээгээд сууж байж гэнэ. Тэгээд:- Би эхлээд өмдөндөө баачлаа гэж бодоод гараа хийгээд үнэрлээд үзтэл бууз үнэртээд, тэгээд гаргаад иртэл бууз байдаг байгаа...
Нөгөө хэд нь элгээ хөштөл инээлдэж байгаад цайгаа ууцгааж үлдсэн буузнуудаа идэж гэнэ. Нөгөөх чинь бууз идэх хүсэл алгаа гээд л суугаад байж... Тэгээд буузаа идээд дууссан чинь нөгөөх чинь татаад уначиж. Нөгөө хэд нь яасан ийсэн гээд асуусан чинь:
- Би тэр буузыг чинь наад буузан дотор чинь хийчихсэн гэж гэнэ.
Бөөлжих нь бөөлжөөд, бөөн юм болцгоож... өнөөх чинь инээгээл байж... Зарим нэг нь дараа нь сэм асууж байна гэнэ шүү
- Миний хөгшин тэр буузаа аль хавьд тавьсан бэ? гээл хахаxaxa
Via Uka Akula


























































Сэтгэгдэл (3)