Шведийн Гётеборг хотноо хүүхдийн хөлбөмбөгийн клубуудын Gothia
Cup тэмцээнд “Дэрэн ФС” клуб амжилттай оролцож элэг нэгтнээ баярлуулсан билээ. Тэгвэл олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргаж, эх орныхоо нэрийг гаргасан өсвөрийн хөлбөмбөгчдийг өнөөдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзахаар болжээ.
Түүнчлэн салбарын сайд үргэлжлүүлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа болон буудлагын спортын паралимпийн тамирчдыг хүлээн авч уулзах юм байна.
Уулзалт 12:00 цаг болон 14:00 цагуудад болох аж.
24tsag.mn


























































