Энэ сарын 30-наас ирэх есдүгээр сарын 14-ний өдрүүдэд Испани улсад эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ДАШТ болно. Тэгвэл тус тэмцээнийн TV9 телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулахаар болжээ. Тэмцээний тайлбарлагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал болон Б.Дамба, С.Тулга нар ажиллах юм байна. Тэд үдэш бүрийн 19:30, 22:30, болон 03:00 цагуудаас үзэгчидтэйгээ уулзах гэнэ.
Дашрамд сонирхуулахад ЛАШТ-ий өмнө МҮСБХ сагсан бөмбөг сонирхогч залуусын дунд шилдэг 24 багийн тоглолтыг зохион байгуулахаар болсон бөгөөд оролцогчид энэ сарын 13-20-ныг дуустал дэмжиж буй багийнхаа нэр логог ашиглан тэмцээнд оролцох боломжтой аж.
24tsag.mn


























































