Фэйсбүүк цахим хуудаснаа "Үнэртэй усанд дурлагсдын клуб" хэмээх өвөрмөц групп бий. Энэхүү группд үнэртэнд дуртай 30 гаруй мянган залуус нэгдсэн байх ба тэд энэ сарын 9-нд нэгэн сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Тодруулбал группын бүх гишүүдийн уулзалт буюу Үнэртэн бэлэглэх өдрийг зохион байгуулах гэж байна. Хэрэв та үнэртэй ус сонирхдог, тансаг үнэртнүүдийн талаар сонирхол нэгтэй хүмүүстэйгээ санал солилцохыг хүсвэл наймдугаар сарын 9-ны бямба гаригт 19.00 цагаас хотын төвд орших Явуугийн цэцэрлэгт саатаарай.
Энэ өдөрт зочлох хүмүүсийг өөрийн үнэртний цуглуулгаасаа гурваас доошгүй дээжис буюу тестэр (Жижигхэн буюу 1 - 5 мл савтай, үйлдвэрийн эсвэл гараар юүлж хийсэн, нэрийг нь бичсэн) авчирч, клубын найзууддаа бэлэглэж болох юм.
Хүн бүр бэлэгтэй ирж, бэлэгтэй буцах өдөрлөгт таныг урьж байна. Уулзах газар Явуугийн цэцэрлэгт хүрээлэн буюу Хуучнаар “Ард” кино театрын зүүн талд, 23 дугаар сургуулийн урд талбай.
24tsag.mn


























































