Завхан аймгийн шигшмэл хурдан морьдын уралдаан энэ сарын 11, 12-нд Алдархаан сумын Донойн хөндийд болно. Уралдааныг УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр МАН-ынхан уулзалдах сурагтай. Уулзалтад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Оюунхорол нар оролцох юм байна. Түүнчлэн зургаан насны шигшмэл хурдан морьдын энэ уралдаанд зөвхөн Завхан аймгийн уяачид л хурдан хүлгээ уралдуулах боломжтой юм. Мөн энэ үеэр аймгийн уяачдын шилдэг туршлагаас хуваалцах, Завхан нутгийн хурдан удмын адууны үүлдэр угсааг сайжруулах, унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зэрэг олон зүйлийг ярилцахаар төлөвлөжээ.
24tsag.mn



























































Сэтгэгдэл (1)