Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал өнгөрсөн пүрэв гарагт Япон улсын Шизүока мужийн дэд захирагч Така Хидеки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан билээ. Энэхүү уулзалтын дүнд 2020 Олимпийн наадамд оролцох Монголын тамирчдын бэлтгэлийг Шизүока мужид хийхээр болсон юм. Түүнчлэн аялал, жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хоёр улсын аялал жуулчлалын компаниудыг хооронд нь холбон өгч, харилцан уулзалт зохион байгуулахаар тохиролцжээ.
Шизуока муж нь дэлхийн хэмжээнд томоохонд тооцогддог драмын театртай бөгөөд манай улсын ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхийн сацуу соёл болон спортын салбарт бага, дунд ангийн сурагчдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.
24tsag.mn



























































Сэтгэгдэл (1)