Барбадосын гүнж дуучин Рианна хөлбөмбөгийн баг худалдан авахаар шийджээ. Энэ тухай түүний хэвлэлийн төлөөлөгч “Рианна маш их догдолж байгаа. Тэр Германы шигшээ багийн ялалтын
үдэшлэгт оролцсоныхоо дараа л хөлбөмбөгийн баг худалдан авах хүсэлтэйгээ
байнга хэлэх болсон. Тэр Дэвид Бекхэмтэй хүртэл энэ асуудлаар ярилцсан”
гэсэн байна. Түүнчлэн Рианна өөрийн твиттер хуудаснаа хөлбөмбөгийн баг худалдан авах гэж буйгаа бичиж, ямар баг худалдан авбал үргэлж ялалт байгуулах бол хэмээн фэнүүдээсээ асуусан гэнэ.
Харин дуучины ээж “ELLE” сэтгүүлд “Охин минь Барбадос улсад өөрийн хөлбөмбөгийн баг байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Тэр эх орондоо хөрөнгө оруулалт хийхийг хүсч байгаа” гэж ярьжээ.
24tsag.mn


























































