МЗЭ-ийн шагналт, яруу найрагч А.Эрдэнэ-Очир энэ сарын 21-25-ны өдрүүдэд Македон улсын Струга хотод зохиогдох дэлхийн яруу найргийн 53-р их наадамд оролцох болсон байна. Дэлхийн яруу найрагчдын их наадамд өмнө нь манай улсаас яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Г.Аюурзана, Дан.Нямаа, Ц.Бавуудорж, Б.Галсансүх, зохиолч Б.Золбаяр, нэрт гүүш Ж.Гэндэндарам нар оролцож байжээ.
Тэрээр энэхүү наадамд өөрийн яруу найргаа англи, францаар хэвлүүлэн авч явах бөгөөд хамгийн сүүлд хэвлүүлсэн бүтээлүүдээсээ номын үзэсгэлэнд тавих аж. Энэ наадмын шилдгийн шилдэг яруу найрагч "Алтан титэм" хүртэх ба өөрийн нэрэмжит модоо Струга хотын "Яруу найргийн цэцэрлэгт хүрээлэн"-д тарьдаг уламжлалтай юм байна.
24tsag.mn


























































