Олон улсын хоолны соёл, хоолны урлагийн гайхамшиг, ач холбогдлыг олон нийтэд таниулах, нийслэлийн залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бололцоог дэмжих зорилготой “UB Food Festival” энэ сарын 16, 17-нд Вива Сити хотхонд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү өдөрлөгт Нийслэлийн шилдэг ресторанууд, зоогийн газрууд оролцож өөрсдийн нэрийн олон үндэстний хоол, зуушийг 1000-3000 төгрөгөөр амтлах боломж олгодог юм. Түүнчлэн энэ жил үндэсний болон импортын хүнсний бүтээгдэхүүн, нарийн ногоонуудын худалдааг давхар зохион байгуулах аж.
Өдөрлөгийн талаар албан ёсны мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал маргааш 10:30 цагаас НЗДТГ-ын А танхимд болно.
24tsag.mn


























































