Энэ жил бол Монгол, Хятад хоёр улсын дипломат харилцаа тогтсоны 65 жилийн ой, мөн Монгол, Хятадын найрамдалт харилцааны жил билээ. Тиймээс наймдугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монголын уран зургийн галерейд “Хятадын орчин үеийн дүрслэх урлаг 2014” үзэсгэлэн дэлгэгдэж байгаа. Энэхүү арга хэмжээнд Хятад Үндэсний зургийн “Хүн”, “Уул, ус”, “Цэцэг шувуу”, “Морь”-ний сэвдээр уран бүтээлээ туурвидаг энэ сэдвээр судалгаа шинжилгээний ажил хийдэг БНХАУ-ын алдартай арван гурван уран бүтээлчид Монгол оронтой танилцаж байгаа билээ. “Хятадын орчин үеийн дүрслэх урлаг 2014” нь Монгол, Хятад хоёр улсын найрамдалт харилцааны жилд өтгөн бэх, тод өнгөт бийрийн тавилтаар зурагдаж байгаа аж.
Энэхүү үзэсгэлэнгээс олон мянган жилийн түүхтэй Хятад үндэсний уран зураг хэрхэн хувьсан өөрчлөгдсөн хийгээд өнөө цагийн Хятад зураачдын уран бүтээлийн өнгө төрх, арга барил бүхий бүтээлийг сонирхож, айлчлалын хүрээнд Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ зэрэг аймгуудаар аялан Монголын ард түмний аж байдал, амьдрал ахуй, байгалийн сайхантай танилцахаас гадна, Хятадын зураачид тэдгээрийг бүтээлдээ тусгаж байгаа юм.


























































