
Тус шалгалтаар байгууллагын мөнгөн хөрөнгийг зориулалт бусаар болон хувийн хэрэгцээнд зарцуулсан, зарим ажилтнуудыг үндэслэлгүйгээр шагнаж урамшуулсан зэрэг санхүүгийн зөрчлүүдэд нийт 7 акт тавигдаж, 112.6 сая төгрөгийг нэр бүхий албан тушаалтнуудаар нөхөн төлүүлэхийг “МХБ” ТӨХК-д хариуцуулсан юм.
Тэгвэл өнөөдөр МХБ-ээс дээрхи зөрчлүүдтэй нэр холбогдсон хүмүүст холбогдох актыг хүргүүлсэн байна. Улмаар энэ сарын 30-ны өдрийн дотор торгуулийг төсөвт төвлөрүүлэхээ мэдэгдлээ.
24tsag.mn