Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оросууд хийж чадлаа Харин бид яах бол...

2014-10-09
0
ЖИРГЭХ

images  Саяхан манай оронд ирээд явсан В.Путин айхтар мэдэгдэл хийлээ. Татвар төлөхөөс зугатааж,офшор бүсээр мөнгөө дамжуулж, бас тэнд хадгалж байгаа хүмүүс үнэхээр шүдний өвчин болж байна гэжээ. Тэгээд бас ингэх хуулийг нь батлаад өгчихсөн болохоор яалтай нь ч билээ хэмээн гасалсан байв. Шууд хориглоод, шорон оронгоор айлгаад эхэлбэл ардчилсан нийгэм байгуулж байгаа гэсэн нэр хүнд нь дэлхийн тавцан дээр унах учир “өвчтэй шүдийг суга татах” арга огтхон ч тохирохгүй гэдгийг тэр энэ завсар хэлэхээ мартсангүй. Ер нь Крым, Украйнтай холбогдоод Орос ахын нэр хүнд унах магадлал ч үнэндээ нэлээд өндөр байгаа л даа. Ямар офшор бүсээрээ алдартай Кипр, Нидерландыг бөмбөгдөлтэй нь биш.

  Тэрбээр энэхүү шүдний өвчнөө яах вэ хэмээн эрдэмтдээсээ асуусан байна. Манайхан шиг ард түмнээсээ биш. Бид болохоор иймэрхүү зүйлийн талаар төсөөлөл ч үгүй ард түмнээсээ асуух юм уу, эсвэл огтхон ч ойлголтгүй, улстөрөөр хийрхсэн нэг нөхөр ард түмний өмнөөс яриад л аливаа асуудлыг бантан болгоод төгсгөдөг гэм биш зантай.

  В.Путины асуусан эрдэмтэн судлаачид түүнд ийм үгийг хэлсэн байна. Тэд өршөөл үзүүл гэжээ. Офшор бүсэд байгаа мөнгөнд шүү дээ. Ялтнуудад биш. Тэгвэл 2014 онд энэ бүсээр дамжсан, бас энэ бүсэд байгаа 90 тэрбум доллар 2015 он гэхэд 35 тэрбум болж буурна гэжээ. Өөрөөр хэлбэл 55 тэрбум доллар нь Орост орж ирж, эдийн засгийн эргэлтэд орно гэсэн байна. В.Путин угийн тагнуулч болохоор энэ үгийг магадлахаар шийдсэн байна. Тэгээд Эдийн засгийн хөгжлийн яамныхаа мэргэжилтнүүдэд судлах үүрэг өгчээ. Нөгөөдүүл нь 2014 онд 100 тэрбум доллар офшор бүс рүү гарсан. Хэрвээ өршөөлийн хууль гаргавал 60 тэрбум нь 2015 онд Оростоо эргэж ирэх өндөр магадлалтай. Мөн өнгөрсөн 20 жилийн хугацаанд офшор бүсээр дамжуулан Оросын бизнесмэнүүд 800 тэрбум доллар гадагш гаргасан гэжээ.

  Энэ хоёр судалгааны хооронд онцын зөрөөгүй байсан тул эдүгээ эрхэм Ерөнхийлөгч В.Путин тун удахгүй офшор бүсэд байгаа оросуудын мөнгийг татах дорвитой арга хэмжээ авна аа гэж хэд хэдэн удаа  мэдэгдэл хийлээ. Яг үүний араас Оросын Төрийн Думын Татварын байнгын хорооны гишүүн Михайл Сердюк офшор бүсэд мөнгөө хадгалуулсан, ерөөсөө татвараас зугатааж, орлогоо нуусан иргэддээ өршөөл үзүүлэх хуулийн төсөл санаачлан, түүнийгээ өргөн барьсан байна. Ингэхдээ захиргааны болоод хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байх, ОХУ-ын банкуудад тусгай журам бүхий дансууд нээх зэрэг мөнгөө офшор бүсэд хадгалж байгаа бизнесмэнүүдэд ашигтай олон заалт оруулжээ. Мөн ийм өршөөл үзүүлснээр хамгийн гол нь татварын орчин, татварын харилцаа эрүүлжиж, Оросын эдийн засаг эрчимжиж, их мөнгө “сүүдрээс” гарна гэж үзсэн байна. Хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэх бөгөөд батлагдсан тохиолдолд 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн, арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөгдөх юм байна.

  Ийнхүү саяхан манайд айлчилсан В.Путин өөрийнхөө “өвчтэй шүдийг” нэрлэлээ. Дагаад түүнийг нь сугалах бус харин эмчлэх хуулийн төсөл шууд боловсруулагдаж байна. Энэ хоёрын хооронд ямар нэг логик холбоо алга гэж үү? Байна. Энэ тагнуулч муур шиг хянамгай нөхөр хэмээгддэг болохоор баараггүй юм хийх нь хэнд ч тодорхой билээ.

  Манайхан ч офшорын хэл аманд өртдөг. Тэнд мөнгөө хадгалуулах нь тийм ч бузар булай юм биш. Угаасаа ч хүн гэдэг амьтан хөрөнгөө арвижуулах, ахиухан ашиг олох төрөлхийн мөн чанартай төрдөг. Тэнэг л биш бол. Ялангуяа татвар болгоод өгч байгаа мөнгө нь дарга нарын тансаглалд зориулагдаад байвал яаж ийгээд түүнийгээ нуун найдвартай газар хадгалахыг бодно биз дээ. Тэгэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэг араа “офшор бүс дэх монголчуудын мөнгө” гэдэг өвчнөөр өвчилж, ясыг нь янгинуулаад өгөөсэй. Дагаад Н.Алтанхуяг нь нэг Сердюк маягийн хуулийн төсөл боловсруулаад түүний өвчнийг анагааж чадах болов уу?

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Дорж (202.179.11.202)
    Казахстан улс яг ийм асуудлыг шийдэж байгаа шүү дээ. Хууль гаргаад тодорхой хугацаа зааж энэ хугацаанд гадаадад байршуулсан мөнгөө эх орондоо оруулж ирсэн иргэнд ямар нэгэн хариуцлага тооцохгүй юм байна.
    2014 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.33.19)
    bayartsogtoo yaah gej bna aa
    2014 оны 10 сарын 11 | Хариулах
  • иргэн (203.194.114.166)
    оффшорын асуудлаар манайх ч гэсэн нэг юм бодох цаг болсон байхаа.
    2014 оны 10 сарын 11 | Хариулах
  • hahahahzhz (188.64.247.13)
    tsaaad ivanuud chin ulsuud ehellee rubel ni navs unaj hvns ni usuud . tolgoiniihoo buusiig tvvj idej ehelleee .
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
    • tenegteeree
      2014 оны 10 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    5 цаг 17 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    5 цаг 22 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    18 цаг 28 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    18 цаг 35 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    18 цаг 37 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    18 цаг 42 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    20 цаг 39 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    21 цаг 35 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Уржигдар 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Уржигдар 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК