Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Рио Тинто” санхүүгийн хариуцлагыг дангаар үүрэхээс зугтаж Монголын нэрээр зээл авахаар гэрээгээ зөрчиж эхэллээ

2014-10-15
0
ЖИРГЭХ
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголын Засгийн газраас болоод зогссон мэт ойлголт гадаад дотоодын сонин хэвлэлээр бичигдэж ирсэн.
оюутолгой11    Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголын Засгийн газраас болоод зогссон мэт ойлголт гадаад дотоодын сонин хэвлэлээр бичигдэж ирсэн. Гадаад дотоодгүй тийм ойлголттой болж эрх баригчид, Засгийн газраа баахан зэмлэж байгаа нь бодит байдал. Гэтэл уурхайн далд шатны санхүүжилт зөвхөн Монголын Засгийн газраас шалтгаалаад зогсоод байгаа юм биш гэдэг нь тодорхой боллоо. Учир нь хөрөнгө оруулагч Рио Тинто компаний гэрээний хэд хэдэн үүргээ биелүүлэхгүй “новширч”  байгаагаас шалтгаалж далд уурхайд хөрөнгө оруулах хугацаа хойшилсоор байгаа гэнэ. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унасан энэ цаг мөчид тэд далд уурхайн хөрөнгө оруулалтаа аль болох сунжруулах, завшааныг ашиглаж Монголын талд шахалт үзүүлэх байдлаар цаашид эрх мэдлийн давуу байдал олж авах тактикаар ажиллаж байж ч болох юм гэж зарим  шинжээчид тэдний үйлдлийг тайлбарлаж байна. Тэд чухам яаж гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тухай “Эрдэнэс оюутолгой” компаний гүйцэтгэх захирал Да.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэд хэдэн зүйлийг онцолжээ.

Бидний ойлголтоор гол гацааг анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт, далд уурхайн ТЭЗҮ гэсэн асуудал үүсгээд байгаа. Мөн сүүлд бий болсон татварын асуудал ч багагүй нөлөө үзүүлсэн хэдий ч шийдэгдэх боломжтой болсон нь сайн хэрэг. Гэтэл эдгээр асуудлаас илүүтэй эдрээ маргааныг дэгдээж, гол гацааг үүсгээд байгаа хоёр асуудал байгаа нь шинээр нөөцийг бүртгүүлэх, шинээр санхүүжилт авах нөхцөл хэлбэрийн тухай асуудал байгаа ажээ. Шинээр нөөцийг бүртгүүлэх асуудлыг цаг хугацааны явцад шийдэж болох бол санхүүжилтийн арга хэлбэр, нөхцлийн асуудал нь түүнээс илүү бэрхшээлтэй асуудлыг дагуулаад байгаа ажээ. Энэ талаар “Эрдэнэс Оюу Толгой ХК”-ний гүйцэтгэх захирал Да.Ганболд:  “Уг нь далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой зардлыг бүхэлд нь ил уурхайн үйл ажиллагааны борлуулалтын орлогоос эргэж санхүүжүүлнэ гэсэн тооцоо, судалгаа байсан юм. Гэтэл өнөөдөр хөрөнгө оруулагчид маань банкнаас төслийн нэмэлт санхүүжилтийг авахгүйгээр далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх бололцоогүй гэсэн тайлбар өгч байгаа. .. Анх хөрөнгө оруулагчид бидэнд техник, технологи, мэдлэг туршлага, санхүүжүүлэх хөрөнгө мөнгө нь байна" гэж орж ирсэн. Энэ нь дээр дурдсан хоёр гэрээнд тусгалаа олсон байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор төсөлд шаардлагатай бүх санхүүжилтийг бүрдүүлэх үүргийг хөрөнгө оруулагч тал хүлээсэн юм.Хөрөнгө оруулагч маань энэ үүргээ одоогоор бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Уг нь гэрээнд зааснаар бол Оюу толгой төслийн дараагийн шатанд нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдсан ч Рио тинто бүгдийг хариуцах ёстой гэж бид ойлгодог. Гэтэл хөрөнгө оруулагч тал дангаараа биш Оюу толгой компанийн нэрийн өмнөөс зээл авах асуудал оруулж ирж байна” гэжээ.

Түүний хэлснээс үзвэл хөрөнгө оруулагчид анхан шатны хөрөнгө оруулалтын зардлаа хэтрүүлж ашигтай ажиллах боломжоо алдсан хариуцлагаа Монголын талд үүрүүлэхээр санаархаж байна гэж дүгнэж болох юм. Учир нь төслийн анхан шатны үр ашгаар далд уурхайг санхүүжүүлнэ гэж гэрээнд заасан байжээ. Гэтэл тийм боломж гарсангүй. Энэ нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай ч холбоотой байж болно. Мөн ямарваа зээлийн хөрөнгө оруулалт хийх бол хөрөнгө оруулагчид л зөвхөн хариуцлагыг үүрэх гэрээний заалтыг тэд зөрчиж “Туркиз Хилл Ресурс” компаний нэрээр биш “Оюутолгой” компани нэрээр зээл авахаар төсөл оруулж ирж байгаа нь маргаан дэгдээгээд байна. “Оютолгой” бол Монгол Улсын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг компани. Тиймээс Оюутолгой” компаний нэрээр зээл авбал энэ Монголын ард түмэнд нэмэлт ачаа үрүүлнэ л гэсэн үг. Цагаан дээр хараар бичсэн гэрээний үүргээ хөрөнгө оруулагчид биелүүлэхгүй байна.

Гацаж саатсан бүхий л хугацаанд хөрөнгө оруулагчид “Монгол Улсын Засгийн газрын буруугаас болж Оюутолгойн төсөл гацаанд орлоо” гэсэн мессежийг түгээсэн. Олон Улсад ч Монгол Улс “хэлсэн ярьсандаа хүрдэггүй” гэсэн муу мессеж тарж, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч эхэлсэн. Тэдний энэхүү үйлдлийг буруутгах аргагүй гэдгийг ч Да.Ганболд хэлж байна. Учир нь хөрөнгө оруулагчид ямарваа бурууг өөр дээрээ авах нь маш их эрсдэлтэй, тиймээс аль болох хөндлөнгийн хүчин зүйлд түлхдэг нь олон улсын хөрөнгө биржид тогтсон хууль ажээ. Харин бүхэл бүтэн Монгол Улс өөрийн байр сууриа илэрхийлж, олон улсад эерэг зөв мессеж хүргэж чадахгүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй. Цаашид олон улсын санхүүгийн зах зээлд зөв мэдээлэл өгөх, олон улсад нэр хүндээ хамгаалах эерэг мессеж түгээх мэргэжлийн PR-ийн ажиллагаа, олон улсын хууль дүрмийг сайн мэдэж, хэрэглэж чаддаг олон улсын хуульчдыг бэлтгэж ажиллуулахгүй бол Монгол улс том тоглогчдын өмнө буруу нүүдлээр мадлуулсаар л байх нь.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (49.0.184.20)
    Зөв штээ. Монгол тал хувь эзэмшиж байгаа бол эрсдлийг ч гэсэн үүрэх хэрэгтэй штээ. Зээлээ эргүүлэн төлөхийн тулд байн байн ярьсан болгоноо өөрчлөөд байхгүй тогтвортой ажиллана штээ
    2014 оны 10 сарын 15 | Хариулах
  • boldoo (112.72.11.67)
    *****,zugeer l tag tsartsaaval taarna,mongol huniig tiim amarhan luivardahgui bailgui
    2014 оны 10 сарын 15 | Хариулах
  • zochin (202.126.89.185)
    Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund,sport pub-d bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluudiig hyamdruulan zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog-s 300000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog-s 180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog-s 250000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog-s 1900tog bolj hyamdarlaa.Mon TaylorMade brendiin shine Golf-n ij buren tsohiur-n set-g 900000tog-t zarna.Saihan beleg shuu.Zurgiig ni oruullaa.Utas:95000020,95050020
    2014 оны 10 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    5 цаг 17 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    5 цаг 21 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    18 цаг 28 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    18 цаг 34 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    18 цаг 37 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    18 цаг 42 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    20 цаг 39 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    21 цаг 35 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Уржигдар 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Уржигдар 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК