
Энэ өдөр “А” самбарт найман компанийн 3,289 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 19,027,380.00 төгрөгийн, “Б” самбарт нэг компанийн нийт 15,000 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1,350,024.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Өнөөдрийн байдлаар ТОП-20 индекс 15,627.40 нэгж буюу 0.15 % -иар буурсан үзүүлэлттэй байна.