Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Лхагвасүрэн: Олон улсын санхүүгийн салбарт Монгол улсыг таниуллаа

2014-11-04
0
ЖИРГЭХ
Монгол улсын Санхүүгийн системийн 96%-ийг банкны салбар дангаараа эзэлдэг бөгөөд банкуудын хадгаламжийн хэмжээ 9-р сарын байдлаар 6,9 их наяд төгрөгт хүрч өссөн нь өнгөрсөн онтой харьцуулахад нилээд өндөр хувиар өссөн үзүүлэлттэй байна.
zaluu_5458337548edb_1Монгол улсын Санхүүгийн системийн 96%-ийг банкны салбар дангаараа эзэлдэг бөгөөд банкуудын хадгаламжийн хэмжээ 9-р сарын байдлаар 6,9 их наяд төгрөгт хүрч өссөн нь өнгөрсөн онтой харьцуулахад нилээд өндөр хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ талаар Хадгаламжийн Даатгалын Корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

- Монгол улсын санхүүгийн зах зээлд эргэлдэж байгаа нийт мөнгөний 96% нь банкны секторт оногдож байна. Санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд энэхүү 96% буюу дийлэнхи хэсгийг хамгаалах нь чухал ач холбогдолтой гэсэн зарчмын байр суурийг төрийн бодлогын хэмжээнд баримталж ирсэн. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын хуулийн хүрээнд иргэдийн хадгаламж, аж ахуйн бүхий л байгууллагуудын харилцах, хадгаламжийг хамгаалах үүрэг нь хуулиараа манай байгууллагад оногдсон байдаг. Энэүүргийн хүрээнд манай байгууллагын хийсэн ажлын үр дүнд банкинд итгэх олон нийтийн итгэлийг өндөр хэвээр хадгалагдан, харилцах хадгаламж үлдэгдэл урьд онууд шиг огцом өсөөгүй ч хуримтлалын өөр өөр хэлбэрүүдээр банкны харилцах, хадгаламж тодорхой хувиар өссөн хэвээрээ байгаа.

- Хуримтлалын олон төрлийн хэлбэр байдаг. Зах зээлд хуримтлал, хадгаламжийн гол ач холбогдол юу вэ?


- Эдийн засгийн онолын үүднээсээ хуримтлал бол өнөөдрийн хэрэглээг хэмнэн ирээдүйд хэрэглэхээр хуримтлуулж буй хэсэг юм. Хуримтлал бол хүн хүний онцлог, хуримтлалын зорилгоос хамаараад янз бүр байдаг. Зарим нэг иргэд нилээд хуучны аргаар тухайлбал, хатуу хэлбэрээр алт, мөнгөн эдлэл, хөөрөг зэрэг үнэт эдлэл болгонхадгалах сонирхолтой бол зах зээлийн өнөөгийн чиг хандлагаар нэлээд өндөр хүү, үнийн хөдөлгөөнөөр хуримтлалаа хурдан өсгөх нэг хэсэг нь үнэт цаас, хувьцаа худалдан авах зэргээр хуримтлал үүсгэдэг. Харин эрсдэл багатай, бэлэн мөнгөөр хурдан буцааж хөрвүүлэх боломжтой, тогтвортой хуримтлалыг сонгосон хэсэг нь банкны харилцах хадгаламжийн хэлбэрээр хуримтлалдаг бол ирээдүйн амьдралын баталгаа болгож зарим нь орон сууцны зээл авах замаар хуримтлал бий болгож байна. Манай хуулиар бид нэг банкны нэг харилцагчийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг даатгаж хамгаалсан байгаа.

- Харилцах хадгаламжийн хэмжээ өнгөрсөн онуудад 30-аас илүү хувийн өсөлттэй байдаг байсан энэ онд орон сууцны ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш иргэд үл хөдлөх хөрөнгийн салбарт хуримтлалаа байршуулах болсон. Таны бодлоор эдгээр хөтөлбөрүүдийг үр дүнг юу гэж харж байна вэ?


- Мэдээж хуримтлал бол зорилготой байдаг гэж би түрүүн дурьдсан. Хувь хүн, гэр бүл, өрхийн хувьд өөрийн гэсэн орон сууцтай болохыг нэн тэргүүний зорилго болгосон байдаг. Энэ ч үүднээс үе үеийн Засгийн газрын нэн тэргүүний зорилт болгон хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн 8%-ийн хөтөлбөр нь ялангуяа бага дунд орлоготой иргэдэд боломжийн хүүтэй орон сууцтай болох сайхан боломжийн бүрдүүлж байгаа учир мөнгөө банкинд хадгалуулах уу эсвэл орон сууцаа зээлээр аваад хуримтлуулах мөнгөөрөөзээлээ төлөөд явахуу гэдэг сонголт бий болгож байна. Энэ нь мэдээж хадгаламжийн өсөлтөнд бага зэрэг нөлөөлж байгаа хэдий ч нөгөө талаар иргэдийн хувьд маш том хуримтлал бий болгож чадаж байна гэсэн үг.

- Хадгаламжийн Даатгалын Корпораци байгуулагдсанаасхойш арилжааны банкуудаас ямархуу хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлсэн вэ?

- Даатгалын хэлбэрээр банкуудаас авсан хураамжаар нөөц сан бүрдэх ёстой. Нийт банкны системд тохиолдох аливаа эрсдэл, хүндрэлийг даах хэмжээний нөөц сан бүрдэх хүртэл хуулиараа бүх банкууд харилцагчийнхаа өмнөөс даатгалын хураамж төлөх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу өнгөрсөн хугацаанд буюу 2013 онд болон 2014 оны хагас жилийн дүнгээр нийтдээ 40 гаруй тэрбум төгрөгийн хуримтлалын санг бүрдүүлээд ажиллаж байна. Дээр нь нөөц сангийн эхлэлтийн хөрөнгө болгож Засгийн газар болон Монголбанкнаас тус бүр 50 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн.

-Таны бодлоор иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгдэж байгаа юу? Арилжааны банкуудад энэ нь хэрхэн илэрч байна вэ?


- 2008 оны дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралын үед Монгол улсад төдийгүй АНУ, Европын холбоны улсуудад, Азийн бүсэд томоохон банк, санхүүгийн байгууллагууд дампуурч, татан буугдаж байсныг олон хүн санаж байгаа байхаа. Ер нь банк дампуурч, татан буугдахад хамгийн түрүүнд үзэгддэг үзэгдэл бол банкнаас мөнгө зугтах буюу иргэд мөнгөө татах үзэгдэл байдаг. Яг ийм үед хадгаламжийн даатгалын тогтолцоо, хадгаламжийн даатгалын корпорацийнүйл ажиллагаа, гүйцэтгэх үүрэг чухал шаардлагатай байдаг. Аль нэг банкны дампуурал нь тухайн банкаар зогсохгүй банк, санхүүгийн системийг чирч унагах төдийгүй тухайн улс орны эдийн засаг төдийгүй бүс нутгийн, дэлхийн эдийн засгийг ч доргиох аюултай болохыг өнгөрсөн туршлага харуулсан. Хэрэв энэхүү хүндрэлийг цагт зогсоож чадах хадгаламжийн даатгалын тогтолцоо, найдвартай, тогтвортой ажиллагаа бүхий хадгаламжийн даатгалын корпорацид миний мөнгө даатгадсан аюулгүй гэдгийг иргэд мэдэж байгаа цагт банкнаас мөнгөө зугатах үзгэдэл гарахгүй иргэд олон нийт тайван байж чадна. Ингэснээр иргэдийн банкинд итгэх итгэлч нэмэгдэж банкууд хэвийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж бүрдэнэ.

-20 хүртэлх сая төгрөгийг даатгаж байгаа, энэ хэмжээний хадгаламжтай хүмүүсийн тоо хэр их нэмэгдэж байгаа вэ?


- Ажлын хэсгийн хүрээнд хуулийг төслийг боловсруулах явцад олон улсын стандарт, жишгийг нэлээдгүй судалж, Монголын Улсын онцлог, хөгжлийн чиг хандлага, хүн амд боломжтой байх талаас нь гээд олон талаас авч үзсэн бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэн хэмжээнд, мөн нийт банкаар үйлчлүүлдэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 99 хувийг хамаруулж чадахаар байгаа тооцоо судалгаанд үндэслэн тогтоосон. Жишээ болгон авч үзвэл 100 харилцагчтай банк байна гэвэл 99 харилцагч нь мөнгөө даатгуулан хамгаалуулсан байна гэсэн үг. Яг 20 сая төгрөг гэж зааж өгөхөөр том хадгаламж жижигрэх магадлалтай. Гэхдээ сүүлийн үеийн банкин дахь хадгаламжийн өөрчлөлт нь валютын ханшны хэлбэлзэл болоод хадгаламжийн хүүнд оногдуулах татвараас болж өөрчлөгдөж байгаа нь статистикийн тоо мэдээлэл болоод иргэдийн санал асуулгын хариултаас анзаарагдаж байна.

-Монголын Хадгаламжийн даатгалын корпораци нь Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны 2014 оны шилдэг байгууллагаар шалгарсан. Энэ талаар та дэлгэрэнгүй ярихгүй юу?

- Олон улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбоо/IADI/-ны 13 дахь удаагийн Удирдах зөвлөлийн жилийн уулзалт 2014 оны 10-р сарын 22-23 өдрүүдэд Тринидад ба Тобаго улсад зохион байгуулагдлаа. Уг жилийн уулзалтаар “Санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх Хадгаламжийн даатгалын системийн шинэчлэгдсэн үндсэн зарчмуудыг бататгах” сэдвийн хүрээнд даатгалын хураамж, санхүүжилт, засаглал зэрэг хэд хэдэн чиглэлээр хадгаламжийн даатгалын стандартыг илүү боловсронгуй болгож, хадгаламжийн даатгагчдын үүрэг, хямралд хэрхэн бэлтгэгдсэн байдлын дэлгэрэнгүй удирдамжийн үндсэн зарчмуудыг шинэчлэхэд чиглэн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүнээс гадна гурван жилийн хугацаатай холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулж шинэ гишүүдийг томилохын зэрэгцээ, 2014 оны шилдэг Хадгаламжийн даатгалын корпорацийг шалгаруулах шагнал гардуулах ёслол болсон. Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо/IADI/-ны шагнал гардуулах ёслол нь 2005 оноос эхлэн нийт гишүүн 77 орноос шалгаруулдаг ба Тайвань, Канад, Бразил, АНУ, Түрк, Япон, Малайз, Солонгос улсууд Хадгаламжийн даатгалын системийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ энэхүү оны шилдэг гэсэн нэр хүндтэй шагналыг хүртэж байсан. Бид Хадгаламж банкийг татан буулгахдаа бүтцийн өөрчлөлт хийж иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хадгаламж, харилцах дансыг бүрэн хамгаалж, Төрийн банкинд нэгтгэсэн, дээрх гүйлгээтэй холбогдуулан Төрийн банкинд санхүүгийн дэмжлэг болон хөрөнгө оруулалт хэлбэрээр актив, пассивын зөрүү болох 119,9 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгөнд 85 тэрбум төгрөг нийт 204,9 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлж санхүүгийн салбарын тогтвортой байдлыг ханган ажилласан үр дүнгээрээ Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбооны 2014 оны шилдэг байгууллагаар шалгарсан. Банкыг өөрчлөн байгуулах, нөхөн төлбөр олгоход гаргасан үр дүнг олон улсын нэр хүнд бүхий экспертийн баг 6 үндсэн шалгуураар үнэлдэг журамтай юм билээ. Үүнд хуулийн хүрээнд хадгаламжийн даатгалын байгууллага цаг хугацаанд нь банкны дампуурлыг шийдвэрлэсэн байх, банкыг өөрчлөн байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, нийгэмд үзүүлсэн үр нөлөө, шийдвэрлэх механизм, дампуурсан банкны өөрийн хөрөнгийг зөв зохистой хэрхэн шийдвэрлэсэн, санхүүгийн тогтвортой байдлын ханган ажиллагч бусад байгууллагатай хэрхэн хамтран ажилласанаар дүгнэсэн. Шагналын үнэлгээний хороо 6 гишүүнтэй ба Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, өмнөх оны шилдэг байгууллагууд, олон улсын санхүүгийн шилдэг шинжээчдээс бүрдсэн баг ажилласан. Энэхүү шагнал нь Монгол улсыг олон улсын санхүүгийн салбарт таниулахаас гадна хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг улам батжуулна гэдэгт итгэлтэй байна.

-*Жил бүрийн 10-р сарын 31-нд Дэлхийн хуримтлалын өдөр болдог. Энэ жил Хадгаламжийн даатгалын корпораци санаачлан Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтран Өнөөдрөөс хуримтлуулцгаая уриан дор анх удаа нэгдсэн “Санхүүгийн нэгдсэн өдөрлөг” болж өнгөрлөө. Энэ өдөрлөгийн хүрээнд ямар ямар арга хэмжээ зохион байгуулсан бэ?


- Дэлхийн Хадгаламжийн банкуудын холбооны анхны уулзалт (World Savings Banks Institute) 1924 оны 10 сард Милан хотод болсон бөгөөд хуримтлалын ашиг тусыг ойлгосон дэлхийн олон орны төлөөлөгчид энэ өдрөөс эхлэн жил бүр хадгаламжийн өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргасан байна. Жилийн дараа буюу 1925 оны 10 дугаар сарын 31-нд анхны “Дэлхийн хадгаламжийн өдөр”-ийг Европын хадгаламжийн банк тэмдэглэсэн ба өдгөө дэлхийн олон оронд хадгаламжийн ашиг тусыг иргэдэд ойлгуулах ажил өрнөдөг болсон байна.Мөн дэлхийн Хадгаламжийн банкуудын холбоо 1928 онд “Хадгаламж нь хувь хүний амьдрал, аливаа улс үндэстэн, хүн төрөлхтний хөгжлийн явцад ач тустай зүйл” болохыг тунхаглажээ. Дэлхий нийтээрээ мөнгөө гудсан доороо хадгалснаас банкинд хадгалах нь дээр гэдэг санааг хүмүүст ойлгуулах нь энэхүү өдрийн хамгийн гол ач холбогдол юм. Бид энэ өдөр хуримтлалын ач холбогдол, эдийн засагт оруулж буй үр өгөөж, давуу талыг олон нийтэд дэлгэрэнгүйгээр тайлбарлаж, 10 дугаар сарын 31-ний өдөр банк санхүүгийн байгууллагуудтай хамтран нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж банкуудын зүгээс өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулга хийхийн зэрэгцээ төрөл бүрийн урамшуулал, сонирхолтой бүтээгдэхүүнээр иргэдэд бэлэг барилаа. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүүхэд багачуудад хуримтлал хийхийн ашиг тусыг ойлгуулах, мэдрүүлэх үүднээс амьдралын бололцоо муутай, өнчин, хагас өнчин хэдий ч онц сайн сурдаг, нийгмийн идэвхтэй, тэргүүний 20 хүүхдийг Улаанбаатар хотын бүх дүүрэгийг хамруулан шалгаруулж, хуримтлал хийх эхлэл болгон 50 мянган төгрөгийн эрхийн бичгийг өдөрлөгийн үеэр гардуулж өгсөн.

 Эх сурвалж: Bloomberg TV

Ярилцсан З.Энхболор
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тавдугаар сар дуустал 20% cashback
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
“Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. PRADHAN (197.211.58.24)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 11 сарын 10 | Хариулах
  • DR. PRADHAN (197.211.58.24)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 11 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
    40 мин
  • Монголыг зорин ирэх жуулчдын тоо 35 хувиар өсжээ
    46 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
    50 мин
  • ӨНӨӨДӨР: Гал түймрийн нөхцөл байдал, сэрэмжлүүлгийн талаар мэдээлэл өгнө
    1 цаг 23 мин
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    1 цаг 39 мин
  • Домог шингэсэн Отгонтэнгэр хайрханы тухай бидний мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ
    2 цаг 10 мин
  • Хүүхдийг амьдралд бэлддэг BusinessKids хөтөлбөр Монголд албан ёсоор нээгдлээ
    17 цаг 22 мин
  • Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ
    18 цаг 0 мин
  • Их тойруугийн гудамжнаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг засаж, шинэчилж байна
    18 цаг 3 мин
  • Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
    18 цаг 7 мин
  • ЖДҮХДХ: Зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэлд зээл олгож байгаа мэт боловч нийгмийн олон асуудлыг шийдэж байдаг гэв
    18 цаг 11 мин
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
    18 цаг 33 мин
  • Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан "1242 Өрнөдийн босгон дээр" түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ
    19 цаг 1 мин
  • “ЦЭДЭНБАЛЫН ХОРОО”
    19 цаг 12 мин
  • Арьс шир, ноос, ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэхээр “хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа
    19 цаг 17 мин
  • ХХНББХ: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв
    19 цаг 19 мин
  • Н.Цэрэнсодном: “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн хуримтлагдсан ашиг өнөөдрийн байдлаар 33 тэрбум төгрөг байна
    19 цаг 20 мин
  • "The MongolZ" баг энэ хагас сайнд ОХУ-ын "Мagic" багийн эсрэг тоглоно
    19 цаг 33 мин
  • Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    20 цаг 39 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
    20 цаг 56 мин
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК