
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
1. Үнэт цаас гаргагчийн нэр: Монгол Улсын Сангийн яам
2. Үнэт цаас гаргах зорилго: Монгол Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэх
3. Үнэт цаасны санал болгох хүрээ: Олон нийтэд санал болгох
4. Үнэт цаасны төрөл: Засгийн газрын энгийн үнэт цаас
5. Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
6. Хямдруулсан үнэ: 96,451.00
7. Нийт гаргах тоо: 952,676 ширхэг
8. Үнэт цаасны үзүүлэлт:

9. Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээ нь тухайн долоо хоногт Монголбанкинд арилжигдсан ижил хугацаатай ЗГҮЦ-ны жигнэсэн дундаж хүү байна. Хэрэв Монголбанкны тухайн долоо хоногийн арилжаа цуцлагдсан тохиолдолд ижил хугацаатай ЗГҮЦ-ны өмнөх арилжааны жигнэсэн дундаж хүүгийн хэмжээгээр тогтоогдоно.
10. Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногт арилжааг хааж, нийт захиалгын мэдээллийг үнэт цаас гаргагчид хүргүүлнэ.
11. Арилжаа хийгдэх хугацаа: Сангийн яамнаас санал авсаны үндсэн дээр МХБ-ийн арилжааны системд шивэгдсэн нийт захиалгын хувиарлалтыг хийнэ.