Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Амаржаргал: Шинэ засаг өвөрмөц бүтэцтэй, ёс суртахуунтай, чадварлаг, авралын Засгийн газар байх ёстой

2014-11-13
0
ЖИРГЭХ

    781nv697k0afhjghqftaslov1uАН-ын бүлгээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Р.Амаржаргал Ерөнхий сайд болох нь тодорхой боллоо. Адилхан Ховд аймгийн Зэрэг сумынх учир Ерөнхийлөгч ч дэмжих нь тодорхой. Өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлага, Н.Алтанхуягийн явуулж байсан эдийн засгийн бодлогыг эрс шүүмжилдэг байсныг нь харгалзаад УИХ дахь МАН-ын гишүүд ч дэмжих магадлалтай юм. Танд түүний “Mongolian Economy” сэтгүүлд өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна. Учир нь тэрээр энэ ярилцлагадаа хэрэв Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох юм бол ямар Засгийн газар байгуулагдах, ямар хүмүүсийг сайдаар томилох ёстой, хөршүүдтэйгээ хэрхэн харилцах, мөнгөний ямар бодлого хэрэгжүүлэх, эдийн засгаа сайжруулах талаар ямар арга хэмжээ авах тухай ярьсан юм.

-Эдийн засаг хүндэрсэн энэ үед олон нийт Р.Амаржаргалыг илүү дэмжиж байгаа нь анзаарагдаж байгаа бөгөөд ямартай ч түүний байр суурь ямар байгааг дахин нэг хүргэх нь зүйтэй гэж үзлээ.

-Шинэ засаг гарч ирлээ гэхэд тэд юунаас ажлаа эхэлж, яаж ажиллах нь зөв бол?

-Шинэ засаг бол үндэсний эдийн засгийн авралын Засгийн газар байх ёстой. Өвөрмөц бүтэцтэй байх хэрэгтэй. Мэдээж лидер, хүчтэй улстөрчид манлайлж, бамбай болж явах нь зөв. Харин салбар салбарын удирдах түвшний хүмүүс нь өндөр мэргэжлийн, мэдлэг боловсролтой, ёс суртахууны хувьд цэвэр ариун, шударга, чигч шулуун зан чанартай байх ёстой. Ийм бүрэлдэхүүнтэй шинэ Засгийн газрыг байгуулах боломжийг улстөрийн намууд олгох хэрэгтэй. Намууд, улстөрчид өнөө маргаашаа бодоод улс төр хийгээд явж болох байх, гэхдээ дараа нь юун дээр улстөр хийх вэ гэдгээ бодох нь чухал. Тэр утгаар үндэсний хэмжээний эдийн засгийг аврах засгийг бүрэлдүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

Хоёрдугаарт, шинэ Засгийн газрын бүтцийг улстөрийн намуудаас гэж бүү голчлоосой. Улс төрийн намуудын чадвартай төлөөлөл байж болно. Нам бус хүмүүсийг томилох хэрэгтэй. Мэргэжлийн гэдэг рүү гол шалгуурыг авч үзэх ёстой.

Гуравдугаарт,
хариуцлагын тогтолцоог гол чигээ болгох. Чи энэ албан тушаал дээр ажиллаад цалин авч л байгаа бол ажлаа сайн хийнэ шүү гэдгийг хатуу ойлгуулах. Ийм энгийн зүйлээс ажлаа эхэлбэл бизнесийнхэн, иргэд маш хурдан эерэг дохио авна. Дэмжинэ. Ажлаа саадгүй төлөвлөөд явна.

-Эдийн засагч, судлаачид дэлхийн эдийн засгийг сэргэх хандлагатай байгаа талаар ярьж, бичиж байна. Харин манай төрийн түшээд одоогийн хүндрэлийг дэлхийн хямралтай холбоотой мэтээр ярьж иргэдэд ухуулж байгааг Та хэрхэн дүгнэж байна вэ?

-Наад тайлбар чинь миний инээдийг хүргээд байгаа. Учир нь дэлхийн эдийн засаг жинхэнэ хямарч байхад манайхан огт дуугараагүй. Хямралаас гараад эдийн засгийн өсөлт өөд аажим аажмаар явж буй үед дэлхийн эдийн засаг хямарсан, хямрал нь манайд нөлөөлсөн мэтээр ярихыг би ерөөсөө ойлгохгүй, гайхаад байгаа. Тэгэхээр тэд ямар ч боловсролгүй хүмүүс үү, эсвэл хэл нь хальтирчихдаг юм уу. Динамикаар харвал дэлхийн эдийн засаг өөдлөх өнгө аяс руу орсон. Америкийн эдийн засаг сайжрах байдалтай. Японых ер нь их гайгүй өнгөтэй явна. Брикийн орнуудын эдийн засаг өсөлттэй, заримынх нь саарсан. Түгшүүртэй буй нь Евро зон. Гэхдээ улам бүр дордчихгүй болов уу гэсэн хүлээлттэй.  Евро зоны санхүүгийн систем хүндхэн байгаа. Гэхдээ улс орнууд бие биенээ татаж чангаагаад хямралаас гарч буй дүр зураг харагдана. Хоёрдугаарт улс төрийн үйл явдлын өрнөл эдийн засгийн нааштай өсөлтөд саад болох вий гэсэн болгоомжлол бий.

Гурав дах нь технологийн өөрчлөлт. Сүүлийн үед гарч ирж буй технологийн өөрчлөлт дэлхийн эдийн засгийн дүр төрхийг нэлээд өөрчилж байна. Тухайлбал 3 D принтинг. Өмнө нь бид өргөжилтийн хэмнэлт гэж ярьдаг байлаа. Чи 100 төгрөгөөр үйлдвэр байгуулаад нэг ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол өртөг нь 100 төгрөг. Хоёр бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл нэгнийх нь өртөг 50, 100 төгрөг бол нэгнийх нь өртөг нэг төгрөг гээд өргөжих тусам хэмнэлт гараад явах загвар.

Эдийн засгийн энэ загвар өнөөдөр дэлхийд хэрэгжиж байгаа. Хятадын эдийн засгийн гайхамшгийн гол онцлог нь энэ өргөжилтийн хэмнэлтийн хуульд тулгуурласан тогтолцоо юм. 3D принтингийн гайхамшигтай шинж чанар бол нэгж бүтээгдэхүүний зардал ялгаагүй.

Нэгийг ч, саяыг ч үйлдвэрлэсэн нэгж бүтээгдэхүүний зардал адилхан. Өндөр хөгжилтэй орнууд, үндэстэн дамнасан корпорациуд үйлдвэрээ Хятад руу, хөгжиж буй орнууд руу зөөсөн шүү дээ. Тэгвэл 3D принтинг хөгжсөнөөр энэ байдал тэс өөрөөр уншигдахад хүрч байна. Энэ утгаараа үндэстэн дамнасан корпорациуд үйлдвэрлэлээ эх орон руугаа зөөж эхэллээ. Америкийн хэд хэдэн компани үйлдвэрээ эх орондоо шилжүүллээ. Германд ийм үзэгдэл ажиглагдах болов.Илүү өндөр технологийн үйлдвэрүүдээ эх орондоо шилжүүлж байна.

Ийм процесс дэлхий дахинаа явчихлаа. Ойрын 10 жилийн хугацаанд энэ технологийн хөгжил шийдвэрлэх процесс байх уу үгүй юу гэдэг нь харагдана. Хэрвээ шийдвэрлэх процесс байж чадвал дэлхийн эдийн засгийн бүтэц өөр болно. Тэгэхээр дэлхийн хөгжлийн ирээдүйн хандлага, технологийн хөгжилтэй улс орныхоо эдийн засгийн бодлогоо уялдуулах, алсын хараатай ажиллах шаардлага манайд зүй ёсоор тулгарч байна.

-Засгийн газрын эсрэг үгүй гэж хэлж чаддаг банкийг жинхэнэ Төв банк гэж үзэх шалгуур байдаг юм билээ. Харин манай Монгол банк үгүй гэж хэлсэн түүх байдаг уу?

-Бараг байхгүй. Анх хоёр шатлалтай банкны тогтолцоо гарч ирэхэд Монгол банк  Сангийн яамны харьяанд Засгийн газартаа захирагдана гэсэн асуудал гарч ирж, нэлээд маргасан. Түүнээс хойш илт маргаагүй ч Төвбанкны үйл ажиллагаа нь Засгийн газрын хавсарга байдалтай яваад байгаа шүү дээ. Монгол банкны үе үеийн удирдлагууд Төв банкны эдийн засгийн бие даасан байдал, эрх мэдлийг ухамсарлаж байсан эсэхийг мэдэхгүй. Харин сүүлийн үеийн удирдлагууд ойлгоод байх шиг байгаа юм.

-Зарим хүн Төв банкны явуулж буй мөнгөний бодлогыг дэмжих, нөгөө нь буруу хэмээн шүүмжлэх. Заавал онол дагах бус улс орныхоо өөрийн онцлогт тохирсон мөнгөний бодлого хэрэгжүүлж болох уу?

-Толгой зовоох асуудал энд ерөөсөө байхгүй. Ямархуу арга хэмжээ авах талаар нь сурах бичиг дээр хүртэл онол нь байгаа шүү дээ. Тэр онолоор арга хэмжээ авч болно. Гэхдээ Монголын эдийн засгийн онцлог, бүтцийг судлах хэрэгтэй. Нэг хэсэг нь мөнгөний бодлогоор дамжуулаад зайлшгүй барьж байх нөөцийн хэмжээ, Төвбанкны хүүгээр эдийн засгийн асуудлыг тухайлбал, инфляцийг зохицуулна гэдэг. Гэтэл энэ талаас нь харвал тэр нөлөөлөл нь манайд маш бага. Ном дээр хэрвээ бодлогын хүүг нэмэгдүүлбэл эргэлтэд буй мөнгөний хэмжээ багасана, эдийн засгийг хумиж байж эдийн засгийн зарим асуудлыг шийдэж болно гэж бий. Манайд ийм бодлого арга хэмжээ авлаа гээд эцсийн дүндээ инфляци буурахгүй байгаа юм. Тэгэхээр онол гэхээс илүү прагматик бодит амьдралд дээр тулгуурласан зөв шийдвэр хэрэгтэй. Монголбанкнаас хэрэгжүүлэх бодлого,арга хэмжээ бол сурах бичгийн онол дагасан шийдвэрүүд.Төвбанк стандартын бус шийдлүүд гаргах гэж оролдсон. Тухайлбал, үнэ тогтворжуулах хөтөлбөр нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайтар мэдэрч, авсан сайн шийдвэр. Хоёрдугаарт энэ шийдвэр нь цаанаа улс төртэй холбоотой.

Цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сонгуультай давхцсан, өөрөөр хэлбэл, тэр их мөнгийг эдийн засаг руу цацсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд үр дүн гаргах хүсэлтэй холбоотой. Юун дээр алдсан бэ гэвэл цаг хугацааг сунжруулсан. Богино хугацаанд нэг удаа эрчимтэй хийгээд татчих ёстой шийдвэрийг хэтэрхий сунжруулсан. Болж байна, сайн байна, үр дүн гарна гэж явсаар эцэст нь барилгын салбараа унагаад авлаа. Үнэ ханшаа туугаад тавьчихлаа шүү дээ.

-Долларын ханш буураад байгаа?


-Ханш хэдэн төгрөгөөр буурч, өсөх асуудал биш. Хамгийн гол нь сууриа харах ёстой. Ханшийн хувьд суурь нь валютын нөөц. Ямар динамик харагдаж байна вэ.

Хоёрт, гадаадын хөрөнгө оруулалт. 2011 онд ДНБ-ий 52 хувьтай тэнцэж байсан гадаадын хөрөнгө оруулалт 2013 онд 14 хувьд унасан. Уйлмаар байгаа биз. 2014 онд долоон хувьд хүрсэн. Хоёр дахин буурсан. 52 хувьтай байсан хөрөнгө оруулалтыг 14, долоо хувь руу оруулсан “гавьяатай” Засгийн газар чемодоноо бариад хурдан алга болох ёстой.

Валютын ханшийг харахдаа эхлээд валютын нөөц, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны балансыг хар. Сүүлийн үед гадаад худалдааны алдагдал гайгүй болсон гэж яриад байгаа. Гэтэл гадаад худалдааны эргэлт байхгүй болчихсон шүү дээ. Дараа нь хэнд ашигтай вэ гэдгийг харах. 1300-1800 хүрсэн ханшаас хэн хожиж байгааг мэдэх хэрэгтэй. Эдгээр үзүүлэлтийг харахад ханшны өсөлт, уруудалт ойлгомжтой болно.

-Эдийн засгийн хүндрэлээс гарах нэг гарц Оюутолгой мөн үү?

-Мөн. Энэ хорвоо дээр үнэ төлбөргүй юм байхгүй. Оюутолгой бол манай улсын одоогийн улс төрийн үнэн төрх. Ямар УИХ, ямар Засгийн газартай байна, ямар хууль баталж байгааг харуулж байгаа юм. Мөн манай улстөрчдийн чадавхи, ёс зүй, суртахуун, шунал, хулгай хийх байдал нь ямар билээ. Энэ бүхний нийлбэр явсаар Оюутолгойг ийм байдалд хүргэсэн. Чи өнөөдөр ямар байна, түүний чинь хариу төлбөр гэж ойлгох хэрэгтэй. Зугатах гээд хэрэггүй. Хүлээн зөвшөөрөөд дараа дараагийн алхмуудаа зөв зүйтэй хийгээд явах ёстой. Зөв зүйтэй алхам хийх нөхцөлийг бүрдүүлэх учиртай.

-Хөршүүдтэй харилцах эдийн засгийн бодлогыг та хэрхэн дүгнэх вэ?


-Эдийн засгийн асар том потенциал Хятадад бий. Үнийг бид яаж ашиглах вэ гэдэг л асуудал. Зүүн Азийн орнууд Хятадыг бүрэн хэмжээгээр ашигласан. Хятад АСЕАН+1 чөлөөт худалдааны гэрээг АСЕАН-ы орнуудтай байгуулсан. Тухайн үеийн Ерөнхий сайд нь “ Хятад улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан АСЕАН-ы орнуудад өрмийг нь өгнө” гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч гэрээнийхээ хамгийн амттай хэсгийг тус орнуудад хангалттай өгсөн. Хятад ч өөрөө Зүүн Азийн маш том зах зээлийг эзэлж авсан, санхүүгийн эх үүсвэрийг татлаа. Бүс нутгийн том өөрчлөлт гарангуут зарим орон сандарч эхэлсэн. Хамгийн их сандарсан нь Япон.

Япон Сингапуртай очоод эдийн засгийн Иж бүрэн түншлэлийн гэрээг байгуулангуут АСЕАН-д нэгдэж АСЕАН+2 болсон. Дараа нь Өмнөд Солонгос орсноор АСЕАН+3 болов. Үүний цаана бүс нутгийн эдийн засгийн боломж, харилцан ашигтай мехнанизмуудыг бүрэн ашиглах хэрэгтэй гэсэн санаа байгаа юм.

Харин манайх хоёр талын л худалдааны механизмуудыг ашиглаад байгаа болохоос бус олон талт худалдааны механизмаар дамжуулаад Хятадын зах зээлийг ашиглах бололцоог олж хараагүй байна. Одоо дөнгөж эхлээд буй Номхон далайн эдийн засгийн түншлэлийн гэрээнд Монгол Улс нэгдэж орох нь чухал байна. Хойд хөршийг аваад үзэхээр гунигтай л даа. Хэрвээ би андуураагүй бол Монголын нийт гаргаж буй экспортын 1,4 хувийг ОХУ эзэлж байна. Монголын хувийн салбар, бизнесийнхэн Оросгүйгээр амьдарч болох нь гэсэн үг. Энэ нь ОХУ-аас явуулсан тарифын бодлоготой холбоотой. Энэхүү тарифын бодлого бол монголчуудаа бидэнтэй арилжаа наймаа бүү хийгээрэй гэсэн утгатай агаар нэг.

Үндэсний бүтээгдэхүүн, тухайлбал, Оросын зах зээлд хивсээ зарахаар очихоор өндөр тариф урдаас тавина. Тэгэхээр монгол бизнесмэнүүд хивсээ зарах өөр зах зээл хайна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд ОХУ-аас авч буй зүйлд бараг л өөрчлөлт ороогүй байна. Нөгөө талаас хойд хөршийн энэхүү харилцааг асар том бололцоо гэж харах хэрэгтэй. Харилцан бие биедээ ашигтай байх зарчмаар худалдааны эргэлтийг эрчимжүүлэх сайжруулах шаардлагатай. Улс төрийн байр сууринаас энэ асуудлыг зөв илэрхийлэх нь чухал байна.

Эх сурвалж:“Mongolian Economy” сэтгүүл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (185.64.196.148)
    Taniig denjij bn.Meglrg mergejiltei,heterhii 1 tald yysahgui tubiig sahij chadna.Gol ni AN iin oligarhiud shig idej yyhiin shynalaas iluutei holiig harj chadah hun gej itgej bn
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.140.235)
    жүжигчин ЭНХБАЯР хаана явна тэнд хэрүүл өдөж хамт олон хагална Зөрчилтэй айлууд хаана байна тэнд айлын цонх руу МАН чулуу шидэж хэрүүл дэгдээд НИНЖА шиг харанхуйд уусч алга болно..
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.8.150)
    Зэрэг сумын биш ш дээ Буянт сумынх
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.2.213)
    таньд амжилт хүсьё. эхнээсээ ёс зүйтэй хууль дүрмээ дагаад чадварлаг баг бүрдүүлээд ажиллаарай.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • zochin (202.126.89.199)
    tanid amjilt hvsie!Gantomor,temvvjin nariig shine zasgiin gazart bvv oirtuul!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.14.38.2)
    Улс эх орныхоо төлөө их зүйл хийгээрэй. Ажлын амжилт хүсье
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • amjilt husie (202.179.8.26)
    tanii helsen yag unen shu, eh oron ard tumniihee sain saihnii toloo ihiig hiij buteegeri, tanhimdaa chadvarlag humuusiig avch ajilluulaarai, taniig ner devshsend bayar hurgie
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    4 цаг 9 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    4 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    17 цаг 19 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    17 цаг 26 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    17 цаг 29 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    17 цаг 33 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    19 цаг 30 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    20 цаг 27 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Уржигдар 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Уржигдар 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК