Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Нүүрээ гоёогүй бүсгүй оймсгүй гутал өмссөнтэй адил ”

2012-2-16
0
ЖИРГЭХ
Би өөрийгөө улаан өнгөөр төсөөлнө. Яагаад гэвэл улаан өнгө маш эрч хүчтэй, цоглог бас хэзээ ч унтардаггүй

Би өөрийгөө улаан өнгөөр төсөөлнө. Яагаад гэвэл улаан өнгө маш эрч хүчтэй, цоглог бас хэзээ ч унтардаггүй

Энэ удаагийн дугаарт сонирхолтой ярилцлагаараа оролцож буй хүндтэй зочин бол хувцасны дизайнер, “Төгс ертөнц” нэвтрүүлгээрээ олонд танигдсан авьяаслаг сэтгүүлч А.Баянзул юм. Монголд загвар зохион бүтээх, загварын урлагийг хөгжүүлэх чиглэлээр хамгийн идэвхтэй бас үнэтэй хувь нэмрээ оруулж буй цөөн  дизайнеруудын нэг гэгдэж загварын ертөнцөд хүндлэгддэг хатагтай А.Баянзултай ярилцаж суухад түүний эрч хүч, хийж бүтээх гэсэн хүсэл, хийж бүтээж чаддаг чанар нь үнэртэх шиг болсон. Бид залуусаараа тэр дундаа хийж бүтээж чаддаг, чадалтай бүсгүйчүүдээрээ бахархаж байна.


-         - Өнөөдөр Монголын загварын ертөнцийн өнгө төрхийг бүтээлцэж байгаа хувцасны дизайнердийн нэг бол та. Уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу? А.Баянзул гэж хэн бэ? Юу хийж байна?

-         - Би Боловсролын их сургуулийг дүүргээд, АНУ-ын Сиетл хотын “Fashion academy”-ыг хувцасны дизайнер мэргэжлээр төгсч ирсэн. Тухайн үед Монголд гадаадад төгссөн мэргэжлийн загвар зохион бүтээгч ховор байлаа. Ингээд “Шилмэл загвар” компанид мэргэжлийн дизайнераар таван жил ажилласан. “Шилмэл загвар” компани ажилсан хугацаандаа их ч зүйлийг сурж мэдсэн бас хийж бүтээсэн зүйл ч бий гэж боддог. Монголын загвар зохион бүтээгчдийн хувьд  бүтээлүүдээ театр, авангард тал руугаа уран бүтээл түлхүү гаргадаг  юм шиг санагддаг. Миний хувьд аль болох  чамин хэрнээ энгийн, өдөр тутмын загвар бүтээхийг хичээдэг. Хүн өдөр тутамдаа ямар хувцаслахав, эмэгтэй хэрхэн сайхан харагдах  вэ? гэдэг чухал санагддаг. Би хувцас загварын чиглэлээр ажиллахын зэрэгцээ маркетингийн чиглэлээр давхар ажиллаж байсан. Энэ утгаараа  брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлдэг компанид загварын тал дээр мэдлэгтэй  хүн  маркетинг  дээр ажилах шаардлагатай гэсний дагуу “Говь” компани ажлын санлыг  хүлээж авсан.  Хэдийгээр багахан  хугацаанд  шинэ  баг бүрэлдэхүүнтэй хамтарч ажилсан ч “Говь” компаний хамгийн анхны “Gobi magic” нэртэй шоуг амжилттай зохион байгуулж эхлэлийн тавьснаар  “Говь” компани жил бүр загварын шоугаа хийдэг уламжилал бий болсон. Мөн тэр үед хамтран ажиллаж байсан багийхан маань “Говь”-ийн хамгийн том дэлгүүрийг нээж байлаа. Тэгэхээр хувцас загвартай холбоотой гол ажлуудыг ч гэсэн амжилттай бүтээлцсэн  гэж боддог. Бас нэг дэвшилттэй тал нь загвар зохион бүтээгч хүн учир хувцаслалтын талаар нэвтрүүлэг хийгээчээ гэсэн санал маш их ирсэн. Би энэ тал дээрх саналыг аваад сэтгүүлч мэргэжлээр суралцаж төгссөн. Ингээд сэтгүүлч, дизайнер мэргэжлээр гэр бүлийн хүнтэйгээ хамт санаачилан гаргасан  “Төгс ертөнц” нэвтрүүлгийг NTV телевизийн чадварлаг уран бүтээлч баг бүрэлдэхүүнтэй хамтран ажиллаад явж байна.

-         - Жил ирэх тусам Монголд загвар зохион бүтээгчдийн тоо өсч байна. Харин олонд танигдах, идэвхтэй үйл ажиллагаа явуулах тал дээр амжилт олохгүй байгаа юм шиг санагддаг?

-           - Загвар зохион бүтээгчид маш их төрөн гарч байна. Сэтгэлгээ нь ч их өндөр болчихож. Загвар зохион бүтээгч зөвхөн нэг мэргэжил эзэмшээд зогсохгүй давхар олон мэргэжлүүдийг эзэмшиж байгаа. Тийм ч учраас залуу уран бүтээлчид сэргэг хүчтэй болж байгаа ч  зарим нэг маркетинг, бодлого, төлөвлөлт , пр сурталчилгаа дээрээ сул анхаарч,  үйл ажиллагаагаа хүргэх боломжгүй байдаг юм болов уу гэж боддог. Гадны орнуудад загвар зохион бүтээгч гэдэг нь  өндөр зэрэглэлийн, хүндэтгэлтэй мэргэжил байдаг. Харин Монголд болохоор нэг оёдол эсгүүр хийдэг  түвшинд байгаад байдаг. Иймээс  бусад загвар зохион бүтээгчдээ дэмжиж  хамтран ажиллая, Монголын хувцас загварын ертөнцөд хувь нэмрээ оруулъя гэсэн зорилготойгоор нэвтрүүлгээ хийж байна.


-         - “Төгс ертөнц” нэвтрүүлэг үзэгчдэд хүрээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ утгаараа тодорхой хэмжээгээр үзэгчдийн таашаалд ч хүрсэн, үр нөлөө ихтэй нэвтрүүлэг болж чадсан.

   -  Баярллаа. Аливаа зүйлийг хийхэд  хоёр талтай байдаг. Хүмүүс  сайн муугаар дүгнэх харах нь тохиолдлууд их бий. Хүмүүсийн үнэлж, дүгнэж байгааг харахад нэвтрүүлгийн дараа  олон үзэгчид холбоо барин  , нэвтрүүлгийн мэдээллүүд их хэрэгтэй байлаа гээд л магтаал  урамшуулалын үгээр мялаадаг.  Өөрийгөө  сурталчилахдаа гол нь биш  нэвтрүүлэгтээ үзэгчиддээ хэт хотжисон соёлт иргэншилт нийгэмд хэрхэн өөрийн  зөв имиджийг бүрдүүлэх вэ? Өнгө дизайны  төгс шийдэл гэж юу хэлэх вэ? Ямар дизайнтай орчинг сонгох вэ? Дэлхийн загварын ертөнцөд юу болж өнгөрөв? Энэ бүхэнд хариулт өгч дизайны урлагын бүхий л  онцлог мэдээлэл, бүтээлийн шинж чанар ашиг тус, хэв маяг, тавигдах шаардлага,  үйлчилгээ өр өгөөж, таних тэмдэгийн талаархи бүх төрлийн мэдээ мэдээллийг булан хуудсуудаараа багцлан хүргэхийг хичээдэг. Нэвтрүүлэгтээ урьж буй уран бүтээлчдийг  хувь хүн талаас нь биш энэ  уран бүтээлч сэтгэлгээ  хийж байгаа, бүтээл загвараараа хэлэх гэсэн санааг нь тодотгож,  харин эдгээр нь таны амьдралд ийм учраас хэрэгтэй юм байна шүү гэж хийдэг учраас хүмүүст хүрдэг байх гэж боддог. Үзэгчид тухайн нэвтрүүлгээс өнөөдөр таний амьдрал ажил хөдөлмөр орчин тойронд найз нөхдөд хэрэгтэй хүссэн мэдээлэл  авах боломжтой гэдэг тал дээр анхаарч ажиллахыг хүсдэг. Анзаарч хархад бусад телевизийн  загварын нэвтрүүлгүүд түр зогссон байгаа  ажигладсан. Манай нэвтрүүлэг тасралтгүй явж байгаа  нь  NTV телевизийн уран бүтээлчдийн хамтын хүч гэж боддог. NTV телевизийн удирдлага, “Төгс ертөнц” нэвтрүүлэгийн  найруулагч, зураглаач, гэрэлтүүлэгч, тайз засалчид, инженер техникийн ажилтан албан  хаагчид  гээд багаар ажиллах чадвартай хамт ч олон хүний хүч хөдөлмөр шингэсэн  нэвтрүүлэг хийдгээрээ бахархдаг. Мөн хамтран ажилладаг загвар зохион бүтээгчид ,  Урлах эрдэм дээд сургуулийн “GT” загварын товчооны захирал Г.Тунгалаг,   ” Туяарах” ,” Хүрлээ”,”New trend ” үсчин гоо сайхны салонууд, “Хар сувд брэнд ” , чадварлаг NTV телевизийн хамт олондоо  талархаж явдгаа “Fashion today” сэтгүүлээрээ дамжуулан илэрхийлж байна .


-         - Монголын загвар зохион бүтээгчид хамтраад, нэгнээ дэмжээд явбал илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Таны бодлоор?

-       - Бидэнд байгаа бас нэг дутагдалтай тал нь загвар зохион бүтээгчид маань их салангид, хувь хувьдаа жижиг зүйл хийгээд байдаг явдал гэж боддог. Хамтран бие биенээ дэмжээд ажилбал монголын дизайнерууд их зүйлийг бүтээх чадвартай. Тиймээс загварын ард үлддэг дизайнеруудыгаа нэгтгэе гэсэн үндсэн дээр өнгөрсөн жил би  нэвтрүүлгийн 100 дахь дугаарын баяр “ Төгс ертөнцд Тавтай морил” нэртэй Fashion party зохион байгуулсан . Энд Монголын бүхий л томоохон загвар зохион бүтээгчид болон загвар өмсөгчид, “Төгс ертөнц” нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг бүх уран бүтээлчдийг цуглуулсан уран бүтээлийн цэнгүүн хийсэн. Цэнгүүний дараа зочид маань бүх дизайнеруудыг  нэгтгэн анх удаа сайхан үйл ажиллагаа явууллаа гээд санал сэтгэгдлээ илэрхийлээд, мөн Монголд дизайнеруудын өдөр гэж байдаггүй юм байна, энэ өдрийг дизайнеруудын өдөр болгоочээ гэдэг санал ирсэн юм. Тиймээс энэхүү цэнгүүнээ би 12-р сарын 23-ны өдөр дахин хийх гэж байна. Энд fashion сэтгүүлүүд, дизайнерууд, гоо сайхан, хувцас зохион бүтээх бүхий л салбарын уран бүтээлчид зэрэг Fashion-той холбоотой бүхий л газруудыг нэгтгэж баярлуулж, тухайн жилийн онцлогийг харуулсан загвараа гоо сайхны уран бүтээлүүдээ толилуулж, нүүр будалт, үс заслын үзүүлбэр болон fashionable уран бүтээлч, хамтлаг дуучид маань ая дуугаа өргөсөн давхар баяр хийхээр төлөвлөж байгаа юм. Энийг маань үнэлээд хүмүүс ч гэсэн нэгдэж ажиллаасай гэж боддог. Би сайн чи муу гэхээсээ илүүтэйгээр хамтран ажиллая, хүчээ нэгтгэе гэж уриалахыг хүсдэг.


-         - Хувцас загвар гэдэг зүйл таны амьдралд хэр том байр суурийг эзэлдэг вэ?

-       - “Сайхан хувцасласан хүнийг хэлээ гэвэл – элдэв чимэг зүүлт, гоёл нь нийлээд нэгэн найрал хөгжим шиг эгшиглэж байгаа сэтгэгдэл төрөх мэрл мэдрэмжийг  хэлдэг. Юу гэсэн үг вэ гэхээр найрал хөгжим маш олон хөгжмийн зэмсэгээс бүрэлддэг мөртлөө ганцхан аялгууг гаргадаг. Түүнтэй адил зөв тааруулсан ээмэг зүүлт, хувцаслалт тухайн хүнийг цогц харагдуулдаг. Мөн хүмүүсийн хамгийн сайн мэддэг “Хувцас бурхан, бие чөтгөр” гэж үг байдаг. Тэгэхээр та гаднаас орж ирж байгаа хэнийг ч байсан хараад л гадаад төрх, үзэмжээр нь ямар байр суурьтай, хэр боловсролтой, ямар ухамсартай хүн бэ гэдгийг нь хувцас тань хэлээд өгдөг учир хувцас маш өндөр үүргийг гүйцэтгэж байдаг.


-       -Загвар зохион бүтээгч, уран бүтээлч хүнд inspiration гэдэг зүйл их чухал байдаг шүү дээ. Та түүнийгээ хаанаас олдог вэ?

-   - Юм их хөгжиж байна. Киноноос, уран бүтээлээс, бусадтай ярилцаж байхад хүртэл би санаа олж, дэмжлэг авч, цэнэглэгддэг. Хуулбарлахыг таашаадгүй хэсэг бүлэг хүмүүс байдаг.Хуулбаралдагүй гэж ярьдаг хэрнээ бүгд л бага ч атугай санаа авч байгаа байх. Магадгүй энэ тийм ч буруу зүйл биш байхаа.  Яагаад гэвэл хүн өөрийгөө зоригтойгоор өөрчилж чадахгүй ч хуулбарлаад өөрчлөхийг хичээж байна гэдэг бол хамгийн том амжилт. Гэхдээ өөрийн гэсэн үзэл, баримтлал, санал, сэтгэмжээ хөгжүүлэх хэрэгтэй. Тэр чигт нь хуулбарлана гэдэг мэдээж буруудна. Миний хувьд  төлөвлөгч хүн. Байнга өдөр тутмын ажлаа цаг үргэлж тэмдэглэж бичиж явдаг.Тэмдэглэлийн дэвтэр дороо л дуусчихдаг. Миний муу тал гэвэл итгэмтгий бас гэнэн тусархуу  зан юм уу даа. Заримдаа туслахыг “долигнох” гэж ойлгодог хүн байдаг хэдий чинээ хүнд туслаж  буян үйлдэнэ гэдэг нь  тэр чинээгээрээ  тэр хүний дотоод сэтгэл агуу энэрэнгүй юм гэдгийг харуулж өгдөг гэдэгт би итгэдэг. Манай гэр бүлийхэн Хатанбаатарын бясалгалд нилээн олон жил сууж байгаа бясалгагч гэр бүл, би бясалгагч, туслагч байхыг хичээдэг.  Хүн сэтгэлээрээ ариун, өөрийгөө цэнэглэж, хүчтэй байхын зэрэгцээ ажлаа байнга төлөвлөж байх хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн нь чамайг хурцлаад, цэнэглээд явах нь ховор байх. Мөн тусалж дэмжиж, хамтран ажилладаг хүн болгоныг би чадлынхаа хэрээр урамшуулaхыг зорьдог. Зөвхөн би, би ганцаараа хийж байна гэдэг зүйл хэзээ ч  үнэн байдаггүй. Тиймээс хэнд ч атугай баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлэх хэрэгтэй.


-          -  Өөрийгөө тодорхойл бол, та хэн бэ?

-          Би өөрийгөө эрвээхэй шиг төсөөлнө. Яагаад гэхээр эрвээхэй эрх чөлөөтэй, өнгөлөг хөнгөн амьтан. Өнгөөр төсөөлбөл би өөрийгөө улаан өнгөөр харна. Яагаад гэвэл улаан өнгө маш эрч хүчтэй, галзуу, цоглог, хэзээ ч унтардаггүй.


-      - Эмэгтэй хүн гадаад төрхөөрөө, гоо сайхнаараа бусдаас ялгарахын зэрэгцээ түүнийг илэрхийлдэг хамгийн чухал зүйлс нь юу юм бол?

-          Би хамгийн түрүүнд хүлээцтэй, хүндэтгэлтэй, тэвчээртэй зан байдал гэж хэлнэ. Эмэгтэй хүн торгон утас шиг мэдрэмтгий уян хатан хүмүүс. Мөн тухайн эмэгтэй хүн болгонд гоё таатай тал  муу тал  гэж байдаг. “Би сэтгэл булаам, сайхан бүсгүй” гэж хэлдэг чинь үнэн үг шүү. Бүсгүй хүн та өөрт байгаа дур булаам сайхан  талаа мэдэр, үнэл.Хүн бүрт дутагдалтай тал согогтой хэсэг гэж бийй.  Тэр дутагдалтай талаа нууж хаасан хувцас өмсөөд сайхан талаа ил гаргаж тодотгох хэрэгтэй. Түүнээс биш арван мянган долларын даашинз өмссөн ч тэр дутагдалтай талаа ил гаргасан бол та сайхан харагдахгүй л болов уу.


-       - Шинэ жилийн дугааруудаараа үзэгчиддээ ямар бэлэг барихаар төлөвлөж байна вэ?

-     - Шинэ жилийн дугаарууд маань эхнээсээ гараад эхэлчихсэн. Бид GT загварын товчооны үдшийн гоёлын даашинзны загваруудыг үзэгчиддээ толилуулсан. Нэвтрүүлгийн дараа олон үзэгчид холбогдсон л доо. Үүнтэйгээ холбоод зөв үс засалт, нүүр будалтын талаар хүргэхээр бэлдээд байна. Дараагийн дугаарт нь эмэгтэйчүүдийн manicure, pedicure-ын талаар хүргэх болно. Мөн удахгүй болох “Төгс ертөнц fashion show” арванхоёрдугаар сарын 31-ны өдөр гарах болно.


-   - Танд баярлалаа. Удахгүй болох Шинэ жилийн мэнд хүргэе. Мөн ирэх онд амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

-    - Загвар урлаг, дизайнеруудын ажлыг дэмжин, хүндэтгэн ажиллаж байгаа Fashion today сэтгүүлийнхээ хамт олонд уран бүтээлийн их амжилтыг хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.21.106.127)
    amjilt bagada huurhun ohin bsan shuu odoo ch bas gaylalzaj bna
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • naaya (203.194.115.183)
    tand anjilt hvsie
    2012 оны 10 сарын 12 | Хариулах
  • tuki (202.170.82.42)
    таалагдлаа.танд ажлын амжилт хүсье
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
  • kesu (124.158.75.10)
    goy yriltslaga bna
    2012 оны 02 сарын 18 | Хариулах
  • одноо (202.179.11.194)
    Баянзул өөрийгөө их сайхан авч явдаг бүсгүй шүү МҮТ байхаас нь мэднэ нэг хэсэг алга болсон байсан чинь НТВ-д орчихсон байсанАмжилт хүсье дээ улам сайхан болоорой
    2012 оны 02 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 54 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    17 цаг 58 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    18 цаг 4 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    18 цаг 7 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК