-
2026 оны 10 сарын 22
Азийн Пара наадмын хоёр дахь өдрийн дараах байдлаар Монгол Улсын баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.
-
2026 оны 10 сарын 22
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголбанк болон Германы Холбооны Банк (Deutsche Bundesbank) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
-
2026 оны 10 сарын 22
Өмнөд Солонгосын хүүхдийн эмч, 35 настай мэргэжлийн боксчин Со Рё Гён бүсгүй энэ сарын 17-нд Сөүл хотод болсон Эмэгтэйчүүдийн олон улсын боксын холбоо (WIBA)-ны дэлхийн аваргын төлөөх тулаанд Тайландын боксчин Висута Сритидатыг ялж, эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жингийн дэлхийн аварга болжээ.
-
2026 оны 10 сарын 21
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
-
2026 оны 10 сарын 21
Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгдсэн.
-
2026 оны 10 сарын 21
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмэгдүүлсэн ч зарцуулалтын зорилго, хүрэх үр дүн нь тодорхойгүй байгааг шүүмжилж, төсвийн нэмэгдлийг хасах санал гаргалаа.
-
2026 оны 10 сарын 21
МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, хүүхдийн зохиолч Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам ирэх арваннэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод болно. Наадамд улсын хэмжээнд 12-17 насны хүүхдүүд оролцох боломжтой.
-
2026 оны 10 сарын 21
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулан өглөө.
-
2026 оны 10 сарын 21
Илон Маскийн сансрын технологийн SpaceX компани 2026 оны гуравдугаар улиралд 14.6 тэрбум ам.долларын орлого олж, 4.4 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллав. Үүний зэрэгцээ Tesla компанитай нэгдэх боломжийг судлах тусгай хороод байгуулагдсан нь технологийн салбарын анхаарлыг татаж байна.
-
2026 оны 10 сарын 21
Суданы арми Өмнөд Судантай маргаантай бүсэд байрлах худалдааны захад цохилт өгсний улмаас олон хүн амиа алдаж, шархаджээ. Гал түймрийн улмаас хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байна.
-
2026 оны 10 сарын 21
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
-
2026 оны 10 сарын 21
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хот болон Япон Улсын хотуудын хооронд нийтийн тээвэр, байгаль орчин, хог хаягдлын менежмент, гамшгийн эрсдэлийн удирдлага, спортын чиглэлээр хамтран ажиллах санал солилцов.
-
2026 оны 10 сарын 21
SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.
-
2026 оны 10 сарын 21
“Kharkhorum” фестивалийн багийнхан Halloween-ний баярыг тохиолдуулан Аравдугаар сарын 31-нд анх удаа “Kharkhorum HALLOWEEN” төрөлжсөн шоу зохион байгуулах гэж байна.
-
2026 оны 10 сарын 21
The MongolZ баг Сербийн Белград хотод болж буй "1win Private Club Season 2" тэмцээний дээд хүснэгтийн хагас шигшээд Германы BIG багт 0:2-оор ялагдлаа.
-
2026 оны 10 сарын 21
Бразилын Сан-Паулу хотод аравдугаар сарын 19-ний өдөр олон зуун хүн технологийн Meta компанийн төв байрны гадаа жагсаж, тус компанийг Бразилын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдсон хэмээн буруутгажээ.
-
2026 оны 10 сарын 21
1600 гаруй төрлийн материал туршиж, олон жилийн судалгаа хийсний эцэст Томас Эдисон цахилгаан гэрлийг айл өрхийн өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ. Түүний амжилтын ард ганцхан санаа бус, мянга мянган туршилт, алдаа, оролдлого байв.
-
2026 оны 10 сарын 21
АНУ-ын Калифорни мужийн номын санд хар баавгай гэнэт орж ирэн, номын тавиуруудын дундуур явж, ажилтнуудын хүнсний зүйлээс идэж буй нь хяналтын камерт бичигджээ.
-
2026 оны 10 сарын 21
Солонгосын хувцас загварын TOPTEN10 брэнд 2026 оны 10-р сарын 24–26-ны өдрүүдэд Шангри-Ла Моллын 1-р давхарт 3 хоногийн Pop-Up худалдаагаа зохион байгуулах гэж байна.
-
2026 оны 10 сарын 21
Энэ сарын 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.