-
2026 оны 2 сарын 14
Жил бүрийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Засгийн газраас эх орны өнцөг булан бүрээс нүүдэлчин өв соёлоо өвлүүлэн тээж, үндэсний баялаг бүтээж яваа малчдаа алдаршуулж Улсын аваргуудаа тодруулдаг уламжлалтай.
-
2026 оны 2 сарын 14
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Алтанбулаг суманд ажиллаж, иргэд сонгогчидтой уулзаж, санал бодлыг нь сонслоо. Уулзалтын үеэр сар шинийн баярыг угтаж сумын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор зохион байгуулж буй “Нэг баг-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг үзэж сонирхов.
-
2026 оны 2 сарын 14
"Милано Кортина 2026" өвлийн олимпын наадмын уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Казахстаны тамирчин Михаил Шайдоров аваргалж түүх бүтээлээ. Бид та бүхэнд түүний тухай сонирхолтой 15 баримтыг хүргэж байна.
-
2026 оны 2 сарын 14
Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ үргэлжилж байна. Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 1536 СӨХ, төрийн өмчийн 89 байгууллага нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээг хийж байна.
-
2026 оны 2 сарын 14
Хэрэглээний усны чанарын асуудлын талаар УСУГ-ын инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүүтэй ярилцлагаас дараах эшлэлүүдийг онцлов.
-
2026 оны 2 сарын 14
Өвлийн Олимпын кросс-кантри цанын эрэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаанд Норвегийн тамирчин Йоханнес Хёсфлот Клэбо гайхалтай ялалт байгуулж, найм дахь алтан медалиа хүртлээ.
-
2026 оны 2 сарын 14
Валентины баярын өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан сонирхолтой статистик мэдээллийг хүргэе.
-
2026 оны 2 сарын 14
АН-ын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүдэд олгох "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримтыг та бүхэндээ хүргэж байна.
"Ардчиллын Гэрэгэ" эзэмшигч нь Ардчилсан Намын гишүүн бөгөөд Монгол хүний эрх чөлөөг хамгаалж, чөлөөт нийгмийг хөгжүүлэхийн төлөө их үйлсийн элч байна.
-
2026 оны 2 сарын 14
2026 оны эхний 1 сард 973,229 ширхэг амьд цэцэг импортолжээ.
-
2026 оны 2 сарын 14
Бодох төдийд л нүүрэнд инээмсэглэл тодруулах увидастай сайхан хайрын дурсамж хэн бүхний сэтгэлийн гүнд хадгалаастай байдаг гэдэгт итгэж байна. Тиймдээ ч дурлаж, шархалж үзсэн зүрх бүхэнд Валинтены баяр жирийн өдрүүдээс илүүтэй сэтгэл гэгэлзүүлсэн, догдлом өдөр мэт санагддаг биз ээ.
-
2026 оны 2 сарын 14
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
-
2026 оны 2 сарын 14
Гэгээн хайрын баярын энэ өдөр бид та бүхэнд хайрын тухай гоё 24 шүлгээр бэлэг барьж байна. Та хайртай хүндээ зориулаарай.
-
2026 оны 2 сарын 13
Тэрбээр Словак улсын мөсний хоккейн багийг дэмжихээр Милано Санта Жулиа мөсний хоккейн ордонд очихоор төлөвлөж байсан байна. 44 настай, нэр нь нууцлагдсан уг этгээд 2010 онд үйлдсэн хэд хэдэн хулгайн хэргээр Италийн эрх баригчдад эрэн сурвалжлагдаж байжээ.
-
2026 оны 2 сарын 13
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын дарга нартай цахим хурал хийж, сар шинийн баярыг тохиолдуулан хот даяар “Хашаагаа нээе” санаачлагыг хэрэгжүүлэхийг уриалав.
-
2026 оны 2 сарын 13
Нидерландын Йенс ван ’т Ваут Милано-Кортина 2026 өвлийн Олимпын наадмын шорт-трекийн эрэгтэйчүүдийн 1000 метрийн төрөлд гайхалтай өрсөлдөөний дараа түрүүлж, анхны Олимпын алтан медалиа хүртлээ. Уралдааны төгсгөлд тэрбээр БНХАУ-ын Сун Лун-ийг маш бага зөрүүгээр ялж, фото-финишээр ялалтаа баталгаажуулжээ.
-
2026 оны 2 сарын 13
Финландын Олимпын хороо түүнийг багийн дотоод журмыг зөрчсөн тул Италиас буцаасан болохыг албан ёсоор баталсан байна.
-
2026 оны 2 сарын 13
Сургууль хийн халаагуурт шилжсэнээр 4200 гаруй сурагчид эрүүл аюулгүй орчинд суралцах боломж бүрдэж, агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлж байна. СХД-ийн ЗДТГ-ын захиалга, “Бороогоулд” ХХК-ийн санхүүжилтээр, “GASCOM” ХХК хийн халаагуурт шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
-
2026 оны 2 сарын 13
Эртнээс сэтгэгчид, философичид хүний сэтгэлгээний хязгаар, мэдлэгийн хязгаар, танин мэдэхүйн хязгаарыг хана, хайрцаг, сүүдэр, агуй, сав, шилэн лонх, хорго, өрөө гэх мэт зүйлстэй холбон зүйрлэж олон таамаглал дэвшүүлж сэтгэхүйн олон туршилтаар тайлбарлаж ирсэн. Эдгээр хэллэгүүд нь танин мэдэхүйн хязгаарыг илэрхийлэхэд хамгийн дөхөм учраас тэр.
-
2026 оны 2 сарын 13
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд сайжирч, борлуулалтын орлого, үр ашиг тогтвортой өссөн талаар Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж танилцуулан 2025 онд бид 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн компанийн түүхэн дээд амжилт тогтоолоо хэмээн онцлов.
-
2026 оны 2 сарын 13
Хэрэглээний усны чанарын асуудлын талаар УСУГ-ын инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүүтэй ярилцлаа