-
2026 оны 2 сарын 03
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын 3972 иргэнд аяллын цахим виз олгосон байна.
-
2026 оны 2 сарын 03
Дэлхийн улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийг хамарсан байж болзошгүй Жеффри Эпштейний файлууд олны анхаарлын төвд ороод буй. Тухайлбал, 2025 оны сүүлээр бэлгийн хүчирхийлэгч, тэрбумтан Жеффри Эпштейнтэй холбоотой гурван сая хуудас, 2000 мянган видео бүхий файлуудыг АНУ-ын Хууль зүйн яам ил болгосон.
-
2026 оны 2 сарын 03
Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулж эхэлсэн. Өнөөдрөөс иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан долоон байршил болгож нэмэгдүүллээ.
-
2026 оны 2 сарын 03
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 73 хувьд цастай байна.
-
2026 оны 2 сарын 03
68 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотод болж, Кендрик Ламар хоёр дахь жилдээ дараалан тус үдшийн хамгийн том шагналыг хүртлээ. Тэгвэл бид та бүхэнд 2026 оны бүх Грэмми шагналтуудыг танилцуулж байна.
-
2026 оны 2 сарын 03
Иван Ярыгины нэрэмжит тэмцээн нь олон улсад алдартай, дэлхийн шилдэг бөхчүүд хуран чуулдаг газар байв. Энэ оны 37 дахь удаагийн тэмцээнээс Монголын бөхчүүд хоёр алт, нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлэв.
-
2026 оны 2 сарын 03
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
-
2026 оны 2 сарын 03
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой худалдааны хэлэлцээрт тохиролцсоноо зарлалаа.
-
2026 оны 2 сарын 03
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
-
2026 оны 2 сарын 02
Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл “Ардчилсан нам хөнгөхөн өөрчлөлт хийгээд зогсох боломж бий. Гэвч миний хувьд нам шат шатандаа бүрэн өөрчлөлт хийх ёстой. Энэ бол шилний цаанаас чихэр долоолгосон төдий зүйл биш, бодитой, жинхэнэ шинэчлэл” хэмээн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” үндэсний аяны нээлтийн үеэр байр сууриа илэрхийлсэн.
-
2026 оны 2 сарын 02
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.02.02) “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаагаар зочилж, эх оронч худалдан авалт хийхийг нийслэлчүүдэд уриаллаа.
-
2026 оны 2 сарын 02
Мессигүйгээр өнгөрүүлсэн эхний улирлууд Барселонад тун хүнд туссан. Ла Лигад Реал Мадрид аваргалж, Аваргуудын лигт хэсгээсээ ч гарч чадалгүй Европын лигт унасан нь клубын хувьд том цохилт байв.
-
2026 оны 2 сарын 02
НИТХ-ын Ээлжит VI хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлэг өндөрлөлөө.
-
2026 оны 2 сарын 02
Шинэчлэлийн Засгийн газрын үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагаа олон нийтэд хуваалцах зорилгоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “ЯАЖ” подкастаа эхлүүлжээ. Тус подкастад асуудлыг шийдвэрлэх арга барил, бодит кейсүүдийг хуваалцах аж. Подкастын эхний зочиноор Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүх оролцжээ. Ийнхүү уншигч та бүхэнд ЯАЖ подкастад дурдсан 12 баримтыг хүргэж байна.
-
2026 оны 2 сарын 02
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар тэргүүтэй тус яамны удирдлагуудыг хүлээн авч уулзав.
-
2026 оны 2 сарын 02
Хоёрдугаар сарын 04, 05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.
-
2026 оны 2 сарын 02
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох хүмүүс нэмэгдэж, зөрчил багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдээд байна.
-
2026 оны 2 сарын 02
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
-
2026 оны 2 сарын 02
Зудын урьдчилсан төлөв байдлын зургийг шинэчлэн гаргасан бөгөөд нийт нутгийн 3 хувьд нэн их, 17 хувьд их, 38 хувьд дунд, 26 хувьд бага зэрэг хүндрэлтэй, харин 16 хувьд хүндрэлгүй байхаар байна.
-
2026 оны 2 сарын 02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хэвшил, хандлагад уриалж, гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, осголт зэрэг эсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалт хийх зорилгоор Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай хамтран энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс “Цахим-архи худалдаа” тусгай арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.