-
2026 оны 9 сарын 30
Солонгосын хойгийг тусгаарладаг цэрэггүй бүс буюу DMZ-д болсон дэлбэрэлтийн дараа Өмнөд Солонгосын тал Хойд Солонгосын үйлдвэрлэсэн газрын мина илрүүлж, хоёр улсын хооронд шинэ маргаан үүсээд байна.
-
2026 оны 9 сарын 30
Говийн бүс нутгаар болон Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар хуурайшилт их байна.
-
2026 оны 9 сарын 30
1960 оны есдүгээр сарын 30-нд Америкийн телевизээр нэгэн өвөрмөц гэр бүл анх үзэгчидтэй мэндчилсэн нь Фред, Вилма Флинстоун болон тэдний хөрш Барни Раббл нар байлаа. Чулуун зэвсгийн үеийн зохиомол Бедрок хотод амьдардаг ч орчин үеийн хүмүүсийнхтэй адил ажиллаж, гэр бүл болж, хөршүүдтэйгээ нөхөрлөж, өдөр тутмын асуудалтай тулгардаг энэ дүрүүд богино хугацаанд үзэгчдийн хайрыг татсан юм. Анх насанд хүрэгчдэд зориулсан прайм-тайм хүүхэлдэйн цуврал хэлбэрээр бүтээгдсэн “The Flintstones” хожим дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэйн бүтээлүүдийн нэг болжээ. Анх дэлгэцнээ гарснаас хойш 60 гаруй жил өнгөрсөн ч Фредийн “Yabba-dabba-doo!” хэмээх алдарт хашхираан, хөлөөрөө хөдөлгөдөг машин, тэжээвэр үлэг гүрвэл Дино зэрэг дүр, санаанууд нь поп соёлын нэг хэсэг хэвээр байна.
-
2026 оны 9 сарын 30
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюуны салбарын тэргүүлэх компанийн удирдлагуудтай Цагаан ордонд уулзаж, тус технологийн хөгжлийг хэт хатуу зохицуулахгүй байх байр сууриа илэрхийллээ.
-
2026 оны 9 сарын 30
АНУ-ын цагаачлалын бодлого чангарч буй энэ үед бэлгийн чиг баримжаа, хүйсийн онцлогоосоо шалтгаалан эх орондоо хавчлагад өртөх эрсдэлтэй LGBTQ хүмүүсийг өөр улс руу албадан гаргаж буй нь хүний эрхийн байгууллагуудын анхаарлыг татаж байна.
-
2026 оны 9 сарын 30
Улсын онцгой комиссын II хуралдаан болж, эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлыг хэлэлцлээ.
-
2026 оны 9 сарын 30
Айчи-Нагояа-2026” Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ. Энэ өдөр Үндэсний шигшээ багийн тамирчдаас сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 67 кг-ын жинд Н.Ганбаяр өрсөлдөнө.
-
2026 оны 9 сарын 30
2005 оны 9 дүгээр сарын 30-нд НҮБ-ын Нарийн бичгийн даргын газраас Сьерра-Леон дахь Олон улсын Тусгай шүүхийн хамгаалалтын үүргийг хэрэгжүүлэхэд Монгол Улсаас мотобуудлагын рот хүртэлх хүч оролцуулах санал ирүүлжээ. Үүний дараа Монгол Улсын Засгийн газар 2005 оны 225 дугаар тогтоолоор тус ажиллагаанд мотобуудлагын рот илгээх шийдвэр гаргасан байна.
-
2026 оны 9 сарын 30
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар өнөөдөр (2026.09.29) Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцлаа.
-
2026 оны 9 сарын 30
Энэ сарын 29-30-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн сумдын нутаг, 30-ны өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудаж болзошгүйг анхааруулж байна.
-
2026 оны 9 сарын 29
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 3-наас аравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилж байна. Энэ жил томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, архаг суурь өвчтэй нийт 293,619 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн.
-
2026 оны 9 сарын 29
Айчи Нагояа-2026” Ази тивийн наадмын боксын 55кг-ын жинд энэ оны Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Хархүүгийн Билгүүнсайхан Тайландын Кангпи Бохунтодтой шөвгийн наймд тулалдлаа.
-
2026 оны 9 сарын 29
2019 онд шаваа тавьж, 2021 онд нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Мөсөн өргөөд үндэсний хэмжээний төдийгүй олон улсын, тив дэлхийн аваргын спортын уралдаан, тэмцээнээр хязгаарлагдахгүй бүх төрлийн урлагийн арга хэмжээ, концерт, хөгжмийн фестиваль, үзэсгэлэн, хурал уулзалт, олон нийтийн томоохон арга хэмжээ зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаа зохион байгуулагджээ.
-
2026 оны 9 сарын 29
Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаа болон ногдол ашгийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, холбогдох үйлчилгээг нэг дороос үзүүлэх нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.
-
2026 оны 9 сарын 29
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 30 гишүүн боловсруулсныг өнөөдөр (2026.09.29) С.Цэнгүүн, Ч.Анар, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Г.Хосбаяр нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн мэдүүллээ.
-
2026 оны 9 сарын 29
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 9 дүгээр ээлжит хуралдаан 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.
-
2026 оны 9 сарын 29
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.29/ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Морид бараалхаж, хоёр орны харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
-
2026 оны 9 сарын 29
“УИХ таныг сонсож байна” үйлчилгээ өргөжиж, иргэд УИХ, гишүүдэд цахимаар санал хүсэлт, асуултаа шууд хүргэх нөхцөл бүрдсэн байна.
-
2026 оны 9 сарын 29
4.4 их наяд төгрөгийн зээлийг зарцуулахдаа хоёр өөр эзэмшилтэй нэг компани нэрэндээ дундаа нэг таслалтай эсвэл зай аваад зээл авчихсан, нэг РД-тай хоёр өөр компанийн нэршлээр зээл авсан тохиолдол байна.
-
2026 оны 9 сарын 29
Манай улс шатахууны хэрэглээг 100% импортоор авдаг. Улаанбаатар хотод өдөр 2.6 мянган тонн АИ92 бензин хэрэгтэй байна. Өнөөдөр улсын хэмжээнд 20 мянга 500 тонн буюу ердийн хэрэглээ 10 өдрийн АИ92, 14 хоногийн АИ95, дизель түлш 21 хоногийн тус тус нөөцтэй байна. Шатахуун тасалдана, бензингүй болно гэсэн ойлголт байхгүй, нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ