-
2026 оны 7 сарын 29
Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, хангамжийн нөхцөл болон бусад асуудлыг хэлэлцэнэ.
-
2026 оны 7 сарын 29
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх наймдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.
-
2026 оны 7 сарын 29
Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн өмнөд хэсгээр үргэлжлэн халах тул болзошгүй наршилт, үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2026 оны 7 сарын 28
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр танилцав.
-
2026 оны 7 сарын 28
Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор 2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Аса Аренад зохион байгуулагдана.
-
2026 оны 7 сарын 28
А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлийн улсын чанартай авто замд үерийн улмаас эвдрэл үүсжээ.
-
2026 оны 7 сарын 28
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг 2021-2026 онд амжилттай зохион байгууллаа.
-
2026 оны 7 сарын 28
Энэ нь өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
-
2026 оны 7 сарын 28
Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг ирэх наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
-
2026 оны 7 сарын 28
Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улс 2026 оны эхний хагас жилд нийт 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
-
2026 оны 7 сарын 28
Эквадорын Дуран хотын нар жаргасан гудамжинд цагдаагийн эргүүл гарах бүрд тэд зөвхөн гэмт хэрэгтнүүдтэй бус, айдас, ядуурал, авлигаар тэжээгдсэн бүхэл бүтэн сүлжээтэй нүүр тулдаг.
-
2026 оны 7 сарын 28
Нийслэлийн Замын төсөл, хөтөлбөр эрчимжүүлэх төслийн зохицуулагч Л.Хосбаяр өнөөдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж буй сургуулийн барилгын төслийн ажлын явцтай танилцлаа.
-
2026 оны 7 сарын 28
Ургамал хамгааллын газрын даргын А/67 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Ургамал хамгааллын газрын Ургамлын хөнөөлт организмын менежментийн хэлтсийн мэргэжилтнүүд Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Хушаат, Алтанбулаг, Жавхлант, Ерөө, Хүдэр, Орхон, Сант, Баруунбүрэн, Орхонтуул, мөн Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор сумдад хяналт, зөвлөн туслах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
-
2026 оны 7 сарын 28
Арга хэмжээний нээлтэд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар оролцож, хэлсэн үгэндээ амьдралын шинжлэх ухаан, биотехнологи, биоанагаахын судалгаа, нарийвчлалт анагаах ухаан, хиймэл оюун ухаанд суурилсан инновац нь дэлхийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ шатанд хүргэж буйг онцлон тэмдэглэлээ.
-
2026 оны 7 сарын 28
Хөлбөмбөгийн ертөнцөд хоёр нэр хэдэн арван жилийн турш ноёрхсон нь Лионель Месси, Кристиано Роналду.
-
2026 оны 7 сарын 28
АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA) хэдэн зуун Boeing 737 MAX онгоцны зорчигчийн суудал буруу суурилуулагдсан байж болзошгүйг анхааруулж, шалгалт болон засвар хийхийг шаарджээ.
-
2026 оны 7 сарын 28
Цагдаагийн байгууллагаас энэ оны долоодугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор нэр бүхий иргэн нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долоодугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтад орсон “Хүрэн баавгай”-н бамбарууш болон “Халиун буг”-ыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн үйлдлийг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
-
2026 оны 7 сарын 28
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, тал нутгаар үргэлжлэн халах тул болзошгүй наршилт, үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2026 оны 7 сарын 28
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (КОП17) зохион байгуулах Үндэсний хороо тогтмол хэвлэлийн бага хурал хийж, бэлтгэл ажлын явц, олон улсын оролцогчдын бүртгэл, зохион байгуулалтын бэлтгэл болон үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх ажлуудын талаар нээлттэй мэдээлэл өгөхөөр тогтсон.
-
2026 оны 7 сарын 28
Хөвсгөлийн УТХГ-ын Ханх хэсгийн байгаль хамгаалагчид "ХӨВСГӨЛ НУУР"-ын эрэг дагуух хог цэвэрлэгээний ажлыг нутгийн иргэдийн оролцоотойгоор зохион байгуулж эхэлсэн.