-
2026 оны 7 сарын 28
Үүнээс 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 41 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
-
2026 оны 7 сарын 28
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай дипломат сувгаар яриа хэлэлцээ үргэлжилж байгаа талаар мэдэгдэж, тохиролцоонд хүрэх боломж байгаа ч бүтэлгүйтвэл цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлэхэд бэлэн гэдгээ анхаарууллаа.
-
2026 оны 7 сарын 28
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Төв аймагт хэрэгжүүлж буй хяналт шалгалтын хүрээнд Төв аймгийн Засаг даргын Тамгын газар болон төрийн байгууллагуудтай холбоотой иргэдийн санал, гомдлыг хүлээн авч байна.
-
2026 оны 7 сарын 28
Зуны сар зургаа биш гэдэг Монгол ардын үг бий. Иймээс ч зун зурсхийгээд өнгөрлөө гэж орчин цагийн хүмүүс ярьдаг биз. Хэдхэн хоногийн дараа зуны сар дуусаж, намрын налгар өдрүүд хаяа дэрлэх нь ээ. Иймд бид зуныг үдэх үүднээс ЗУРГААН шүлэг сонордуулж байна.
-
2026 оны 7 сарын 28
Америкийн дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, Хар арьстнуудын урлагийн хөдөлгөөний (Black Arts Movement) гол төлөөлөгчдийн нэг Бетье Саар 99 насандаа таалал төгсжээ.
-
2026 оны 7 сарын 28
СХД-ийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу “СҮҮ” ХК-ийн хойд хэсэгт ус зайлуулах хоолойн ухалт, угсралтын ажил 2026 оны 07 дугаар сарын 14-25-ны хооронд үргэлжлэх байсан ч засварын ажил бүрэн дуусаагүй тул 2026 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэхээр болов.
-
2026 оны 7 сарын 28
Туул голын сав газрын захиргаа болон “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн ажилчид, албан хаагчдын оролцоотой Туул голын хамгаалалтын бүсэд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.
-
2026 оны 7 сарын 28
Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр, 2026 оны долоодугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ.
-
2026 оны 7 сарын 28
Дэлхийн хамгийн их хур тунадас ордог газар хаана байдаг вэ? Жилд 11.8 метр хүртэл бороо ордог Энэтхэгийн Маусинрам тосгон болон дэлхийн хамгийн бороотой бүс нутгийн тухай таны мэдэхгүй байж болох 24 сонирхолтой баримтыг хүргэж байна.
-
2026 оны 7 сарын 28
Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг.
-
2026 оны 7 сарын 28
Бороо орох бүрд бид шүхрээ дэлгэдэг ч борооны усны талаар хэр ихийг мэдэх вэ? Борооны дуслын хэлбэрээс эхлээд яагаад борооны дараа агаар цэвэр мэт санагддаг зэрэг олон сонирхолтой баримтыг хүргэж байна.
-
2026 оны 7 сарын 28
Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэлээ.
-
2026 оны 7 сарын 28
Нийслэлийн цэцэрлэгт суралцах хүүхдүүдийн бүртгэлийг наймдугаар сарын 10-23-ны хооронд Emongolia системээр зохион байгуулна.
-
2026 оны 7 сарын 28
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарийг танилцуулж байна.
-
2026 оны 7 сарын 28
Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +16…+18 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.
-
2026 оны 7 сарын 27
Монгол Улсад ирэх сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу “COP17” болно.
-
2026 оны 7 сарын 27
Жолоодох эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар 2.700 нэгжээс 14.000 нэгж буюу /2.700.000-14.000.000/ төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурав хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг.
-
2026 оны 7 сарын 27
Нийслэлийн алслагдсан бүсэд амьдардаг иргэд буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо (Эмээлт), Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо (Өлзийт), Налайх дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр сумын иргэд “E-Mongolia” системээр дамжуулан “Авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт” гаргаж, “Цагаан жагсаалт”-д бүртгүүлснээр төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой.
-
2026 оны 7 сарын 27
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ) болон БНСУ-ын Азийн соёлын төв (ACC) хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт зохион байгуулагдлаа
-
2026 оны 7 сарын 27
УИХ-ын дарга С.Бямбацогт дэг сахиулах гэж оролдож байгаа бичлэг сошиалд явж байх юм. Нэгэн гишүүн чуулганы танхим “сүлжин”, үг хэлж байгаа гишүүний ард очоод, гартаа барьсан цаасан дээрх бичгийг камерт өртүүлэхийг хичээх аж. Харин УИХ-ын дарга түүнд дэгийн заалт уншиж өгөв.