
Монгол Улсад ирэх сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу “COP17” болно. Зам, тээврийн салбарынхан дэлхийн 190 орчим орны зочид төлөөлөгчийг аюулгүй, найдвартай тээвэрлэх, автозамын хөдөлгөөний зохицуулалт, тээврийн үйлчилгээний бэлэн байдлыг хангахаар ажиллаж байна.
“COP17” олон улсын хурлыг угтан Зам, тээврийн салбар бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай “COP17-ын үеэр Монгол Улсад 2,800 гаруй зочид, төлөөлөгч хүрэлцэн ирэх төлөвлөгөөтэй байна.
Онгоцны буудлаас зочид буудал хүртэл 5 маршрутаар 60 гаруй автобус, зочид буудлуудаас хурлын талбай хүртэл 16 маршрутаар 100 гаруй автобус үйлчилнэ. Өглөөний цагаар автобуснууд 5-10 минутын давтамжтай, өдөр болон оройн цагаар 10-20 минутын давтамжтай үйлчлэхээр зохион байгуулна.
Нийтдээ 160 гаруй автобус, 150–200 автомашиныг тээвэр, логистикийн үйлчилгээнд бэлэн байлгахаар төлөвлөж байна" гэв.
Эх сурвалж: Зам тээврийн яам



















































