зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль эрх зүй

156 157 158 159 160 161 162
  • О.Баасанхүү: Над руу маш хүчтэй дарамт, шахалтууд ирж байна
    2015 оны 6 сарын 18
    Маш хүнд байгаа. Миний дотны найз над руу утасдаад “Яг энэ асуудлаар чам руу 14 гишүүн утасдаж дарамтална” гэж хэлсэн. Эхнээсээ хүчтэй дарамтууд орж ирсэн. Цаашдаа нилээн дарамтууд ирэх юм шиг байна. Учир нь би гэрийнхээ гадаа зам тавиулах гээгүй. Стратегийн ач холбогдолтой замыг тавиулах гэж ажиллаж байна. Ялангуяа АТГ энэ ажилд их хойрго хандаж байгаа.
  • Б.Түмэндэлгэр: Монголчуудыг 100 жил тэжээх ордыг лоббидож авах гэж байна
    2015 оны 6 сарын 12
    “Энержи Ресурс” компанийн өөрийн санхүүгийн тайлангаас харахад өөрийн хөрөнгийн үнэлгээ нь 400 орчим сая доллар байгаа юм. Гэтэл бондын төлбөрт 600 сая доллар, гадаад өр нь 570 сая доллар нийт нэг тэрбум 700 сая долларын өртэй байтал манай компанид хөрөнгө оруулагчаар орж ирж байгаа нь үнэхээр үндэслэлгүй хэрэг
  • С.Баярцогт: ОТ-н төлөвлөгөө нь Монголын нэр хүндийг сэргээсэн
    2015 оны 6 сарын 11
    Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

    -Тавантолгойн гэрээний хувилбарыг гишүүдэд өгөхгүй байгаагаас шалтгаалан ажлын хэсгийн хуралдаан удаашралтай байна гэсэн асуудал яригдаж байна.

    -УИХ-ын ажлын хэсэг Засгийн газар болон гэрээнд оролцож байгаа компаниудаас Тавантолгойн орд газрын ашиглалтын талаар асуулга хүргүүлж байгаа. Засгийн газраас гэрээний хувилбар болон бусад бичиг баримтыг бүгдийг гаргаж өгч байгаа. Бид бүх хүссэн материалыг нь гарган өгч байгаа. Зарим гишүүн компани хооронд байгуулсан гэрээг гаргаж өгөхийг хүссэн. Компани хооронд байгуулсан гэрээг бид өгөх боломжгүй. Тухай компанитай нь шууд харьцах нь зөв. Тавантолгойтой холбоотой тогтоолын төсөл 5 зүйлтэй. Тэр тогтоолтой холбоотой бүх материалыг ажлын хэсэгт хүргүүлсэн. Одоо ажлын хэсэг шийдвэрээ гаргах бүрэн боломжтой байгаа. Зөвхөн ажлын хэсэг биш Монгол Улсын иргэн бүр Тавантолгойтойн талаар мэдлэгтэй болох хэмжээний урт хугацаа өнгөрлөө.

    -Засгийн газраас 1 тэрбум ам.долларын бонд гаргаж байгаа гэсэн. Энэ бондыг юунд зарцуулахаар төлөвлөж байна вэ?

    -Төвийн санхүүжилт буурсантай холбоотойгоор гадаадад бонд гаргах эрх Засгийн газарт бий. Энэ эрхийнхээ дагуу Сангийн яамнаас гадаад бонд гаргаж байгаа. Оуютолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын гадаад нэр хнд сэргэж, манай улсад өгөх зээлийн хүүгээ бууруулсан. Харин дотооддоо гаргаж байгаа бондын хүү Монгол банкны бодлогын хүүгээс өндөр байдаг. Тэгэхээр дотооддоо бонд гаргахад өндөр хүү төлнө. Тиймээс бодит эдийн засгаа дэмжих үүднээс гадаадад бонд гаргах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Энэ ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа. Эхний ээлжинд Сангийн яамнаас 350 сая ам.долларын бонд гаргахаар тохирсон.

    Засгийн газраас пүрэв гариг бүр зохион байгуулдаг “Сайдын цаг”-т энэ удаа ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцлоо. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн, цаашид хийх арга хэмжээний талаар эхлээд мэдээлсэн юм.

    -“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн. Тиймээс Засгийн газар огцрох ёстой гэж зарим гишүүд хэлж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

    -Юуны өмнө манайх ардчилсан улс. Тиймээс хүн бүр өөр өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлэх ёстойг ойлгох хэрэгтэй. “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой төлөвлөгөө холбогдох компаниудын хооронд зурагдсан. Энэ талаарх баримт бичиг вэб сайтад нээлттэй байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд болон холбогдох компанийн удирдлагууд УИХ дээр 2-3 удаа хангалттай мэдээллүүдийг өгсөн. Энэ төлөвлөгөө Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийцэж хийгдсэн. Өөрөөр хэлбэл хувь нийлүүлэгчдийн гэрээ, үндсэн гэрээ хоёрт өөрчлөлт ороогүй. Үүний хүрээнд хийгдсэн зүйл гэж ойлгож байгаа.

    -Өгөөдэй бондыг гаргах гэж байгаа тухай яригдаж эхэллээ. Энэ бондыг юунд зарцуулах вэ?

    -Засгийн газарт бонд олгох эрхийг УИХ-аас олгохдоо дотоод эсвэл гадаад бонд гэж заагаагүй. Аль зах зээлээс татах нь хямд вэ гэсэн сонголт хийх өргөн боломж байгаа.

    -Ипотекийн зээлийн хүүгийн урьдчилгаа төлбөр 10 хувь болгох төсөл яригдаж байгаа. Энэ хэзээ хэрэгжих вэ? Иргэд хүлээлттэй байна.

    -Моргейжийн 8 хувийн зээлийн үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлэхийн тулд тодорхой санхүүжилтийн эх үүсвэртэй уях ёстой. Одоо Засгийн газарт гаргаж байгаа үндсэн шийдэл нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг моргейжийн 8 хувийн зээлийн эх үүсвэртэй уялдуулах нь зүйтэй юм байна. Энэ эх үүсвэр баталгаа болно. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл арилжааны банкууд дээр тодорхой хувийн хүүтэйгээр байршиж байдаг. Тэнд хадгаламж хэлбэрээр байршин орлого үүсгээд байгаа. Энэ боломжоо бид орон сууцны нийлүүлэлтийг дэмжих, эрэлтийг бий болгох хэмжээнд ашиглах боломж байна. Улс орнууд тогтсон механизмаар энэ асуудлаа шийдвэрлэдэг. Гадаадын орнуудад байдаг хамгийн том санхүүгийн эх үүсвэр нь тэтгэврийн сан. Тэтгэврийн сан нь дандаа өнжиж байх ёстой. Яагаад гэвэл ирээдүйд маш их зарлага гардаг. Норвеги улс баялгийн сангаа тэтгэврийн сантайгаа уясан. Тийм учраас дэлхий дээр байгаа хамгийн том хөрөнгө оруулалтын сан нь Норвегийн тэтгэврийн сан гэдэг нэртэй. Харин манайд эх үүсвэрийнхээ хувьд сангууд бүрдэж байгаа. Хамгийн тогтвортой хоёр сан нь Тэтгэврийн болон тогтвортой хөгжлийн сан байна. Цаашдаа манайх баялгийн сантай болно. Бид Хүний хөгжлийн сангаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтаа иргэн бүртээ 21000 төгрөг, дараа нь 500 мянган төгрөг олгосон. Энэ арга хэмжээ дууссаны дараа уг сан нь Баялгийн сан болох ёс той байлаа. Гэтэл манайд баялаг нь бэлэн болоогүй байхад зарцуулалт нь явагдсан. Тиймээс Баялгийн сан бүрдэж чадахгүй байгаа юм. Харин Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Ирээдүйн өв сангийн тухай хуулинд бодитойгоор баялгийн сан бий болох боломж бүрдлээ. Баялгийн сан, Нийгмийн даатгалын сан нийлэхэд маш их хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр бий болно. Санхүүжилтийн эх үүсвэрээр эргээд моргейжийн зээлд тавих юм бол 8 хувийн хүүгээрээ өсч байх ёстой. Энэ механизмаар бид эх үүсвэрээ олохоор ярьж байна. Үүнтэй холбогдуулан БХБЯ, ХАХНХЯ, Монгол банк, холбогдох арилжааны банкуудыг хамтраад дөрвөлсөн хэлэлцээр эхлүүл. Эхний ээлжинд 200 гаруй тэрбум төгрөгөөр үүнийг эхлүүлэх бүрэн боломжтой. Цаашдаа бид зохих хуульд өөрчлөлт оруулаад энэ сангаа бодитой ажиллуулах боломж бүрдэх юм

    -Чингис бондын төслөөр хийгдсэн “Гудамж” төслийн явц ямар байна вэ?

    -“Чингис” бондоос санхүүжүүлсэн олон төслийн нэг нь “Гудамж”. Эхлээд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаад, дараагаар нь аймгийн төвүүдэд хэрэгжсэн байсан. Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс харьцангуй өөр, сайн байсан. Өнөөдөр манай эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа. Гэхдээ бид шууд баялаг бүтээдэг зүйл рүүгээ хөрөнгө эргэлдүүлэх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Тиймээс аймгуудын төв дээр хэрэгжиж байсан “Гудамж” төслийг зогсоосон. Улаанбаатар хотод өмнө нь төлөвлөгдсөн ажлуудыг хийж байгаа. Цааш нь үргэлжлүүлэх ажил яригдаагүй. “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хийгдэх ажлууд дуусч байна. Хамгийн томоор яригдсан зүйл нь Туулын хурдны зам. Туулын хурдны замын хувьд бид богд уулыг тойруулаад холбоно гэсэн зорилт тавьсан. Улаанбаатар хоттой холбоотой 9 том төсөл хөтөлбөр яригдаж байгаа. Бид газрын хуульд өөрчлөлт оруулаад улсын тусгай хэрэгцээнд авах хуулийн төсөл боловсруулсан. Эхний ээлжинд Алтанбулаг- Замын-Үүдийг холбож байгаа 3 эгнээ 1000 гаруй км хурдны зам байгаа. Улаанбаатар хотын баруун талаар дайрч өнгөрнө.

    Хотын төвөөр явж байгаа төмөр замыг Богд уулын урд талаар гаргахаар “Богд уулын төмөр зам” төсөл боловсруулсан. Мөн Улаанбаатар хот болон Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Майдар эко сити” том төв байгуулна. Энэ төсөл 4 үе шаттай явагдана. Дараагийнх нь Хөшгийн хөндийн онгоцны буудал. Онгоцны буудлаа дагасан “Айросити” болон төмөр зам, автозамын тээвэр хосолсон анхны том ложистикийн төв үүсэх ёстой. Улаанбаатар хот богд уулыг бүтэн тойруулаад 3 эгнээ хурдны зам баригдана. Үүний хамгийн эхнийх нь 22-ын товчоогоор дамжаад Туулын хойд эгнээг дагасан 33 км урт хотын баруунаас зүүн тийш явах зам юм. Дараагийн төсөл нт Хөшгийн хөндийгөөс Сонсголонгийн гүүр хүртэлх 30 гаруй км 4 эгнээ хурдны зам байгаа.

    2017 оны нэгдүгээр сар гэхэд манай Хөшигийн хөндийн онгоцны буудал ашиглалтад орно. Энэ үед шууд 4 эгнээ хурдны замаар зорчино. Одоогийн Нисэх рүү орж байгаа зам хурдных биш 3 дугаар зэрэглэлийн зам. Хөшгийн хөндийгөөс Улаанбаатар руу орж ирэх хурдны зам олон улсын стандартай болно. Ингэснээр яг 4 уулынхаа дунд түгжрээд байгаа асуудлыг шийднэ. Ойрын ирээдүйд бид дундаа Богд уул гэсэн байгалийн парктай хот болж хөгжих төлөвлөлтийг хийж байгаа. Үүнтэй холбоотой Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хаврын чуулганаар батлагдах байх. Мөн хүй 7 худагт Монгол наадмын төв барьж байгаа.

    -“Тавантолгой”-н төслийн англи эхийг УИХ-ын ажлын хэсэгт өгсөн үү?

    -“Тавантолгой”-н гэрээний төслийн англи эхийг 10 хоногийн өмнө өгсөн. Ер нь ажлын хэсгээс шаардаж байгаа бүх материалыг өгсөн. Нууц юм гэж байхгүй. Монгол шиг нуух юмгүй, ил тод улс дэлхий дээр байдаг эсэхийг мэдэхгүй байна. Бүх зүйлээ шаардаад, ил гаргаад тавьсан.

    -Эдийн засаг сэргэх нөхцөл бүрдсэн үү? Төсвийн орлого тасалдалтай байгаа.

    -Орлогын эх үүсвэр эхний хоёр улиралд тасалдалтай байгаа. Энэ янзаараа явбал орлогын тасалдал нэлээн их хувийг эзэлнэ. Ингэвэл зайлшгүй төсвийн тодотгол хийх шаардлага үүснэ. Яагаад гэвэл орлогодоо тааруулаад зарлагаа тавьж байгаа. Тиймээс төсвөө хэмнэх танах асуудал үүснэ. Энэ нөхцөл байдал үүсвэр хаврын чуулганы төгсгөлд өргөн барих байх.

    -Улс орны эдийн засаг, төсвийн байдал ямар байна вэ. Цаашдаа орлогын тасалдлыг хэрхэн нөхөх вэ?

    -Орлоыг эх үүсвэр эхний хоёр улирлын байдлаар тасалдаад байна. Хэрэв энэ янзаараа явбал орлогын тасалдал өндөр хувийг эзэлж, төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүснэ. Тиймээс тодорхой хэмжээний зарлагуудаа бууруулна гэсэн үг. Тодотголыг энэ чуулганы төгсгөл юмуу намрын чуулганы эхээр хийх нөхцөл үүсээд байна.

    -Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар мэдээллүүд гарч байна. Ерөнхийдөө Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж оруулж ирсэн гэж байна. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

    -Үндсэн хуулийн ажлын хэсэг маш их идэвхитэй ажиллаж байгаа. 2008 оноос хойш Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх нь зүйтэй гээд тухайн үед 6-7 заалт боловсруулаад УИХ-д өргөн барьсан, 2012 онд УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах эсэх асуудлаар судалгаа хийхэд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүссэн гэдэг нь харагдсан. 2012 онд байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон сая байгуулагдсан бүх намын төлөөлөл бүхий Засгийн газраас парламентын засаглалаа төгөлдөржүүлсэн байдлаар Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гээд үзэл баримтлалаа тодорхойлчихсон. Үндсэн хуулийн Ажлын хэсэгт багтсан 9 хүний долоо нь шинэ Үндсэн хуулийг батлалцсан гишүүд байгаа. Дээрээс нь ИЗНН-ыг төлөөлж С.Оюун, МҮАН-ыг төлөөлж Н.Батцэрэг нар ажиллаж байгаа. Үндсэн хуульд орж байгаа өөрчлөлт зүйл заалтын хувьд олон мэт боловч агуулгын хувьд гурван зүйл дээр төвлөрч байгаа. Гүйцэтгэх эрх мэдэл дээр парламент нь засаглаж байгаа бол парламентын засаглал гэдэг. Гэтэл өнөөдөр манайх хүчтэй Ерөнхийлөгчтэй парламентын засаглал болж хувираад байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцох, шүүх эрх мэдэлд оролцох эрх хэмжээ нь органик хуулиудаараа маш их нэмэгдсэн байна. Үндсэн хуулиа батлаад 23, ардчилсан тогтолцоо руу шилжээд 25 жил болж байна. Энэ хугацаанд 4 ерөнхийлөгчтэй байж үзлээ. Энэ дөрвөн ерөнхийлөгч дөрвөн өөр эрхзүйн орчинд ажиллаж байсан мэт сэтгэгдэл төрөхөөр ажилласан байна. Мөн парламентын, хууль санаачлагчдын үйл ажиллагаа өөрөө гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаанд оролцох оролцоо өндөр байна. Манайх шиг Оюутолгой, Тавантолгой, Гацуурт гэх мэт бизнесийн төслийг парламент нь авч хэлэлцдэг улс бараг байхгүй. Энэ бол цэвэр гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар дээрээ хийгээд явдаг зүйл. Хэн нэгний эрх мэдлийг нэмэгдүүлэх, юмуу багасгах гээд байгаа тухай асуудал огт биш. Парламентын засаглал сонгодог утгаараа Ерөнхий сайд, Засгийн газар байх ёстой эрх мэдлийг нь өгөх, Ерөнхийлөгч ямар эрх мэдэлтэй байхуу, хууль тогтоох эрх мэдэл нь хаана яаж хязгаарлагдах вэ гэдгийг илүү оновчтой тодорхой болгоё гэж байгаа юм. манай үндсэн хуулийг судалж үзээд судлаачид хүчтэй Ерөнхийлөгчтэй Үндсэн хууль гэж дүгнэдэг. Тэгэхээр эрх мэдлийн хуваарилалт дээр хүндрэл үүсгэдэг юм байна.

    Дараагийн асуудал нь Үндсэн хуулийн тавдугаар бүлэг буюу Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой асуудал. 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш хот гэдэг ойлголт үндсэндээ алга болсон. Тиймээс Улаанбаата, Дархан, Эрдэнэтэд тусгай бүс болгох зохицуулалт орж ирж байгаа. Дараагийн асуудал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, төр хоёрыг зааглах нь зөв гэж байгаа. Нам нэр дэвшүүлдэг, нам нь бүлэг байгуулдаг, бүлэг нь засаг даргыг сонгох, огцруулахад хамгийн их эрх мэдэлтэйгээр оролцдог болчихсон. Тиймээс нутгийн өөрөөр удирдах ёсны байгууллагад нам нэр дэвшүүлдэг байдлыг хязгаарлах, шууд бус сонгуулийн системээр зохион байгуулдаг байя гэж байгаа. Ингэж чадвал Монгол Улс 4 жилд нэг удаа төрийн сонгууль болдог, Ерөнхийлөгчөө парламентаас юмуу, парламтент давамгайлсан байдлаар сонгодог болчихвол хоёр жилд 3 удаа сонгууль хийдэг ,их хэмжээний улстөржилтөөс салах боломжтой. Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, насны асуудал бас яригдаж байна. 1992 онд Үндсэн хуулиа батлахад хүн ам 2 сая байсан. 76 тойргийг батлахад тойргийн хүн амын суурь нь 30 мянга байсан. Бүх тойрог ижил байсан. Харин одоо хүн ам 3 сая болж нэмэгдээд тойргийн тоо хэвээрээ байна. Улаанбаатарын нэг тойрог, аймагт байгаа тойргийн тооны хооронд 3-4 дахин ялгаа гарчихаад байна. Тэгэхээр шударга нэг хүн өөрийгөө төлөөлж төр барилцах гэдэг утгаараа баланс нь алдагдсан гэсэн үг. Яг хэд болгож нэмэгдүүлэхийг хэлэлцүүлгийн явцад шийдэх байх. 99 юмуу 108 болгох бололцоотой.

    -Одоо босгох гэж байгаа нэг тэрбум ам.долларын захиран зарцуулалтын талаар мэдээлэл өгөөч?

    -Төсвийн орлого татвараар, нөгөө талд богино хугацааны санхүүжилт тухайн жил дотроо дотоодын бондоор санхүүжүүлэх, он дамжсан бол урт хугацааны гадаадын бондоор санхүүжүүлэх боломжтой байдаг. Саяын нэг тэрбумын эх үүсвэр цоо шинээр үүссэн зүйл биш. Угаасаа бид төсвийн орлогоо тодорхой эх үүсвэрийг нь бондоор санхүүжүүлэхээр заасан. Тэр нь гадаад дотоод байх нь хамаагүй. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан учраас гадаад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр л ярьж байгаа асуудал.

    -Гацууртын ордын тухайд ямар байр суурьтай байна вэ. Намууд өөр өөр тоонууд хэлж байна?

    -Засгийн газраас өргөн барьсан тогтооол нь хоёрхон заалттай. Ашигт малтмалын хуулийн 8.1-т тухайн стратегийн орд дээр хэдэн хувийг төр эзэмшихийг УИХ тогтооно гэж заасан. Өмнө нь хэд хэдэн удаа тогтоол гаргаж байсан. Гацууртын хувьд сар шинийн өмнө Засгийн газар хүү авахгүйгээр 20 хувийг нь авах санал оруулахад УИХ шаардлагагүй гээд шийдээгүй. Тусгай роялти гэдэг нь тодорхой хувь авна гээд тэрийгээ орлуулж байгаа асуудал. Тэгэхээр одоо Засгийн газраас хөрөнгө оруулагч өөрөө тухайн ордыг нээсэн бол дээд хэмжээгээр буюу 34 хувиар тогтоох, түүндээ тааруулаад тав хүртэлх тусгай роялтигаа авбал ойролцоогоор 3 орчим хувь дээр очих боломж байна гэдэг Ажлын хэсгийн санал байгаа. Үүнийгээ УИХ-д оруулж танилцуулж байгаа. Тэгэхээр 34 хувиа авсан ч бай, 3 хувийн нэмэгдэл роялти авна гэдэг нь 5 хувийн суурь роялти, 5 хувийн өсөн нэмэгдэх роялти гээд нийт 13 хувь болно. Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа. Гэхдээ манайх 2019 он хүртэл суурь роялтигаа 2.5 хувь болгож бууруулсан, өсөн нэмэгдэх роялтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүй гэж заасан. Тэгэхээр хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний татвар төлнө гэсэн үг. Хэрэв бид ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай роялтиг газар ухаж эхэлснээс л аваад эхэлнэ. Тэгэхэээр бид өнөөдөр үнэ цэнэтэй мөнгө авч байна. Хэмжээгээрээ ч, өнөөгийн үнэ цэнээрээ ч хувь эзэмшсэнээс хамаагүй ашигтай болж таарна. Орд болгон дээр хувь эзэмших нь ашигтай байна уу, тусгай роялти авах нь ашигтай байна уу гэдэг сонголтоо хийх болж байна.

  • О.Баасанхүү: ”Петро Чайна Дачин Тамсаг” компанийн гол удирдлагууд авлигатай холбоотойгоор шалгагдаж байгаа
    2015 оны 6 сарын 10
    Дорнодын талд газрын тосны олборлолт явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн талаарх ноцтой асуудлуудыг одоо л сөхөж эхэллээ. Энэ компанийн хийгээд зөрчил дутагдлынх нь талаар сонирхосон иргэд цөөнгүй байдаг. Учир нь уг компани манай улсад үйл ажиллагаа явуулаад удаан хугацаа өнгөрсөн ч үр дүн нь харагдахгүй байгаа гэх шүүмжлэлийг ихээр дагуулдаг билээ. Гэвч тодорхой албан тушаалтан, холбогдох байгууллагууд “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн талаарх сөрөг мэдээллийг няцаасаар өдий хүрсэн гэхэд болно. Тэгвэл Өргөдлийн байнгын хороонд уг компанитай холбоотой өргөдөл, гомдол ихээр ирсэн нь энэ компанитай холбоотой зөрчил дутагдлыг ил гарахад нөлөөлж, зах зухаас нь дэлгэж эхэллээ.
  • Цонхны шилээ ч солих эрх мэдэлгүй эмнэлгүүдээс чанартай үйлчилгээг шаардах боломжгүй
    2015 оны 6 сарын 10
    Өрөнд орж, “модоо барихдаа” тулаад байсан эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэж баталсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа болон эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг цаашид хэрхэн хэвийн явуулах боломж байгаа талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа.
  • МУСТА О.Ганцоож: Би альбертад дахиад ганцхан хором бүжиглэхийг хүсдэг
    2015 оны 6 сарын 09
    Энэ сарын 12-ны өдөр Францын нэрт хөгжмийн зохиолч А. АданыЖИЗЕЛЬ бүжгэн жүжгийг ДБЭТ-ын тайзнаа дахин тоглоно. Энэ бүжгэн жүжиг манай үндэсний театрын тайзнаа олон арван жил тоглогдож байгаа тул танд сонин содон сонсогдохгүй байж мэднэ.
  • Т.Бат-Оргил: Бидэнд бусад намууд шиг алдаа гаргаж байх цаг байхгүй
    2015 оны 6 сарын 08
    Хоёрдугаарт, сонгуулийн үеэр намуудын сурталчилгааг радио, телевизээр явуулахыг хориглочих хэрэгтэй. Өөрсдөө яваад мөрийн хөтөлбөрөө танилцуулна биз. Энэ нь мөнгөтэй, мөнгөгүй гэдэг ялгааг арилгана.
  • Ш.Энхбат: Бүх эмнэлгүүд өрийн сүлжээнд орж, дараагийн 6 сар өвчтөнүүдээ эмчлэх эмгүй болоход хүрлээ
    2015 оны 6 сарын 04
    Эрүүл мэндийн салбарынхан өрөндөө баригдаж, модоо барихдаа тулаад байна. Энэ жил эрүүл мэндийн салбарын төсвийг 30 хувь буруулсан нь өнөөдрийн энэ байдалд хүргэсэн.
  • Б.Сарантуяа: Шүүгч нар “ширэн нүүр” гаргаж ял оноохоос өөр аргагүй байдаг
    2015 оны 5 сарын 29
    60 мянган төгрөгний хохирол учруулсан хүүд 10 жилийн ял оноосон талаарх мэдээлэл цацагдсанаас хойш нийгэм бухимдлаар дүүрэн байна гэхэд хэлсдэхгүй. Энэ мэт шударга бус гэмээр хэргүүд хэдэн мянга дахин их байдаг гэдгийг олон нийт тэр аяараа харж байгаа. Өөрөөр хэлбэл, тэрбум тэрбумаар нь мөнгө идэж уусан албан тушаалтнууд бага, дунд, их гээд харьцангуй ял авдаг. Гэтэл хэн нэгэнд хэдхэн төгрөгний хохирол учруулсан хүүхдүүд, залилан хийсэн гэх эмэгтэйчүүдэд хэтэрхий хүнд ял шийтгэл хүлээлгэх нь их. Энэ нь манай улсад хэрэглэж байгаа Эрүүгийн хуулийн гажуудал уу, эсвэл шүүгчид “харгис” байдлаар шүүн тунгааж байна уу гэдгийг олон хүн мэдэхийг хүсдэг. Мөн сүүлийн жилүүдэд ял авч байгаа иргэдийн тоо хэдэн мянган дахин өссөн үзүүлэлттэй байгааг эх сурвалжууд баталж байна. Тиймээс эдгээр асуудлын хүрээнд мөн шүүгчдийн харьцангуй шийдвэрийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, гавъяат хуульч Б.Сарантуяагаас зарим зүйлийг тодруулсан юм.
  • Н.Лүндэндорж: Шүүхийн шинэчлэлийг зогсоох хүсэлтэй хүч байгаа
    2015 оны 5 сарын 28
    Шүүхийн шинэчлэл, шүүгчдийн мэргэшлийн байдал зэрэг цаг үеийн асуудлын ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржтой ярилцлаа.
  • Б.Бямбасайхан: Оюутолгой компанийн хувьд үл хөдлөх хөрөнгө, гурван лицензнийхээ нэгийг барьцаалах болно
    2015 оны 5 сарын 27
    “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.
  • Ж.Энхбаяр: Бид 35 хүрсэн бас байр сууриа ч тавьж өгсөн
    2015 оны 5 сарын 22
    УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

  • Б.Уянга: “Аqua фитнес”-т хоёр сар явбал нэмж нэг сарын эрхийн бичгийг өгнө
    2015 оны 5 сарын 20
    “Aqua” усан фитнес төвийн захирал Б.Уянгатай ярилцлаа.
  • Ж.Батсайхан: АТГ-т үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гомдлууд нэлээд ирдэг
    2015 оны 5 сарын 15
    АТГ-т үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гомдлууд нэлээд ирдэг
  • М.Батболд: 21 цэгт автомашины татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн
    2015 оны 5 сарын 15
    2015 оны Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил энэ сард дуусах гэж байна. Энэ асуудлаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн Замын хөдөлгөөн зохицуулах хэлсийн дарга М.Батболдоос тодрууллаа.
  • О.Баасанхүү: Сайдууд хууль зөрчөөд байвал солих саналыг Ерөнхий сайдад тавина
    2015 оны 5 сарын 13
    Төрийн албаны цомхотгол, иргэдийн гомдол санал хийгээд сонгуулийн тогтолцоо, хууль бус үйлдлүүдийн талаар Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

    -Төрийн албаныхны цомхотголын асуудлаар Өргөдлийн байнгын хороонд цөөнгүй гомдол ирсэн талаар та мэдээлж байсан. Улмаар шүүхийн шийдвэр халагдсан ажилтны талд гарчихаад байхад шийдвэрийг биелүүлэхгүй байгаа гэх мэдээлэл байгаа. Энэ талаар?
  • Н.Алгаа: Оюутолгой бол хөрөнгө оруулалт Монголд орж ирэх баталгаа болсон төсөл
    2015 оны 5 сарын 11
    Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.
  • Л.ГАНСҮХ: Гаднаас улс төрийн орогнол хүсэхгүй, харин монголдоо үлдээд торны цаанаас ч гэсэн тэмцэх болно
    2015 оны 5 сарын 08
    АН-ын ҮЗХ-ны гишүүн Л.Гансүхтэй ярилцлаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан түүнийг тойрсон нүүрсний хэрэг өдгөө ч олны сэтгэлд эргэлзээ төрүүлсээр байгаа юм. Энэ талаар болон АН-ын өнөөгийн байдлыг хөндөн ярилцлага маань өрнөлөө.
  • Ч.Баяр: Цус харваж, саажилттай болсон иргэнийг хэлс хэрэгт унагаж төмөр торонд хорих нь хүнлэг үзэгдэл үү?
    2015 оны 5 сарын 08
    Таван хүүхдийн эх, 56 настай иргэнийг тэтгэвэртэй гарахын өмнө ажлын газрын удирдлагууд нь хэлс хэрэгт гүтгэж хорих ялд унагасан талаарх мэдээлэл сошиал ертөнцөд хүчтэй тарж байна. Мэдээж гэр бүлийнхээ нэр хүндийг бодсондоо, хэрэг арай ч ийм дээрээ тулахгүй байх гэж итгэсэндээ үр хүүхдүүд нь шүүхийн шийдвэр гартал хэргийг олон нийтэд ил гаргахгүйгээр хүлээцтэй байсан. Гэвч эцэстээ үнэн ялалгүй өвчтэй ээжийг нь төмөр торны цаана суулгасанд маш их гомдолтой байгаа үр хүүхдүүд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж эхэллээ.


    Ингээд бид 2.1 жилийн ял сонсож хорих ангийн эмнэлэгт өвчинтэйгээ тэмцэн хэвтэж буй Э.Сүрэндулам гуайн хүү Ч.Баяртай уулзаж худал үнэнг дэнсэллээ.
  • Я.Содбаатар: Тавантолгой АН-ын фракциудын хэрүүл болчихсон байна
    2015 оны 5 сарын 07
    УИХ-ын гишүүн Я.Содбаатараас ”Тавантолгой”-н гэрээний төсөлтэй холбоотой асуудлаар зарим асуултад хариулт авлаа.
156 157 158 159 160 161 162
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    1 цаг 34 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    1 цаг 41 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    1 цаг 55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    2 цаг 6 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    2 цаг 19 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    2 цаг 25 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    2 цаг 37 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    2 цаг 44 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    11 цаг 56 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Өчигдөр 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Өчигдөр 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Өчигдөр 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Өчигдөр 07 цаг 22 мин
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    Уржигдар 08 цаг 23 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК