-
2017 оны 12 сарын 14
Нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын хэт өсөлт нь сүүлийн жилүүдэд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил, ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон. Нийслэлийн хүн амын механик, хэт өсөлт, Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг бий болгодог гэр хорооллын яндангийн тоо хоёр харилцан шууд хамааралтай байдаг. Энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2-т заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг ноцтой хөндөж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/17 дугаар захирамжаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд зогсоосон шийдвэр гаргаж байсан билээ. Энэхүү шийдвэрийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авч байгаагаас бусад иргэдийн нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан юм.
Улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан мэдээллээс үзэхэд дээрх шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 11 сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар нийт 9.567 иргэн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 11.552 иргэнээр бага байна. Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийслэлээс нийт 10.161 иргэн орон нутагт шилжин явснаар нийслэлд байнга оршин суугч иргэдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Жил бүр Улаанбаатар хотод шилжин ирэгсэд гэр хорооллын бүс нутагт 300-400 яндан шинээр бий болгож нийслэлийн агаарын бохирдолд нөлөөлдөг байсан бол 2017 онд шилжин ирсэн иргэд дээр дурдсан шалтгаанаар яндангийн тоог нэмэгдээгүй болохыг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Энэхүү үзүүлэлт нь Нийслэлийн сүүлийн 27 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй эерэг үр дүн аж. Өөрөөр хэлбэл, хотын агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг гэр хорооллын яндангийн тоог бодитоор хязгаарлаж чадсан арга хэмжээ болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 14
Дэлхий даяар сургуулийн насны хүүхдийн 60-90%, насанд хүрсэн хүмүүсийн бараг 100% шүдний кариестай буюу цооролтой байна. Америкт жил бүр 100 сая хүний амны хөндийн эрүүл мэндээр, тэр дундаа шүдний үзлэгт хамрагдаж чадахгүй үлддэг.
Шүд унахад хүргэдэг буйлны хүнд хэлбэрийн өвчлөл нь дунд эргэм насны хүмүүсийн (35-44 нас) 15-20%-д илэрдэг.
Дэлхий даяар 65-74 насны хүмүүсийн 30% орчим нь жинхэнэ шүдгүй (хиймэл шүдтэй) байна. Дэлхий даяар 6-12 насны хүүхдүүдийн 16-40% нь тоглоомын талбайд гэмтэх, сургуулийн орчинд гэмтэх, авто осол, хүчирхийллийн улмаас шүдээ гэмтээж байна.
-
2017 оны 12 сарын 13
Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд дараахи зөвлөмжийг хүргэж байна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, энэхүү зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүсээ халамжлаарай.
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:
vБага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах
vДулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх
vОлон нийтийн газраар аль болох явахгүй байх
vХаниад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх
vГараа тогтмол сайн угаах
Хоолны хордлогоос сэргийлэх:
vХоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах
v Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах
Осол гэмтлээс сэргийлэх:
vБага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих
vСогтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
vСогтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх
vСалют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх
vХол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах
vГудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
-
2017 оны 12 сарын 13
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилтын хүрээнд иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилго бүхий SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн мэдээллийн систем шинэчлэгдлээ.
https://smartcar.mn цахим системийг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 14 -ний 11.00 цагаас The BlueSky tower-ын 3 давхрын Topaz хурлын танхимд болно гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 13
НҮБ-ын Байгаль орчны III ассамблей Бүгд найрамдах Кени улсын Найроби хотноо 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 6-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн чуулганы онцлог нь НҮБ-ын гишүүн орнуудын Засгийн газар тогтвортой, ногоон санхүүжилтийг татах асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан шийдэхээр болсонд оршино. Чуулганы хуралдаанд НҮБ-ын гишүүний орнуудын байгаль орчны салбар хариуцсан сайд, дэд сайд нар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бусад улстай бүсийн хэмжээний үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, бохирдолгүй эх дэлхийн төлөө ямар арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүнтэй уялдуулан чуулганд оролцсон улс орнууд бүхий л төрлийн хог хаягдал, бохирдлоос хүн ардынхаа эрүүл мэнд, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, химийн, хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулах, орлуулах боломжийг эрэлхийлэх үүрэг хүлээсэн юм. Үүргээ биелүүлэхийн тулд биологийн олон янз байдал, экосистем, агаар, хөрс, ус, ой болон уулархаг газар нутгуудын онцлогт тохирсон шинэ аргачлал шийдлийг тодорхойлж, хэрэгжилтийг хангах ажиллах ёстой гэдэгтэй чуулганд оролцогсод санал нэгдсэн байна. Төр, хувийн хэвшил, бүхий л шатны төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд, нөхөрлөлүүдийн үүрэг оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх хүрээнд улс орнууд хүчин чармайлт гаргахаар тохиролцсон байна.
Н.Цэрэнбат: Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбоотой хамтрахаар боллоо
Чуулганы хуралдаанаас Монгол Улс ямар ололттой ирсэн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас тодрууллаа.
-Таны хувьд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн дэлхийн байгаль орчны сайд нарын уулзалтад оролцоод ирлээ. Ямар ололт, амжилттай ирэв?
-Ассамблейд оролцсон гадаадын түншлэгч орнуудын сайд, дэд сайдууд болон олон улсын байгууллагын удирдлагуудтай уулзан олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, санал солилцох, яриа хэлэлцээг эхлүүлэх боломжуудыг олгосон ихээхэн амжилттай арга хэмжээ болсон гэж дүгнэж байна. Тухайлбал, ассамблейн үеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхайм, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбооны Нарийн бичгийн даргын газрын дарга Хэлена Валдес, БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах сайд Ли Ганжи, Сингапур улсын Усны нөөц болон байгаль орчны сайд Масагос Зүлкифли, БНСУ-ын Байгаль орчны дэд сайд Ахн Бюнгок, Япон улсын Байгаль орчны дэд сайд Ясуо Такахаши, ОХУ-ын Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны яамны удирдлагууд, Бутаны Вант Улсын Байгаль орчны яамны удирдлагууд, Чили Улсын Байгаль орчны сайд Ситио Вев, Эстони, Люксимбург, Литви зэрэг улсын байгаль орчны сайд нартай уулзан байгаль орчны салбарын хоёр болон олон талт хамтын ажиллагааны боломж, хамтран ажиллах чиглэлүүдээр санал солилцон 2018 оноос цөөнгүй ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
-Ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тохиролцсон бэ, тухайлбал?
-Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбооны албаны болон мэргэжлийн төлөөлөгчид ирэх оны эхний 3 сард багтан Монгол Улсад ажиллан агаарын бохирдлыг бууруулах хүрээнд судалгаа шинжилгээ эхлүүлж, хамтран ажиллана. “Эрүүл агаар амьдралын үндэс” сэдвийн дор үүсгэн байгуулагдсан олон улсын санаачлагад Монгол Улс анхны гишүүн орноор 9 дүгээр сард нэгдэн орсон. Энэхүү санаачлагын албан ёсны нээлтийг ассамблейн үеэр хийхэд гарын үсэг зуран баталгаажуулан хэвлэлийн бага хуралд оролцож, санаачлагын хүрээнд хийн хэрэгжүүлэх боломжит үйл ажиллагааг тодорхойлон хамтран ажиллахаар болсныг дуулгахад таатай байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Японы улсын Байгаль орчны яамтай хоёр талт хэлэлцээрийн хүрээнд хийсэн яриа хэлэлцээнд яамд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор бодлогын зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулж хэвших, энэ механизмаар дамжуулан салбарын хамтын ажиллагааг тодорхойлж байх саналыг дэвшүүлэн тохиролцоонд хүрсэн зэргийг дурьдаж болно.
-
2017 оны 12 сарын 13
Шинэ жилийн болон нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын үеэр гэмт хэрэг, зөрчил ихэсдэг болохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
-
2017 оны 12 сарын 13
Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр 2017 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ.
Тайлангийн хурлын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар оролцсон юм.
Нийслэлийн хэмжээнд 2017 онд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 2758 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах ангиуд ой, хээрийн түймрийн 18, объектын гал түймрийн 2455, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 285 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна.
Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 8,3%-иар буурсан үзүүлэлттэй байна. Тус хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 1045 иргэн, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэний 3,5 тэрбум төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 13
Энэ оны эхний 11 сард 29576 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 66.4 хувь нь Улаанбаатар хотод, 33.5 хувь нь
-
2017 оны 12 сарын 13
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Болдын Цэнгэл томилогджээ.
-
2017 оны 12 сарын 13
Менингококкт халдвараас сэргийлье!
-
2017 оны 12 сарын 13
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 39 настай иргэн Д гэгч эрэгтэй 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон талаар бид мэдээлсэн.
Тухайн өдөр Дархан орчихоод буцаж сум руугаа ирэх замдаа ийн сураггүй алга болсон бөгөөд тус аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон онцгой байдлын албаныхан орон нутгийн иргэд ар гэрийнхэнтэй нь хамтран эрлийн ажиллагааг эхлүүлсэн байдаг.
Эрлийн эхний өдөр Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас сураггүй болсон иргэний унаж явсан 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын машиныг олсон юм. Гэвч түүнээс хойш 17 хоног өнгөрсөн ч машинаа орхиод алга болсон эзний сураг гараагүй л байна.
Иймд онцгой байдлын алба хаагчид ар гэрийхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийн ажиллагааг зогсоожээ.
-
2017 оны 12 сарын 13
-Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн багш, ажилчдын илүү цагийн хөлсийг сургуулийн төсөвт нэмж олгохоор боллоо-
-
2017 оны 12 сарын 13
МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа,
-
2017 оны 12 сарын 13
Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр
-
2017 оны 12 сарын 13
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр Монголын урчуудын эвлэлийн Удирдах зөвлөлийн
-
2017 оны 12 сарын 13
Нийслэлийн Цагдаагийн газраас “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газар болон пиротехникийн хэрэгслээр үйлчилдэг аж ахуй нэгжүүдийг оролцуулан уулзалт зохион байгуулж, пиротехникийн хэрэгслийг худалдах, ашиглах тухай албан мэдэгдлийг хүлээлгэн өглөө.
Мөн пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, худалдааны төв, зах, дэлгүүр, гудамж талбайд тавих хяналтыг эрчимжүүлж, пиротехникийн хэрэгсэл борлуулах явдлыг таслан зогсоож, зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага тооцон ажиллаж байна.
-
2017 оны 12 сарын 13
Ингэж бичихээр гайхах хүн гарч магад. Зарим нь юугаа балайраад байгаа юм бэ гэж цухалдаж ч мэдэх юм. Гэхдээ энд бас учир байна аа. Хүйтний эрч эрс чангаран гадаа удаан зогсохын аргагүй болж, алхаад явья гэхээр хамаагүй харайлгавал хөлөө хугалж мэдэх халтиргаа гулгаа үүссэн энэ цагт ажилдаа, ар гэртээ яарсан зорчигч Та замын тэргэнд гараа өргөөд үзээрэй.
-
2017 оны 12 сарын 13
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
-
2017 оны 12 сарын 12
Шинэ жилийн баяр гээд хаа сайгүй баяраа тэмдэглэсэн аж ахуй, нэгж байгууллагууд олон байна. Уг баяраар караоке, бар, цэнгээний газарт хүлээн авалт зохион байгуулдаг бөгөөд баярт хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг нийтлэг зөрчил гардаг талаар НМХГ-аас хэлж байна.
Мөн тавиур дээрээ стандартын архи өрчихөөд хуурамч архи зардаг нь асуудал дагуулдаг байна. Хүнсний дэлгүүрүүд болон гадуур худалдаа наймаа эрхэлж байгаа худалдаачид шинэ жил болохоор хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хүүхдүүдийн бэлгэнд боодог зөрчлийг гаргадаг. Шинэ жил дөхөхөөр энэ мэт зөрчил нэмэгддэг талаараа ч дуулгав. Тиймээс бид иргэдэд аль болох стандартад нийцсэн, хаяг шошготой бүтээгдэхүүн худалдан авч, ил задгай худалдаанаас элдэв бараа авахгүй байхыг анхааруулж зөвлөж байна.
-
2017 оны 12 сарын 12
Ногоон, шар, цэнхэр, хар өнгийн эгнүүлэн тавьсан хогийн савнуудад цэцэрлэгийн бяцхан жаалууд хогоо ангилан хийнэ.
Учрыг нь багшаас нь лавлавал “Хүүхдүүд маань цаасан хог хаягдлыг цэнхэр өнгийн саванд, шил лаазыг шар өнгийн саванд, хуванцар, гялгар уутыг ногоон саванд, бусад хог хаягдлыг хар өнгийн саванд ангилан хийх ёстойгоо маш сайн мэддэг болсон. Хан-Уул дүүрэг нь “Эко дүүрэг” болох зорилт тавин “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аян цэцэрлэг, сургуулиудад амжилттай хэрэгжүүлээд байна.” гэдгийг хэлсэн юм.
Ийнхүү Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, хотын Захирагчийн ажлын албатай хамтран дахин “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аян амжилттай хэрэгжиж буй нь жишээ бол тус дүүргийн 29 дүгээр цэцэрлэгийн багачууд байлаа.
Тус цэцэрлэгийн бүлэг бүр хог хаягдлаа ангилах хогийн савтай байх аж. Багш, ажилчид болон эцэг, эхчүүдийнхээ дунд хог хаягдлыг ангилан, ялгах тухай сургалтыг зохион байгуулж, энэ аянд нэгдэцгээж, уралдаан хүртэл зарласан байв.
Аяны талаар 29 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Энхтуяа ярихдаа “Манай багш, ажилчид хуралдаж, цэцэрлэгт маань ямар хог хаягдал ихэвчлэн гардаг, хаана ямар өнгийн хогийн савыг байрлуулбал зүгээр вэ гэдгийг ярилцсан. Ингээд ярилцахад бүлгүүдэд дахин ашиглагдахгүй буюу хар болон цэнхэр өнгийн хогийн савыг байрлуулах нь тохиромжгүй. Харин цэнхэр өнгийн савыг байрлуулах хэрэгтэй. Гал тогоонд цэвэр цаасан хог хаягдал бараг гарахгүй учраас ногоон, шар, хар өнгөтэй хогийн савыг байрлуулсан. Мөн эрхлэгч, нярав, аргазүйчийн өрөөнд ихэвчлэн цаасны хог хаягдал ихээр гардаг учраас цэнхэр өнгийн хогийн савыг байрлуулсан. Бид хүүхдүүддээ хог хаягдлаа ангилж сургахаас гадна дахин боловсруулах үйлдвэрүүдэд хогоо худалдсан мөнгөөрөө хуримтлал үүсгэж, хаврын тохижилтоороо цэцэрлэгийнхээ гадна талбайд дахин боловсруулах материалаар хийсэн сандлыг худалдан авахаар зорилт тавиад байгаа” гэлээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтын хүрээнд Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул”, “Хоггүй хороо” аянуудыг тус тус эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж “Эко дүүрэг” нэрийн хуудастай болсон.
Энэ удаагийн хэрэгжүүлж буй “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аяны хүрээнд хогийн цэгт дөрвөн өнгийн хогийн савыг байрлуулж, хог тус бүрийг тусгай хуваарийн дагуу ачиж тээвэрлэх зэрэг ажлуудыг төлөвлөжээ. Цаашдаа хог хаягдлын чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг албаныхан хэлж байлаа.
“Хан-Уул дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт 2017-2020 онд дүүргээ “Эко дүүрэг” болгон гэж тусгасан. Энэ мөрийн хөтөлбөрийн дагуу Засаг дарга хэд хэдэн ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаагийн нэг нь энэ аян юм. Дүүргийн Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 7-нд А/364 дугаар захирамжийг гарган, хотын Захирагчийн ажлын албатай хамтран дахин “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аяны нээлтээ хийгээд байна. Уг аяны хүрээнд дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүд, 16 хороо, Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс, албад хог хаягдлыг дөрвөн төрлөөр ангилан ялгах бэлтгэл ажлыг хангасан” тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр “Цаашдаа халдвартай, электрон хог хаягдлыг ангилан ялгах зорилготой байгаа. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаснаар эдийн засгийн чухал ач холбогдолтой. Одоо бид хогийн цэг дээр ангилан ялгалт хийж байгаа. Гэтэл хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаснаар эцсийн бүтээгдэхүүн хийхэд хэмнэлттэй. Дүүргийн хэмжээнд гарах хог хаягдлын хэмжээ багасна. “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо” төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, өөрсдөө ирж хог хаягдлыг ирж, авч байгаа” талаар ярилаа.