-
2017 оны 12 сарын 09
Жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд мал тооллогын ажлыг эхлүүлж, өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулан, улсын хэмжээгээр газар дээр нэг бүрчлэн тоолдог. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдана.
Мал, тэжээвэр амьтдын тооллогын бэлтгэл, зохион байгуулалт нь Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн хэлтэс, газар, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, баг, хорооны засаг дарга гэсэн дарааллаар хийгддэг.
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг явуулахдаа дараах зарчмыг баримтална.
Үүнд:
Тооллогыг явуулахдаа мал, амьтдыг нэг бүрчлэн нүдээр үзэж, биечлэн тоолж бүртгэнэ.
Өрх, аж ахуйн нэгж, байгууллагын малыг нэг бүрчлэн, нүд үзэн тоолж, дараа нь маягтыг өгөгдсөн дарааллаар, өрхийн тэргүүлэгч болон аж ахуйн нэгж, байгууллагын захирал, дарга эсвэл тухайн өрх, аж ахуйн нэгж, байгууллагад хамааралтай аль нэг гишүүнээс асууж нөхнө.
Өрх, аж ахуйн нэгж, байгууллагын малыг байгаа газарт нь тоолж, тухайн оршин сууж байгаа сум, дүүргийн малын данс бүртгэлд оруулна. Харин сум, багаас хэсэг бүлгээрээ өөр аймаг, сумын нутагт отор хийж өвөлжиж байгаа айл өрхийн хүн ам, малыг үндсэн аймаг, сумын тооллогын комисс очиж тоолоод данс бүртгэлдээ авна.
Баг, сумын нутаг дэвсгэрт ялангуяа адуу, тэмээг газар дээр нь тооллогод бүрэн хамруулан, биечлэн үзэж тоолоход онцгой анхаарна.
Сум, дүүрэг, баг, хорооны түвшинд нутаг дэвсгэртээ байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын мал, тэжээвэр амьтад тооллогод бүрэн хамрагдаж орсон эсэх, данс бүртгэлд орхигдолгүй туссан эсэхийг сайн нягталж шалгана.
Мал тооллогын явцад зарим аймаг, сум, дүүргийн малтай өрх нь өөр аймаг, сум, дүүргийн нутагт цөөн тоогоор нутаглаж харьяалах сум дүүргээс нь очиж тоолох боломжгүй бол холбогдох, аймаг, сум, дүүргийн статистикийн хэлтэстэй холбогдож, малыг нь тоолуулан, өөрийн данс бүртгэлд оруулна.
Мал, тэжээвэр амьтдын тооллогын ажилд тавих хяналт, шалгалтыг улс, аймаг, сумаас явуулна. Жилийн эцсийн мал тооллогоор нийт тоологдсон өрхийн 10 хүртэл хувьд хяналтын тооллого явуулна.
Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллогын маягт нөхөх зааврыг 2014 онд Монгол улсын үндэсний статистикийн хороо баталсан бөгөөд энэ зааврын дагуу мал тооллогын ажил явагддаг.
ХХААХҮ-ийн яам нь Үндэсний статистикийн хороотой хамтран хяналтын тооллого явуулна
ХХААХҮ-ийн яам нь үндэсний статистикийн хороотой хамтран хяналтын тооллого явуулдаг. Энэ жилийн хяналтын тооллогыг ХХААХҮ-ийн яам нь үндэсний статистикийн хороо тус тусдаа бие даан Статистикийн тухай хууль, “Мал тооллогын товыг өөрчлөн тогтоох тухай” Засгийн газрын 2003 оны 224-р тогтоолын хэрэгжилт, мал тооллогын ажлын чанар үр дүнг дээшлүүлэх, үнэн бодит байдлыг хангах, мал тооллогын бэлтгэл зохион байгуулалтыг шалгаж, хяналтын мал тооллогын ажилд биечлэн оролцох, өвөлжилт хүндрэлтэй байгаа аймаг, сумдад очиж нөхцөл байдалтай танилцах зорилгоор тус бүр найман аймагт ажлын хэсэг томилон ажиллуулах бэлтгэл хангаад байна.
ХХААХҮЯ-ны ажлын хэсэг 2017 оны 12 дугаар сарын 13-наас 17-ны өдрийг дуустал 5 хоногийн хугацаатай, Үндэсний статистикийн хорооноос томилогдсон ажлын хэсэг 2017 оны 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдөр хүртэл 10 хоног хяналтын тооллогыг явуулахдаа дараах ажлуудыг хэрэгжүүлнэ.
Үүнд:
Мал тооллогын нэгдсэн зааварт тусгагдсан тооллогын бэлтгэл, зохион байгуулалтыг хэрхэн хангасан байдалтай аймаг болон ажилласан сумын түвшинд танилцах;
Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 224-р тогтоолын заалтын дагуу мал тооллогын ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд нэг зэрэг эхэлсэн эсэх;
Мал тооллогын комиссыг шинэчлэн байгуулсан эсэх, нэгдсэн төлөвлөгөө гаргаж, зохион байгуулсан ажил, түүний хэрэгжилтийг шалгах;
Тооллого явуулах журам, зааварчилгааны талаар семинар сургалт зохион байгуулсан эсэх;
Отроор өөр аймаг, сумын нутагт байгаа өрхийн бүртгэлийг хийж, мал тооллогод хэрхэн хамруулах талаар төлөвлөсөн байдал, түүний хэрэгжилтийг шалгах;
Тоологч малыг нэг бүрчлэн нүд үзэн тоолж байгаа эсэхэд хяналт тавих, тооллогын явцад зөрчил илэрсэн тохиолдолд хэрхэн залруулж, данс бүртгэлд тусгаж байгаатай танилцах, шаардлагатай заавар, журмаар хангаж ажиллах;
Бод мал ялангуяа адуу, тэмээг газар дээр нь тооллогод бүрэн хамруулж, биечлэн тоолох талаар ямар ажил зохион байгуулсантай танилцах, шалгах;
Цэвэр, эрлийз, нутгийн шилдэг омгийн мал, ХАА-н тэжээвэр амьтад, алдуул, тавиул мал зэргийг тооллогод хэрхэн хамруулж, бүртгэлд тусгаж байгаад хяналт тавих;
Том малын зүй бус хорогдол (гэнэтийн аюул, өвчнөөр хорогдсон мал, чоно нохойд идүүлсэн мал), хулгайд алдсан мал зэргийг данс бүртгэлд хэрхэн баримтжуулан тусгаж байгаа байдлыг шалгаж, явцын мэдээтэй тулгах;
Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдаас нэн шаардлагатай байгаа зүйлсийн судалгаа авах, зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ
Цөөн малтай айл банкнаас зээл авахын тулд малын тоогоо нэмдэг тохиолдол гардаг учраас энэ жилийн нэг онцлог бол 200-400 хүртлэх малтай айлд илүү анхаарч хяналт хийж ажиллана гэдгээ албаныхан мэдэгдэж байна.
-
2017 оны 12 сарын 09
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос ирэх 12 дугаар сард Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарьт товыг гаргажээ. Хуваарийн дагуу ирэх сард МБӨ-нд найман барилдаан болох юм байна.
-
2017 оны 12 сарын 09
Өвлийн улиралд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор /Бээжингийн гудамжны гүүрнээс Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талын явган хүний гүүрэн гарц хүртэл талбайд/ мөсөн гулгуурын талбай, цас, мөсөн хотхоныг байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Энэхүү мөсөн хотхонд 70х24, 30х19 хэмжээтэй 2 ширхэг мөсөн гулгуурын талбай /Том хүн, хүүхэд/, Олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг 20 ширхэг мөсөн баримал /Өвлийн олимпийн сэдэвчилсэн/, үйлчилгээний байр /тэшүүр сольж өмсөх, халуун уух зүйлээр үйлчлэх/, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гэрлэн чимэглэл зэргийн ажлууд хийгдэх юм. Мөсөн хотхоныг энэ сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 09
Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/187 дугаар тушаалаар батлагдсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулахад баримталж байна.
2017 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 191435 жолоочийн зөрчлийн оноо хасагдаж, 1220 жолоочийн зөрчлийн оноо дуусч эрх түдгэлзэн 857 жолооч заавар журмын дагуу эрхээ сэргээлгэсэн байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн оноог дараах зөрчлүүдэд хасч тооцсон байна.
“Жолоочийн оноо тооцох журам”-ын 3.1-д зааснаар “Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ” гэж заасны дагуу 51290 жолоочийн онооны урамшуулал олгогдсон байна.
Мөн алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвд хандаж, сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой. Та http://www.service.police.gov.mn хаягаар орж жолооны үнэмлэх, зөрчлийн оноог шалгах боломжтой.
-
2017 оны 12 сарын 09
УИХ-ын 2014 онд баталсан Ногоон хөгжлийн бодлогод “Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болно” гэсэн зорилгыг дэвшүүлэн, 2030 он хүртэл хэрэгжүүлэх стратегийн 6 үндсэн зорилтыг тодорхойлсон. Мөн Стратегийн зорилтын 5.2-т Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001 стандартыг аж ахуйн нэгж, байгууллагуудад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж заасан юм.
Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд 2016 болон 2017 онд бизнес эрхлэгчдэд зориулж Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001 стандартыг сурталчлан таниулах, нэвтрүүлэх боломжийг олгоход чиглэсэн сургалтуудыг зохион байгуулсан. 2017 оны хувьд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай аймгуудад энэхүү сургалтыг зохион байгуулсан бөгөөд 12 дугаар сарын 8-ны өдөр “Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулганыг “Бэст Вестэрн Премьер Туушин” зочид буудалд зохион байгууллаа.
Чуулганаар ногоон бизнесийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон Байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлж амжилтад хүрсэн туршлагаасаа бизнесийн байгууллагууд хуваалцлаа. Энэ нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц болсон нэг алхам болж байгаа юм. Чуулганд оролцогчдын дунд “Ногоон бизнес, бодит боломж” хэлэлцүүлгийг өрнүүлж, цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачилга, мэдээллийг солилцлоо.
-
2017 оны 12 сарын 09
Нүүрс тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар
-
2017 оны 12 сарын 09
2017 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 14-нг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв:
-
2017 оны 12 сарын 09
2017.12.9, Бямба гараг / Билгийн тооллын: 21
Өвлийн эхэн цагаагчин гахай сар
Нэг цагаан мэнгэтэй Цагаан морь өдөр
-
2017 оны 12 сарын 09
2017 оны 12 дугаар сарын 08-ны 20 цагаас 12 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2017 оны 12 сарын 08
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсгүүд төрийн бүх шатны байгууллагад очиж ажилласан бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх үүднээс Зөвлөмж боловсруулсан юм. Зөвлөмжийг яам, агентлагт хүргүүлэх ажил үргэлжилсээр байна. Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх Зөвлөмж гардуулан өглөө.
Зөвлөмжид төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхдээ сонгон шалгаруулалт, гүйцэтгэлд тавих хяналтын механизм бий болгох, тусгай зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хяналт хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах асуудлыг цахим хэлбэрт шилжүүлэх, салбарын үйл ажиллагааг давхардалгүй, оновчтой нээлттэй, түргэн шуурхай хүргэх, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахаас урьдчилан сэргийлэх, худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж, илэрсэн зөрчлийг давтан гаргахгүй байх, төсвийн орлого, түүний зарцуулалт хуваарилалтыг олон нийтэд нээлттэй мэдээлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тусгажээ.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Зөвлөмжид дурдсан асуудлуудыг анхааралдаа авч салбарын хэмжээнд энэ төрлийн зөрчил, дутагдлыг гаргуулахгүй байх чиглэлээр тусгайлан төлөвлөгөө гарган ажиллахаа илэрхийллээ. Мөн салбарын хэмжээнд мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэв.
-
2017 оны 12 сарын 08
Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтран ажиллах ажиллах санал, санаачилгыг Авлигатай тэмцэх газар дэмжиж “Авлигатай тэмцэхэд залуу үеийн үүрэг оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Монголын Залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй, мэргэжилтэн Б.Төрболд, Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Н.Удаанжаргал, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жигжид, Монголын Сурагчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Төгсөө, мэргэжилтэн А.Саруул нар оролцож, илтгэл хэлэлцүүлж санал бодлоо солилцов.
Монголын залуу үеийн төлөөлөл авлигын эсрэг эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихад залуу үеийг татан оролцуулах, тэдгээрийн идэвх санаачилгыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
“Авлигатай тэмцэхэд залуу үеийн үүрэг оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт А.Оюун-Эрдэнэ, Н.Уянга, Т.Алтансувд, Э.Лхагважав нарын сурагчид, Г.Мандах, Е.Тэмүүжин, С.Болд-Эрдэнэ нарын оюутнууд, мөн төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын Оюутны холбооны тэргүүн, гишүүд оролцлоо.
Уулзалт, хэлэлцүүлгийн төгсгөлд Авлигатай тэмцэх газар, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
-
2017 оны 12 сарын 08
Б.Хурцын эгч, хүргэн хоёр нь хил дамнасан тамхины наймаанд оролцсон гэдгийг Польшийн цагдаа нар тогтоосон гэх баримтыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан дэлгэлээ. БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын томилгооны асуудалтай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулахаар УИХ-ын 20 гаруй гишүүн нэгдсэн боловч Ажлын хэсэг дээр ”бүдрээд” буй.
-
2017 оны 12 сарын 08
Жэндэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн 11 сарын 25-наас 12
-
2017 оны 12 сарын 08
Монголын эргэлтэт дугуйн холбоо, “Сүлд спиннинг” клубээс зохион байгуулсан “Би жингээ хасмаар байна-II” бооцоот уралдааны ялагчийг тодруулах ёслолын ажиллагаа өчигдөр Мишээл
-
2017 оны 12 сарын 08
Газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 30 гаруй төрлийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх, захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлбөр, үнэлгээ, цахим хувийн хэрэг зэргийг иргэдэд хүргэх үйлчилгээг автоматжуулсан программыг улсын хэмжээнд нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн газартай холбоотой өргөдөл, хүсэлтийн шийдвэрийг веб болон гар утсаараа дамжуулан хүлээн авах боломжтой боллоо.
Газрын кадастрын мэдээллийн сан буюу Лэнд менежер программыг 21 аймаг, 330 сумын интернетийн нэгдсэн системд нэвтрүүлэн түлхүүрийг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт хүлээлгэж өгөх ёслол өнөөдөр боллоо.
Газрын кадастрын тоон өгөгдөл, мэдээг нээлттэй эх үүсвэрийн Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программ хангамжид хөрвүүлэн оруулж, газрын албаны өдөрт тутмын үйл ажиллагаанд ийнхүү нэвтрүүллээ.
Ингэснээр Газрын албаны өдөр тутмын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, хяналттай, түргэн шуурхай болгож, цаасны хэрэглээг багасгаж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн төсвийн зардлыг хэмнэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, байршилд суурилсан бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж байгаагаараа давуу талтай.
Лэнд менежер программыг Чингэлтэй дүүргийн Газрын албанд туршилтаар нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдөр болсон түлхүүр гардуулах ёслолын үеэр тус дүүргийн Газрын албанд иж бүрэн компьютерыг бэлэглэлээ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 08
Ардчилсан хувьсгал үүссэний 28 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой үндэсний бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно. 256 бөх хүч үзэх тус барилдаан уламжлал болон хэвшсэн барилдаануудын нэг юм. Өнгөрсөн жил улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэж байв. Залуу цолтнуудад ээлтэй тус барилдааны энэ жилийн түрүү хэн байх болоо.
-
2017 оны 12 сарын 08
Нийслэлийн Газрын албанаас “Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа”-г зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны 12 дугаар сарын 08 өдрийн 10.00 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдаа Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдах юм. Тухайлбал,
Баянзүрх дүүрэгт-2
Хан-Уул дүүрэгт-15
Сонгинохайрхан дүүрэгт-4
Налайх-5
Багахангай-3
Багануур дүүрэгт-1 байршил байна.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг өнөөдрөөс буюу 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.gazar.ub.gov.mn хаягаар авах буюу 315712, 96096800 дугаарын утсаар авч болно гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 08
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөнд оролцогчдыг болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг таслан зогсоох зорилгоор “Нийтийн тээвэр-Аюулгүй зорчигч” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Нэгдсэн арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс хойш орон нутгийн замд болон суурин газруудад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурчээ. Мөн жолооч нар өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалж суудлын бүсийг зөв хэрэглэн, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж, замын хөдөлгөөний дүрмийг хэвшүүлэн хөдөлгөөнд оролцох зэрэг эерэг үр дүн гарч буйг Замын цагдаагийн тасгийн алба хаагчид хэлж байв.
Уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг Гурван тэс, Цогтцэций зэрэг сумыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим буурдаггүй бөгөөд орон нутгийн замд үйлдэгдэж буй хэргийн дийлэнх хувийг жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс үүдсэн осол эзэлдэг аж. Иймд осол, хэрэг гардаг эмзэг цэгүүдийн судалгааг гаргаж орон нутгийн замын хяналтыг сайжруулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдын хэсгийн төлөөлөгчид хуваарийн дагуу цагийн менежментийн эргүүлд гарч, нөхцөл байдлын мэдээгээ Замын цагдаагийн албанд хүргүүлэн ажиллаж байна.
-
2017 оны 12 сарын 08
Д.Дэлгэрсайхан: Тоон гарын үсэгт шилжих ажлыг 2018 оны нэгдүгээр улиралд багтаана
Н.Сараа.
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайханаас иргэний цахим үнэмлэхээрээ онлайн үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэсэн мэдээллийн дагуу зарим зүйлийг тодрууллаа.
-Цахим үнэмлэхээрээ онлайн бүхий л үйлчилгээг авах нөхцөл бүрдэж байгаа юм байна. Цаг хугацааны хувьд хэдийнээс вэ?
Монгол Улс иргэдийнхээ мэдээллийг шинэчлэх үүднээс 2011 шинэчилсэн бүртгэл явуулж эдүгээ бидний хэрэглэж буй цахим иргэний үнэмлэхийг олгож эхэлсэн. Энэхүү үнэмлэхэд тухайн иргэнтэй холбоотой бүхий л мэдээлэл багтсан төдийгүй түүн дээр тоон гарын үсэг бичсэнээр онлайн үйлчилгээ авах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, иргэд тоон гарын үсэг хэрэглэснээр интернэт болон бусад сүлжээний орчинд танигдах боломжтой болно. Ингэснээр интернэтийн орчинд иргэний үнэмлэхээ ашиглан танигдаж байгаа тохиолдолд манай байгууллагаас онлайнаар үйлчилгээ авах эрх нээгдэнэ. Манай байгууллагын хувьд бэлтгэл ажил хангагдсан. Ирэх 2018 оны нэгдүгээр улиралд багтааж иргэддээ тоон гарын үсгийг тарааж онлайн үйлчилгээг үзүүлж эхэлнэ. Иргэд үйлчилгээний нэгдүгээр байр болон аймаг, дүүргүүдэд байрлах иргэний үйлчилгээний цонхнуудаар үйлчлүүлж тоон гарын үсгээ авч болно.
-Иргэний үнэмлэх тусгай чиптэй байдаг. Тэрхүү чип нь тухайн иргэний талаархи бүхий л мэдээллийг өгдөг гэсэн үг үү?
Өнөөдрийн байдлаар иргэний үнэмлэхний чип-д тухайн иргэний үндсэн мэдээлэл агуулагддаг. Ямар овогтой, хэний хэн, хэдэн онд төрсөн гээд л зөвхөн ил харагдаж байгаа хэсэг гэж ойлгох хэрэгтэй. Иргэнтэй холбоотой бүх л мэдээллийг чип-д бичигддэг гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь тухайн иргэний мэдээллийг давхардуулахгүй нэг утгаар тодорхойлох хурууны хээ, регистрийн дугаар, иргэний бүртгэлийн дугаар, тоон гарын үсэг, цаашилбал хаягийн мэдээллүүд байх нь маш чухал. Ингэж давхардуулахгүй нэг утгаар тодорхойлох мэдээллүүдийг бичсэнээр олон мэдээллийн санд нэвтрэх түлхүүр болно гэж ойлгож болно.
-Тоон гарын үсгийн талаар нэмэлт тайлбар өгнө үү. Ач холбогдол нь юу вэ?
Манай байгууллага иргэдийн гар дээр байгаа одоогийн цахим үнэмлэхний чип-д тоон гарын үсэг, хаягийн бичвэрийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох боломжийг программчлалын төвшинд шийдсэн. Туршилтууд ч амжилттай болсон. Тоон гарын үсэгтэй болмогц онлайн үйлчилгээг авч эхэлнэ гэсэн үг биш. Дээр дурьдсанчлан иргэд тоон гарын үсэг хэрэглэснээр интернэт болон бусад сүлжээний орчинд танигдах боломжтой болж байгаа юм. Харин манай байгууллага иргэдэд үзүүлж буй бүхий үйлчилгээгээ онлайн болгох, мэдээллийн сангийн чанарыг сайжруулах зэрэг ажлуудыг эрчимтэй хийж байна. Энэ хоёр хосолж байж иргэдэд үр дүнгээ өгнө гэсэн үг.
-Иргэд хичнээн төрлийн үйлчилгээг танай байгууллагаас авдаг вэ?
Зөвхөн манайхаар үйлчлүүлнэ гэсэн үг биш. Бид цаашид олон байгууллагатай хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа. Манай байгууллагаас иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээд, оюуны өмчтэй холбоотой 122 үйлчилгээг авдаг. Хамгийн гол үйлчилгээнээс эхлээд бүх л үйлчилгээгээ шат дараатайгаар иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудад онлайн хэлбэрээр хүргэх боломжтой болгохоор зорьж байна.
-Үнийн хувьд ямар байх вэ?
“Цахим гарын үсгийн тухай” хуульд заасны дагуу 2011 онд үнэгүй тараасан. Тоон гарын үсэгний сертификат олгодог бие даасан тусдаа байгууллага байдаг. Тиймээс манай байгууллагаас үл хамаараад, тусдаа үйлчилгээтэй тул үнэлгээний асуудал яригдах нь мэдээж. Иргэдэд үнэгүй тараана гээд мөнгө төсөвлөөгүй учир ярилцаж байгаад тодорхой шийдвэрт хүрэх байх.
-
2017 оны 12 сарын 07
Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний SMARTCAR.MN хуудсаар онлайн хэлбэрээр төлбөр төлөлт хийх үйл ажиллагааг танилцуулах ажлын хэсгийн хурал боллоо.
SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем нь одоогийн байдлаар тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр гэсэн гурван үйлчилгээг авахаар болоод байгаа юм. Харин үүнийг цааш хэрхэн хөгжүүлэх, онлайнаар татвар төлсөн тохиолдолд гурвалжин тэмдэг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний талаар ямар зохицуулалт хийх талаар харилцан санал солилцлоо.
Одоогийн байдлаар Монгол банкны E-Commerse үйлчилгээг ашиглан төлбөр төлөлт хийгдэж байна. Энэхүү цахим систем нь үйлчилгээг хурдан шуурхай хүртээмжтэй хүргэх, татвар хураалтын ажлыг хөнгөвчилсөн сайн ажил болж байгаа бөгөөд цааш нь өргөжүүлж хөрөнгийн татваруудыг цахим хэлбэрт шилжүүлэх бүрэн боломжтой болсон талаар төлөөллүүд онцлон хэллээ.
SMARTCAR.MN цахим систем бэлэн болсон бөгөөд олон нийтэд танилцуулах нээлтийн үйл ажиллагааг тун удахгүй хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Хуралд Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газар, Үндэсний цахим гүйлгээний төв, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын төлөөлөл оролцов гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.