-
2017 оны 12 сарын 15
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах
-
2017 оны 12 сарын 15
МУГЖ С.Батсүхэд хадаг барин шавь орсон бяцхан уран бүтээлч Б.Бат-Энэрэл хэдийнээ олны танил нэгэн болоод байгаа билээ. Тэгвэл багш, шавь хоёр “Шинэ жил” хэмээн шинэ уран бүтээлээ дүрсжүүлэн олон нийтэд хүргээд байна. Энэхүү уран бүтээлийг дэмжиж UFC группын “БИО” чацарганыг үйлдвэрлэгч хамт олон ажилласан байна. Уран бүтээлчдийн зүгээс дүн өвлийг өнөтэй, аз жаргалтайгаар үдэх хамгийн зөв сонголт нь “БИО” чацарганы шүүс хэмээж байна.
Иймээс Монгол өвлийн өвгөн МУГЖ дуучин С.Батсүх, бяцхан Санта Б.Бат-Энэрэл нар UFC группын хамгийн амттай “БИО” чацаргана шүүсийг бэлэглэхийг уриалж, шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж байна.
Ийнхүү Б.Бат-Энэрэл хүү ивээн тэтгэгч байгууллага UFC группын “БИО” чацарганы хамт олонтой хамтран хийсэн “Шинэ жил” уран бүтээлийг хүргэе.
-
2017 оны 12 сарын 15
МХЕГ-ын даргын баталсан 01/27 тоот удирдамжийн дагуу Нийслэлийн 9 дүүрэгт Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.
Шалгалтанд худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 432 иргэн аж ахуйн нэгж хамрагдсанаас нийт 422 зөрчил илрүүлж 276 зөрчлийг арилгуулж ажиллалаа.
Илэрч буй зөрчлийн дийлэнх хувийг хугацаа дууссан болон хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.
Тухайлбал: Импортоор орж ирсэн хүүхдийн төрөл бүрийн тоглоомон чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихэр, кремтэй кекс зэрэг бүтээгдэхүүн, мөн зоогийн газруудад хаяг шошгын зөрчилтэй хоол амтлагчуудыг хэрэглэж байгаа зөрчил нийтлэг илэрч байна.
Зөрчил арилгуулахаар нийт 15 албан шаардлагыг хүргүүлж 4 аж ахуйн нэгжид 11000.0 мянган төгрөгийн торгууль шиитгэвэр оногдуулаад байна.
Хяналт шалгалтад хамрагдсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад “Шинэ жилйин баярын үер болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг өгч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
-
2017 оны 12 сарын 15
Ховд аймгийн нийт нутгаар энэ өвөл хүйтний эрч сул байгаа учир нуур, томоохон голуудын мөс гүн хөдөөгүй байгаа учир аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна.
Энэ оны 12‑р сарын 11‑ний байдлаар Ховд голын мөсний зузаан 29 см, Долооннуурын голын мөсний зузаан 30 см, Дундцэнхэр голын мөсний зузаан 25 см, Буянт голын мөсний зузаан 25 см, Булган, Чоно‑Харайх, Төгрөг зэрэг голууд мөсөн зах, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна.
Цаашид гол мөрний мөс зузаарах боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжих болоогүй байгаа тул мөсөн дээгүүр явган явахгүйбайх, тээвэр хийхгүй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.
-
2017 оны 12 сарын 15
Монгол Улсын эдийн засаг, бизнесийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg Awards – 2017” өнгөрсөн лхагва гаригт болж, “Алтай холдинг” группийг “Оны шилдэг компани”-аар тодрууллаа.
“Алтай холдинг” групп нь 3000 ажилчидтай манай үндэсний ууган компаниудын нэг бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд анх 1992 онд байгуулж, улс төрд орох хүртлээ удирджээ. Энэ жилийн хувьд тус групп улсад 20 орчим тэрбум төгрөгийн татвар төлж, шинээр 500 ажлын байр бий болгосон нь 2017 оны шилдэг компаниар шалгаруулах нэг үндэслэл болсон байна.
Харилцаа холбоо, аялал жуулчлал, зочид буудал, ноолуурын үйлдвэр, гадаад дотоод худалдаа эрхэлдэг “Алтай холдинг” групп нь энэ онд БНСУ-ын жижиглэн худалдааны тэргүүлэгч сүлжээ “Eмарт”-ийг Монголын зах зээлд өөрийн хөрөнгөөр оруулж ирсэн юм. Ингэснээр олон ажлын байр шинээр бий болгож, олон улсын стандартад нийцсэн шинэлэг соёлтой үйлчилгээ, чанартай бараа бүтээгдэхүүнийг хямдаар хүргэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн хөтөлбөрүүд нь монголчуудын талархлыг хэдийнэ хүлээгээд байгааг “Bloomberg Awards – 2017”-г зохион байгуулагчид онцоллоо.
-
2017 оны 12 сарын 15
Энэ бол нийгмийн сүлжээгээр цацагдаж, олон түмний бухимдлыг төрүүлээд байгаа үйл явдлын тодорхойлолт. Хичээл нь тарсан дөрөвдүгээр ангийн хүүхдээ аваад явж байсан өндөр настан улаан гэрэл “харалгүй” ухасхийж ороод явган хүний гарцаар ном журмаар нь гарч явсан тавдугаар ангийн охиныг дайрч осол гаргажээ.
-
2017 оны 12 сарын 15
-Жил бүр Д.Сүхбаатарын талбайд “Сүлд модны гэрэл асаах ёслол”-ын арга хэмжээ болдог уламжлалтай. Энэ жил хэзээ хийхээр төлөвлөгдсөн бэ?
-Энэ жилийн хувьд “Сүлд модны гэрэл асаах ёслол”-ыг өмнөх жилүүдээс илүүтэйгээр өргөн далайцтайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Ёслолын арга хэмжээнд урлаг соёлын болон салбар салбарын олны танил нэр хүндтэй эрхмүүд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хамт оролцоно. Сүлд модны гэрлийг маргааш буюу энэ сарын 15-ны өдрийн 18:00 цагаас асаана. Энэ үеэр өвлийн өвгөн цасан охид, үлгэрийн баатруудын хамт хүрэлцэн ирж сонирхолтой циркийн үзүүлбэрийг талбайд цугласан олонд толилуулна.
-Он солигдохын өмнөхөн нийслэлчүүд “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээнд оролцдог. Уг арга хэмжээний талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Нийслэлийн иргэд маань шинэ жилийн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 31-ний орой зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн арга хэмжээ хамтлаг, дуучдын шинэ жилийн холбогдолтой уран бүтээлээс бүрдэж байгаагаараа өмнөх жилүүдээсээ онцлог болох юм. Монгол Улсын төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулж байгаа. Олон нийтэд зориулсан ёслолын буудлага он солигдох мөчид болно. Бусад сонирхолтой содон үзүүлбэр, дуучдын тоглолтыг та бүхэн арванхоёрдугаар сарын 31-ний оройн 21:00-01:00 цагийн хооронд үзээрэй гэж иргэдээ уримаар байна.
-Шинэ жилийн баярыг угтан өөр ямар арга хэмжээ нийслэлд зохион байгуулагдах вэ?
-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шөнийн гэрэлт гудамжинд “Зул сарын баярын худалдаа” энэ сарын 15-17-ны өдрүүдэд 10:00-22:00 цагийн хооронд зохион байгуулахаар болоод байна. Олон нийтэд зул сар, шинэ жилийн баярын холбогдолтой тоглоом, гацуур мод, бэлэг дурсгал, гэрэл чимэглэл, хувцас хэрэглэл гэх мэт худалдаа үйлчилгээгээр үйлчилнэ.
-
2017 оны 12 сарын 14
Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар, амбулаторийн 76.672 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4124 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар бага үзүүлэлттэй байгаа юм.
Нийт өвчлөгсдийн 33.5 хувийг 0-2 нас, 26.6 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1744 дуудлага ирснээс 44.9 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Чингэлтэй дүүрэгт 5.9 хувь, Хан-Уул дүүрэгт 5.8 хувийг тус, тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.
Нийслэлийн эмнэлгүүдэд насанд хүрэгсдийн орны 14.1 хувь буюу 175 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 342 ор нэмэлтээр тавьж орны зохицуулалт хийсэн бөгөөд нийт 517 ороор хүүхдийн орны тоог нэмэгдүүлсэн байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
-
2017 оны 12 сарын 14
Өнгөрсөн аравдугаар сард цахим сүлжээнд нэгэн залуу “Таван настай охиныг
-
2017 оны 12 сарын 14
2010 онд хийгдсэн “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний IV судалгаагаар судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 4.7% нь тураалтай, 6.7% нь илүүдэл жин эсвэл таргалалтай байна.
Бага насны хүүхдийн дунд тохиолдож буй хоол тэжээлийн дутлын дийлэнх хувь нь тэдний зохисгүй хооллолтой холбоотой байдаг.
Ялангуяа сахарын замбараагүй хэрэглээ нь хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, тэдний эрүүл саруул өсөж бойжих нөхцлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг явцтай өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
Бага насны хүүхэд хоол, хүнсийг сонгохдоо хэлбэр, хэмжээ, амт, өнгө үзэмжийг нь хардаг учраас тэд чихэрлэг амттанд ямар нэгэн хязгаар тавина гэсэн ойлголт байхгүй.
Амттангууд нь маш их сахартай учир хий хоосон илчлэг өгч хүүхдийг илүүдэл жин, таргалалтанд хүргэж, хоол тэжээлийн дуталд оруулдаг.
САХАР ТАНЫ ҮР ХҮҮХДЭД ДАРААХ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ.
1. Хүүхдүүд сахарыг ил болон далд байдлаар өдөр бүр хэрэглэдэг. Өдөрт авах сахарын нийт хэмжээ нь илчлэгийн 10%-аас хэтрээд байвал хүүхдүүд шим тэжээлийн дутагдал орно. Шим тэжээлийн дуталд орсноор хүүхдийн сэтгэн бодох үйл ажиллагаа муудах, өсөлт хоцрох, биеийн зөв харьцаа алдагдах зэрэг сөрөг үр дагавартай.
2. Сахарын илүүдэл хэрэглээ нь цусан дахь фруктозын хэмжээг ихэсгэдэг. Фруктоз нь элэгийг хэт их ачааллуулж, үйл ажиллагааны алдагдалд оруулдаг. Хэт их ачааллаж, үйл ажиллагааны алдагдалд орсон элэг өөхөлж эхэлдэг ба энэ нь элэг хатуурлын эхлэл юм.
3. Бидний идэж буй хоол хүнсний зүйлс бие махбодид ороод нүүрс ус, өөх тос, уургийн гэсэн гурван төрлийн солилцоо явуулдаг. Сахарын хэрэглээ их байх нь нүүрс усны солилцоог алдагдуулж, чихрийн шижингээр өвчлөх эрсдлийг бий болгодог. Хүний биед үүссэн нүүрс ус буюу глюкозыг нойр булчирхайнаас ялгарах инсулин тээвэрлэн захын эд эрхтэн, булчинд хүргэх ёстой. Гэтэл ингэж чадахгүйгээс булчин тэжээлээр дутагдан, захын эрхтнүүд гэмтэн, мэдээгүй болох зэрэг хүндрэл гардаг.
4. Сахарын илүүдэл хэрэглээ нь бодисын солилцооны алдагдалд оруулснаар ирээдүйд хавдараар өвдөх эрдлийг нэмэгдүүлдэг.
5. Сахар нь бие махбодид дасал үүсгэдэг тул сахарын хэрэглээг хянахад хүндрэлтэй болдог байна.
Иймд та бүхэн удахгүй болох шинэ жилийн баяраар үр хүүхдэддээ бэлэг сонгохдоо ЧИХЭР сонгохоос татгалзаж, сахарын агууламж хамгийн өндөртэй бүтээгдэхүүнүүд болох жүүс, гаазтай ундааг цэвэр ус болон сүү, сахаргүй органик шүүсээр солих мөн та худалдан авах гэж буй бүтээгдэхүүний шошго дээрээс уг бүтээгдэхүүний 100 гр тутамд агуулагдах сахарын хэмжээг харж сонголт хийгээрэй.
Хүүхдийн бэлгэнд амттан сонгохын оронд хүүхдээ хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом, ном сонгоорой.
Нэмж хэлэхэд хүүхдүүдэд ууттай бэлгэнээс илүү аав ээжтэйгээ цагийг хамт өнгөрөөх нь хамгийн том бэлэг юм шүү.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
-
2017 оны 12 сарын 14
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь жилийн хугацаанд зөвхөн амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж байсан бол өнөөдөр хэвтэн эмчлүүлэх байрны нээлтээ хийлээ.
-
2017 оны 12 сарын 14
Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа билээ.
Энэ хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн бөгөөд томуу, томуу төст өвчний талаархи зөвлөгөө мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна.
№
Байгууллага
Ажиллах цагийн хуваарь
1.
Багануур дүүргийн эрүүл мэндийн төв
Ажил, амралтын өдөр: 24 цаг
2.
Налайх дүүргийн эрүүл мэндийн төв
Ажил, амралтын өдөр: 24 цаг
3.
Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв
Ажил, амралтын өдөр: 09.00-20.00
4.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
Ажлын өдөр: 17.00-22.00
Бямба гаригт: 10.00-16.00
5.
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв
6.
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв
7.
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв
8.
Сонгинохайрхандүүргийн эрүүл мэндийн төв
9.
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв
-
2017 оны 12 сарын 14
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан байна.Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засах ажил явагдаж байна.
22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК засч байгаа ба энэ сарын 15 гэхэд дуусгах аж. Төв талбайн сүлд модыг 2008 онд авсан бөгөөд 2016 онд засч сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоомыг нэмэгдүүлжээ.
-
2017 оны 12 сарын 14
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар “Ойн доройтол, хомсдлыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Үндэсний хөтөлбөрийг боловсруулах шаардлага, хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт уулзалт боллоо. Уулзалтад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, Цэвэр технологи, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Уранчимэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга болон Д.Пүрэвдаваа, НҮБ-ын суурин төлөөлөгч Биата Транкман, UN-REDD+ төслийн техникийн ахлах зөвлөх Рэд Диккинсон болон албаны бусад хүн оролцлоо. Энэхүү уулзалт нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг үүсгэн байгуулсны 30 жилийн ойн хүрээнд REDD+-ийн хөтөлбөрийн талаар талуудад ойлголт өгөх, уг хөтөлбөр Монгол Улсын хөгжлийн зорилтуудад хэрхэн хувь нэмэр оруулах боломжтой, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах болон батлуулах шатуудад дэмжлэг хүлээх, санал зөвлөмж авах үндсэн зорилготой байсан юм.
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга дарга Ц.Цэнгэл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “БОАЖЯ байгуулагдсаны 30 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Энэхүү ойг угтан Н.Цэрэнбат сайдын санаачилгаар Монгол орны ойн санг хэрхэн нэмэгдүүлэх, үүний тулд ямар ажил хийх вэ гэдгийг тодорхойлох уулзалт хэлэлцүүлэг зохиож байгаад баяртай байна” хэмээсэн юм. Түүний дараа НҮБ-ын суурин төлөөлөгч Биата Транкман UN-REDD төсөл Монгол Улсад амжилттай хэрэгжиж, Монгол Улс уг хөтөлбөрийн ахисан түвшнийн буюу REDD+ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаад баяртай байна” хэмээлээ.
Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалагийн тавьсан илтгэл олон хүний анхаарлыг татсан бөгөөд тэрбээр “Монгол орны ой жилд 20 сая тонн хүлэмжийн хийг шингээдэг. Энэ нь бүх салбараас гаргаж байгаа нийт хүлэмжийн хийний багахан хувь учир цаашид ойн сангаа тэлэх бодлого баримталж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх бодлогыг Монгол Улс баримтлах ёстой. Үүний тулд бидэнд үндэсний хөтөлбөр, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө гэсэн 3 бодлогын баримт бичиг зайлшгүй хэрэгтэй байна. Ингэж байж манай ой хамгаалагдахын зэрэгцээ тэлэх боломж нэмэгдэнэ. Тиймээс өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгийг Н.Цэрэнбат сайд шийдвэр гаргагчдын түвшинд хийх ёстой гэж үзсэн юм” гэлээ.
Уулзалт, хэлэлцүүлгийн явцад хүрэлцэн ирсэн хүмүүс асуулт асууж, санал хэлж байсан ба Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн “Ногоон хөгжлийн зээлийн сан байгуулах ажил дуусах шатанд ороод байна. Энэ сантай уг хөтөлбөрийг хэрхэн уялдуулах вэ” гэсэн асуултад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Бүгд найрамдах Африк улсын Найроби хотноо болсон НҮБ-ын III ассамблейн хуралдаанаар НҮБ-ын гишүүн орны Засгийн газрууд ногоон эдийн засагт тулгуурласан бизнесийн үйл ажиллагааг дэмжих үүрэг хүлээсэн. Энэ дагуу Засгийн газраас Ногоон хөгжлийн зээлийн санг байгуулах ажлыг түргэвчлүүлэхийг ч даалгаад байна. Бид байгальд ээлтэй техник, технологийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжүүдээ урамшуулах бодлого баримтлан ажиллана” хэмээсэн. Харин Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгын “Уул уурхайгаас болж сүйдэж байгаа ойг хэрхэх вэ” гэсэн асуултад “Байгалийн нөөц ашигласны төлбөрийг Монгол Улс зориулалтын дагуу ашигладаггүйгээс болж уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудал хурцаар тавигдсаар өнөөдрийг хүрсэн. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн 75 хувь нь өнөөдрийн байдлаар зориулалтын бусаар ашиглагдаж байна. БОАЖГ-ын дарга нарт үйл ажиллагааных нь үнэлгээг гаргахдаа байгалийн нөөц ашигласны төлбөрөө зориулалтын бусаар ашигласан байна уу, аль эсвэл төсвийн бүрдүүлэлтэд оруулсан байна уу гэдгийг нь харгалзана гэдэг мэдээллийг хүргүүлсэн. Нөгөөтэйгүүр, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын мэдээллийн санг УУХҮЯ-тай хамтран гаргахаар тохиролцож, ажлаа эхлүүлээд байна. Энэ мэдээллийн сан ашиглалтад орчихвол ямар уул уурхайн компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаагаас эхлээд хэдий хэрийн татвар төлдөг зэргээс эхлээд бүх мэдээлэл нь ил болох юм. Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Бид ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг эрэлхийлэн шийдвэр гаргах түвшнийн хүмүүсийг энэ уулзалт хэлэлцүүлэгт урьсан юм. Бидний цаашдын зорилт амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
REDD+ хөтөлбөрийн талаар товчхон мэдээллийг хүргэж байна.
REDD+ хөтөлбөр гэж юу вэ? Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах (REDD+), ойн санг хамгаалах, ойн тогтвортой менежмент болон ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хөгжиж буй орнуудын оруулах хувь нэмрийг нь урамшуулах зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцийн хүрээнд бий болсон механизм юм. Энэ механизмыг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын гурван агентлагаас санаачлан UN-REDD хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол улс 2011 онд UN-REDD хөтөлбөрийн түнш орон болсон.
Монгол орны ой нь:
Монгол улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орнуудын нэг юм. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монгол орны уур амьсгал дэлхийн дулаарлын дундаж хэмжээтэй харьцуулахад гурав дахин өсөж, улмаар ган гачиг, гал түймэр, цэвдэг хайлахад нөлөөлснөөр уламжлалт нүүдлийн аж ахуйг эрсдэлд оруулж байна.
Биологийн олон янз байдлыг хамгаалах, мөнх цэвдгийг хадгалах, нутгийн иргэдийн амьжиргааг тэтгэж, мод модон материалын эх үүсвэр болох зэрэг экосистемийн, эдийн засгийн нийгмийн олон төрлийн үйлчилгээг үзүүлэлдэг бөгөөд жилд ойролцоогоор 300 сая орчим ам доллараар үнэлэгдэхүйц экосистемийн үйлчилгээг үзүүлдэг гэсэн тооцоо байдаг (2013).
Орон нутгийн иргэдийн амьжиргааг тэтгэж, хувийн хэвшилд түшиглэсэн хөрөнгө оруулалтыг босгох бүрэн боломжтой салбар юм.
Урьдчилсан тооцоогоор жилд дунджаар 137,000 орчим га ой доройтолд өртдөг.
Монгол улс REDD+-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй цорын ганц бореал буюу умардын тайгын ой бүхий орон бөгөөд REDD+-ийн хүрээнд бореал ойн цоо шинэ туршлага/загвар болох боломжтой
REDD+ Үндэсний хөтөлбөр боловсруулах хэрэгцээ, шаардлага нь:
Монгол улс нь REDD+-ийн үндсэн 4-н бүрэлдэхүүн хэсгийг боловсруулж, бий болгох үүрэгтэй. Үүнд хүлэмжийн хийн тооллого, REDD+ Үндэсний хөтөлбөр багтдаг, энэ нь Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх нэг төрлийн дэмжлэг юм.
Ойн салбар нь ирээдүйд хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой ба REDD+ Үндэсний хөтөлбөр нь энэхүү санхүүгийн, хөрөнгө оруулалтын боломжийг нэгтгэж өгөх, олон улсын донорууд болон хувийн хэвшлийнхэнд зориулсан баримт бичиг болох юм. Үүний тулд донор, хандивлагчдын шаардлагад нийцэхүйц REDD+ Үндэсний хөтөлбөртэй байх шаардлагатай.
-
2017 оны 12 сарын 14
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2017.12.14/ нэгдсэн хуралдаан 10 цаг 32 минутад
-
2017 оны 12 сарын 14
Зургаан настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн харамсалтай хэрэг өнгөрөгч аравдугаар сард гарсан бөгөөд нэгэн иргэн цахим хуудаснаа мэдээлснээр олны анхааралд хүрсэн. Тэгвэл уг хэрийг шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж Ванданваанчигт холбогдох хэргийг хянан хэлэлцжээ. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд түүнийг гэм буруутай гэж үзэн 18 жилийн ял оноосон байна.
Охины хувьд одоогийн байдлаар асран хамгаалах төвд байгаа бөгөөд ээж нь охиноо өөр дээрээ авах хүсэлт гаргасан боловч шүүхээс түүнийг ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй тул хүсэлтийг нь хүлээн аваагүй байна.
-
2017 оны 12 сарын 14
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 88 чиглэлийн 937 автобус, троллейбус ажиллаж байна. Үүнээс үндсэн 75 чиглэл нь ажлын өдөр 6-8, амралтын өдөр 8-10 минутын интервалтай үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт дунджаар 637 мянга орчим зорчигч тээвэрлэж байна.
Нийслэлийн Тээврийн газар иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачааллын цагт
“Ард кино театр – зогсоолоос Орбит чиглэлд,
Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол чиглэлд, МУИС -Улаан чулуут чиглэлд,
Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд ачаалал ихтэй
Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” төв замаар, баруун чиглэлдээ
Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”, урд болон хойд чиглэлдээ
Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”,
Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”,
Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”,
Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”
Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз” зэрэг чиглэлүүдэд ажиллах тээврийн хэрэгслийн тоог 10 гаруй хувиар нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн байна.
Түүнчлэн дээрх 10 чиглэлд 24 тээврийн хэрэгслийг өдрийн цагаар ачаалал багатай үед цонхлуулж оройн 20:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 148 байсан бол 166 болгож 2.1 хувиар, 21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 97 байсан бол 161 болгож 9.6 хувиар 22:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 48 байсан бол 97 болгож 14.8 хувиар нэмэгдүүлсэн байна.
“Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд явах ёстой 937 автобус маань бүгд шугамандаа явж байна. Замын хөдөлгөөний ачааллаас хамаараад автобуснууд түржирч, иргэдийн хүлээх хугацаа нэмэгдсэнээр, иргэдэд бүрэн хүрч үйлчилж чадахгүй байгаа. Ийм учраас нийслэлийн Тээврийн газраас шинэ менежмент хийсэн. Энэ нь Автобуснуудыг заавал уртаар явуулалгүй ид ачааллын үеэр богино эргэлтүүдийг хийлгэж байна. Автобусны тоог нэмэгдүүлж бус байгаа тээврийн хэрэгсэл дээрээ зохицуулалт хийх нь илүү үр дүнтэй байна. Цаашид хаана хаана хэдэн цагт автобус шаардлагатай байна гэдэг судалгаа хийгээд, үе шаттайгаар нэмэгдүүлэх зохицуулалт хийж байна” хэмээн нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа ярилаа.
Мөн “Бид нийтийн тээврийг илүү хурдан явуулах зорилгоор тусгай эгнээ гаргаж өгсөн. Харамсалтай нь сүүлийн үед жолооч нар ид ачаалалтай үед нэгдүгээр эгнээгээр зорчих асуудал их гарч байна. Үүндээр Замын цагдаагийн алба болон Нийтийн тээврийн газраас холбогдох шалгалтыг хийсэн. Цаашид ч үргэлжлүүлэн шалгалт хийж, холбогдох арга хэмжээг нь авах болно. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд камерын хяналт хийж, торгуулийг мөн хүргүүлж байгаа” гэдгийг онцолж байв.
Ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу МУБИС-Улаан чулуут, Ард кино театр -Орбит, Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд 18:10-19:50 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрд 2-3 автобус явуулах төлөвлөлт хийгдсэн ба өнгөрсөн сарын 29-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлээд байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд 20:00 цагийн үед 873, 21:00 цагийн үед 734, 22 цагт 356 нийтийн тээврийн автобус үйлчилгээнд ажиллаж байна.
Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утаснуудад 24 цагаар өгөх боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 14
Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас бүлэглэж бусдыг дээрэмдэж, эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг
-
2017 оны 12 сарын 14
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын холбооноос хамтран Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх” ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Энэхүү ёслолын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр , нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Гал голомт хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Т.Ариунаа, дуучин Б.Маралжингоо, 2017 оны Дэлхийн миссийн Монгол оролцогч Ц.Энхжин болон 16 настнуудын төлөөлөл болсон 850 шилдэг сурагч оролцлоо.
Уг ёслолын үйл ажиллагааг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Иргэн хэмээх хүндтэй, хариуцлагатай алдрыг дуурсгаж явах эрхэм дүү нартаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь амжилт хүсье. Манай улс бол залуучуудын орон. Нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны ид сурч, хөдөлмөрлөх залуучууд эзэлж байна. Төрөөс хүүхэд, залуучуудад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг оновчтой, тогтвортой байлгахын талаар анхаарч ажиллаж байна. Монгол Улс залуучуудынхаа хөгжил оролцоог дэмжих албан ёсны хууль эрхзүйн орчныг бий болгосон цөөхөн улс орны нэг боллоо. Улсын Их Хурлаас “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг 2017 онд баталснаар залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй орчинд амьдрах болон хувь хүний хөгжлийн асуудалд төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгож өсвөр үе, залуучуудын хөгжих боломжийг нэмэгдүүлж байгаа юм. “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль” 2018 оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Ингэснээр 21 аймаг, есөн дүүрэгт Залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд байгуулагдаж, сэтгэлзүй, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө өгөх, эрүүл мэнд болон хууль эрхзүйн үйлчилгээнд холбон зуучлах, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг цогц үйл ажиллагаа явуулах боломжтой болно.Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хүүхэд, залуусынхаа ирээдүйд хувь нэмэр болох үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрүүдийг бүхий л талаар дэмжин ажиллана. Залуус та бүхэн эх орныхоо баялаг түүхээс суралцаж, ахмад үеэ хүндэтгэн, улс орныхоо хөгжлийг буухиалан үргэлжлүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үүрэг хүлээн, зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлтэйгээр сурч, ажиллан, улсынхаа нэр хүндтэй иргэн байна гэдэгт итгэлтэй байна.Өвөг дээдсийн ариун үйл хэрэг, тууштай тэмцлийн гэрч болсон арваннэгдүгээр сарын 26 буюу Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхт энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй та бүхэн Монгол Улсын бахархалт иргэн болсноо ёсолж байгаад баяр хүргэж аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.
Энэ жил манай улсын хэмжээнд 64375 залуус 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байна. Уг үйл ажиллагаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт нэгэн зэрэг явагдаж, 16 настнууд иргэний үнэмлэхээ гардаж авсаныг энд дурьдая.
Дашрамд сонирхуулахад, тус ёслолын үйл ажиллагааг Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Мобиком Корпораци, Гоо брэнд, Монголын Үндэсний түүхийн музей ивээн тэтгэж оролцсон байна.
Энэ үеэр иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагаанд оролцсон сурагчидтай уулзаж, сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе.
Б.Эрдэнэ-Очир:Бид ирээдүйг хамтдаа бүтээнэ
/Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн 12е ангийн сурагч/
-Монголын Залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолд оролцож байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр би 16 нас хүрч, иргэний андгай өргөн, Монголынхоо эрхэм хүндтэй хүмүүсээс батламж гардан авлаа. Мөн өнөөдрийн үйл ажиллагаанд маш сайхан хүмүүс илтгэл тавьлаа. Илтгэлд цаашид амьдралдаа мөрдөж, зарчим болгох зүйлсийг дурьдсан. Үүнийг цаашид би үргэлж бодож, амьдралдаа хэрэгжүүлэх болно. Иргэний андгай өргөсний дараа Төрийн дуулал эгшиглэх үед нулимс өөрийн эрхгүй цийлэгнэж байлаа. Төрийнхөө сүлд рүү хараад зогсож байхдаа, ирээдүйд улс эх орноо дэлхийд өрсөлдөхүйц хүчирхэг болгоход миний оролцоо маш чухал гэдгийг бодсон. Тиймээс эрдэм номд шамдан суралцаж, улс эх орондоо ихийг хийх болно. Бид өнөөдрөөс эхлээд ирээдүйг хамтдаа бүтээнэ. Бүх 16 настнууддаа амжилт хүсье.
С.Номундарь:Иргэний үнэмлэх гардаж авна гэдэг хариуцлага нэмэгдэж буйн шинж гэдгийг ойлголоо
/Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 12б ангийн сурагч/
-Өнөөдөр Монгол Улсын түүхэнд маш чухал өдөр тохиож байгаа. Учир нь гэвэл Монгол Улс анх удаа Үндсэн хуулиа баталсан түүхт өдөр. Би 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй мянга мянган хүүхдүүдийг төлөөлөн индэр дээрээс үг хэлсэн нь маш их нэр төрийн хэрэг байлаа. Монгол Улсын иргэн байна гэдэг зүгээр нэг хэрэг биш. Бид иргэний үнэмлэхээ гардаж авч байна гэдэг цаашид улс эх орныхоо төлөө хичээнгүйлэн суралцаж, ихийг хийж бүтээх хариуцлага нэмэгдсэн.
Алтаншагай:Иргэний андгай өргөх ёслолд оролцсондоо маш их баяртай байна
/Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч/
-Түүхэн тэмдэглэлт өдөр үеийн олон нөхөдтэйгээ хамт Иргэний андгай өргөж, батламжаа гардаж авсандаа маш их баяртай байна. Би өөрийнхөө ирээдүйг их гоё өнгөтэйгөөр хардаг. Ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан хүн болохыг мөрөөддөг. Би эдийн засагч мэргэжилтэй болно. Үеийн найзууддаа хандаж хэлэхэд, улс эх орны ирээдүй биднээс шалтгаална. Тиймээс боловсрол сайн эзэмшиж, сайн хүн болон төлөвших нь чухал шүү гэж хэлье.
-
2017 оны 12 сарын 14
Монголын хэвлэл мэдээллийн салбарт “Өглөөний шуудан” хэмээх эв найрамдал, өв соёлыг дээдэлсэн