Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2064 2065 2066 2067 2068 2069 2070
  • МХЕГ-аас “АПУ” ХК-д шалгалт хийж байна
    2017 оны 10 сарын 18
    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “АПУ” ХК-д нэгдсэн хяналт шалгалт хийж эхэллээ.
  • Хүүхдийн цэцэрлэгээс бүүрэг илэрчээ
    2017 оны 10 сарын 18
    Хүүхдийн цэцэрлэгээс бүүрэг илэрчээ
  • Нас баралтын тоогоор сүрьеэ өвчин тэргүүлж байна
    2017 оны 10 сарын 18
    Манай улсад сүрьеэгийн тохиолдлын түвшин нийт халдварт өвчний дотор гуравдугаарт, нас баралтын түвшингээр нэгдүгээрт орж байна. Монгол улсад 2016 онд сүрьеэ өвчний 4045 шинэ тохиолдол бүртгэгдэж, 77 хүн нас барж 2015 онтой харьцуулахад нас баралт 26 тохиолдлоор нэмэгдсэн байна.
    Өнөөдөр 09-13 цагийн хооронд СХД-ийн Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд дүүргийн цэцэрлэг, сургуулийн багш, албан хаагчдад “Ажлын байранд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаа” сэдвээр сургалт уулзалтыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв зохион байгуулж байна.
    Ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн сүрьеэгийн өвчлөлийг ажил эрхлэлтийн байдалтай холбон судлахад сургуулийн багш нар 6.1 хувь, цэцэрлэгт ажиллагсад 2.3 хувийг тус тус эзэлж байна.
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган зохион байгуулна
    2017 оны 10 сарын 18
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.

  • Замын цагдааг мөргөсөн хэргийг шалгаж байна
    2017 оны 10 сарын 18
    Энэ сарын 16-ны 16.00 цагийн орчимд Контенинтал зочид буудлын уулзвар дээр замын цагдаагийн алба хаагчийг мөргөсөн хэрэг гарсан. Энэ хэргийг хуулийн дагуу шалгаж байгаа талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

  • ДОХ-ын вирүс хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй
    2017 оны 10 сарын 18
    Гадны цахим сайтаар ДОХ-ын вирүс бананаар дамжин халдварласан гэх хуурамч мэдээлэл цацагдаж, тус мэдээллийг Монголын зарим сайт шууд орчуулан тавьсан. Уг мэдээллийн гадаад эх сурвалжаар нь хөөн тодруулга хийсэн ба энэ нь CNN-ий албан ёсны эх сурвалжийн мэдээлэл биш. Төстэй домайн хаяг бүхий сайтаар хуурамч мэдээлэл тарсан байна.



    АНУ-ын CDC /Өвчний хяналт сэргийлэлтийн төв/-ийн мэдээллээр ДОХ-ын вирүс хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй ба уг мэдээлэл нь ор үндэсгүй гэсэн залруулга хийсэн байна.

    http://www.politifact.com/punditfact/statements/2017/feb/06/cnnews3com/fake-news-claims-walmart-bananas-have-hiv-virus-ar/ https://www.cdc.gov/hiv/basics/transmission.html

    CDC-гийн сурвалжаар:

    1) ДОХ-ын халдвар хоол хүнсээр дамжих боломжгүй.

    2) Хоол хүнс (жимс)-энд ХДХВирүс агуулагдсан байлаа ч гэсэн агаарт гарах, буцалгах болон хүний биеийн ходоодны хүчилд тэсвэргүй хэмээн дурдсан байна.

    Жимсэнд шахсан байж болзошгүй ДОХ-ын вирүсийн талаарх шуугиант, сенсаац уг мэдээ нь анхны тохиолдол биш бөгөөд олон жилийн өмнөөс АНУ-ын хэвлэл мэдээллээр уг сенсаац үе, үе тархдаг байна: https://www.washingtonpost.com/news/the-intersect/wp/2015/11/13/what-was-fake-on-the-internet-this-week-hiv-blood-in-bananas-and-seaworld-whales-in-plastic-bags/?utm_term=.baf48c0e0681

    Тухай бүрт нь холбогдох албаны хүмүүс мэдээллийг няцаадаг.

    Энэ гадаадын хуурамч мэдээг Монголын сайтууд өлгөн авч манайд орж ирж буй Хятад жимс гэх мэтээр ор үндэсгүй, сенсаац бүхий мэдээлэл тарааж байгааг анхаарна уу. Мэдээллийн баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.
  • О.Баасанхүү: Цаазын ялыг сэргээх нь зөв
    2017 оны 10 сарын 18
    О.Баасанхүү: Цаазын ялыг сэргээх нь зөв
  • Цагдаагийн байгууллага уриалга гаргалаа
    2017 оны 10 сарын 18
    Цагдаагийн байгууллага уриалга гаргалаа
  • Дэд хурандаа Ш.Баасандоржийг ОБГ-ын даргаар томиллоо
    2017 оны 10 сарын 18
    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/878 тоот
  • Өнөөдөр болох үйл явдлууд
    2017 оны 10 сарын 18
    09.00 цагт ”Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ”
  • Алдаа завхрал нь сүүдэрт үлддэг гэх ШШҮХ-ийн булхиаг ил гаргаж дөнгөх үү
    2017 оны 10 сарын 18
    Цахим ертөнцөд дагавар охиноо хүчирхийлсэн хойд эцгийн сэрдхийлгэм жигшүүрт хэрэгтэй хамт дэлгэгдсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааны доголдол, завхралын талаарх олон асуулт хариултаа нэхэж эхэллээ. Тус байгууллага үнэхээр хэн нэгний нөлөөнд автаж, шинжилгээний дүгнэлт гаргадаг уу, тэдний хүнд суртал хэрээс хэтэрч байна, ямар зохицуулалт хийх ёстой гэгчлэнгийн асуулт ар араасаа хөвөрч байна.
  • Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 10 сарын 18
    Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 18-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.



    БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ



    11:00-18:00 цагт: 11-р хороо Хонхор тосгон, Түшигт Хангай ХХК, 88-р сургууль, Хонхор их эмчийн салбар, Холбооны 33-р салбар,


    СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ



    11:00-18:00 цагт: 6, 19, 23-р хороо Тоосгоны 1, 3-8, 10, 14-16, 20, 25, 26, 27, 29-34, 40, 47-54, 56, 57, 59-61, Хангайн 41-43-р гудамж, Халамжийн төв, Хангай зах, Ханын материалын орон сууц, Би Ди Оюу ХХК, 21-р хороолол ҮЭ 41 Т-10, Хангайн 39 Т-16, 73 Т-12,Тоосгоны 70-75, Хангайн 14-27, 79-80-р гудамж, ойр орчмоор.


    Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
  • Богд хааны ордон музей энэ бямба гарагт үнэгүй үйлчилнэ
    2017 оны 10 сарын 17
    Богд Хааны Ордон Музей энэ сарын 21-ний бямба гарагт зочдод үнэ төлбөргүй үйлчилнэ.

    Энэ үеэр Монголын орчин үеийн шаазан урлалын мастер уран бүтээлч Х.Хадхүү хамгийн сүүлийн үеийн Өндөр Гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцээр бүтээсэн бурхдаа олон нийтэд танилцуулах юм.

    Бямба гарагийн 14 цагт эхлэх тус үзэсгэлэнд Богд хааны ордон музейд хадгалагддаг Өндөр гэгээн Занабазарын сор бүтээлүүд болон ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Богд хааны ордон музейтэй хамтран явуулсан ”Сарьдагийн хийд”-ийн малтлага судалгаагаар илэрсэн Өндөр гэгээн Занабазарын бүтээл туурвилын нэг төрөл болох шавар урлалын бурхад нэг дор дэглэгдэх аж.
  • Н.Жамъянхүү: 1434 хавх хурааж, 14340 амьтан аварлаа
    2017 оны 10 сарын 17
    ОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудад “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай 3” аяныг өрнүүлжээ. Энэ талаар тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Жамъянхүүтэй ярилцлаа.

    -Баруун зургаан аймагт хэрэгжүүлсэн хавхны эсрэг аяныг өндөрлүүлээд ирсэн байна. Аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

    -Хүүхдийн санаачилга, оролцоотойгоор эхэлсэн хавх хураах аян 3 жил үргэлжилж, 1434 хавхыг байгальд тавихаас сэргийллээ. Энэ бол нэг жилд хамгийн багадаа 14340 амьтны амь аврагдаж байна гэсэн үг. Анх 2015 онд Ховд аймгийн Эко клубийн сурагчдын дунд зохион байгуулагдаж, улмаар Ховд аймгийн Жаргалант хайрхан ууланд хавханд орсон ирвэсний дүрс автомат камерт бичигдсэнээс үүдэн энэхүү аян бүс, улсын хэмжээний аян болон өргөжсөн. Буугаар буудаж ан хийхийн оронд хавх тавих нь хууль хяналтынханд баригдахгүй байх нэг хэлбэр болдог. Ийм хавханд нэн ховор амьтад өртөж бэртэх, үхэж үрэгдэх тохиолдол их гарсаар байгааг таслан зогсоох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ-наас 2015 онд хавхны аян өрнүүлж эхэлсэн.

    -Энэ жилийн хувьд ямар үр дүн гарсан бэ?

    -Аяны дүнг зөвхөн хурааж авсан хавхны тоогоор нь гаргадаггүй. Байгаль тавихаас сэргийлсэн хавхны тоо болон тухайн аймгийн байгаль орчны газраас явуулсан сургалт сурталчилгааны ажлын дүнг үндэслэдэг. Энэ жилийн аяны 1-р байранд 332 хавх цуглуулсан Баян-Өлгий аймаг, 2-р байранд 229 хавх цуглуулсан Увс аймаг, 3-р байранд 100 хавх цуглуулсан Ховд аймаг шалгарч, тус бүр гурван мотоциклиор шагнуулсан. Харин Говь-Алтай аймаг 80, Завхан аймаг 34, Хөвсгөл аймаг 20 хавх хураасан дүнтэйгээр аяны хаалтын арга хэмжээнд оролцлоо. Нийт дүнгээр 792 хавхыг байгальд тавихаас сэргийллээ. Аймгуудын хувьд хавхны эсрэг аянд урьд жилүүдээс илүү идэвхтэй оролцох болсон нь дээрх үр дүнгээс харагдаж байна. Тухайлбал, хамгийн олон хавх цуглуулсан Баян-Өлгий аймгийн нэг улсын байцаагч тавиас доошгүй цуглуулах зорилт тавьж ажилласан байгаа юм. Мөн 12 сумын иргэдэд сургалт, сурталчилгаа хийж, урамшууллын арга хэрэглэсэн нь үр дүнгээ өгсөн байна. Харин Хөвсгөл аймгийн тухайд хавхаар ан хийх тохиолдол бусад аймгуудынхаас харьцангуй бага. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилготой сургалт сурталчилгааг түлхүү явуулсан нь харагдсан. Нэг хавхны цаана жилдээ 10 амьтны амь байдаг гэж бодохоор хөвсгөлчүүд 200 амьтныг аюулаас сэргийлж чадлаа.

    -Аяны хүрээнд багагүй зөрчил илрүүлж, түүний хэрээр хавхны хор хөнөөлийн талаар сургалт, сурталчилгаа эрчимжсэн. Зөрчил буурах хандлага гарсан уу?

    -Хавхны аян өрнүүлснээс хойш 2016 онд 514 хавх хураан авч, 6 сая төгрөгийн торгууль тавьсан байдаг. Мөн Гаалийн ерөнхий газраас гаргадаг хориглосон барааны жагсаалтад хавхыг багтаавал үүнээс илүү үр дүн гарах боломжтой гэдгийг орон нутгийн удирдлагууд тодорхойлох боллоо. Ер нь торгож, шийтгэх бол төрийн байгууллагаас баримталж буй бодлого биш. Хууль тогтоомжийг таниулан сурталчлах замаар урьдчилан сэргийлэх нь илүү дүнтэй болох нь практик дээр батлагдсан. Тиймээс “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт тэр дундаа Амьтны тухай хуулийн анг хавахаар хийх хориглосон заалтын хэрэгжилтийг хангах, хулгайн агнуураас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход орон нутгийн байгууллагууд олон иргэдийн оролцоог сайжруулах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид амьтан агнах хориглосон арга хэрэгсэл болох хавхыг монгол орны хэмжээгээр хэрэглэхгүй байх талаар сурталчлах, бусад аймгуудад сайн туршлагыг бий болгох ач холбогдолтой юм.
  • Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө
    2017 оны 10 сарын 17
    Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд нийслэлийн бүх дүүрэг болон аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 11 дүгээр сарын 1-ээс эхлэн 50-100 хувь хөнгөлөх гэж байгаатай холбогдуулан УБЦТС ТӨХК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Ц.Энхсайхантай ярилцлаа.

    - Нийслэлийн хэмжээнд энэ жил гэр хорооллын хэчнээн айл өрх шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах вэ?

    - Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь нийслэлийн 6 дүүргээс гадна Налайх, Багахангай дүүрэг, Төв аймгийн 16 сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Засгийн газрын тогтоолын дагуу 50 болон 100 хувийн хөнгөлөлтөд хамрагдах манай компанийн 130580 (10 дугаар сарын 1-ний дүн) айл өрх хэрэглэгч байна. Эдгээрээс 128509 нь 100 хувь, 2071 нь 50 хувийн хөнгөлөлтөд тус тус хамрагдана.

    - Хөнгөлөлт тооцох хувийн 50, 100 гэсэн ялгааг тайлбарлаж өгөхгүй юу?

    - УБЦТС ТӨХК нь гэр хорооллын айл өрх хэрэглэгчдэд шөнийн тарифын хөнгөлөлт тооцох ажлыг Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 203, 204 дүгээр тогтоолыг баримталж хэрэгжүүлнэ. Энэхүү журам, тогтоолд заасны дагуу нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00 - 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлнө. Ингэхдээ 100 хувийн хөнгөлөлт тооцох нэг сарын хэрэглээний дээд хязгаар 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 1500 кВт.цаг байна. Үүнээс илүү гарсан хэрэглээг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцно.

    Мөн энэ өвөл 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00 - 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр болсон. Хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн хувьд хөнгөлөлт тооцох цагуудад хэрэглээний хязгаар заагаагүй.

    Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөрдөнө.

    - Цахилгааны шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлтөд хэрэглээний цахилгааны төлбөрийн өртэй айл өрхүүд хамрагдах уу?

    - ”Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан. Тэгэхээр цахилгаан хэрэглэгчдэдээ хандаж 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө амжиж хуримтлагдсан өр төлбөр байгаа бол барагдуулж, хөнгөлөлтөндөө хамрагдахад бэлдээрэй. Мөн баталгаажсан тарифт электрон тоолуур, стандартын шаардлага хангасан, үйлдвэрийн гэрчилгээтэй цахилгаан халаагуур сонгож, гэр ахуйн цахилгааны аюулгүй байдлыг хангаарай гэж хэлмээр байна.

    - Мэргэжлийн байгууллагын хувьд цахилгааны аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөгөө өгөхгүй юу?

    - Цахилгааны утас, тоноглолын эзэмшлийн зааг гэж байдаг. Хэрэглэгчийн эзэмших, анхаарлаа хандуулах зааг нь тоолуурын хайрцагнаас гэр, сууц руу орсон оруулгын утаснаас эхэлдэг. Тэгэхээр оруулгын утас халсан, шалбарсан эсэхийг шалгаж шатах, гал гарахаас сэргийлэх нь зүйтэй. Цахилгааны утсыг гэрийн унь, тооно, ор, ханын толгойд ороохгүй байх, олон залгаас хийгдсэн утас болон холхинодог, гэмтэлтэй залгуур, унтраалга байдаг бол шинэчлэх, дамарт ороолттой урт залгуурыг ашиглах бол утасны эрчлээг бүрэн хөвсний дараа тэжээлд залгах, ашиглаагүй цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгах зэргээр аюулгүй байдлыг хангахад болно. Цахилгааны оруулгын утас зэс бол 2*4 мм2, хөнгөн цагаан бол 2*6мм2 голчтой байвал тохиромжтой байдаг. Түүнчлэн хэрэглээгээ цахилгааны хямд тарифын нөхцөлтэй уялдуулж зохицуулах нь өрхөд санхүүгийн хэмнэлт бий болгохоос гадна мөн аюулгүй байдлыг хангахад нөлөөлнө.

    - Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлснөөр цахилгаан хэрэглээ нэмэгдэнэ. Манай эрчим хүчний эх үүсвэр үүнийг дааж чадах уу?

    - Өнгөрсөн өвөл гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн тарифыг хөнгөлөх энэ ажил мөн хэрэгжсэн. Нийслэлийн хэмжээнд нийт ачаалал огцом өсөөгүй. Цөөн тооны газарт тоноглолын хүчин чадлыг томсгох, утас солих зэрэг ажил хийгдээд, дор бүр нь шийдээд явсан. Энэ жил ч ялгаагүй ачааллын өсөлтийг хянаж, техникийн арга хэмжээг шуурхай авч ажиллах болно.

    Ер нь бол айл өрхийн цахилгаан хэрэглээг зэрэг ашиглах үеийн дээд чадал 25 ампераар хязгаарлагддаг. Тиймээс айл өрхүүд өндөр чадал шаардагддаг халаагуур, түргэн тогоо гэх мэтийг ашиглах үедээ бусад онц шаардлагатай биш цахилгаан хэрэгслээ тэжээлээс бүрэн салгаж, зэрэг залгахгүй байх тал дээр анхаараарай гэж зөвлөе.

    Д.Цэнгэлмаа
  • Томуугийн вакцины эхний ээлж ирлээ
    2017 оны 10 сарын 17
    ЭМЯ-ны хүсэлтээр 175.000 хүн/тун улирлын томуугийн эсрэг вакциныг хандивлаж байгаа АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, “Даян дэлхийн эрүүл мэнд” олон улсын байгууллагын зөвлөх мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Улирлын томуугийн эсрэг хандивын вакцины эхний ээлж болох 50.000 хүн/тун вакциныг хүлээн авч, Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулж байгаа талаар ярилцлаа.
    ЭМЯ-ны зүгээс дараагийн ээлжийн 125.000 хүн/тун вакциныг энэ сард багтаан ирүүлэхийг хүслээ. Зөвлөх мэргэжилтнүүд хүн амын дундах эргэлтэд байгаа улирлын томуугийн үүсгэгчийн хэвшинжээс шалтгаалан вакцин үйлдвэрлэлээс оройтож гарч байгаа талаар тайлбар хийв.
    Мөн НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан улирлын томуугийн 45.000 хүн/тун вакциныг энэ сарын 23-нд хүлээн авч, бага насны хүүхдийг дархлаажуулна.
  • Буцалтгүй тусламжаар олгож буй техник хэрэгслийг хүлээлгэн өгнө
    2017 оны 10 сарын 17
    Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Онцгой байдлын байгууллагад олгосон гал унтраах тусгай зориулалтын автомашинуудад зайлшгүй шаардлагатай зарим сэлбэг, хэрэгслийг нийлүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ.



    Энэхүү төслийг хэрэгжүүлэх баримт бичигт Монголын талаас Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, ноён Сато Мицуми нар өнгөрсөн онд гарын үсэг зурсан.

    Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Гал түймэр унтраах, аврах ангиудад ашиглагдаж байгаа автомашинуудад шаардлагатай 130 орчим нэр төрлийн сэлбэг, хэрэгслийг маргааш Нийслэлийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгөх юм.



    Нийт 45 орчим сая иен буюу тэрбум орчим төгрөгийн өртөгтэй эдгээр техник хэрэгслийг нийлүүлснээр Онцгой байдлын байгууллагын бэлэн байдал тодорхой түвшинд дээшлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Ноён уулын шүүх хурал хойшилжээ
    2017 оны 10 сарын 17
    “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт
  • Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг илрүүлэн, шалгаж байна
    2017 оны 10 сарын 17
    “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн
  • Шүүх эмнэлэг охиноос 10,000 төгрөг нэхээгүй гэв
    2017 оны 10 сарын 17
    Хүний эрхийн дэд хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ”13 настай охин
2064 2065 2066 2067 2068 2069 2070
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    11 цаг 17 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    11 цаг 21 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    11 цаг 27 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    11 цаг 33 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    11 цаг 57 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК