-
2017 оны 8 сарын 17
Хөшигийн хөндийн нисэх буудал ажиллаж эхлэхэд 35 сая ам.доллар шаардлагатай
-
2017 оны 8 сарын 17
Хорих ангид ял эдэлж байсан Т нь Баян-Өлгий аймгийн харьяат. 1993 онд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн байж.
-
2017 оны 8 сарын 17
Засгийн газрын хуралдаанаар сүүлийн өдрүүдэд нүүрс тээвэрлэлтэд тулгарч буй хүндрэлтэй зарим асуудлын талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Өмнөговь аймгийн нутгаас нийт 104 аж ахуйн нэгжийн 6331 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. Энэ хүчин чадлаар 2017 онд 24.2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс энэ оны долдугаар сарын байдлаар 50.3 хувийг нь тээвэрлээд байна. Хэрвээ төлөвлөсөн 24.2 сая тонн нүүрсээ бүрэн экспортолно гэвэл үлдэж буй хугацаанд хоногт 1600-гаас доошгүй тээврийн хэрэгслээр тээвэр гүйцэтгүүлэх шаардлагатай. Гэвч сүүлийн үед нүүрсний тээвэрлэлтэд зарим хүндрэл үүсээд байгааг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дараахь шийдвэрийг гаргалаа. Үүнд:
-Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, гарч буй зөрчлийг бууруулах үүднээс орчин үеийн рентген аппаратаар тоноглохыг Сангийн сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд нарт,
-Нүүрсний экспорттой холбоотой БНХАУ-ын талд гарч байгаа саатлыг арилгах талаар тус улсын талтай ярилцаж шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд, Зам тээвэр хөгжлийн сайд нарт,
-Богино рейсийн тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний эрчимд саад болох, мөн хил, гаалиар хориотой бараа тээвэрлэх боломж бүрдэж байгаа тул Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохыг холбогдох сайд нарт тус тус үүрэг болголоо.
-
2017 оны 8 сарын 17
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар “Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг-2 өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллалаа. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан энэхүү ажлын хэсэгт ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн, М.Ариунболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч, Д.Цэрэндулам, Цаг уур орчны шинжилгээний газрын хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн даргаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Ч.Туяа нар ажиллаж байна.
Ажлын хэсэг аймгийн онцгой комиссыг хуралдуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонсон, комиссын үйл ажиллагаатай танилцлаа.
Улмаар аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангуулах, хадлан тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангахыг ажлын хэсгээс анхаарууллаа гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 17
Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 241 тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд өнгөрсөн 7-р сард
-
2017 оны 8 сарын 17
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар “Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг-2 өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллалаа.
-
2017 оны 8 сарын 17
”Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар болон Шадар сайд У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэг цахим орчинд тархаж, олны анхаарлын төвд ороод байгаа билээ.
-
2017 оны 8 сарын 17
ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН АЛБАН ЁСНЫ ХӨТӨЧ НОМ БОЛОН ГАЗРЫН ЗУРАГ ХЭВЛЭГДЛЭЭ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгохоор тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, жуулчдад ээлтэй хот болгохоор зорин ажиллаж байна.
Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялах, зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 90 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг. Нийслэлчүүд хаяг байршлыг гудамжны нэрээр биш барилга байгууламж, автобусны буудлын нэрээр нэрлэж зорьсон газартаа хүрдэг бол гадаадын жуулчид ихэнхдээ хотын газрын зурагтай аялах шаардлага гардаг. Үүнтэй холбоотойгоор жуулчны мэдээллийн төвүүдээр Улаанбаатар хотын талаар мэдээлэл агуулсан жуулчдад зориулсан англи хэл дээрх хөтөч ном болон хотын газрын зураг эрэлт хэрэгцээ ихтэй байдаг.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь жуулчдыг хэрэгцээт мэдээллээр хангах зорилгоор “Ulaanbaatar Official Visitors Guide” болон “Ulaanbaatar Official Tourist Map”-ийг тухайн салбаруудын мэргэшсэн байгууллагуудтай хамтран англи хэл дээр жуулчдын хүртээл болголоо.
“Ulaanbaatar Official Visitors Guide” хөтөч номыг хамтран гаргасан “Нийслэл Масс Медиа” ХХК нь 2011 оноос Улаанбаатар хот даяар тараагдан үзвэр үйлчилгээний тухай цогц мэдээллийг хүргэдэг Нийслэл guide сэтгүүлийг эрхлэн гаргадаг мэргэжлийн байгууллага юм. Тус хөтөч ном нь 100 хуудас бүхий гарт авсаархан буюу A5 хэмжээтэй, Улаанбаатар хотын соёл урлаг, үзвэр үйлчилгээ төвлөрсөн гол бүсүүдийг танилцуулахын сацуу ойр орчинд нь байрших түүхэн дурсгалт газрууд, музей, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн хөтөлбөр, жуулчны мэдээллийн төвүүд, “Шөнийн гэрэлт гудамж”, Элчин сайдын яамд, түргэн тусламж, цагдаа гэх мэт шаардлагатай үед яаралтай холбогдох газруудын утас, хаяг; автобусны тасалбар хэрхэн авах, такси хэрхэн захиалах тухай мэдээллүүдийг цогц байдлаар хүргэж байна.
“Ulaanbaatar Official Tourist Map”-ийг хамтран гаргаж буй “Эм Пи Эм” ХХК нь аялал жуулчлалын газрын зураг, Улаанбаатар хотын газрын зураг, авто замын сүлжээний газрын зургаар мэргэшсэн компани юм. Тус газрын зураг нь дэлгэмэл байдлаар А3, эвхмэл байдлаар 18см*9см хэмжээтэй, Улаанбаатар хотын аялал жуулчлалын төв хэсэг, Тэрэлжийн бүс нутаг болон Энхтайвны өргөн чөлөөний дагуух газрын зургийг багтаасан байна. Мөн үзвэр үйлчилгээний газрууд, томоохон худалдааны төвүүд, хоолны газрууд, ЭСЯ-дууд, эмнэлэг гэх мэт жуулчдыг тав тухтай аялахад шаардлагатай мэдээллүүдийг өөртөө агуулж байна.
Үүнээс гадна Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Их Британиас гаралтай what3words компанитай хамтран орчин үеийн шинэлэг технологи, арга хэлбэрийг ашиглан хөтөч ном болон газрын зурган дээрх байршлуудыг хаягжуулав. Уг апп нь дэлхийн гадаргыг 3м x 3м хэмжээтэй квадратуудад хувааж, тус бүрт нь дахин давтагдашгүй 3 үгт хаяг оноосноор ямар ч хүн аливаа байршлыг алдаагүй тогтоож, бусад аль ч системээс илүү хурдан, хялбар, ойлгомжтой хэлж өгөх боломжтой хаягжилтын систем юм. Ингэснээр Улаанбаатар хотыг зорин ирсэн жуулчдад илүү хялбар, хурдан шуурхай зорьсон газраа, товлосон цагтаа очих боломжийг олгож байна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Улаанбаатар хотын аялал жуулчлалын салбарыг дотоод гадаадын жуулчдад таниулан сурталчлах зорилгоор төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг юм. Үүнд:
• Дээлтэй Монгол Наадам
• Улаанбаатар олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн
• Улаанбаатарын өвлийн наадам
• Шөнийн гэрэлт гудамж
• Жуулчинд ээлтэй оюутан цагдаа хөтөлбөр
• Жуулчин карт
• Монгол Олле болон Чингэлтэй Хайрханы явган аяллын замыг тэмдэгжүүлэн тохижуулах ажил
• Улаанбаатар брэнд бүтээгдэхүүн болон лого шалгаруулах уралдаан
• Гадаадын орнуудад зохиогддог олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд оролцон Улаанбаатар хотыг сурталчлах зэргээр ажиллаж байна.
Хөтөч ном болон газрын зургийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 4 жуулчны мэдээллийн төвүүдээр болон Гадаад Харилцааны Яамтай хамтран Монгол улсаас гадаад улсуудад суугаа Элчин Сайдын Яамд, консулын газрууд мөн нисэх онгоцны буудал, томоохон зочид буудал, үйлчилгээний газрууд, аялал жуулчлалын компаниудаар дамжуулан үнэгүй түгээхээс гадна цахим хэлбэрээр жуулчдад түгээхээр ажиллаж байна.
Тун удахгүй хөтөч ном болон газрын зургийн эхийг цахим хэлбэрээр тус газрын www.visitulaanbaatar.mn вэб сайтнаас татаж авах боломжтой.
Жуулчны мэдээллийн төвүүдийн байршил:
Салбар 1. Чингэлтэй дүүрэг, Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, Бага тойруу, 4-р хороо, 1-р давхар
Салбар 2. Сүхбаатар дүүрэг , Сөүлийн гудамж-42, 45-р сургуулийн баруун урд талд “Монгол гэр”
Салбар 3. Сүхбаатар дүүрэг , Сөүлийн гудамж, Иргэдэд үйлчлэх төв
Салбар 4. Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай, Монгол Үйлдвэрчний эвлэлийн холбооны байр
-
2017 оны 8 сарын 17
“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ажилтан нойтон өлсгөлөн зарлажээ. Тодруулбал тус компанийн В ээлжийн
-
2017 оны 8 сарын 17
МАН-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар өнөөдөр анх удаа мэдээлэл өгсөн билээ. Тэрбээр 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэгийг эвлүүлэг хэмээн мэдэгдсэн.
-
2017 оны 8 сарын 17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах болон тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод нээлттэй болгож, авилгаас урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг байгууллаа.
Жил бүрийн нийслэлийн төсөвт бүтээн байгуулалт, худалдан авах ажиллагааны зардал тусгагдаж дулааны улирал эхэлмэгц Улаанбаатар хотын нийгмийн болон бусад дэд бүтцийн ажлууд хэрэгжиж эхэлдэг. Гэвч бүтээн байгуулалт, нийслэлийн худалдан авах үйл ажиллагааны тендерийг тойрсон хардлага иргэдийн зүгээс гардаг нь нууц биш. Нийслэлийн Засаг дарга 2016-2020 хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Технологийн ухаалаг шийдлийг ашиглан иргэдэд нээлттэй Улаанбаатар хот” болгох зорилт тавьж, шат дараалсан арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь намар бүр урд дараалал, хэл ам дагуулдаг хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрт оруулж иргэдийн цаг зав, санхүүг нь хэмнэх захирамж гаргасан нь залуу эцэг эхчүүдэд таалагдсан шийдвэр болоод байгаа билээ.
Технологийн дэвшлийг ашиглан иргэдийн мэдэх эрхийг баталгаажуулсан дараагийн алхам нь нийслэлийн тендерийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг шилэн болгох, хүссэн иргэн, аж ахуйн нэгж бүтээн байгуулалтын болон худалдан авах ажлын явцад шууд хяналтаа тавьж, дуу хоолойгоо хүргэх боломжийг бүрдүүлэх явдал юм. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх ахлан ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 17
Амралт, аялал зугаалгын цаг дуусах дөхөж хичээл сургуулийн бэлтгэл ажлын үе эхлэж хөдөө,орон нутгаас нийслэл хотыг зорих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрс нэмэгдэж байна.
-
2017 оны 8 сарын 17
18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2017 оны 8 сарын 17
Өчигдөр буюу наймдугаар сарын 16-ны өдөр Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин есөн давхар орон сууцны дээвэр дээрээс үсэрсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
-
2017 оны 8 сарын 17
Монголчуудын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар томилогдонгуутаа л орон сууцаа 180 сая төгрөгөөр тохижуулсан, 300 гаруй сая төгрөгийн машин худалдаж авсан нь илэрч байсан Х.Бадамсүрэнг АТГ-ынхан онилоод авчээ.
-
2017 оны 8 сарын 17
Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр болсон. Тус замын гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК шалгарсан бөгөөд 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 2017 оны 10 дугаар сарын 01-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ. Өнөөдрийн байдлаар ажлын явц 99 хувьтай байгаа бөгөөд хэвтээ тэмдэглэгээний ажил хийгдэж байна. Хуучин 2 эгнээ байсан авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж, 3м өргөнтөй явган хүний зам, гадаргууны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэгийг цогцоор нь шийджээ. Эдгээр замууд нь 1970-аад онд ашиглалтад орсноосоо хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгээгүй учраас зам бүхэлдээ эвдрэлд орж, хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаад байсан юм. Тиймээс зорчигч, явган зорчигч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, зогсоолын хүртээмжийг сайжруулах зорилгоор энэххүү төслийг хэрэгжүүлж байгаа юм гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 17
Нийслэлийн удирдлагууд төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэдэг болох зорилт тавиад буй. Иргэд, аж ахуйн нэгж ямарваа нэг төрийн үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, компанийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтаа авчирсан ч дахин нотариатаар баталгаажуул гэх зэрэг чирэгдэл учирдаг. Үүнтэй холбоотой гомдол ч иргэдээс ихээр ирдэг юм. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдэд учирдаг энэ хүндрэл, хүнд суртлыг арилгах захирамж гаргалаа. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад тус тус үүрэг болгов.
Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 182 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 29 нь бичиг баримтынхаа хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг байсан байна. Харин 2017.08.21-ний өдрөөс эхлэн хотын даргын захирамжийн дагуу эдгээр үйлчилгээг иргэд илүү хялбар авах боломж бүрдэж байгаа юм.
Зөвхөн энэ ажил ч бус хотын даргын иргэдээ дээдэлсэн, тэдний эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрүүдэд иргэд талархалтай хандаж байна. Тухайлбал, Нийслэлийн Газрын албанаас иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгадаг байсныг Нийслэлийн Засаг дарга С.Батболд 15 жилээр сунгах захирамжийг өнгөрсөн 2 дугаар сард гаргасан. Ингэснээр газрыг нээлттэйгээр, илүү зөв менежментэйгээр иргэд, аж ахуй нэгжид олгох, эзэмшүүлэх боломж бүрдсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 17
ДЭМБ-аас нийт 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын 1 нь сүүлийн нэг жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэж тэмдэглэгджээ. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг аж.
Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт иргэдийн 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэддэг бөгөөд үүний 2,3 хувийг нь сэтгэл гутрах эмгэгтэй иргэд эзэлжээ.
Монгол Улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан нийт иргэдийн 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй гарчээ. Ийнхүү сэтгэл гутрах эмгэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлдэг бөгөөд сэтгэл гутралын сөрөг үр дагавар нь амиа егүүтгэх явдал юм. Манай улсад 1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тутам амиа егүүтгэх тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой байгаа нь харагдсан юм.
Энэ бүхнээс сэтгэл гутрах эмгэг дэлхийн дахинд болон манай улсад түгээмэл тархсан сэтгэцийн эмгэг болох нь харагдаж байна. Хүмүүс сэтгэл гутралд өртөж байгаа хэдий ч түүндээ тохирсон тусламж үйлчилгээ авч чаддаггүй ажээ. Нөгөө талаас, сэтгэл гутралыг илүү үр дүнтэй эмчилдэг болсон хэдий ч эмгэгт өртөгсдийн хагас нь л эмчилгээ авдаг байна.
Сэтгэл гутрал гэж юу вэ?
Сэтгэл гутрал нь зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгийн нэг бөгөөд сэтгэл санаа дундуур, уйтгартай, аливаа юмыг хийх идэвхи сонирхол буурах, амархан ядарч сульдах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх, хоол идэх дур сонирхол буурах, өтгөн хатах, бэлгийн дур хүсэл буурах, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг хямрах зэрэг шинжээр илэрдэг.
Мөн аливаа зүйлд өөрийгөө буруутган бодох, өөрийгөө бусдаас доогуур үнэлж хэнд ч хэрэггүй болсон хүн гэж голох, биеийн жин буурах, үг яриа цөөрөх, хөдөлгөөн удаашрах шинжүүд ажиглагдана. Дээр дурьдсан шинж тэмдгүүд нь олон давтагдах эсвэл улам бүр архагшдаг учраас хүний өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэлдүүлэх чадваргүй болгодог.
Өөртөө анхаарал тавих
Сэтгэл гутрах эмгэгээр хэн ч өвдөж болно. Тиймээс энэ өвчний шинж тэмдгийг эрт мэдэж авах нь чухал. Мөн сэтгэл гутрах эмгэгээр өвдсөн тохиолдолд эмчилгээг үр дүнтэй хийлгэж, өөртөө сайн анхаарал тавих хэрэгтэй. Сэтгэл гутрал нь тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагаанд маш ихээр нөлөөлдөг бөгөөд амьдралын чанарыг эрс бууруулдаг.
Сэтгэл гутралаас сэргийлэх боломж
· Өдөр бүр биеийн тамирын дасгал хийж хэвших
· Эрүүл, зөв хооллоход анхаарах. Үүнд: шинэ ногоо жимс, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх
· Булчин сулруулах дасгал хийх
· Сайн унтаж амрах, өдөр бүр тогтмол цагт унтаж, тогтмол цагт босох, хэт их унтахгүй байх
· Стресс тайлах ур чадварт суралцах
· Аливаа ажлыг төлөвлөгөөтэй, тогтсон хугацаанд амжуулж хийх
· Согтууруулах ундаанаас татгалзах
· Өөрийгөө хүндэтгэх, өөрийгөө хайрлах, өөрийгөө халамжлах
· Өөртөө итгэлтэй байх, бусадтай эелдэг харьцах
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
-
2017 оны 8 сарын 17
Авлигатай тэмцэх газар 2017 оны 08 дугаар сарын 07-ний өдрөөс 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 60 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.
Өнгөрсөн долоо хоногт 148 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 125, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 9, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 13 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан бол тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн 1 нэр дэвшигч байгааг тогтоож шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 88 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Инженер хайгуул, мониторинг, мониторингийн хэлтсийн Инженер геологи, хот суурин газрын мониторинг, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Мөнхбаяр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан 3 дугаар багийн Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Э.Бямбахүү, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн М.Энхсайхан нарын зэрэг 125 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх хувийг Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрийн банк, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлжээ.
-
2017 оны 8 сарын 17
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар “Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.
Нэгдүгээр ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа П.Баттогтох ахлан Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгуудад ажиллах бол хоёрдугаар ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад тус тус ажиллах юм.
ГАНТАЙ, ГАНДУУ АЙМАГ СУМЫН ЗУРАГЛАЛ (2017.08.10)
Ажлын хэсгүүд орон нутагт гангийн үнэлгээ хийх, Онцгой комиссын үйл ажиллагаа өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг шалгах, хяналт тавьж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар ханган ажиллах юм.
“Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг 2017 оны 08 дугаар сарын 16-26-ны өдрүүдэд орон нутагт ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.