-
2017 оны 8 сарын 15
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 7
дугаар сарын эцэст 37.5 мянга болж, 27.1 (72.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй
иргэд, 10.4 (27.7%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.4 (11.3%) мянган хүнээр,
өмнөх сараас 2.0 (6.7%) мянган хүнээр буурч, 27.1 мянга болсны 14.3 (52.6%)
мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.9 (29.2%) мянга нь Улаанбаатарт, 5.7
(20.9%) мянга нь Төвийн бүсэд, 5.3 (19.7%) мянга нь Хангайн бүсэд, 5.0 (18.5%) мянга нь Баруун
бүсэд, 3.2 (11.7%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
-
2017 оны 8 сарын 15
Аравдугаар сарын 17 хүртэл 24 цагийн эргүүл ажиллана
2017-08-15 10:49:49
Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчид 24 цагаар шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэж байна.Нийслэлийн Засаг дарга захирамжийн хүрээнд энэ сарын 01-ний өдрөөс аравдугаар сарын 17-ны өдрүүдэд НОБГ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчид хамтран 24 цаг, гурван ээлжээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хал-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Био комбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.
-
2017 оны 8 сарын 15
Зүссэн тарвасыг хөргөгчинд 3 өдрөөс илүүгүй хугацаанд хадгална
-
2017 оны 8 сарын 15
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохиролыг энэ сарын 20-ны өдөр “Боловсрол суваг” телевизээр 19:30 цагт шууд дамжуулна.
Энэ удаагийн тохиролд долдугаар сарын 01-31-ний хооронд хугацаанд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд хамрагдах бөгөөд сугалааны Супер сугалааны шагналын сан 400 сая төгрөг байна.
Иргэд өнгөрсөн сард худалдан авалт хийсэн баримтаа наймдугаар сарын 19-ний өдрийн 23.59 цагаас өмнө www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлснээр сугалаанд хамрагдах боломжтой юм.
-
2017 оны 8 сарын 15
Төрийн соёрхолт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын эмчилгээний зардалд хандив цуглуулах зорилгооор Монголын Рок, попын дуучид хандивын VIP үдэшлэгийг энэ сарын 26-нд 19.00 цагаас On’Off Production Concert Hall-д зохион байгуулахаар болжээ.
Тус хандивын үдэшлэгт Харанга, Хурд, Никитон, Камертон, A Sound, 3 Охин, Киви, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Алтанцэцэг, С.Наран, Б.Ангирмаа, Т.Дэлгэрмөрөн, Sally, Укa, Төгөлдөр хуурч Чинбаа, МУГЖ Д.Отгонбаяр /Гитарчин/, Гитарчин Өөжгий, Хийлч Дээгий, Төгөлдөр хуурч Ами, Монгол улсын Морин хуурын чуулга оролцох юм байна.
Үдэшлэг билетийн үнэ 150,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 9473-0028 утсаар захиалах боломжтой аж.
-
2017 оны 8 сарын 15
Өнөөдрөөс эхлэн Энхтайвны өргөн чөлөөний зарим уулзваруудаар зүүн гар тийш эргэхийг хязгаарлах зохион байгуулалт хэрэгжиж эхэлж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор дараах автозамуудын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орсон байгаа.
1. Бөмбөгөр худалдааны төвөөс урагш ”Чоймболын гудамж” эсрэг хөдөлгөөнтэй болсон,
2. 1 дүгээр сургуулийн гудамж ертөнцийн зүгээр урдаас хойшоо нэг чигийн хөдөлгөөнтэй болсон тул иргэд замын тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.
-
2017 оны 8 сарын 15
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Намянжү хотын хооронд Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой ирэх онд тохионо. Энэ хүрээнд Намянжү хотын зүгээс Улаанбаатар хотод “Намянжү Дасаны ой” байгуулах төсөл хэрэгжүүлэх гэж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хотын дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Улаанбаатар, Намянжү хотуудын найрамдалт харилцаанд өнөөдөр түүхийн шинэ хуудсыг нээж, Монгол Улсыг цөлжилтөөс хамгаалах зорилгоор Улаанбаатар хотод “Намянжү Дасаны ой”-г тарьж ургуулах тухай санамж бичиг байгууллаа. Бид цаашдаа бүс нутгийнхаа хэмжээнд хамтдаа хөгжиж, нийгэм, эдийн засгийн олон салбарт эрх тэгш, харилцан ашигтай өргөн дэлгэр хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 15
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө, баруун 4 замаас зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орох талаар өнөөдөр нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаагийн танилцуулснаар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс буюу маргаашнаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний 7 чиглэлд өөрчлөлт орох юм байна. Үүнд:
Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”
Ч:28 “Сэлх-7 буудал-Цэцэг төв”
Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-Цэцэг төв-МУБИС”
Ч:34 “Шархад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”
Ч:53 “Яармаг-Цэцэг төв-МУБИС”
Ч:55 “Зайсан-Дэнжийн мянга-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж”
Ч:63 “Хан хиллс-Ривер гарден-Баянмонгол хороолол-Цэцэг төв-МУБИС”
Дээрх өөрчлөлтийн талаар болон нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар авах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 15
Эрчим хүчний салбарын хэмжээнд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьт ажил үргэлжилж байна. Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана.
-
2017 оны 8 сарын 15
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
-
2017 оны 8 сарын 14
Монгол Улсад Үйлдвэрчний Эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 100 жил, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Чингисийн одонт, МУГЖ, дуурийн дуулаач Г.Ариунбаатарыг Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан түүхэн үйл явдлыг үнэлж МҮЭ-ийн шагнал болох “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр өнөөдөр шагналаа. Шагналыг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар гардуулж өглөө. Шагнал гардуулах үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн дуучин” тэмцээнд амжилт гарган дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарч Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасанд МҮЭ-ийн нийт гишүүд, идэвхтэн сонгуультнуудын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлээд цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүслээ.
-
2017 оны 8 сарын 14
Үерийн дараа хүнсний аюулгүй байдалд анхаарах зүйлс
-
2017 оны 8 сарын 14
Швед улсад ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл болох Дэлхийн эх оронч Монголчуудын холбооноос
-
2017 оны 8 сарын 14
НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун болон Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга нар өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
“Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам засаг барьж байгаа. Эдгээр дүүрэгт ИНХ-ыг хууль бусаар хийж ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг сонгох ажлыг хууль бусаар явуулж байна. Хорооны Засаг дарга, ИНХ-ын даргыг сонгохдоо сонгуулийг 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж холбогдох хуульд заасан байдаг. Энэ гурван дүүрэгт ИНХ-ыг зарлахгүйгээр хуралдуулж байна. Мөн өөрсдийн тойрон хүрээлэгч АН-ын гишүүд дэмжигчдийг цуглуулж, хурал хийн Засаг дарга, ИНХ-ын дарга нарыг сонгож байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох сонгогдох эрхийг зөрчиж байна. Үүний дагуу НИТХ-аас дүүргүүдийн ИТХ-ын дарга нарт албан бичиг явуулж байна. Энэ гурван дүүргийн бүх хороонд ийм асуудал үүсгэж байгаа нь зохион байгуулалттай гэж үзэж байна. Тиймээс хуулийн хүрээнд дахин зохион байгуулах хэрэгтэй. Хуулийн хүрээнд зохион байгуулахгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болно” хэмээн НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун ярилаа.
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баттүвшин “Энэ сарын 9-нөөс эхлэн ИНХ-ыг хууль бусаар зарлан хуралдуулж байна. Ардчилсан намын хэсэг гишүүн, хэсгийн ахлагч нар, ах дүүсээ цуглуулж луйврын аргаар хурал хийх үйл ажиллагаа явагдаад үндсэндээ дууслаа. Амралттын өдрөөр өглөө 06:00-08:00 цагт хурал хуралдуулах, өөр хорооны нутаг дэвсгэрт хуралдах, өөр дүүрэг, хорооны иргэдийг шилжүүлэн авч ирэх зэрэг зөрчил гарч байна. Тиймээс дүүргийн удирдлагууд хуулийн дагуу, иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж шударгаар баг, хорооныхоо ИНХ-ын дарга, Засаг даргаа сонгох үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй” хэмээн ярилаа.
“Манай дүүргийн 23 хороонд эдгээр бүх зөрчил яг ижил түвшинд гарсан. Үүнээс үүдэлтэй иргэдийн дунд намын талцал, хуваагдал үүсч байна. БГД-ийн нийт 11 хорооны иргэд хууль бус үйлдлийг эсэргүүцэж шүүхэд хандсан байдаг. Шүүхийн анхан шатны шийдвэрээр БГД-ийн Засаг дарга С.Одонтуяаг тус дүүргийн 23 хорооны ИНХ-ын хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Засаг дарга нарыг томилж байгаа нь иргэдийн эрх ашгийг боогдуулж, холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байна гэж тогтоосон. Ийм байхад БГД-ын Засаг дарга, ИТХ-ын дарга нар улайрсаар байгаад Засаг дарга нарыг томилсон. Мөн хороогоор дамжиж иргэдэд хүрдэг төрийн үйлчилгээ ялгавартай байх болсон. Энэ бол бүр ил цагаандаа гарсан” хэмээн БГД-ийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Ж.Баатар мэдэгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 14
Болц гүйцээгүй үед хуш модны самар түүх нь иргэд модноос унаж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, мунаар цохиж модыг гэмтээх, ургалтгүй болгох гол шалтгаан болдог. Иймээс нийслэлийн Байгаль орчны газар, Улсын Мөрдөн байцаах алба хамтран ирэх сарын 10-ныг хүртэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ойн сан бүхий нутаг дэвсгэрт хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газарт ойн дагалт баялаг хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор түүх зөвшөөрөгдсөн хугацаа нь ёсдүгээр сарын 10-наас эхэлдэг. Өмнө нь энэ хугацаа аравдугаар сарын 15-наас эхэлдэг байсан. Иргэд, мэргэжлийн байгууллагын санал зөвлөмжийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/24 дүгээр тушаалаар энэ хугацааг 35 хоногоор урагшлуулсан юм. Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр түүх боломжтой.
Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авах тул хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
-
2017 оны 8 сарын 14
Орхон гол бохирдсон тухай зураг, мэдээлэл цахим орчинд цацагдаж олны анхаарлыг нэлээд татаж байна. Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагаас тодруулга авлаа.
-Сүүлийн үед Монгол орны томоохон голууд ихээр бохирдож байна гэсэн мэдээлэл гарч байна. Ялангуяа сошиал орчинд Орхон гол улаанаараа эргэж байна гэсэн зураг цацагдаж олон нийтийн анхаарлыг нэлээд татлаа. Үүнтэй холбоотойгоор БОАЖЯ дорвитой ажил хийхгүй байна гэсэн шүүмжлэл мөн байна. Үүн дээр байр сууриа илэрхийлнэ үү. Танай яамны зүгээс дээрх чиглэлд ямар ажил хийж байгаа вэ?
-БОАЖ-ын сайдын шийдвэрийн дагуу ажлын хэсэг томилогдон уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас ихээхэн бохирдож байгаа тодорхой гол газруудад ажиллаж байна. Тодруулбал, сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант, Хүдэр, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг болон Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын хил дамнасан Туул голын сав газруудад ажиллаа. Уг ажлын хэсэгт манай яамны холбогдох газрын мэргэжилтнүүдээс гадна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, МХЕГ, цагдаагийн байгууллага, орон нутгийн удирдлагууд зэрэг өргөн бүрэлдэхүүн багтсан. Ажлын хэсэг газар дээр нь очиж, тухай бүрт нь гарсан зөрчлийг таслан зогсоох чиглэлийн арга хэмжээг авч, тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгсөн байгаа.
-Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт ажилласан гэлээ. Та бүхнийг ажиллаж байхад Орхон гол ямар байдалтай байсан бэ. Мөн одоо Орхон гол улаанаараа эргэсэн байна гэсэн зураг цахим орчинд яваад байна. Шалтгааныг нь тогтоосон уу?
-Биднийг наймдугаар сарын эхээр тус газарт ажиллахад нөхцөл байдал хэвийн байсан. Газар дээр нь үүрэг өгч, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь баталж өгсөн. Мөн тэнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад Орхон голыг бохирдуулахгүй байх, хяналт тавих, шуурхай арга хэмжээ авч ажиллах зэрэг тодорхой үүрэг, даалгавар, чиглэл өгсөн байгаа. Цахим ертөнцөд явж байсан зургийг харсан. Наймдугаар сарын 10-нд цэнхэрээрээ урсаж байсан гол 12-нд ингэж бохирдсон байна гэж харьцуулсан байсан. Энэ дагуу бид тус аймгийн БОАЖГ, МХГ болон холбогдох бусад хүмүүстэй ярьж, тодорхой үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Холбогдох хүмүүс газар дээр нь ажиллаж мэдээлэл өгч байгаа. Хамгийн сүүлд өгсөн мэдээллээр тус газарт 2-3 өдөр тасралтгүй бороо орсны улмаас үер бууж, зарим нэгэн далан сэтэрсэн. Далангийн сэтрэлтийг тэр даруйд нь зогсоох гэсэн боловч маш их үертэй байсан учраас техник хэрэгсэл орж чадахгүйд хүрч, бороо зогссоны дараа арга хэмжээ авсан гэсэн мэдээлэлтэй байна. БОАЖЯ-ны зүгээс үргэлж ийн анхаарал тавьж ажиллаж байгаа. Гэхдээ аливаа зөрчил, дутагдал бүхэн дээр МХЕГ байнгын хяналт тавьж ажиллаж байх ёстой. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу үүрэг хүлээсэн гол байгууллага бол МХЕГ. Тийм учраас орон нутаг, БОАЖГ, МХГ акт тогтоох зэрэг ажлыг хийж, хамтран ажиллах шаардлагатай. Яагаад гэхээр, манай яамны хувьд шууд очоод үйл ажиллагааг нь зогсоох, торгууль тавих эрх байдаггүй. Зөвхөн ерөнхий бодлогын хүрээнд хандаж, зохион байгуулалт хийдэг. Харин хүмүүс ганц БОАЖЯ дангаараа энэ бүхнийг хариуцчихсан юм шиг ойлгоод байна. Тэр утгаараа ямар нэгэн асуудал гарах даруйд мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагаас түрүүлж БОАЖЯ руу ханддаг.
-Тэгэхээр хүмүүсийн яриад байдаг шиг асуудал үүссэн газар ганц БОАЖЯ-наас холбогдох хүмүүс очоод үйл ажиллагааг нь зогсоох, торгох, лицензийг нь хураах боломжгүй гэсэн үг үү. Тийм эрх байдаггүй гэж ойлгож байна?
-Тийм. Ашигт малтмалын болон байгаль хамгааллын чиглэлийн бүхий л хуульд зааснаар хяналтын үйл ажиллагааг МХЕГ бүх шатандаа хэрэгжүүлдэг. Харин мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан акт болон орон нутгийн дүгнэлт, саналыг үндэслээд манай яам тухайн лицензийг хүчингүй болгох тухай саналыг боловсруулж Ашигт малтмал, газрын тосны газарт өгдөг. Түүнийг нь Ашигт малтмал, газрын тосны газар шийдвэрлэдэг. Харин БОАЖЯ-нд тийм эрхзүйн боломж байдаггүй.
Г.НЯМДАВАА
-
2017 оны 8 сарын 14
Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газарт хандивласаар байна.
2017.08.14-ний өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 793 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 780.243.401 төгрөгийн мөнгөн хандив цуглаад байна.
Үүнээс гадна аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг хандив, тусламжийг өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 14
Нийслэлийн Тээврийн газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн орлогч дарга Булгаа баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болсонтой холбогдуулан
-
2017 оны 8 сарын 14
Автомашины радиаторын урд ялаа, шумуул, шавьж шигэхээс сэргийлж тор татахдаа автомашины улсын дугаарыг ил гаргахыг цагдаагийн
-
2017 оны 8 сарын 14
Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Буга” гэдэг газар Өлгий сумын харьяат иргэн 35 настай, эрэгтэй Е усанд осолдож амиа алдсан хэрэг гарчээ.