-
2017 оны 8 сарын 11
Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачилгаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэх, залуучуудын санаачилга, идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, сурталчлах зорилготой Залуучуудын хөгжлийн сарын аяныг энэ жил “ЗАЛУУЧУУД = ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙН ХҮЧ” уриан дор зохион байгуулахаар боллоо.
Тус аяны албан ёсны нээлтийг Олон улсын залуучуудын өдөр буюу наймдугаар сарын 12-нд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулах юм. Энэ жил Олон улсын залуучуудын өдрийг “ЗАЛУУЧУУД ЭНХ ТАЙВНЫГ ЦОГЦЛООНО” гэсэн сэдвийн хүрээнд дэлхий даяар зохион байгуулах гэж байна. Мөн жил бүрийн наймдугаар сарын 25-нд “Монголын залуучуудын өдөр” тохиодог билээ. Эдгээр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын асуудалд хандуулах зорилгоор 2014 оноос эхлэн жил бүр “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ыг өрнүүлдэг уламжлал тогтсон.
Энэ аяны хүрээнд залуучуудын хөгжил, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг эрэлхийлэх, залуучуудын бодит оролцоог дэмжих олон арга хэмжээг зохион байгуулдаг.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Наймдугаар сар бол залуучуудын сар юм. “Олон улсын Залуучуудын өдөр”, “Монголын залуучуудын өдөр” гээд олон тэмдэглэлт ой тохиодог. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар бол залуучуудын асуудлыг дангаараа эрхлэх төрийн захиргааны анхны байгууллагын хувьд энэ сарын аяны хүрээнд олон томоохон арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал “ЭЕРЭГ УЛААНБААТАР 2017-ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ФЕСТИВАЛЬ, “БИД ЗОРИЛГОТОЙ ЗАЛУУС” форум уулзалтыг Нийслэлийн 6 дүүргийн залуучуудын дунд, “1000 МОРЬТНЫ ФЕСТИВАЛЬ” зэрэг арга хэмжээнүүд болно.
“Залуучуудын хөгжлийн сарын аян”-ы албан ёсны нээлтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 12-ны 18:00 цагт “Гэрэлт гудамж”-нд болох тул их хотын эрч хүчтэй залуучууд та бүхнийг урьж байна” гэлээ.
Тус аны хүрээнд Залуучуудын Иргэний нийгмийн чуулган, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Startup” өдөрлөг, Ардчилал, хүний эрхийн төлөөх байгууллагуудын хамтарсан “Democrazy Carnival”, Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг залуу уран бүтээлчдийн “Orange Sessions” үдэшлэг, Итгэл найдвар боломж-УБ марафон, Тэгш Эрх Бахархлын өдрүүд, залуучуудын сайн дурын ажлыг дэмжих “Ivolunteer do you?” өдөрлөг, зэрэг олон сонирхолтой арга хэмжээг төр, иргэний нийгмийн болон залуучуудын байгууллагууд хамтран зохион байгуулах ажээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Иргэний боловсролын төв, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан зэрэг иргэний нийгмийн олон байгууллага хамтран энэхүү аяныг хэрэгжүүлэх юм. Нээлтийн үйл ажиллагаан дээр аяныг дэмжин оролцож буй байгууллагууд өөрсдийн хийх ажлууд болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 11
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар болон Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хооронд хамтын ажиллагааг сайжруулах үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлэх экспортод чиглэсэн импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихэд хамтран ажиллах зорилгоор санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн захирал Д.Авирмэд нар гарын үсэг зурав.
Үйлдвэрлэл, инновацийн газар нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт тусгагдсанаар Нийслэлийн дэд төвүүдэд үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг сурталчлах борлуулалтын нэгдсэн төвүүдийг бий болгох, Нийслэлд нэн шаардлагатай ноу- хау, дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн франчайз хэлбэрээр нутагшуулахыг дэмжин ажиллаж буй. Энэхүү санамж бичгийг байгуулснаар нийслэлийн дэд төвүүдэд үйлдвэрлэлийн тусгай бүсүүдийг бий болгон тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах нэгдсэн төвүүдийг байгуулах, “УБ инноваци хөгжлийн төв”-ийн салбаруудыг байгуулахад хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллах юм гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээлэв.
-
2017 оны 8 сарын 11
Франц жуулчин монгол хөтчөө зодсон хэрэг гарсан байна. Булган аймгийн Рашаант суманд аялж явсан Франц улсын иргэн 33 настай А гэгч хөтөчдөө гар хүрчээ.
-
2017 оны 8 сарын 11
“Оюутан цэрэг”-үүдийн тангараг өргөх ёслол энэ сарын 13-нд болохоор болжээ. Тангараг өргөх ёслол ҮБХИС-ийн
-
2017 оны 8 сарын 11
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Архангай аймгийн Өгийнуурт энэ сарын 6-нд нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин сууж байсан Б живсэн харамсалтай осол болжээ.
Өнгөрсөн өдрүүдэд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа ч цогцсыг олоогүй аж. Тиймээс эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй юм байна.
ОХУ-ын харьяат иргэн А аяллаар явж байгаад Завхан аймгийн Сантмаргац суманд Баяннуурт осолдож, амиа алджээ.
Талийгаач нь ОХУ-аас Монголд аялахаар ирсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй хамт явж байсан аж. Эрлийн ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Баттулга нар ахлан, нийт 28 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа гэнэ.
-
2017 оны 8 сарын 11
Замын цагдаагийн албаны цахим хуудсанд 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн Altansukh Dovdon-оос ирүүлсэн ”Тээврийн хэрэгслийн улсын дугаарын арын хэсэгт улсын дугаар бус утасны дугаар байрлуулсан байна” гэх мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.
Дээрх тээврийн хэрэгслийг илрүүлж зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.32 дах хэсэгт ”Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу зөрчлийг газар дээр нь арилгуулж, 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчлийн 2 оноо хасаж хариуцлага тооцлоо.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллаж байгаа иргэддээ баярлалаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 11
Өмнөговь аймагт аймгийн Засаг даргын захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хориглосон байна.
-
2017 оны 8 сарын 11
Өнөөдөр төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын, зүүн
-
2017 оны 8 сарын 11
БНСУ-ын Данвон эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар энэ сарын 5-8-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, чанартай эмийг олгожээ.
-
2017 оны 8 сарын 11
Өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний баасан гарагт гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Баянзүрх
10:00-16:00
1-р хороо 22, 23, 24, 25, 30-р байр Хайрхан СӨХ, Билэгтвай, Тэлмүүнлхам констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Баянгол
09:30-17:00
6-р хороо 10-р хороолол 12А, Б, 13, 15, И31-р байр болон эдгээрийн ойр орчмоор
Сонгино хайрхан
10:00-11:00
21-р хороо иргэн Нацагдорж, Ганболд, Уянга, Сүүн сувилал, Ногоон толгой, Шархад болон Нарийн хороо, Мобикомын антенн
11:00-11:30
21-р хороо Хаан банк, ШТС, Эмгэнтийн ферм болон эдгээрийн ойр орчмоор
11:30-12:00
21-р хороо иргэн Даваасүрэн, Эрдэнэсүрэн, Ганбат, Батжаргал, Гантөмөр, Ариунбилэг, Пүрэвдорж, Алтангэрэл, Хараатын дөрөөлж, Шижир, Алтан тариа, Эн Си Ай ХХК-ууд, МҮ-ний Аудитын газар, Ар гүнт хороо
12:30-13:00
21-р хороо Аюуш хороо, Бүст нуур ХХК
13:00-14:00
21-р хороо Партизан тосгон
-
2017 оны 8 сарын 10
Замын цагдаагийн албаны цахим хуудсанд бага насны хүүхдээ хажуудаа суулган хурд хэтрүүлж байгаа дүрс бичлэг тавигдсан нь зөрчлийн шинжтэй байсан тул алба хаагчид хүлээн авч шалгажээ.
Шалгалтаар Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлийн автозамд ... улсын дугаартай Toyota Harrier маркийн автомашины жолооч зөрчил гаргасныг тогтоосон байна.
Дээрх зөрчлийг гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.32 дах хэсэгт ”Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний #төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.
-
2017 оны 8 сарын 10
Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажлын хүрээнд энэ сарын 11-ний өдрийн 23:30 цагаас 13-ны өдрийн 07:00 цагийн хооронд үйлдвэрчний эвлэлийн гудамжны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж авто замын зорчих хэсгийг хаана.
Иймд тус гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:
Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”
Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”
Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”
Ч:20а “Баянхошуу-3,4-р хороолол-Өнөр хороолол-Геологийн төв лаборатори”,
Ч:20б “Баянхошуу-Геологийн төв лаборатори-Өнөр хороолол-3,4-р хороолол”
Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”
Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст”
Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”
Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”
Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал”
Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”
Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлүүд Москвагийн гудамжаар
Хүнсчдийн гудамж-Толгойтын гудамжаар үйлчилнэ.
Иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.
Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 10
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын эрх бүхий албан хаагчдад тоон гарын үсэг олгож эхэллээ. Цахим гарын үсгийн тухай хууль болон Засгийн газрын 111 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”, нийслэлийн Засаг даргын А/252 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн албан хаагчдад Архив албан хэрэг хөтлөлтийн http://edoc.ub.gov.mn системд тоон гарын үсэг ашиглах боломжийг бий болгож байгаа юм. Мөн байгууллагуудын удирдах албан тушаалтанд тоон гарын үсгийн гэрчилгээ болон э-токен төхөөрөмж олгохоор бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад тоон гарын үсэг олгох ажлыг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын даргын 2015 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн тушаалаар батлагдсан “Монгол Улсад цахим гарын үсгийн талаар төрөөс баримтлах бодлогын чиглэл”-д заасны дагуу Mонгол Улсын Үндэсний суурь гэрчилгээжүүлэх байгууллага /МУҮСГБ/ Үндэсний дата төвийн дэргэдэх Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагатай хамтран нийслэлийн Мэдээллийн технологийн газар хэрэгжүүлнэ.
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар нь Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын Бүртгэлийн нэгж /БН/-ийн үүргийг гүйцэтгэн, тоон гарын үсэг олгохтой холбоотой мэдээллийн санг бүрдүүлэх, захиалгыг хүлээн авах, тоон гарын үсгийн тээгч э-токен төхөөрөмжийг олгох, тоон гарын үсгийн гэрчилгэгээг хүчингүй болгох өргөдөл хүлээн авах зэрэг ажлыг хариуцан ажиллах юм. Түүнчлэн тоон гарын үсгийн тухай ойлголт, хэрэглээг таниулах сургалтын хөтөлбөр боловсруулан, өнгөрсөн сарын 27-ны өдөр эхний 130 гаруй байгууллагын 148 албан хаагчдад анхан шатны сургалтыг амжилттай зохион байгуулаад байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээлэв.
-
2017 оны 8 сарын 10
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар зайсангийн гудамж буюу бидний мэддэгээр ”Могул таун хотхон”-оос
-
2017 оны 8 сарын 10
Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлцээний 3 дахь уулзалт 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо болж, Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайд Кун Шюаньёу нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов.
-
2017 оны 8 сарын 10
Амралтын улирлын төгсгөл үе, Хичээлийн шинэ жил, түүний бэлтгэл ажилтай холбоотойгоор хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг.
Энэ үеэр хөдөлгөөнд оролцож буй жолооч нар цагаа зөв хуваарилаагүйн улмаас хэт олон цагаар буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ачаа болон зорчигч тээвэрлэх журам зөрчих, хурдны хязгаарыг хэтрүүлэх зөрчил ихээр гаргадаг, зарим жолооч нар даатгалгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр хууль бус тээвэрлэлт хийж зөрчил гаргах тохиолдол ихээр бүртгэгддэг.
Иймд ”ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” аяны хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутаг дахь Замын цагдаагийн тасаг, хэсгүүдээс байнгын болон гэнэтийн хяналт шалгалтуудыг эрчимжүүлж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, хуулийн дагуу арга хэмжээ тооцох, иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна.
Дээрх зохион байгуулж буй хяналт шалгалт нь жолооч таны болон хайртай хүмүүсийн тань, бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг болзошгүй эрсдэлээс авран хамгаалах зорилгоор хийгдэж байгаа гэдгийг ойлгож алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, жолооч нар бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон зөвлөж байна.
-
2017 оны 8 сарын 10
Ойрын өдрүүдэд олон нийтийн цахим хуудсуудаар ”Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болсон” гэх ташаа мэдээлэл явагдаж байна.
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж байгаа бөгөөд хязгаарлалт тогтоосон автозамуудад хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй юм.
-
2017 оны 8 сарын 10
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудад зориулсан хэлэлцүүлэг өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Ж.Батсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцов. Хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 31-нээс эхлэн ирэх сарын 5-ны өдөр хүртэл улс орон даяар өрнөх юм.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоол нь өнгөрсөн оны сүүлээс эхлэн явсан зөвлөлдөх санал асуулгын дагуу гарсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан тогтоол байгаа. Өнөөдөр бид энэ тогтоолыг хэрхэн хэрэгжүүлж, ирэх сарын дундуур МУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барих бэлтгэл ажлыг хангах хүрээнд цуглаж, хэлэлцэж байна. Цаг үеийн гэж хэлж болох улс төрийн бусад асуудлаас дээгүүр Монгол Улсын иргэн бүрийн амьдрал ахуйг олон жил зохицуулах, төрийн байгуулалтын зохистой байдлыг хангах, эрх мэдлийн тэгш хуваарилалт, шударга байдлыг хангах чиглэлээр хийгдэх гэж буй нэмэлт, өөрчлөлтийн тухай асуудал учраас энэ ажлыг зохион байгуулж буй хүн бүр тэр дундаа төрийн албан хаагчид хариуцлагатай оролцох шаардлагатай. Бид аль болох олон хүнийг энэ санал асуулга, хэлэлцүүлэгт оруулах ёстой. УИХ-ын Тамгын газраас энэ хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 31-нээс бүх аймгаар явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь зэрэг найман аймагт зохион байгуулаад байна” хэмээлээ.
“1992 онд МУ-ын Үндсэн хуулийг баталсанаас хойш бид өнөөдрийг хүртэл дагаж, мөрдөн, хуулийнхаа хэрэгжилтийг сахиулан явж байна. Үндсэн хуулиараа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, шудрага ёсыг хамгаалан ажиллаж буй төрийн албан хаагчид цугласан байна. НИТХ болон нийслэлийн удирдлагуудын өмнөөс өнөөдрийн хэлэлцүүлэгт та бүхнийг хариуцлагатай, идэвхтэй оролцохыг хүсье. Учир нь МУ-ын Үндсэн хуулийг хэрэгжүүлэгч тэр хүмүүс нь бид бүхэн” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэллээ.
НИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Ж.Батсайхан “Шүүх эрх мэдэл нэг хүнээс хараат байна. Шүүх эрх мэдлийг бүтцийн хувьд өөрчлөх хувилбар байгаа. Мөн хууль санаачлах эрх мэдлийг Ерөнхийлөгч, Засгийн газар, 76 гишүүн гэсэн 78 этгээдэд өгсөн байгаа. Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй байх нь зөв зүйтэй асуудал биш юм гэдэг томоохон өөрчлөлт явж буй. Учир нь манайх парламентын засаглалтай улс. Парламентын засаглалтай улсын хувьд Ерөнхийлөгчийн эрх мэдэл тодорхой бус байна. Дараагийн нэг томоохон өөрчлөлт бол нутгийн захиргааны байгууллагуудын тухай. Жишээлбэл, бид хот гэсэн ойлголтыг Үндсэн хуульдаа зааж өгөхгүй бол хот гэсэн ойлголт хууль эрх зүйн талд маш дутагдалтай явж байна. Мөн хороо, багийн Засаг даргыг иргэд шууд томилдог болох талаар яригдаж байна. Энэ нь маш зөв тогтолцоо. Учир нь хороо, багийн ИНХ Засаг даргаа томилуулахдаа хуулийн дагуу явж чадахгүй, маргаан дагуулсан асуудал их гарч байгаа” хэмээлээ. Мөн “Төсөл дээр УИХ, Засгийн газартай холбоотой өөрчлөлтүүд 2020 оны долоодугаар сарын 1-нээс, Ерөнхийлөгчтэй холбоотой өөрчлөлтүүд 2021 оны долоодугаар сарын 1-нээс үйлчилж эхлэхээр зохицуулж байгаа. Өнөөдөр бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгчийн эрхэнд огт халдахгүй” гэдгийг онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 10
Нүүрс тээвэрлэж байсан том оврын машин мөргөлдөж нэг хүн нас баржээ
Түгээх
2017-08-10 12:22:39 - Хууль
tsagdaa
Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр буюу наймдугаар сарын 09-ны 05.00 цагаас найман сарын 10-ны өглөөний 05.00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1857 мэдээлэл Цагдаагийн ерөнхий газарт иржээ. Иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийнхан ажиллахад гэмт хэргийн 72, зөрчлийн 1450, согтуугийн 436, зам тээврийн ослын 335 мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 31-н үйлдэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал, Дорнод аймаг Баян-Уул сумын зургадугаар баг “Засмал даваа” гэх газар “Маяти” автомашин онхолдож тус сумын харъяат эрэгтэй 40 настай Г, эрэгтэй 42 настай Х нар нас барсан, гурван хүн хүнд гэмтсэн байна. Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нүүрс тээвэрлэлтийн замын 120км-т “Hоrd benz” том оврын тээврийн хэрэгсэл нь мөн “Ноrd benz” том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн эмэгтэй 55 настай нь нас барсан.
Баянгол дүүргийн “Хилл сайд хотхоны баригдаж байгаа барилга дээрээс эд зүйл хулгайд алдагдлаа” гэсэн мэдээллийг шалгахад, Тус барилгын орцны есөн ширхэг хаалганы цоож бариулыг Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд суух эрэгтэй 40 настай Б нь архидан согтуурсан үедээ хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
“Баянзүрх дүүргээс тогонд цохиулж гэмтсэн хүн ГССҮТ-ийн “Түлэнхийн тасаг”-т ирж хэвтлээ” гэсэн мэдээллийн дагуу шалгахад, өчигдөр 11:00 цагийн үед УСУГ-ын цахилгаанчин ажилтай эрэгтэй 36 настай Б худгийн шахуурганы хүчдэлийг шалгаж байгаад тогонд цохиулсан байжээ.
-
2017 оны 8 сарын 10
Нийслэлийн статистикийн газраас хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.