-
2017 оны 8 сарын 08
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор халуун ус хязгаарлаж байгаа билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн дараах газруудад халуун ус хуваарийн дагуу хязгаарлах аж.
VIII.07 – VIII.11 - III, IV хороолол, Гандантэгчилэн хийд орчим
VIII.14 – VIII.18 – ХӨСҮТ, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, XV хорооллын ДДТ13, 14-с хангагддаг хэрэглэгчид, II эмнэлэг, Английн Элчин сайдын яамны орчим
VIII.21– VIII.25 – Эрэл групп, Гоёо ХХК, Автобус1, ЭХЯам, Алтай хотхон, Барс зах, Гранд плаза, Говь ХК, Төмөр замын эмнэлэг, II хороолол, Төмөр зам орчим
VIII.22– VIII.26 – Шөнийн зах, Нарантуул зах, ахмадын хороолол, БЗД, БХЯам, СОС хотхон, XVI хороолол, БХИСургууль орчим
IX.04 – IX.08 – Бага тойруу, Цэцэг төв, Засгийн газрын арванхоёрдугаар байр, тавдугаар сургууль, МУИС, ШУТИС, 64 дүгээр дэлгүүр, Спортын төв ордон, УБИС, I эмнэлэг, СЭЗДС, Баянзүрх зах орчмоор засварын ажил болох юм байна.
-
2017 оны 8 сарын 08
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд ба
-
2017 оны 8 сарын 08
Өнөөдөр наймдугаар сарын 8-ны өдөр Монголын Аавуудын өдөр тохиож байна.
Энэ өдрийг Монголын эрэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулдаг бөгөөд анх 2005 оноос эхлэн тэмдэглэх болсон байна.
Монголын эрэгтэйчүүдийн холбоо нь 2003 онд байгуулагдсан цагаас эхлэн эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, жендэрийн эрх тэгш байдал, нийгмийн ёс зүйтэй байдлыг дээшлүүлэхэд бодлогын хэмжээнд үргэлж нөлөөлсөөр ирсэн билээ.
Монголын бүх аавууддаа Аавуудын баярын мэндийг хүргэе.
-
2017 оны 8 сарын 08
Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-ны мягмар гарагт хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Баянзүрх дүүрэг
10:30-16:00 - 10, 20, 23, 28-р хороо 120-р сургууль, 203-р цэцэрлэг, ОБЕГ-ын харьяа Гал унтраах анги, 015-р ЦА, Мобиком корпорацийн ДДС, Цагдаагийн пост, Эн Эф Ти, Грийн сити, Собт трейд ХХК-ууд, иргэн Чинбат, Алтайсайхан, Навчин, Дэлгэрмаа, Хар усан тохой орчмоор
-
2017 оны 8 сарын 07
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын тасгаас санаачлан тус аймаг дахь засаг захиргааны байгууллагуудтай хамтран ”Ногоон бүс-Хяналт” сэдэвт нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд хэрэгжүүлж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар Хэрлэн гол түүний эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх бүх нийтийн цэвэрлэгээг 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа.
Нэгдсэн арга хэмжээний хугацаанд тус сумын ЗДТГ, ЦГ-ын ЗЦТасаг, НХЖХТасаг, МХГ болон бусад байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтуудыг зохион явуулж Хэрлэн гол буюу ногоон бүс орчимд Засаг даргын захирамжийг зөрчиж автомашинаар ногоон бүс рүү нэвтрэх, шинээр зам гаргах, байгаль орчныг бохирдуулах зэрэг зөрчлүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.
-
2017 оны 8 сарын 07
Улаанбаатар хотын хэмжээнд наймдугаар сарын 06-ны өдрийн 05:00 цагаас наймдугаар сарын 7-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас
-
2017 оны 8 сарын 07
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Япон улсын Хёого мужийн Тоёока хотын ИТХ-ын дарга Фүкүда Цүгүхиса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
“Тоёока хот 23 жилийн өмнөөс Баянхонгор аймагтай холбоотой ажиллах болсон. Түүнээс хойш хоёр талаас хүүхдүүд харилцан зочлох болсон. Манай хотоос айлчлалаар ирсэн хүүхдүүд өнөөдөр өглөө нутаг буцлаа. Бид сурагч хүүхдийн солилцооноос гадна соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын харилцааг өргөжүүлэн тэлэх боломж бололцооны талаар ярилцаж, судлахаар ирсэн. Цаашдаа манай хотын хамтын ажиллагаа бэхжин үргэлжлэх байх гэдэгт найдаж байна” хэмээн Тоёока хотын ИТХ-ын дарга Фүкүда Цүгүхиса ярилаа.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Манай хоёр улсын харилцаа жилээс жилд ѳргѳжин хѳгжиж, стратегийн түншлэлийн хамтын ажиллагаа нь улс төр, эдийн засаг, соёл урлаг, спорт гэх мэт бүхий л салбарт өргөн хүрээнд тэлж байгаа. Хоёр хотын иргэдийн хурлын байгуулагууд хамтын ажиллагаа тогтооно гэдэг бол сайхан санал байна. Энэ саналыг бид найрсгаар талархан хүлээж авч байна. Хоёр хотын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 07
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон бусад албаныхан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Иргэд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд хэрэгжүүлэх “Автомашингүй гудамж” төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Дэд бутэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “”Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас ажлыг түр зогсоосон. Өнөөдөр төслийн талаар иргэдийн санал сэтгэгдлийг сонсоод цааш нь нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулна. Ингээд Засаг даргын зөвлөлийн хурлаас гаргасан тогтоол, шийдвэрийг холбогдох албаныханд болон иргэдэд шуурхай хүргэх болно” хэмээв.
Монголын үндэсний барилгын ассоциацийн хуулийн мэргэжилтэн Д.Ууганбаяр “Нийслэлийн Засаг даргын 2016 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Б.Цэрэндоржийн гудамжинд газар доорх үйлчилгээ бий болгох эрх олгосон байдаг. Тус газрыг нийслэлийн ЗДТГ эзэмшдэг бөгөөд Монголын үндэсний ассоциацитай “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан. Монголын үндэсний ассоциаци нь 150 гаруй аж ахуйн нэгжийг энгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага. Эдгээр аж ахуйн нэгжийн дунд сонгон шалгаруулалт явуулаад уг төслийг “Бүти” ХХК хэрэгжүүлхээр болсон юм. Ажлыг гүйцэтгэгч компани нь зардлаа цэвэр өөрөөсөө гаргаж байгаа. Төслийг хэрэгжүүлснээр нэг ёсондоо ажлын байрыг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зэрэг давуу тал ихтэй. Мөн газрын 0 тэнхлэгээс дээш ямар ч барилга байгууламж барихгүй. Иргэдийн яриад байгаа шиг хөшөө, усан оргилуурыг үгүй болгохгүй. Харин ч одоо байгаа ногоон байгууламжийг 10 дахин нэмэгдүүлж, усан оргилуурыг өшөө томсгож, хөшөөг эргүүлэн тавьж, тохижуулна. Энэ ажлыг Монголын үндэсний ассоциацид нэгдсэн аж ахуйн нэгжүүд монголын хөгжил цэцэглэлтэд оруулж буй хувь нэмэр гэж ойлгож байгаа” гэсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 07
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361-р гарамд өчигдөр орсон борооны улмаас айлын гэр усанд автжээ.
-
2017 оны 8 сарын 07
Нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4 замын хооронд оргил цагт хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо замд нөлөөлдөг байна. Замын хөдөлгөөний зохицуулалтыг энгийн богино хугацаатай болгохын тулд гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэх шаардлага тулгарч буй юм. Ингэснээр гэрлэн дохио богино үеэр ажиллаж, гол болон туслах замын хөдөлгөөнийг ашигтайгаар нэвтрүүлэх аж. Хөдөлгөөний зохицуулалтыг энэ сарын 15-наас хэрэгжүүлж эхлэх юм байна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЗЦА-ны Техник, замын хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.Очирбат, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ерөнхий инженер Д.Очир-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн олон судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөн дэх түгжрэлийг сааруулах зорилгоор зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх долоон уулзварын зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэж болно. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг үйлдэхдээ жолооч нар тойрог хэлбэр буюу блокын эргэлтэд шилжих шаардлагатай. Жолооч нар тойрог хэлбэрээр хөдөлгөөн хийхэд 600-800 метрийн тойрог хөдөлгөөн хийнэ. Энэ ажил энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хөдөлгөөний уг хязгаарлалтууд дэлхийн ихэнх хотод хэрэгждэг. Азийн хөгжлийн банктай хамтарч төв замын “BRT” хурдан автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Нийтийн тээврийн хөдөлгөөн энэ чиглэлд явах учраас бид хөдөлгөөний хязгаарлалтыг хийж эхэлж байгаа юм” хэмээлээ.
Баруун 4 замаас зүүн 4 зам хүртлэх зайд зүүн гар тийш эргэхэд гэрлэн дохионы нэмэлт сум асахгүй юм. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөн Д.Самбуугийн гудамж, Сөүлийн гудамж болон бусад туслах замыг сонгон оролцох боломжтой.
“Энхтайвны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөний зүүн гар тийш эргэхийг хориглохтой холбоотой зарим гудамжид замын чиглэл маршрутын өөрчлөлт орж байгаа. Жишээлбэл, Бөмбөгөрийн уулзвараас Чоймболын гудамж өнөөдрийн байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй байгаа. Үүнийг сөрөг хөдөлгөөнтэй болгож байгаа. Мөн нэгдүгээр сургуулийн баруун талын зам сөрөг хөдөлгөөнтэй болж байгаа. Жолооч нар маань замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохиогоо баримталж замын хөдөлгөөнд оролцох нь зүйтэй” хэмээн ЗЦА-ны Техник, замын хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.Очирбат ярилаа.
Энхтайваны өргөн чөлөө Партизаны гудамжны уулзвар баруун талаас ирж байгаа зүүн гар тийш эргэх автомашин нэг дохионы хугацаанд 7-9 автомашин байдаг ба зүүн талаас ирж байгаа хөдөлгөөн гурван эгнээнээс гарч хоёр эгнээнд орох гэж хүндрэлтэй байдаг. Баруун талын зүүн гар тийш Партизаны гудамж руу эргэх хөдөлгөөн уулзвараар чигээрээ гарч эхний байр луу баруун эргэж Чоймболын гудамж руу орж, доош чигээрээ Партизаны гудамж руу орно. Ингэснээр гэрлэн дохио 2 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 21 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 46 хувиар буурна.
Цэцэг төвийн уулзвар өндөр ачаалалтай, уулзвар баруун талаас ирсэн зүүн гар тийш эргэх хөдөлгөөн Ханддоржийн гудамж руу бууж, Сөүлийн гудамж, 1-р сургуулийн гудамжаар (урдаас хойш нэг чигийн) эргэх боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 39 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 64 хувиар буурна.
Төв шуудангийн уулзварт баруун талаас ирж зүүн гар тийш эргэх хөдөлгөөн нэг дохионы хугацаанд 4-5 автомашин байдаг аж. Уг уулзвараар чигээрээ гарч баруун эргэж зурагт үзүүлсэнээр эргэх боломжтой. Зүүн талаас ирж байгаа хөдөлгөөн Чингисийн өргөн чөлөө рүү зүүн гар тийш эргэж болно. Нэвтрүүлэх чадвар 28 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 43 хувиар буурна.
Гадаад хэргийн яамны уулзвар баруун болон зүүн талаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөн байхгүй болно. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 37 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 41 хувиар буурна.
Багшийн дээдийн уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн 1-р эмнэлэг чиглэл рүү орж баруун эргэн, Олимпийн уулзвараар чигээрээ дээш явж болно. Гэрлэн дохио 2 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 26 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 34 хувиар буурна.
Бөхийн өргөөний уулзвар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн уулзварын өмнө баруун эргэж Бөхийн өргөөний урдаас хойшоо явах боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 30 хувиар буурна гэсэн судалгаа гаргажээ
Зүүн 4 замын уулзварт баруун талаас ирсэн хөдөлгөөн уулзвараар чигээрээ гарч буцаж эргэн хойшоо явах боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 38 хувиар буурна.
Зүүн гар тийш эргэлт хийх нэг цагт 300-900 машины хөдөлгөөнийг Энхтайваны өргөн чөлөөгөөр явахгүй бусад туслах замыг сонгож, гэрлэн дохионы ажиллагаа 4 үеэс 2 ба 3 үед шилжиж, хүлээлтийн хугацаа буурна. Хөдөлгөөний хурд жигд тогтвортой болж Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөний ачааллыг бууруулах боломжтой.
Нийслэлийн гол замд зүүн тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарласнаар,
Энхтайваны өргөн чөлөөгөөр зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэх хөдөлгөөн нэвтрэх бөгөөд нэг чиглэлдээ 1400-1600 машин/цагт явна. Уулзварт нэвтрэх хүлээлтийн хугацаа багасч, шулуун нэвтрэх хөдөлгөөн саадгүй явж, гол замын хөдөлгөөний ачаалал буурч, хөдөлгөөн жигд тогтмол хурдтай нэвтэрнэ. Хотын төвийн замын хөдөлгөөний дундаж хурд, нийтийн тээврийн хурд нэмэгдэнэ. Гол замын ачаалал буурсанаар Бага тойруу болон босоо замын хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэнэ.
Хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэж, зогсолт, хүлээлтийн хугацаа буурсанаар төв замын дагуух агаарын болон дуу чимээний бохирдол буурна.
Олон улсын туршлагад ч мөн хотын төвийн гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хийлгэхгүй, томоохон хөдөлгөөний ачаалал ихтэй уулзварууд хөдөлгөөнийг гэрлэн дохионы зохицуулалтыг аль болох богино эргэлттэй зохицуулах замаар хүлээлтийн хугацааг хамгийн бага хэмжээнд байлгаж, төвийн хэсгийн хөдөлгөөнийг жигд хурдтайгаар нэвтрүүлдэг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 07
Наймдугаар сарын 8-ны өдөр нь буюу Монголын Аавуудын өдөр маргааш тохионо.
Энэ өдрийг Монголын эрэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулдаг бөгөөд анх 2005 оноос эхлэн тэмдэглэх болсон байна.
Монголын эрэгтэйчүүдийн холбоо нь 2003 онд байгуулагдсан цагаас эхлэн эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, жендэрийн эрх тэгш байдал, нийгмийн ёс зүйтэй байдлыг дээшлүүлэхэд бодлогын хэмжээнд үргэлж нөлөөлсөөр ирсэн билээ.
-
2017 оны 8 сарын 07
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол мэдээллийг шалгажээ.
-
2017 оны 8 сарын 07
2017оны бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн баталсан 02-01/482 дугаартай удирдамжийн дагуу мод, модон материалын төрөлжсөн захуудад хяналт шалгалт хийгдэж байна.
Шалгалтыг 2.19 кодтой “Мод, модон материалын худалдаалалтыг шалгах хяналтын хуудас”-аар хийж дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 5 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.
-
2017 оны 8 сарын 07
Ойрын хоногуудад ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2017 оны 8 сарын 07
Даншиг наадам эхлэхийн өмнөх өдөр буюу энэ сарын 4-ний өдөр “Их хүрээ хийд”-ийн хамба лам З.Санждорж зодуулсан
-
2017 оны 8 сарын 07
Улсын хэмжээнд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 59 суманд 162 удаа, нийт 179 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 56000,8 га ой, 115907 га хээр, нийт 171907,8 га талбай түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 64.2 хувиар өссөн, шатлагад өртсөн ойн талбай 82,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Дээрх 179 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 3065 албан хаагч, 307 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 193 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 480 албан хаагч, 30 автомашин, Цагдаагийн байгууллагаас 39 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 4504 иргэн, 479 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 8281 хүн, 831 автомашин, 55 мотоцикль, техник хэрэгсэл, 204 морьтойгоор ажилласан.
Өнөөдрийн байдлаар:
Сэлэнгэ аймаг Мандал сумын нутагт 2 түймэр асч байгаа бол Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 түймэр, Ерөө сумын 1 нийт 5 түймрийг цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 132 алба хаагч, 13 автомашин, орон нутгаас 197 иргэн, 12 автомашин, нийт 329 хүн, 25 автомашинтай ажиллаж байна.
ОБЕГ-ын даргын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө суманд гарсан түймрийн голомт дээр АТА-ийн 24 алба хаагч, НОБГ-ын 25 алба хаагч, ОБЕГ-ын тэргүүн дэд даргын шийдвэрээр Орхон аймгийн Онцгой байдлын газраас 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 12 алба хаагч тус тус нэмэлтээр гаргасан түймрийн голомт дээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 07
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам- Хүрээ цам 2017” шашин соёлын наадмыг энэ жил гурав удаагаа зохион байгууллаа. Хэдийгээр наадамчин олны нүдийг баясгах олон арга хэмжээ зохион байгуулагдсан ч Даншиг наадмын гол зорилго болох эв найрамдалаа уландаа гишгэж, найраатай, нанчилдаантай наадам болж өнгөрснийг хэн хүнгүй шүүмжилж байна.
-
2017 оны 8 сарын 07
Долдугаар сарын 29-нд Байгаль нуурын эрэгт залуучуудын Европын хошой аварга Буриадын 20 настай авьяаслаг бөх Юрий Власкогийн цогцосыг олсон билээ. Бусдын гарт хэрцгийгээр алуулсан Власкогийн аминд хүрсэн сэжигтэнийг баривчилж мэдүүлэг авчээ. Түүний аминд хүрсэн этгээдийг наймдугаар сарын 2-нд Улаан-Үд хотоос баривчилсан байна. Сэжигтэнийг саатуулах үеэр өөрийнхөө хийсэн бүх хэргийг хүлээн зөвшөөрсөн байна. Талийгаач тухайн үед өөр лүү нь дайрсан тул амиа хамгаалах зорилгоор түүний аминд хүрсэн гэдгийг 33 настай эр мэдүүлжээ. Ер нь буриадууд бөхчүүдээ нэлээд хатуу ханддаг бололтой. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Буриадын хөнгөн жингийн шилдэг бөх Александр Богомоев ёслолын хүлээн авалтын дараа танхай этгээдүүдэд хутгалуулж, азаар амь насанд нь аюул учраагүй юм.
-
2017 оны 8 сарын 07
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулсан “Даншиг наадам- Хүрээ цам 2017” шашин соёлын наадам хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Наадамд хүчит 256 бөх барилдаж, Архангай аймгийн Бүлган сумын харьяат Даншигийн аварга Р.Пүрэвдагва гурав дахь удаагаа түрүүлэн Даншигийн даян аварга цол хүртлээ. Харин Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат бөх Б.Соронзонболд долоо даван үзүүрлэж Даншигийн заан цолны эзэн болсон юм.
Мөн Увс аймгийн Өндөрхаан сумын харьяат бөх Г.Ганням, Булган аймгийн Сайхан сумын харьяат бөх Н.Түвшинбаяр, Булган аймгийн Сайхан сумын харьяат бөх Д.Пүрэвдорж нар тав давж Даншигийн начин цолны болзол хангав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 07
“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр 18:50-19:00 цагийн хооронд Залбирал ерөөл айлдах тусгай хөтөлбөр Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд болсноор өнөөдрийн хөтөлбөр өндөрлөнө.
Тэгвал марааш Гандантэгчэнлин хийдэд Хүрээ жахар цамын хурал хурах, Гомбо, Чойжоо сахиус тахиж, Данраг хурах аж.