-
2017 оны 8 сарын 09
Амралт, аялал зугаалгын цаг дуусах дөхөж хичээл сургуулийн бэлтгэл, ажлын үе эхэлж байгаатай холбогдуулан орон нутгаас нийслэл хотыг зорих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна.
Тиймээс иргэдийг өөрийнхөө амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг сайтар ханган, хот хоорондын зөвшөөрөлтэй зорчигч тээврийн унаагаар үйлчлүүлэх, хэрэв өөрийн унаагаар зорчиж яваа бол тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж цаг агаар, зам орчны нөхцөл байдал, тээж яваа ачаа зэрэгт хурдаа зөв тохируулан, хамгаалалтын бүс, суудлыг хэрэглэхийг сануулж байна. Түүнчлэн хотыг зорих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.
-
2017 оны 8 сарын 09
“Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд 41 их, дээд сургуулийн 700 гаруй оюутан хамрагджээ. Тэгвэл энэ сарын 13-нд оюутан цэргүүд тангараг өргөнө.
Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс хоёр сарын хугацаанд цэргийн анхан шатны онолын сургалтад суусан байна. Түүний дараа мэргэжлийн бэлтгэл, хээрийн сургалтад хамрагджээ.
Харин дөрөв дэх жилдээ үргэлжилж буй тус хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд нийт 3500 орчим оюутан хамрагдаж, тангараг өргөсөн байдаг юм байна.
-
2017 оны 8 сарын 09
Үндэсний Статистикийн Хорооноос Монгол нэрийн сонирхолтой статистикийг олон нийтэд танилцуулжээ. Ингээд Монголд хамгийн түгээмэл 50 нэртэй танилцана уу. Монголд хамгийн түгээмэл нэрийг Бат-Эрдэнэ, Хулан, Отгонбаяр, Тэмүүлэн, Билгүүн хэмээх нэрс тэргүүлжээ.
№
Нэр
Үсгийн тоо
1
БАТЭРДЭНЭ
15,079
2
ХУЛАН
12,033
3
ОТГОНБАЯР
11,521
4
ТЭМҮҮЛЭН
11,484
5
БИЛГҮҮН
11,165
6
НОМИНЭРДЭНЭ
11,148
7
АЛТАНЦЭЦЭГ
11,057
8
МӨНХЭРДЭНЭ
11,005
9
БОЛОРМАА
10,775
10
ТӨГӨЛДӨР
10,730
11
БАТБАЯР
10,612
12
ОЮУНЧИМЭГ
10,595
13
ЭНХЖИН
10,289
14
ДӨЛГӨӨН
10,277
15
ЛХАГВАСҮРЭН
10,260
16
ЭНХТУЯА
9,689
17
ГАНТУЛГА
9,682
18
ЭРДЭНЭЧИМЭГ
9,622
19
ЭНХЖАРГАЛ
9,579
20
МӨНХБАТ
9,549
21
МИШЭЭЛ
9,465
22
ХОНГОРЗУЛ
9,317
23
МӨНХЦЭЦЭГ
9,310
24
АНХБАЯР
8,925
25
МӨНХЖАРГАЛ
8,847
26
ГАНЗОРИГ
8,841
27
АНУЖИН
8,830
28
НАРАНЦЭЦЭГ
8,828
29
ПҮРЭВСҮРЭН
8,808
30
ГАНБОЛД
8,601
31
НАНДИНЭРДЭНЭ
8,581
32
БАТЦЭЦЭГ
8,538
33
БАТЖАРГАЛ
8,506
34
ЭНХБАЯР
8,464
35
НАРАНТУЯА
8,414
36
БАЯРСАЙХАН
8,411
37
УЯНГА
8,382
38
БЯМБАСҮРЭН
8,365
39
АЛТАНГЭРЭЛ
8,335
40
БАЯРМАА
8,236
41
ОЮУНЦЭЦЭГ
8,223
42
ГАНБААТАР
8,181
43
МЯГМАРСҮРЭН
8,161
44
ХҮСЛЭН
8,098
45
БАТТУЛГА
7,922
46
НЭРГҮЙ
7,920
47
МӨНХЗУЛ
7,804
48
СОЛОНГО
7,787
49
ГАНЧИМЭГ
7,740
50
УРАНЧИМЭГ
7,723
Харин Монголын хамгийн урт нэрийг НОМИНЧУЛУУНУХААНЗАЯАМӨНХЭРДЭНЭЭНХТӨГӨЛДӨР хэмээх 41 үсэгтэй нэр тэргүүлсэн байна.
Монголын хамгийн урт нэрс:
№
Нэр
Үсгийн тоо
1
НОМИНЧУЛУУНУХААНЗАЯАМӨНХЭРДЭНЭЭНХТӨГӨЛДӨР
41
2
МӨНХМАЙНБАЯРПҮРЭВСАЙХАНТУНГАЛАГСҮХГОМБО
39
3
ЛИМБЭНЭГШИГМИЧИГБОЛДЖАЛБААДАНЗАНРАВЖАА
38
4
ДОРЖСҮРЭНЖАНЦАНХОРЛООНЭРГҮЙБААТАР
33
5
АЛЕКСАНДРМАКФАРЛЭЙНХАЗЕЛВҮҮДЖР
30
6
МАКСИМИЛАНАЛЕКСАНДРБОДЬГЭРЭЛ
28
7
СЭБАСТИАОБОЛДБААТАРБАРРИАС
26
8
ГҮРСОРОНЗОНГОМБОСҮРЭНБОЛД
25
9
АМАРБАЯСГАЛАНТБАЯРЖАВХЛАН
25
10
ДАНЗАНВААНЧИГПЭРЭНЛЭЙЖАМЦ
25
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
-
2017 оны 8 сарын 09
Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж заасан байгаа билээ.Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар тус тус сонгуулийн зардлын тайлангаа гаргаж хуульд заасан хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүллээ.
Хуулийн дагуу нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг сонгуулийн зардлын дансанд орсон орлогын нийт хэмжээ, үүнээс өөрийн хөрөнгөөс оруулсан орлого, намаас оруулсан орлого, хандивын орлого, хандивлагч иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хандивын хэмжээ, хэлбэр, хандивлагч хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газрын хаяг, гүйцэтгэх захирлын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хандивын хэмжээ, хэлбэр, зарлагын ангилал, гүйцэтгэл, үлдэгдлийн хэмжээ, байршил гэсэн үзүүлэлтээр гаргажээ.
Сонгуулийн Ерөнхий Хороо дээрх нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газар болон Татварын ерөнхий газарт энэ сарын 8-ны өдөр тус тус хүргүүлэв.
Төрийн аудитын байгууллага зардлын тайланг хянаж, хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2017 оны 8 сарын 09
Авлигатай тэмцэх газар 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 04-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 121 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.
-
2017 оны 8 сарын 09
Хан-Уул дүүргийн 15-р хороо Богджавзандамбын уулзвар, ХААИС-ийн хойд талын уулзвар, Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо, “Өгөөж Чихэр боов” компанийн баруун урд уулзваруудыг өргөтгөх зам засварын ажлыг гүйцэтгэж байна.
Дээрх гурван уулзварын өргөтгөлийн ажил наймдугаар сарын 10-ны өдөр дуусна гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 09
Өнөөдөр буюу наймдугаар сарын 9-ний лхагва гарагт нэг дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Чингэлтэй
10:00-16:00
2, 3-р хороо 1-6, 8-10, 17/2, 19Б, Сэлбийн 1-р байр, Аргай бэст, Зенесисем, Уушгийн агуй ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул
11:00-14:00
14-р хороо Өлзийт хороо
-
2017 оны 8 сарын 08
Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооноос 2017 оны 08 дугаар сарын 07 ны өдрийн 23 цагт Төв аймгийн Аргалант сумаас агнагдсан 8 тарвагыг Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө. Зөрчил гаргасан иргэдийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна.
-
2017 оны 8 сарын 08
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Авто плазагийн уулзвар”-ын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 22.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 22.00 цагийн хооронд хийгдэж, Их тойруугийн гол гудамж, Академч Н.Содномын гудамж, Худгийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул тус автозамаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулав. Үүнд:
Ч:4 “5 шар - 3,4-р хороолол – Сансарын тойрог”,
Ч:5 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад”,
Ч:17а “Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам”,
Ч:17б “Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-Их тойруу”,
Ч:25 “Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол”,
Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”,
Ч:35 “Монелийн 43-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС- 11-р хороолол”,
Ч:41 “Баруун салаа- Их тойруу- Халдвартын эмнэлэг”
Ч:49 “1-рхороолол-Модны 2-МУИС-Дүнжингарав Худалдааны төв”
Чиглэлүүд 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамжаар дайран өнгөрч Их сургуулийн гудамжаар Их тойруугийн замд орж хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.
Мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 07.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 07.00 цагийн хооронд хийгдэж Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул авто замын зорчих хэсгийг хаахаар болсон байна.
Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:
Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр”
Ч:21а “Булгын 19-р гудамж- Вокзал-3,4-р хороолол”
Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”
Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”,
Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”
Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ 3”
Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”
ХО:4 “Тэрэлж-Мэлхий хад-Налайх-Баруун 4 зам” чиглэлүүд Өгөөжийн
уулзвараар бус Магсаржавын гудамжаар дайран өнгөрч хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.
Иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 08
Жимс авахдаа юуг анхаарах вэ
-
2017 оны 8 сарын 08
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хүн бүрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар, хандлага олгох зорилгоор сургуулийн өмнөх наснаас эхлэн бүх насны суралцагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөний төслийг мэргэжилтэн, багш, сурган хүмүүжүүлэгчдийн багийн оролцоотой цогц байдлаар боловсруулсан юм.
Улмаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулсан уг сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу их, дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох хичээлийн хөтөлбөрийг тусгах саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсэн.
Тэгвэл БСШУС-ын сайдын А/103 дугаар тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт орууллаа.
Энэхүү хичээлийг ийнхүү их, дээд сургуулиудын заавал судлах хичээлийн хөтөлбөр оруулсан нь оюутнуудад гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үндсэн ойлголт, эрх зүй, удирдлага зохион байгуулалтын талаар мэдлэг олгож, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээг удирдан зохион байгуулах чадвар, дадал эзэмшүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дэмжих хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгссөн хүн бүр аливаа гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг хамгаалах, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 08
НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсад суух Суурин төлөөлөгч Алекс Хайкенс Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд итгэмжлэх захидлаа өргөн барив.
Ёслолын дараа Гадаад харилцааны сайд, Суурин төлөөлөгч нар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монголд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцов.
Монгол Улс хэзээд хүүхдийн асуудлыг тэргүүн эгнээнд тавьж ирсэн, одоогийн Засгийн газар ч мөн хүүхдийн сайн сайхан байдлыг хангахын төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байгаа гэдгийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил онцлоод, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны 2017-2021 оны Улс орны хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, урт хугацааны, бодитой үр дүн гаргаж ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
“Өмнөх 2012-2016 оны Улс орны хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт хэрэгжүүлсэн нийгмийн суурь үйлчилгээг хүүхэд бүрт тэгш хүргэх сайн туршлага, загварыг шинээр 3 аймаг, 2 дүүрэгт нэвтрүүлж, үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрт тусгах чиглэлд Монгол Улсын Засгийн газрыг дэмжин ажиллах болно” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэмдэглэв.
Мөн 2017-2021 онд хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөр нь хүүхдүүдийн аж байдлыг дээшлүүлж, улмаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ноён Хайкенст ажлын өндөр амжилт хүсээд, Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Санг бүх талаар дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Алекс Хайкенс 2013 оноос хойш Нью-Йорк дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн төв оффист уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч болон байгаль орчны тогтвортой байдал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж, энэ асуудлаархи байгууллагын бодлогыг тодорхойлон, удирдаж байсан.
Алекс Хайкенс нь 2003-2013 онд Ази дахь НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр зэрэг НҮБ-ын хэд хэдэн төрөлжсөн байгууллагад байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи бодлогын зөвлөхөөр ажиллаж, тус бүс нутгийн улс орон, тэдгээрийн Засгийн газарт уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах асуудлаар бодлогын дэмжлэг үзүүлж байсан.
Алекс Хайкенс Индонези улсад бохирдсон ундны усны эх үүсвэрээс хүн амын эрүүл мэнд, хөдөө ах ахуйн үйлдвэрлэлд үзүүлэх нөлөөний талаар судалгаа хийж, байгалийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Голландын Утрехтийн Их сургуулийн биологийн ухааны магистр цолтой. Тэрээр Голланд улсын иргэн.
-
2017 оны 8 сарын 08
Өчигдөр буюу энэ сарын 7-ны өдрийн 23 цагийн орчимд найман тарвагыг хот руу оруулах гэж байсныг Сонгинохайрхан дүүргийн
-
2017 оны 8 сарын 08
Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аянд гадаад улс оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд маань олноор нэгдэж, өөрсдийн сэтгэлийн хандиваа илгээсээр байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр Швейцарь улсад ажиллаж амьдардаг монголчуудаа уриалан хандивын аян өрнүүлсэн тус улсын Вазель хотын оршин суугч Д.Нэргүй өөрийн биеэр ирж 2,745,000 төгрөгийн хандивыг ОБЕГ-т хүлээлгэн өглөө. Түүний эхлүүлсэн хандивын аянд Вазель, Бель, Олтен хотод ажиллаж амьдарч байгаа 41 иргэн оролцсон байна.
Түүнчлэн АНУ-ын Денвер хотод ажиллаж, амьдардаг Монголын эрэгтэйчүүдийн холбооны гишүүд “Эхорноо аваръя” хандивын аян өрнүүлж, 400 долларын хандиваа илгээлээ. Илгээмжийг Монголын эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн, хошууч генерал Я.Пүрэвдорж ОБЕГ-т хүлээлгэн өгсөн юм. Тус хандивын аянд Денвер хотод ажиллаж амьдардаг 20-н иргэн оролцож, сэтгэлийн хандиваа илгээсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 08
Монгол угсаатны аугаа өв соёл Монгол уран бичлэгийн “Монгол туургатан” хүүхдүүдийн анхдугаар наадам Монголын хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Монгол үндэсний эрт эдүгээ цагийн хэл аялгуугаар Монгол туургатан хүүхэд багачуудын ур ухаан, авьяас билгээр бүтсэн “Монгол туургатан” уран бичлэгийн наадамд БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны болон Монгол хүүхдүүдийн 180 гаруй шилдэг бүтээл оролцож байгаагаараа онцлог юм.
Уг үзэсгэлэнгийн гол зорилго нь мартагдаж буй босоо Монгол бичиг, өв уламжлал хэл соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, Монгол туургатан хүүхэд багачуудын найзлаж нөхөрлөх харилцан хөгжихөд оршино. Үзэсгэлэнд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Утаг Урлаг солилцооны нийгэмлэгийн дарга О.Тэгшээ нар оролцож авьяас чадвар, ур оюунаа дайчлан оролцсон хүүхдүүдэд баяр хүргэж мөнгөн шагнал бэлэг дурсгал, өргөмжлөл гардуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 08
УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн явцын талаар өмгөөлөгч М.Ичинноров, хохирогчийн эгч
-
2017 оны 8 сарын 08
Иргэдийн санаачлагаар Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор эхлүүлсэн сайхан сэтгэлийн хандивын аянд хөдөө орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд нэгдэж, аймгийнхаа Онцгой байдлын газруудад хандив тусламж ирүүлсэн билээ. Энэхүү хандивын мэдээллийг нэгтгэн та бүхэндээ хүргэж байна.
Ард иргэдээ аливаа аюул ослоос авран хамгаалах үүрэгтэй алба хаагчдын маань ажлыг ойлгож, сэтгэл зүрхнээсээ дэмжиж, нэгдэж, сэтгэлийн санааны болон эд материал, мөнгөн хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгуулагууд, нийт монголын ард түмэн та бүхэнд чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.
-
2017 оны 8 сарын 08
“Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон манай улсын нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 13-нд болно. Анхдугаар тус арга хэмжээг ЗГХА, Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулах юм. Тэмцээн “Жуулчин”, “Гэр бүл”, “Найзууд”, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрөлд явагдана. Тухайлбал, “Жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн нэг баг болж оролцох бол “Гэр бүл” ангилалд 3-11 насны нэг хүүхэдтэй эцэг, эх, өвөө, эмээ нийт гурван хүн нэг баг болж оролцох юм байна. Мөн “Найзууд” ангилалд 18-аас дээш насны 2-3 хүн нэг баг болж өрсөлдөх бол “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” ангилалд 50-65 хүртэлх насны 2-3 хүн баг болж оролцох боломжтой.
Ангилал тус бүрт оролцогчид таван өртөөг дамжин өгөгдсөн даалгаваруудыг хамгийн богино хугацаанд биелүүлсэн нь тэмцээний ялагч болох юм. Тэмцээнд оролцогчдын тоо хязгаартай бөгөөд оролцохыг хүсэгчид биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгэлийг Спортын төв ордны нэг давхарт энэ сарын 10-ыг хүртэл хийнэ гэж нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 08
Малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа Гурвансайхан сум, сэжигтэй голомтууд бий болоод байгаа Өлзийт сумын хэмжээнд өнөөдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан дээрхи 2 сумаас гадна хил залгаа оршдог Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт найр наадам, морин уралдаан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, хүн, малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож, өвчин тархахаас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгов.
Мөн хорио цээрийн дэглэмийг чанд сахиулж, постуудыг нэмэгдүүлэн, хяналтыг чангатгахад нягт хамтран ажиллах үүргийг Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт өгсөн байна.
-
2017 оны 8 сарын 08
Иргэдээс ”Сансрын аюулгүйн тойрог дээр шөнийн цагаар спорт машинтай хүмүүс ирж дрифт хийж, амгалан тайван байдал алдагдууж байна” гэсэн гомдлыг хүлээн авч, шөнийн ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт дээрх үйлдлийг таслан зогсоох, тогтмол хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллаа.
БЗД дэх Замын цагдаагийн хэлтсээс 2017 оны 8 дугаар сарын 1,2,3-ны өдрүүдэд дээрх чиглэлд хяналт шалгалт хийж бүдүүн яндантай 13 тээврийн хэрэгслийг бүртгэлд авч, оношлогооны төвд янданг хэмжүүлж, янданг стандартын дагуу болгон илэрсэн зөрчлийг арилгуулж, дахин ийм төрлийн зөрчил гаргахгүй байх талаар баталгаа авч ажилласан байна.