Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2134 2135 2136 2137 2138 2139 2140
  • Сингапурт зорчих иргэдэд өгөх зөвлөгөө
    2017 оны 8 сарын 14
    Сингапурт визгүй зорчих 14 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх Монгол Улсын иргэд Сингапурт 14 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй бөгөөд энэ хугацааг хэтрүүлэхгүй байх, Сингапурын хилийн шалган нэвтрүүлэх боомтын мэдүүлгийн хуудас дээр өөрийн аялалын зорилго, байх хугацаа, зочид буудал болон байрлах хаяг зэргийг дэлгэрэнгүй бичиж, танд өгөх хувийг буцаж хилээр гарах хүртлээ үрэгдүүлж болохгүй, Сингапурын хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ Сингапурт аялахдаа доод тал нь 1000 сингапур доллар биедээ бэлнээр авч явах, харин 20,000-аас дээш сингапур доллар эсхүл түүнтэй тэнцэх валют бэлнээр биедээ авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх, хэрэв мэдүүлээгүй тохиолдолд мөнгийг хурааж авах журамтай болохыг анхаарах,

    СИНГАПУРЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН: Сингапурын гааль, татварын газрын зөвшөөрөлгүйгээр эмчилгээний зориулалттайгаас бусад төрлийн бохь, зажилдаг тамхи болон электрон тамхи, гар бууны хэлбэртэй тамхины асаагуур, сэтгэцэд нөлөөлдөг бэлдмэл болон мансууруулах бодис, нэн ховордсон биологийн төрөл зүйл болон тэдгээрээс гаргаж авсан бүтээгдэхүүн, салют эсхүл тэсэрч дэлбэрэх бодис, садар самуун бүхий сонин сэтгүүл, бичлэг, диск, зохиогчийн эрхийг зөрчиж хуулбарласан сонин сэтгүүл, бичлэг, тус улсын бодлого зарчмаас тэрсэлсэн болон өдөөн хатгасан материал, мэдээлэл, эмчийн жоргүй эм, бэлдмэл, тан, шүдэнз, баллонтой шүршигч, химийн бодис, цэвэрлэгээний шингэн, керосин, хий, будаг, түүнийг шингэрүүлэгч, үнэт эдлэл, үслэг эдлэл, зоос маркны цуглуулга зэргийг хилээр авч орохыг хатуу хориглодог болохыг анхаарах,

    Мансууруулах бодисыг хууль бусаар тээвэрлэх, худалдах, ашиглахыг хатуу хориглодог бөгөөд цаазаар авах хүртэлх ялыг оноодог тул та анхаарал болгоомжтой байж, бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг онцгой анхаарах, Сингапурт согтуурсан болон мансуурсан этгээд олон нийтийн газар биеэ зөв бус авч явах тохиолдолд 6 сар хүртэл хугацаатай ял эдлэх, 1000 хүртэл сингапур долларын торгууль төлөх эсхүл хуулийн энэ 2 заалтыг зэрэг оногдуулдаг болохыг анхаарах, Хэрэв Сингапурт өмнө нь хэрэг зөрчил гаргаж цагдаад бүртгүүлж байсан бол http://www.ica.gov.sg/page.aspx?pageid=362 цахим хаягаар орж, тус улсад нэвтрэх зөвшөөрлийг урьдчилан авах шаардлагатай. Консулын газар
  • Түймрийн голомтод ажилласан алба хаагчдыг үнэгүй сувилан эмчилж байна
    2017 оны 8 сарын 14
    Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал зэрэг сумдын нутаг дэвсгэрт өнгөрсөн зургаа, долдугаар саруудад гарсан ой, хээрийн түймрийн голомтод Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч дайчлагдан ажилласан.

    Тэгвэл тус аймгийн “Дархан үйлс”, “Дархан-Оюут” сувиллын хамт олон түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг долоо хоногийн хугацаанд үнэ төлбөргүй амраан сувилж байгаа аж.

    Гамшгийн голомтод урт хугацаагаар ажилласан албан хаагчдын биеийн эрүүл мэндийг нөхөн сэргээх, тамир тэнхээг сайжруулах, тархины цусан хангамжийг нэмэгдүүлэх зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг тэдэнд үзүүлж байгаа юм. Эхний ээлжинд 17 алба хаагч ийнхүү эмчилгээ сувилгаанд хамрагдаад байна.

    Ингэснээр алба хаагчдад бие бялдрын болон сэтгэл зүйн маш том дэмжлэг болж байна гэж алба хаагчид хэлж байна.

    Ийнхүү нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажилласан сувиллын хамт олонд аймгийн Онцгой байдлын газраас талархал гардууллаа гэж Дархан–Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Эрүүгийн 104 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
    2017 оны 8 сарын 14
    Авлигатай тэмцэх газраас 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 15 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 3 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 8 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

    Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 104 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 2 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт шилжүүлсэн, одоогоор 104 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
  • Дөрвөн цэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэлээ
    2017 оны 8 сарын 14
    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбооноос хамтран зохион байгуулсан “Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон гүйлт өнгөрөгч ням гаригт боллоо.



    Аялал жуулчлалыг хөгжүүлж, биеийн тамир, спортын арга хэмжээнд гадаад, дотоодын иргэдийг өргөнөөр оролцуулах зорилготой тус анхдугаар арга хэмжээнд оролцогчид “Жуулчин”, “Гэр бүл”, “Найзууд”, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн дөрвөн төрлөөр амжилттай өрсөлдсөн юм.

    “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафоны үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын 20 эмч, мэргэжилтэн дөрвөн цэгт ажиллаж, энэ өдөр нийт 70 гаруй хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэсэн байна.
  • ”Мунзуй” хочит Г. Нямдоржийг хаалттай шүүж байна
    2017 оны 8 сарын 14
    Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ”мунзуй” хочит Г.Нямдорж нарт
  • Майкопын технологийн улсын их сургуульд урьж байна
    2017 оны 8 сарын 14
    Майкопын технологийн улсын их сургууль
    МТИС нь ОХУ-ын Краснодар муж дахь технологийн чиглэлээр сургалтаа явуулдаг хамгийн шилдэг сургууль юм. Тус сургууль нь 52 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг. Одоогийн байдлаар МТИС-д Монгол улсаас 6 оюутан нефть газийн чиглэлээр амжилттайгаар суралцаж байгаа. ОХУ-ын хамгийн үзэсгэлэнт байгальтай газар, хамгийн хямд өртгөөр эрэлттэй мэргэжлээр суралцах боломж хот,хөдөөгийн бүх элсэгчдэд нээлттэй байгаа. Тухайн суралцагч нь онц сайн дүнтэй суралцвал тэтгэлэгт хамрагдах бүрэн эрхтэй.
    Утас: 8806-1234, 99652227
  • Б.Азжаргал: Иргэдийн дунд дэд бүтцийн төвийг байгуулъя, орон сууцтай болоё гэсэн хүлээлт үүссэн
    2017 оны 8 сарын 14
    Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлуудын нэг нь гэр хорооллын дахин төлөвлөлт юм. Энэ хүрээнд иргэдийн газрыг орон сууцаар солих, Сервис центр буюу инженерийн дэд бүтцийн төвийг байгуулах ажлууд хийгдэж байна. Энэ талаар тодруулга авахаар Нийслэлийн Гэр хорооллын Дэд бүтцийн газрын тамгын газрын дарга Б.Азжаргалтай ярилцлаа.

    Гэр хорооллын дахин төлөвлөлт үеийн үед бүрэн шийдвэрлэгдэж чадахгүй асуудал байсаар байна. Харин Нийслэлээс шат дараатай бодлогуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой ойлголт өгөхгүй юу?

    Өмнө нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр иргэд багагүй хохирч, зарим нь газар ч үгүй, байр ч үгүй асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй гацаатай асуудал болоод байсан. Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэр хорооллын Дэд бүтцийн газраас дээрхи асуудалд онцгой анхаарч иргэдийн асуудлыг шийдвэрлэж, цаашид дахин иргэдийг хохироохгүй байх гацаатай байсан төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн үргэлжлүүлж явуулах тал дээр судалж, дүн шинжилгээ хийн тодорхой шийдэл шийдвэрүүдийг гаргаад явж байна. Урьд нь нэг компанид давуу эрх олгож хэт том газрыг өгөх, тухайн компанийхаа санхүүгийн хүчин чадал чадавхийг сайн тооцоогүйгээс болоод төслүүд гацсан. Мөн хувь компани дангаараа газрыг чөлөөлсөнөөр иргэд хохирох гол шалтгаан болсон байна гэж үзэж байгаа. Дахин төлөвлөлтийг эхлүүлэхдээ хууль эрх зүйн хувьд ч нарийн зохицуулалтгүй явж байсан байдаг.

    Харин одоо нээлттэй дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэнээр өмнө нь байсан том газруудыг жижиглэх замаар дахин төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, олон компаниудыг нээлттэйгээр оролцох бололцоог нээж өгсөн. Өөрөөр хэлбэл өмнө нь байсан 24 байршлыг 75 биш, 112 хэсэгчилсэн талбай болгон хуваагаад дахин төсөл хэрэгжүүлэх компаниудыг сонгон шалгаруулана гэсэн үг. Ингэснээр барилга угсралтын ажил хурдасч, иргэдийн асуудлыг түргэн шийдэх боломжтой болно гэж харж байна.

    Гэр хорооллыг бүрэн барилгажуулна гэж үзвэл багадаа 60 жилийн хугацаа хэрэгтэй. Энэ бол нэлээд урт хугацаа. Тиймээс бид аль болох богино хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. Дэлхийн бусад орны жишгүүдээс харахад дан өндөр давхарын орон сууцнаас гадна амины орон сууц, аялал жуулчлалын бүс, худалдааны бүс зэргээр хэсэгчилэн төлөвлөж байж хугацааг дөтлөх боломжтой байдаг.

    Гэр хорооллыг хөгжүүлэхэд 3 түвшинд бүсчилсэн. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

    2020 хүртэлх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага гэсэн баримт бичиг байдаг. Мөн “Орон сууцны дунд хугацааны бодлогын баримт бичиг”-ийг НЗДТГ-т өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн суурьшлын бүсийн гурван хэсэгт хуваасан. Үүнд нэгдүгээр бүс буюу өндөр давхрын орон сууц барих хэсэг. Энэ нь иженерийн дэд бүтцэд холбогдох боломжтой, байшин хороололтой залгаа гэр хорооллын бүсүүд орж байгаа юм.

    Хоёрдугаар бүс буюу нам болон дунд давхрын амины орон сууцны бүс. Энэ бүсэд инженерийн шугам, сүлжээ очих боломжгүй байршлуудад Сервис центр буюу инженерийн дэд бүтэц бүхий төвийг байгуулах юм. Энэ нь 200-300 өрхийн дунд нэг Сервис центр байхаар тооцож байна. Ингэснээр иргэдийн газрыг авахгүйгээр Нийслэлийн төсвөөс иргэдэд дэд бүтцийн тал дээр нь дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хамгийн гол нь иргэдийн оролцоо маш чухал юм. Иргэд өөрсдийн газар дээрээ дэд бүтэцтэй болох боломж бүрдэж байгаа юм. Одоогийн байдлаар ТЭЗҮ нь боловсруулагдаад, ажил нь үргэлжилж байна.

    Эцэст нь Гуравдугаар бүс буюу Техник технологийн шийдэл бүхий бүс. Энэ бүсэд дэд бүтцээр хангах боломжгүй алслагдмал болон зуслангийн бүсүүд орно. Байршлын хувьд таруу, нэг газарт төвлөрөөгүй, газарзүйн хувьд хэт өндөр эсвэл хэт намд байрласан байдаг. Тиймээс эдгээр газруудад сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал нарны эрчим хүч, салхи зэргийг судалдаг. Мөн бие даасан айл өрхүүдэд бохирын байгууламжийг барьж байгуулах боломжтой.

    Өмнөх төсөл хэрэгжүүлэгчийн үед хохирсон иргэдийн асуудлыг яаж шийдвэрлэж байна вэ? Цаашид энэ тал дээр ямар ажлууд хийгдэх вэ?

    Төрийн ажил залгамж халаатай байдаг учраас өмнөх дахин төлөвлөлтийн ажлыг нээлттэй дахин төлөвлөлт хэлбэрээр үргэлжлүүлэн явуулж, дахин иргэдийг хохироохгүй, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байх тал дээр анхааран ажиллаж байна. Ингэснээр төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад ч гэсэн барилга угсралтын ажлаа саадгүй хийхэд дөхөм болно. НЗДТГ болон НГХДБГ-ын зүгээс “Түр суурьшуулах сууц”-нд одоогийн байдлаар 200 орчим хохирсон айл өрхүүдийг оруулаад байна. Төсөл хэрэгжүүлэгч компаниудад гэрээний дагуу үлдсэн айл өрхүүдийн түрээсийн төлбөрийг төлж, асуудлыг шийдвэрлүүлэх тал дээр шаардлага тавиад явж байна.Гол нь иргэдийн асуудлыг түр байдлаар биш барилга угасралтын ажлыг нь түргэвчлүүлэх иргэдийг байранд нь оруулах тал дээр анхаарч шаардаж ажиллаж байна.

    123



    Иргэд Сервис Центрыг ихээр сонирхож, хүлээлттэй байна. Хамгийн түрүүнд аль хэсгүүдэд хэрэгжиж эхлэх вэ?

    Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн гэр хороолол Дэд бүтцийн газрууд саналаа нэгтгэн энэ оны дөрөвдүгээр улирлаас эхлэн 2020 он хүртэл 100 орчим Сервис центр буюу инженерийн дэд бүтцийн төвийг байгуулан, 20000 орчим өрхийг хамруулах боломжтой гэж үзэж байгаа. Ингэснээр иргэд одоо эзэмшиж байгаа өөрсдийн газар дээрээ эрүүл, аюулгүй тав тухтай амьдрах орчин нөхцөл бий болно. Үүнтэй зэрэгцэн 2015 онд батлагдсан “Хот суурин газар дахин хөгжүүлэх” тухай хуулинд заасан газар дахин зохион байгуулах тухай ойлголт яригдана. Одоогийн гэр хорооллын бүсүүдэд гудамжны тохижилт, хаягжилт дутмаг байдаг. Эдгээр нөхцөл байдлыг шинэчлэн, нэгэн хэвийн амины орон сууц, нам буюу дунд давхарын орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

    Иргэдийн зүгээс маш их хүлээллтэй байна. Ер нь “Сервис центр” гэлтгүй дахин төлөвлөлтийн ажил бол иргэд өөрсдөө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр явагддаг учраас иргэдийн оролцоо хамгийн чухал байдаг. Өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүрэг, хороо болгон иргэдийн бүлэгтэй болсон. Эдгээр бүлгүүд нь хамгийн багадаа 20, дээд тал нь 200 айл өрхүүд нэгдэн Сервис центр буюу Дэд бүтцийн төвийг байгуулъя, орон сууцтай больё гэсэн хүлээлттэй байгаа. Бидний зүгээс тооцоо судалгааны ажил бүрэн дууссан.

    123



    Ганданг аялал жуулчлалын бүс болгоно гэж байсан. Энэ ажил хэр явж байна вэ?

    Хотын А бүсэд байрлах, агаарын болоод хөрсний бохирдлыг бий болгодог бүс юм. Эдгээр бүсэд хуучны хэв шинжийг агуулсан, шашны болоод аялал жуулчлал хосолсон жишиг гудамж болгох төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар Гандангийн Орхоны гудамнуудын газруудыг чөлөөлж, жишиг гудамж болгохоор ажиллаж байна.

    Дахин төлөвлөлт хэрэгжих явцад гарч буй хүндрэл, асуудлууд хэр байна вэ?

    Иргэдийн буруу ойлголт, цуу ярианд итгэх зэргээс үүдэн иргэдийн шийдвэр гаргалт өөр өөр байдаг. Жишээ нь 100 айлын газрыг чөлөөлөхөөр явж байхад 99 нь зөвшөөрөөд нэг нь зөвшөөрөхгүй байх гэх мэт ажил удаашрах тохиолдол нэлээдгүй байдаг. Дахин төлөвлөлтийн асуудлыг улс төржүүлэх тохиолдол байдаг. Энэ нь иргэдэд зөв буруу мэдээ, мэдээлллийг өгч, иргэдийн амьдрал дээшлэх, зөв шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлдөг тал бий. Тиймээс дахин төлөвлөлт дээр иргэдтэй нягт уялдаатай ойлголцож, санаа нийлж ажиллах нь хамгийн том ажил байдаг. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллах нь чухал байна.

    Өмнөх гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын үед компаниудын хариуцлагагүй байдлаас болж олон иргэд хохирсон гэдэг. Энэ удаагийн дахин төлөвлөлтийн ажил дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ

    Дахин төлөвлөлтийн ажил гадны хөрөнгө оруулалттай байж хурдацтай явагддаг нэг онцлог бий. Дотоодын эдийн засгийн нөөц бололцоо, барилгын компаниудын хүчин чадал зэргийг харгалзан үзэхэд гадны хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байдаг. Одоогийн гүйцэтгэгч компаниудын дийлэнх нь дотоодын компаниуд байгаа. Өмнөх дахин төлөвлөлтийн асуудлыг дан ганц аж ахуйн нэгж гэлтгүй бодлого, туршлага дутсан, хэт хөөсрөлттэй байсан зэрэг асуудлууд байдаг. Одоо аль болох гацаанд орсон байдлаас хурдан гарах ажлыг л хийж байна. Аль болох өмнөх компаниудыг дахин ажиллуулах тал дээр анхаарч байна.

    Иргэдийн дахин төлөвлөлтөнд хамрагдах хандлага хэр байна вэ?

    Өмнөх дахин төлөвлөлтөнд хохирсон иргэд нэлээдгүй асуудалтай байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэд энэ асуудалд няхуур, болгоомжтой хандаж, итгэхгүй байгаагаа илэрхийлэх тохиолдол байна. Тийм учраас бид алдаа гаргах эрхгүй. Олон төсөл хэрэгжүүлэхдээ гол биш одоо хэрэгжиж байгаа төслүүдээ чанартай сайн хэрэгжүүлж, иргэдэд боломж байгаа гэдгийг харуулахыг зорьж байна.

    Нөгөө талаар иргэд газрын үнэлгээтэй холбоотой асуудалд бодитой хандах хэрэгтэй. Иргэд өөрсдөдөө тулгамдаж байгаа бодит хэрэгцээгээ хангах ёстой болохоос биш ямар нэгэн байдлаар зарах, ашиг олох гэсэн үзэл маань эргээд бидний ажилд саад болж байна. Тиймээс иргэд маш зөв ойлголттой байх хэрэгтэй. Мөн шинээр хэрэгжүүлж байгаа бас нэгэн ажил бол газраа урьдчилгаа болгон ипотекийн зээлд хамрагдах боломжтой болж байгаа. Ийм хүсэлтэй иргэдийн бүртгэл явагдаж байна.

    Иргэд хашаа, газраа байрны урьдчилгаа болгож болно гэсэн үг үү?

    Нийслэлийн засаг даргын А/449 тоот журманд 0,04 га-аас дээш газартай иргэд 70 мкв хүртэлх талбайтай байрыг сонгож, гэр хорооллын хөгжлийн сангаас байрны урьдчилгаа төлбөрөө гаргуулж, ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно. Үүнд хамрагдахад агаарын чанарын нэг, хоёрдугаар бүсэд амьдарч буй иргэд хамрагдах бүрэн боломжтой юм.

    Цаг зав гаргаж дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

    Эх сурвалж: Монголын үнэн сонин
  • “Имарт”-ын 2 дахь салбар
    2017 оны 8 сарын 14
    Одоогоос жилийн өмнө Имарт-ын Монгол дахь салбар нээлтээ хийж байсан билээ. Нэг жил гэдэг бизнес хөл дээрээ зогсох байтугай төлөвлөлт судалгаа хийхэд ч хүрэхгүй богино хугацаа хэдий ч “Имарт” стандартаа барьж, амжилтаа ахиулсаар одоо хоёр дахь салбараа 3,4-р хорооллын эцэс Соло моллд нээхээр, мөн үндсэн салбарынхаа 5, 6-р давхарыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Имарт Баянгол, Сонгино-Хайрхан дүүргийн хэрэглэгчиддээ улам ойртож энэ оны 9-р сард нээгдэх шинэ салбарынхаа нээлтэд зориулан гишүүн бүртгэлээ эхлүүлсэн байна. Шинээр элсэж буй бүх гишүүддээ Скайтелын дугаар бэлэглэж байгааг дуулгахад таатай байна.
  • Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана
    2017 оны 8 сарын 14
    Эрчим хүчний салбарын хэмжээнд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьт ажил үргэлжилж байна. Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана.
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ
    2017 оны 8 сарын 14
    Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны төв магистраль
  • ХӨСҮТ орчмын халуун усыг хязгаарлана
    2017 оны 8 сарын 14
    Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор халуун ус хязгаарлаж байгаа билээ.
  • Борооны өмнө салхи ширүүсэхийг анхааруулж байна
    2017 оны 8 сарын 14
    Ойрын хоногуудад баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр
  • Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
    2017 оны 8 сарын 13
    Улаанбаатар хотод энэ сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц: соёл, нийгэм, боловсрол” сэдэвт олон
  • Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
    2017 оны 8 сарын 13
    14,15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг,
  • Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж байна
    2017 оны 8 сарын 13
    Ойрын өдрүүдэд олон нийтийн цахим хуудсуудаар ”Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болсон” гэх ташаа мэдээлэл гарч байна.
  • Тарваган тахлаас сэргийлэх хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
    2017 оны 8 сарын 13
    Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 1-ээс эхэлж нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна. Аравдугаар
  • Гэмт хэрэг илрүүлэхэд тусалсан иргэнийг шагналаа
    2017 оны 8 сарын 13
    Өнгөрсөн сарын 17-ны өдөр Улаанбаатар хот СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 5 залуу мансуурсан байдалтай байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иргэнээс иржээ.
  • Үйлдвэрчний эвлэлийн гудамжны хөдөлгөөн хаалттай байна
    2017 оны 8 сарын 13
    Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар,
  • Баянгол дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 8 сарын 13
    Цахилгааны шугам засварын ажил үргэлжилж байна. Засварын хүрээнд хэрэглэгчдийн цахилгааныг түр хязгаарладаг.
  • Жолооны үнэмлэхийг 10 дугаар сар хүртэл хэвлэхгүй
    2017 оны 8 сарын 12
    Жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой саатал үүсэж материал, бэлдэц тасалдах явдал гарч байна. Уг шалтгаан нь 2014 оноос хойш жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авалт хийгдэж байсан ажил зогсож жил бүр улсын төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.
    Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлаж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нээсэн. Тендер шалгаруулалтад 5 аж ахуй нэгж байгууллага материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан компани шалгараагүй тул нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарлах шийдвэр гаргасан байна.
    Өнөөдрийн байдлаар тус төвд жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах 60 орчим мянган иргэдийн материал ирсэн бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэх “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг олгож байна.
    Нээлттэй тендер шалгаруулалт хуулийн хугацаандаа дахин зохион байгуулагдаж жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл нийлүүлэлт 2017 оны 10 дугаар сараас хийгдэх төлөвлөгөөтэй байгаа тул иргэд та бүхнийг жолоочийн түр зөвшөөрөл, үнэмлэх солиулахаар материал бүрдүүлсэн иргэд хуучин шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох боломжтой талаар мэдээлж байна.
2134 2135 2136 2137 2138 2139 2140
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    7 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    4 цаг 0 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    5 цаг 22 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    5 цаг 54 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    7 цаг 18 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    7 цаг 19 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    7 цаг 27 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    7 цаг 31 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    10 цаг 11 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    10 цаг 41 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    10 цаг 56 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    11 цаг 1 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    11 цаг 16 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 42 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    12 цаг 5 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    12 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    12 цаг 16 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 19 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    12 цаг 40 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК