-
2017 оны 7 сарын 27
УИХ-ын гишүүн Д.Гантулгын гэх хэрэг сүүлийн үед нэлээд дуулиан дагуулаад байгаа. Тэгвэл өнөөдөр тус хэргийн хохирогчид гэгдэх хүмүүс Авлигатай Тэмцэх Газрын үүдэнд мэдээлэл хийлээ.
-
2017 оны 7 сарын 27
Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөнөөс НИТХ-ын намын бүлгүүдэд өнгөрсөн долоо хоногт ”60 тэрбумын” асуудлаар шаардлага хүргүүлсэн билээ.
-
2017 оны 7 сарын 27
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ.
-
2017 оны 7 сарын 27
Монгол Улсын Шадар сайд, Байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн БАЗ-ийн дарга П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллалаа.
Ажлын хэсгийнхэн тус аймгийн Онцгой байдлын газар, Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалт дадлагын танхим болон аймгийн төвийн нийтийн орон сууц, олон нийтийн зориулалтын барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлын урьдчилсан үзлэг хийхэд их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн 13 обьекттэй танилцсан.
Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрууд тус бүр Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлангаа тавьж, санал хүсэлтээ уламжиллаа.
Мөн “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх Японы туршлага” сэдэвт хоёр цагийн сургалтыг зохион байгуулав.
Ажлын хэсгийнхэн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлд 13 төрлийн үүрэг чиглэл өглөө гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 27
Энэ сарын 24-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хүчтэй мөндөр орж, хоёр хүн бэртэж, олон айлын гэр сүйдсэн байгалийн гамшигт үзэгдэл болсон билээ.
-
2017 оны 7 сарын 27
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн байгаль орчны хөтөлбөрийн зохицуулагч С.Р.С Мохади, Байгаль орчны судлаач, доктор Ганеш Раж Жоши нарыг хүлээн авч уулзлаа.
-
2017 оны 7 сарын 27
“Улаанбаатар дулааны” ТӨХК дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор долдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн халуун ус хязгаарлаж эхэлсэн.
-
2017 оны 7 сарын 27
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богины 1,6 км авто замыг засаж байна. Энэ сары
-
2017 оны 7 сарын 27
imagesАялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчдад зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь ”Сарлагийн наадам” юм. Жил бүр Өвөрхангай аймагт уламжлал болгон зохион байгуулагддаг тус наадам энэ жил Бат-Өлзий сумын нутаг Улаан цутгалангийн хүрхрээнээс баруун хойш найман километрт оршдог Өндөр Хясаа гэдэг газар болж байна.
-
2017 оны 7 сарын 27
Өнөөдөр буюу долоодугаар сарын 26-ний лхагва гарагт хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2017 оны 7 сарын 26
Дэлхийн зах зээл дээр 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 365.16 ам.долл /баррель 48.06 ($)/, “WTI” төрлийнх 357.14 ам.долл /баррель 45.77 ($)/ ханштайгаар хаагдсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 1.74 хувь, “WTI” төрлийн түүхий тос 1.65 хувиар тус тус буурсан байна.
-
2017 оны 7 сарын 26
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор орон нутгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Цагдаагийн газарт нэг бүрийн үнэ нь 14,5 сая төгрөг бүхий 2 ширхэг тээврийн хэрэгслийн “Зөөврийн хурд хэмжигч төхөөрөмж” хүлээлгэн өгснийг үйл ажиллагаанд ашиглаж эхлээд байна.
Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн 408 км авто замд зам тээврийн осол, хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газрын даргын тушаалаар “Хөдөлгөөнт эргүүл”-ийг Айраг, Сайншанд, Замын-Үүд сумдад тус бүр нэг нийт 3 чиглэлд 24 цагийн эргүүлийг ажиллуулж байна.
“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” 4 сарын аяныг зохион байгуулж хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулснаар зам тээврийн осол, хэрэг өмнөх сараас буурсан үзүүлэлттэй байна.
Хөдөлгөөнт эргүүлд нийт нийт 120 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллах хугацаандаа 2157 тээврийн хэрэгсэл шалгаж, 719 зөрчил илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.
Замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж явах талаар “Хурдаа хас” тэмдэглэгээг 16 байршилд хийлгэж, мөн Замын-Үүд-Сайншанд-Айраг сумын чиглэлийн 40 км зам тутамд 1 “Модель цагдаа”-г байрлуулж замын хөдөлгөөнд оролцогчдын анхаарал, сонор сэрэмжийг дээшлүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байна.
-
2017 оны 7 сарын 26
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллагын Ази Номхон далайн бүс нутгийн бүлгийн ээлжит жилийн хурал Шри Ланк улсад энэ сарын 16-наас 21-ний өдрүүдэд болж өнгөрлөө.
-
2017 оны 7 сарын 26
“IBM Week Mongolia” арга хэмжээ амжилттай боллоо
IBM корпорацийн IoT талбарын дэлхий даяархи боловсролын санаачлагын тэргүүн, хатагтай Гаяатри Маги Монголд хүрэлцэн ирж 2017 оны 7-р сарын 1-6- ны өдрүүдэд “Юмсын интернет”-ийн сургалт, IBM хакатоныг Мэдээлэл, технологийн үндэсний паркад зохион байгууллаа.
Юмсын интернетийн танилцуулга лекц, 3 удаагийн сургалтанд их дээд сургуулиудын оюутан, багш нар болон компаниудын технологийн мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 302 оролцогчид хамрагдаж дэлхийд тэргүүлэгч IBM Watson, Bluemix талбаруудтай танилцан :
1. “Юмсын Интернэт” гэж юу вэ?
2. Bluemix талбарын тохиргоо
3. IoT starter, загвар төхөөрөмж/мэдрэгч ашиглан IoT жишээ апп бүтээх
4. Төхөөрөмжийг IoT талбарт бүртгүүлэх нь
5. Хянах самбар үүсгэх нь
6. Node-Red аппликэйшн хөгжүүлэх орчны тухай
7. Node-Red орчин, хянах самбарт node нэмж оруулах
8. Watson текстийг IoT апп-ийн ярих, орчуулах үйлчилгээнд ашиглах нь
9. Цаг агаарын мэдээг ашиглах нь гэсэн сэдвүүдээр мэдлэг туршлага хуримтлууллаа
Мөн сургалтанд хамрагдагсдаас 96 оролцогчид 18 багт хуваагдан, хакатон тэмцээнд орж сурсан мэдлэгээрээ 48 цагийн турш олон шинэ санаа, бүтээгдэхүүний демо хувилбарыг гаргаж өрсөлдсөн юм. (IBM хакатоноос төрсөн онцлох санаануудыг эндээс)
Тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд:
Гаяатри Маги-IBM, Юмсын интернетийн дэлхий даяархи боловсролын санаачлагын тэргүүн,
Я.Цэцэг-Өлзий-Цахим Мэдлэг ТББ, үүсгэн байгуулагч,
Д. Батхуяг-ШУА, Инноваци, мэдээллийн хэлтсийн дарга
Ч. Лодойравсал-МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимийн доктор проф,
В. Лувсанчүлтэм-Сингапурын Алкем Глобал ХХК-н захирал,
Ц. Азжаргал-IBM, GBS, санхүүгийн шинжээч нар ажиллан эхний 4 байранд дараахи багуудыг шалгарууллаа.
1-р байранд Мазаалай баг, IBM-ийн царай таних системийг ашиглан халаасны хулгайчийг хялбар илрүүлэх санаагаар тэргүүн байр, 3 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт, бизнес инкубаторын 1 жилийн эрх, IBM-д ажилладаг Монголчуудын нэрэмжит шагнал 300$-н эзэд болсон бол
2-р байранд Vision баг, Эмзэг сэтгэл зүйтэй өсвөр насныхныг сэтгэл гутралд оруулахгүй байх шийдлийг гаргаж, IBM-д ажилладаг Монголчуудын нэрэмжит шагнал 200$
3-р байранд Polite баг ухаалаг цаг, гар утас ашиглан түргэн хугацаанд дуудлага өгөх боломжийг танилцуулж, what3words компанийн нэрэмжит шагнал 300 000төг
4-р байранд Beelog баг ус, цахилгааны зардлаа мөнгөн дүнгээр нь хянах, цаашдаа ухаалаг хотын их өгөгдлийг цуглуулж, ус, цахилгааны үргүй зардлыг бууруулах зорилготой апп-н санаагаар, Цахим Мэдлэг ТББ-н нэрэмжит шагнал 100 000төг тус тус хүртжээ.
Энэхүү арга хэмжээг Ай Ти Зон ХХК, what3words, Мобиком Корпораци ивээн тэтгэж МТҮП, МУИС, ШУТИС, МУБИС, Шинэ Монгол ТДС, Цахим Мэдлэг ТББ нар хамтран зохион байгуулсан бөгөөд Монголд дэлхийд тэргүүлэгч компаниудаас ирж өөрийн систем, технологийг нээлттэй танилцуулан, хакатон хийсэн анхны тохиолдол болсон юм.
-
2017 оны 7 сарын 26
Өнөөдрөөс эхлэн хайгуулын зөвшөөрлийн бүртгэлийг цахимаар авч эхэлнэ
-
2017 оны 7 сарын 26
“Сентерра гоулд”-ын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа
-
2017 оны 7 сарын 26
Тарваган тахал өвчний идэвхжил эхэлж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтийг:
-
2017 оны 7 сарын 26
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн байгаль орчны хөтөлбөрийн зохицуулагч С.Р.С Мохади, Байгаль орчны судлаач, доктор Ганеш Раж Жоши нарыг хүлээн авч уулзлаа.
-
2017 оны 7 сарын 26
ХБНГУ-ын Норд Райн Фестфален муж улсын цэргийн командлалаас жил бүр зохион байгуулдаг Мөнхенгладбахын марш тактикийн олон улсын тэмцээн энэ оны долдугаар сарын 8-ны өдөр 34 дэх удаагаа зохион байгуулагдаж, тус тэмцээнд тусгай урилгаар монголын цэргийн баг тамирчид амжилттай оролцлоо.
-
2017 оны 7 сарын 26
Энэ оны татварын өр барагдуулалт 75,5 хувьтай байна