Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2255 2256 2257 2258 2259 2260 2261
  • 29 дүгээр сургуулийн захирал “Эрэн сурвалжлагч”-ийг цагдаад өгчээ
    2017 оны 4 сарын 25
    29 дүгээр сургуулийн асуудал олны анхаарлыг татсаар байна. Өчигдөр “Ийгл Ньюс” телевизийн “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлгийн ээлжит дугаараар 29 дүгээр сургуулийн сурагчдад тулгамдаад буй асуудлыг хөндсөн.
  • Эмнэлэгүүдэд хяналт шалгалт явууллаа
    2017 оны 4 сарын 25
    Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газраас 2017 оны төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтууд явагдаж байна. Төлөвлөгөөт шалгалтад эмнэлэг, сургууль, үйлдвэр, засварын газар зэрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжүүд жилд 1-2 удаа хамрагддаг юм.

    Энэ удаад Хяналт шалгалтын газраас гоо сайхны чиглэлээр ажиллагаа явуулж буй эмнэлэг, аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтыг 2017. 04. 18-25-ны хооронд удирдамжийн дагуу явуулж эхлээд байна.

    Тэгвэл өчигдөр буюу 2017. 04. 24-нд Хяналтын улсын байцаагч Ч. Өсөхбаяраар ахлуулсан баг Эрүүл мэндийн яамны харьяа “ Найрамдал” эмнэлэг болон “Скай” эмнэлэгт ажиллалаа. Уг эмнэлгүүдийн хувьд үйл ажиллагаа явуулах гэрчилгээ, тусгай зөвшөөрөл , эмчийн эмчлэх эрхийн сертификат болоод тус эмнэлгийн ажилтнуудын Монгол Улсад оршин суух зөвшөөрөл нь ямар нэгэн зөрчилгүй, хууль ёсны дагуу хэвийн үйл ажиллагаа явуулж байлаа.

    Харин өмнөх шалгалтын явцад гадаадын иргэд биедээ бичиг баримтаа авч яваагүй хэд хэдэн тохиолдол гарсан байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар гадаадын иргэн нь “Паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах үүрэгтэй” байдаг бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиргааны хариуцлага хүлээх үндэслэл болдог байна. Тиймээс гадаадын иргэд ямар ч тохиолдолд өөрийн бичиг баримтаа биедээ авч явахыг мэргэжлийн хүмүүс сануулж байсан юм.
  • Энэ долоо хоногт 20 хэм хүртэл дулаарна
    2017 оны 4 сарын 25
    Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цаг агаар дулаарна гэж Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
  • Өнөөдөр хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
    2017 оны 4 сарын 25
    Хумхаа өвчин нь эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, цочмог халдварт өвчин. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын 2015 оны мэдээгээр 90 гаруй улс оронд хумхаа өвчнийг дамжуулагч шумуул тархсан байдаг ба дэлхийн хүн амын тэн хагас нь хумхаагийн эрсдэлт нутагт амьдарч байна.
    Манай оронд хумхаа өвчний байгалийн голомт тэмдэглэгдээгүй ч Орхон, Туул, Онон, Балж, Улз, Хэрлэн, Халх голын сав нутагт хумхаагийн халдвар дамжуулагч A.Maculipennis, A.hyrcanis шумуул тархсан байдаг. Дэлхийд 2016 онд 212 сая хүн өвчилж, 429 000 нас баралт бүртгэгдсэн бол манай оронд хумхаагийн хүний өвчлөл тасралтгүй бүртгэгдэх болсон. 2009-2016 онд хумхаагийн хүний өвчний 11 тохиолдол бүртгэгдэжээ.
    Халдварт бүх насны хүмүүс өртөж өвчилнө. Өвчний нууц үеийн хугацаа нь үүсгэгчийн төрлөөс хамаарч 7-25 хоног байна.
    Өвчтөн даарч чичрэх, гэнэт халуурах, хөлрөх шинж тэмдэг дараалан явагддаг ба энэ шинж тэмдэг 1-ээс 3 өдрийн мөчлөгтэйгээр давтагдан үргэлжилдэг өвөрмөц онцлогтой. Үүнээс гадна толгой өвдөх, элэг, дэлүү томрох, арьс салст шарлах, цус багадах шинж тэмдэг илэрнэ.
    Хүний биед хумхаагийн үүсгэгч 1.5 -3 жил хүртэл хадгалагдаж чаддаг учраас өвчин дахиж болдог. Иймд хумхаагаар өвчлөгсдөд дахин хумхаа өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандаж оношилгоо эмчилгээнд орох нь нэн чухал.
    Эмчлэгдээгүй болон дутуу эмчлэгдсэн өвчтөн зарим тохиолдолд хумхаагийн плазмоди тээгч болж, улмаар хумхаагийн халдварын эх уурхай болдог байна. Иймд хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний чухал хэсэг нь хумхааг үр дүнтэй төгс эмчлэх явдал юм.

    Урьдчилан сэргийлэх:
    Хумхаа өвчний голомтот бүс нутагт зорчих, аялах, албан томилолтоор явахдаа уг өвчний талаар эмнэлгийн байгууллагаас мэдээлэл заавар зөвлөлгөө авах;
    Хумхаатай бүс нутагт зорчихдоо хумхаагийн шимэгч дарангуйлах эмийг хэрэглэх буюу нөөцлөх, голомттой бүс нутгагт зорчихоос 7 хоногийн өмнөөс хлороквин фосфатыг 500 мг-аар эсвэл мефлоквиныг 250 мг-аар 7 хоногт 1 удаа уух бөгөөд 4-өөс 6 долоо хоногийн турш эмчилгээг үргэлжлэн хийх нь хумхаагийн халдварт өртөхөөс сэргийлнэ;
    Шумуулд хазуулахаас сэргийлж, урт ханцуйтай хувцас өмсөх, шумуул үргээгч бодисыг хэрэглэх, орон байрны хаалга, цонх, орондоо шумуулаас хамгаалах тор татах;
    Шумуул үржих нөхцөлийг таслан зогсоож, усны савыг тагтай байлгах;
    Өвчний дээрх шинж тэмдэг илэрсэн үед харьяа эрүүл мэндийн байгууллалагад хандах хэрэгтэй.
    Нийслэлийн эрүүл мэндийн газар
  • Нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд өнөөдөр үргэлжилнэ
    2017 оны 4 сарын 25
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд хандсан нээлттэй хаалганы өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
  • Троллейбус нийслэлийн өмчид хохирол учруулаад зугтжээ
    2017 оны 4 сарын 25
    Нийтийн тээврийн хэрэгсэл байс гээд л осол гаргадаг.
  • Цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг 126 дугаарын утсаар хүлээн авна
    2017 оны 4 сарын 25
    Иргэн та, цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг 126 дугаарын утсанд өгөх боломжтой.
  • Сэрэмжлүүлэг: “Номин”-д нэг өдөрт таван хүн гэмтэх ёстой юу
    2017 оны 4 сарын 25
    “Номин холдинг” ХХК хүнс, хувцас, цахилгаан барааны сүлжээ дэлгүүрээс гадна даатгал, харуул хамгаалалт, цэцэрлэг, цэвэрлэгээ зэрэг олон үйл ажиллагаа явуулдаг. Зарим нэг үйлчилгээ хэл ам дагуулдаг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дүүрэн байгаа. Энэ удаад тус байгууллагын “Терранова”-аар орж гарахдаа дээд зэргээр сэрэмжтэй байхыг олон нийтэд сэрэмжлүүлж байна.
  • БНСУ-тай хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо
    2017 оны 4 сарын 25
    Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болов. Консулын зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал
  • 29 дүгээр сургуулийн багш нар сурагчдадаа дарамт болохоор их бэлэг өгдөг үү
    2017 оны 4 сарын 25
    Сүүлийн үед 29 дүгээр сургуулийн асуудал олны анхаарлыг татах болсон. Тэгвэл өчигдөр “Ийгл Ньюс” телевизийн “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлгийн ээлжит дугаараар 29 дүгээр сургуулийн сурагчдад тулгамдаад буй асуудлыг хөндөв.

  • Төрийн банк ”Яг түүн шиг” хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аян зарлалаа
    2017 оны 4 сарын 25
    Монголын Улсын өнцөг булан бүрт салбартай Төрийн банкнаас хүүхдийн баярыг тохиолдуулан “Яг түүн шиг” хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аяныг 2017.04.25-ны өдрөөс 2017.05.30-ны хооронд зарлалаа.
    “Яг түүн шиг” хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аянд Төрийн банкинд хүүхдийн хадгаламж шинээр нээсэн, хүүхдийн мөнгөө хадгаламжтай холбосон, Автомат хуримтлалаа Хүүхдийн хадгаламжтай холбосон, хүүхдийн хадгаламждаа нэмсэн орлогын 50,000 төгрөг тутамд тус бүр нэг сугалааны эрхтэй оролцоно.
    Аянд оролцсоноор Шанхайн Диснейлэнд руу аялах хос эрхийн эзэн болохоос гадна Нэг сая төгрөгтэй хадгаламжийн дэвтэр, хүүхдийн зусланд амрах эрх, унадаг дугуй, зуны турш Парк-д тоглох эрх, “Яг түүн шиг” шоу үзэх, фото зургийн уралдаанд оролцох, Мөнгөн шагнал гэх мэт олон олон Сюрприз та бүхнийг хүлээж байна.
    Аяны азтануудыг 2016.05.31-ний 20 цаг 30 минутаас Боловсрол суваг телевизээр тодруулна.
    Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны лавлах 1800-1881 дугаар болон өөрт ойрхон Төрийн банкны салбар нэгжээс лавлаарай.
    Хэдэн эрхтэй урамшуулалт аянд оролцохоо www.statebank.mn сайтаас шалгах боломжтой



    ТӨРИЙН БАНК
    Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
  • Бугын эвэр түүхийг хориглосон тушаал гаргажээ
    2017 оны 4 сарын 25
    бугын эвэр түүхийг хориглосон тушаал гаргажээ
  • “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх” зөвлөмжийг баталлаа
    2017 оны 4 сарын 25
    Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг өчигдөр зохион байгууллаа. Зөвлөлгөөнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн Б.Ундармаа Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн орлогч дарга Ж.Сандагсүрэн болон зөвлөлийн гишүүд, дүүргийн удирдлагууд, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цэргийн штаб, Засаг даргын Тамгын газрын хэлтэс алба, тасгийн дарга нар, хороодын Засаг дарга нар болон иргэдийн төлөөлөл оролцлоо. НИТХ-ын дарга, бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Хотын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах нь бидний эрхэм зорилго. Зорилтынхоо хүрээнд ирэх 4 жилийг “Аз жаргалтай хот” цогцлоохын төлөө эдийн засгийн хямралын сөрөг нөлөөг зөөлрүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг хамгаалан дээшлүүлэх, орон сууцны бодлогоо шинэчлэх, хотын байгууллага, иргэдийн байршил, суурьшлыг зохицуулах, хотын эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг замаар бодит ажлыг өрнүүлэн ажиллаж байна. Эдгээр эрхэм зорилтыг хэрэгжүүлэх үйлсийн үндэс нь нийгэмд хууль, эрх зүйн засаглалыг тогтвортой төлөвшүүлэх, хуулийн хүрээнд дэг журмыг бэхжүүлэхэд оршиж байгаа юм. 2017 онд “Аз жаргалтай хот” хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Энэ ажлын хүрээнд “Аюулгүй хот” төсөл боловсруулан батлуулж, хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулна. Хотын хөгжил, бие даасан байдал, хөрөнгө санхүүгийн чадамж зэрэг амин чухал асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхийн тулд хотын эрх зүйн орчинг шинэчлэх шаардлагатай байгаа. Үүнийг иш үндэс болгон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, эдгээрийг дагалдах хуулийн төслийг бий болгож бэлтгээд байна” хэмээн онцлов.

    Сонгинохайрхан дүүргийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх” зөвлөмжийг баталлаа. Түүнчлэн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зохион байгуулсан ажил, шүүхээр 2016 онд таслан шийдвэрлэгдсэн шүүн таслах ажиллагааны талаарх мэдээлэл, 2015, 2016 оны гэмт хэргийн харьцуулалт, 2017 оны нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдал, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэж цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох албаныхан танилцууллаа.

    Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд хулгайн гэмт хэрэг болон малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, хүүхэд залуучуудыг осол эндэгдэл зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах, хар тамхи мансууралтай тэмцэх зэрэг 4 дэд зөвлөл ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Эргүүл” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна
    2017 оны 4 сарын 25
    Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаанд “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг Нийтийн хэв журмын хамгаалах газрын 70 алба хаагч дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй зохион байгуулж байна.
    Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг 210 гаруй чиглэлд 420-460 алба хаагч, 1000 урамшилт эргүүл, 63 авто ажиллаж, 1623 хүн, 715 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, биеэ авч явах чадваргүй 168 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 21 гэмт хэргийг шуурхай илрүүлэн ажиллаж байна.
  • Оюутан цагдааг маргааш бүртгэнэ
    2017 оны 4 сарын 25
    Жуулчны улирал эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбооноос хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг ирэх зургаадугаар сарын 1-нд эхлүүлэхээр ажиллаж байна. Оюутан цагдаад их, дээд сургуулийн аялал жуулчлал, олон улс судлал, хууль эрх зүйн ангийн болон гадаад хэл, Монголын түүх, соёл, зан заншлын мэдлэгтэй оюутнууд хамрагдах боломжтой юм. Түүнчлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 26-ний өдөр болох нийслэлийн Аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болон энэ сарын 28-нд “Улаанбаатар” чуулгын байранд болох “Аялал жуулчлал-хөдөлмөр эрхлэлт” хөдөлмөрийн яармагаар оюутан цагдааг бүртгэх ажээ. Оюутан цагдаа арга хэмжээнд нийт 300 гаруй оюутан хамрагдаж, гадаадын жуулчдад үндэсний ёс заншлаа сурталчилж, жуулчдыг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласнаар тэдэнтэй холбоотой хэрэг зөрчил жил бүр 20 хувиар буурсан байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • Өрсөлдөх эрхийг нь хязгаарласан гэж үзэн, Цэцэд хандав
    2017 оны 4 сарын 25
    Өрсөлдөх эрхийг нь хязгаарласан гэж үзэж Цэцэд хандав
  • Алга болсон хүү ломбарданд утсаа тавиад үрж дуусгасан нь шалгалтаар тогтоогджээ
    2017 оны 4 сарын 25
    “Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьж байжээ” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нийтлэгдсэн нь олны анхаарлыг татаж байна.
  • Цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь
    2017 оны 4 сарын 25
    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу маргааш зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана.

    Баянзүрх дүүрэг

    10:30-16:00 цагт: 10-р хороо Баатархайрханы гудамж, Автобус-3 компани, 87-р сургууль, Ирээдүйн гарц, Гэгээрэл дацан болон эдгээрийн ойр орчмоор

    11:00-17:30 цагт: 10, 20, 23-р хороо Хужирбулангийн 1-19-р гудамж, Баяндөхөмийн ам

    Сүхбаатар дүүрэг

    10:30-11:30 цагт: 5, 3-р хороо 11, 12, 26, 28, 30, 48, Хан талстын 12, 40, 50 мянгат 11, 30, 48-р байр, 1-р цэцэрлэг, 11-р сургууль, Гүн цэб ресторан, Карролтон, Орчлон трейд, Хан талст, Жэй Эл Жи, Хар чонот ХХК-ууд болон ойр орчмоор

    10:30-16:00 цагт: 1-р хороо Өгөөж чихэр боов ХХК, 5-р хороо Голомт хотхоны А, Б, С, Д, Е-байр, Бодь цамхаг, Шилмэл загвар болон эдгээрийн ойр орчмоор

    Хан-Уул дүүрэг

    11:00-13:00 цагт: 12-р хороо Сонсголон бармат ХХК-ийн карьер, Таван толгойн ЦА, Блок, Хайрганы үйлдвэрүүд болон эдгээрийн ойр орчмоор

    Баянгол дүүрэг

    11:00-18:00 цагт: 4-р хороо 10-р хороолол Гаалийн 1-7, 8А, 10, 10Е, 45-1, 49, Сан-50-р байр

    Хан-Уул дүүрэг

    10:30-17:00 цагт: 2, 3-р хороо Чингисийн өргөн чөлөө Ус ЦУОШГ/БОХЗ төв лаборатори, Комит сервис ХХК, Эйч Кэ Би интернэйшнл холдинг, Барилга архитектур корпораци, МСМ ХХК болон эдгээрийн ойр орчмоор

    Сонгинохайрхан дүүрэг

    10:30-18:00 цагт: 6, 7, 14, 15-19, 23, 29, 30, 31-р хороо Малчны 1, 2, 12, Алтайн 2-7, 9, 14, 15, 19, 20, Хангайн 54, 58, 64, 66-69, Хамбын 1-9, Чулуутын 1-3, 6-8, Зүүн Баянцагааны 5, Зүүн Баян уулын 10, Таширын ам, Монлааны 1-17, Горхийн 1, 2 Дэнжийн 3, 4, 5, 8, Ногоочны 3, 4, 5, Колонкийн 2, 3, 9, Тоосгоны 24, Хилчний 5-8-р гудамж, Хилчин хотхон, 105-р сургууль, 127-р цэцэрлэг, Есөн болор ХХК, WLL станц, Тойрог, Баянхошууны хуучин эцэс болон эдгээрийн ойр орчмоор
  • Хаяг, шошгогүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
    2017 оны 4 сарын 24
    Хаяг, шошгогүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг анхааруулав
  • Олборлох салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар зөвлөлдөх уузалт боллоо
    2017 оны 4 сарын 24
    Олборлох салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар зөвлөлдөх уузалт боллоо
2255 2256 2257 2258 2259 2260 2261
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын шигшээ багийн гол найдварууд: Т.Хангал, Б.Батсуурь нарын замнал
    24 мин
  • Улаанбаатарчууд түүхэндээ тав дахь удаагаа Азийн шилдгүүдийг хүлээж авлаа
    29 мин
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    16 цаг 0 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    18 цаг 25 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    18 цаг 39 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    18 цаг 54 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    18 цаг 58 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    19 цаг 33 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    19 цаг 58 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    20 цаг 14 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    20 цаг 23 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    21 цаг 8 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    21 цаг 18 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    21 цаг 26 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    21 цаг 39 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    22 цаг 54 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    23 цаг 29 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    23 цаг 46 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 17 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК