-
2017 оны 4 сарын 11
Төрийн банк, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-тай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих “REACH” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд 2017 оны дөрөвдүгээр сарын 7-нд Төрийн банкны Улаанбаатар хотын салбар нэгжийн харилцагч, жижиг дунд бизнес эрхлэгчдэд төслийн зээлээ хэрхэн зөв зохистой зарцуулах талаар уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.
Тус уулзалтад эдийн засагч, судлаач Ч. Анхбаяр оролцон “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, цаашдын чиг хандлага бизнест хэрхэн нөлөөлөх вэ” сэдвээр сургалт орсон бол Зээлийн батлан даалтын сангийн Захиргаа хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Т. Ундармаа ”Зээлийн батлан даалтын санд хамрагдах боломжууд”-ын талаар илтгэл тавьж мэдээлэл өгчээ.
Уулзалтад худалдаа, үйлдвэрлэл, аялал жуучлал, барилга, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцсон байна.
-
2017 оны 4 сарын 11
Авлигатай тэмцэх газар 2017 оны 04 дүгээр сарын 3-7-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгав.
-
2017 оны 4 сарын 11
Хилийн 0130 дугаар ангийн Хил хамгаалалтад туслах хүчний гишүүн, Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багийн иргэн
-
2017 оны 4 сарын 11
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн Усчны хоолой гэдэг газар иргэн Д 42 настай эмэгтэй малдаа
-
2017 оны 4 сарын 11
Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан-2017” уралдаан 16 дахь жилдээ зохиогдох гэж байна. Тус уралдаанд, төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч, ЕБС-ийн мэргэжлийн багш, их дээд сургуулийн оюутнууд, мэргэжлийн болон мэргэжлийн бус гэсэн ангилалд явагдах аж.
-
2017 оны 4 сарын 11
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Туул-1” хотхоны нэгэн байрны орцны цонхоор өсвөр насны хоёр охин үсэрч,
-
2017 оны 4 сарын 11
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг-тай өнөөдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын
-
2017 оны 4 сарын 11
Булган аймагт ой, хээрт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хоёр сарын хугацаатай хязгаарлалаа.
-
2017 оны 4 сарын 11
“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” буюу мартаар Сүхбаатарын талбай дээр гурван бүсгүй хагас нүцгэн жагссан.
-
2017 оны 4 сарын 11
Авлигатай тэмцэх газар 2017 оны 04 дүгээр сарын 3-7-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 22 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 1 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж, 1 хэргийг түдгэлзүүлж одоогоор 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.
-
2017 оны 4 сарын 11
09.00 цагт Хангарди ордны 14 давхарт ”Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах” сэдэвт зөвлөгөөн болно.
-
2017 оны 4 сарын 11
Гэр хорооллын иргэд хашааны шар өвсөө шатааж байгаад гал алдсан тохиолдол нэлээд бүртгэгджээ.
-
2017 оны 4 сарын 11
Сүхбаатар 10:30-17:00 2-р хороо 8, 19, 19А, 21-р байр, Монголын хүүхдийн эрхийн төв, ҮСАХ, ЗГБНЗ, 13-р байр, Сөүл ХХК, Автобус-3, Мөнхийн үсэг, Вагнер ази автоматив, Монгол глобал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
10:30-17:30 15-р хороо Бэлхийн 31, Доод Салхит, Дамбадаржаагийн 23, 30, 80-р гудамж, УСУГ, Хүүхэд элгэмсэг ирээдүй төв, 36-р цэцэрлэг, СБД гэрэлтүүлэг, Гал унтраах 34-р анги, Дорнын илч ХХК, Бурхан шашинтны шинэ төв болон эдгээрийн ойр орчмоор
11:00-17:30 1, 15-17, 20-р хороо 58, 71-р сургууль, 109, 166, 130-р цэцэрлэг, Албан бус гэгээрэл хөгжлийн төв, Бэлхийн 5, 7, 9, 11, 30, 31, 34, 35, 37, 39, 53, 54-р гудамж, Бэлх цуурайт, Сэлбэ, Хадат, Цолмон, Гүнжийн ам
13:00-14:00 16-р хороо Бэлх 33, 45, 47, 50, 51, 52-р гудамж
Хан-Уул 11:00-18:00 УСУГ худгууд
Сонгино хайрхан 11:00-18:00 1, 22-р хороо Цэргийн хотхон, 42-р сургууль, Наран радио станц, Мах маркет, 16000 тн-ын зоорь, 3-р ногоон зоорь, Наран тоосго, ШУТИС-ийн хотхон болон эдгээрийн ойр орчмоор
13:00-13:30 22-р хороо Баянголын ам ЕТГ-ын зуслан
14:00-14:30 22-р хороо Баянголын амны ОХУ-ын ЭСЯ-ны зуслан
-
2017 оны 4 сарын 10
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол ирэх ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 16-ний өдөр явагдана.
-
2017 оны 4 сарын 10
Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд хар тамхи хэрэглэж байсан залуусыг цагдаа нар саатуулжээ
-
2017 оны 4 сарын 10
Нийслэлийн Статистикийн газраас хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн мэдээг танилцууллаа.
-
2017 оны 4 сарын 10
19-39 насны залуус мансуурсан байдалтай байжээ
-
2017 оны 4 сарын 10
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан
-
2017 оны 4 сарын 10
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан баг Баарт гэх газар 33 настай эрэгтэй Н-ийн гэрт Хашаат сумын Цайдам багийн харьят 16 настай эрэгтэй О нь ТОЗ-8 буугаар оролдож байгаад хүнрүү сум алдсан хэрэг гарчээ.
-
2017 оны 4 сарын 10
Жил бүрийн дөрөвдүгээр сараас зургаадугаар сарыг дуустал ойн болон бэлчээрийн хачгийн идэвхжилийн улирал эхэлдэг. Цаг агаар дулаарч, урин цаг ирж байгаатай холбогдуулан иргэд хөдөө амралт, чөлөөт цагаараа агаар салхинд гарах, хөдөө орон нутаг болон зуслан гарах зэргээр задгай агаарт гарах энэ үеэр хачигт хазуулах явдал ихээр гардаг.
Иргэд хачигт хазуулсан тохиолдолд хамгийн түрүүнд эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчээр хачгийг авахуулах шаардлагатай ба хазсан хачгаа эмнэлгийн байгууллагад авч очин, шинжлүүлснээр халдвар авсан эсэхээ тогтоолгох бүрэн боломжтой талаар мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
Хамгийн хортой хачигт ойн хачиг ордог бөгөөд энэ төрлийн хачигт хазуулвал төв мэдрэлийн тогтолцоо гэмтэж, юм мартах, гар хөл саажих, ярьж чадахгүй болох эрсдэлийг үүсгэдэг байна. Монгол Улсын хэмжээнд ойн хачгийн хамгийн их тархалттай бүс нутагт Сэлэнгэ, Булган, Төв, Орхон, Дархан-Уул, Хэнтий зэрэг долоон аймгийн 35 сум орж байгаа бөгөөд тус хачиг нийт 78 газарт голомттой талаар бүртгэгдсэн байна.
Иймд, хачигт халдвараас урьдчилан сэргийлж, хазуулахгүй байхын тулд биедээ хачиг орохооргүй битүү, гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас өмсөх, малгай, алчуур зүүх, түрийтэй гутал өмсөх зэргээр өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Агаар салхинд явахдаа өөртөө болон хүүхдүүдийн биет үзлэг хийх, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях зэргээр анхааралтай байхыг зөвлөж байна.
Байнгын хөдөө орон нутагт ажилладаг хүмүүс хачигт энцефалитийн эсрэг вакциныг урьдчилан хийлгэх боломжтой бөгөөд тус вакциныг “Зоонозын өвчин судлалын төв”-д хийлгэж болно гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.