-
2017 оны 2 сарын 15
Төгрөгийн гадаад валюттай харьцах албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой боллоо. Энэхүү лавлагаа нь дэлхийн 36 улсын валютын төгрөгтэй харьцах тухайн өдрийн болон улирлын дундаж ханшаас гадна алт, мөнгө худалдан авах ханшийн мэдээллийг мөн багтаасан байна.
-
2017 оны 2 сарын 15
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул багт төрийн хоёр албан хаагч амиа алджээ. Тодруулбал Эрдэнэ сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга, Дорноговь аймгийн Сайншанд сумын Онцгой байдлын газрын албан хаагч нар албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан байна.
-
2017 оны 2 сарын 15
Он гараад ДОХ/ХДХВ-ын 229 тохиолдол бүртгэгдээд байна. ДЭМБ, ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан олон улсад тооцоолол хийдэг спектрум тооцооллоор нийт 484 хүн халдвартай байх магадлалтай юм.
-
2017 оны 2 сарын 15
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд баруун дөрвөн аймагт хийж буй томилолтоо хоёрдугаар сарын 14-ний үдээс хойш Ховд аймагт үргэлжлүүлэв.
-
2017 оны 2 сарын 15
11:00 цагт Хууль зүйн яаманд Галын аюулаас нэгэн гэр бүлийн гурван хүний амь насыг аварсан УБХЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдад шагнал гардуулна.
-
2017 оны 2 сарын 15
Цагдаагийн ерөнхий газрын дэргэд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл үйл ажиллагаа явуулах дүрэм, журамтай. Өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөрийг салбар зөвлөлийн даргаар томилсон шийдвэрийг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа Цагдаагийн ерөнхий газарт боллоо.
-
2017 оны 2 сарын 15
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн дагуу албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэдэг юм.
-
2017 оны 2 сарын 14
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн 10 холбогдогчтой, 22 сая гаруй төгрөгийн хохиролтой есөн гэмт хэргийг илрүүлэн, эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
-
2017 оны 2 сарын 14
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Дархан-Уул, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дэд дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга зэрэг албан тушаалд томилогдох удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.
-
2017 оны 2 сарын 14
Өмч хөрөнгийг нь галын аюулаас хамгаалсан цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийллээ.
-
2017 оны 2 сарын 14
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НМХГ, Улаанбаатар Цэвэр агаар төсөл болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчлэж баталсан байна. Батлагдсан стандартын баримт бичгийг мэргэжлийн хяналтын байцаагчдад танилцуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. НМХГ-ын улсын байцаагч нар цаашид агаарын бохирдолын эсрэг хяналт тавин ажиллах үүрэг хүлээсэн учир энэ сургалтыг хийсэн аж.
Гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны стандарт энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхэд бэлэн болоод байгаа аж. Эдгээр стандартууд нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн биелэлтийг хангахад чиглэсэн шууд арга хэмжээний нэг юм.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Байгаль орчны яам, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар НМХГ-ын 400 гаруй байцаагч нар агаарын бохирдолын эсрэг хяналт тавих чиг үүрэгтэй болж байна. Улсын байцаагч нар нийслэлд байгаа 152 хороогоо түшиглэж хяналт тавьна. Өөрөөр хэлбэл хороон дээр байршиж хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах болно. Хорооны иргэдэд зөвлөмж хүргүүлж, агаарын бохирдолын эсрэг хяналт, шалгалтыг тавьж зөрчил гаргаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд Байгаль орчны тухай хууль, Агаарын бохирдолын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцож ажиллана” хэмээлээ.
Нийслэлийн айл өрхүүдийн 65 орчим хувь нь өвлийн улиралд гэр, сууцаа халаах, хоол хүнсээ бэлдэхийн тулд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуух ашигладаг. Эдгээр халаалтын хэрэгсэлд тавигдах шаардлагыг стандартын түвшинд хянаж, тогтворжуулах нь агаарт цацагдах бохирдолын хэмжээг бууруулахад илүү ач холбогдолтой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.
Стандартыг Дэлхийн банкны Цэвэр агаар төслөөс санхүүжүүлж батлуулсан. Энэ стандарт нь энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэнээрээ бидний хэрэглэж заншсан уламжлалт зуухыг худалдан борлуулахыг хориглосон байгаа юм. Харин энэ стандартын дагуу бүрэн шаталттай зуухыг хэрэглэх ёстой. Хүн бүр хэрэглээд зөв галлаад хэвшвэл нийслэлийн агаарын бохирдол 20-30 хувь буурах болно хэмээн Дэлхийн банкны УБЦАТ-ийн зохицуулагч Н.Баяртогтох хэлсэн юм.
Гэрийн зуух болон усан халаалтын жижиг зууханд тавигдах техникийн шаардлагыг дотоодын зуух үйлдвэрлэгчид болон хэрэглэгч, олон нийтэд таницуулах арга хэмжээг дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 14
Сар шинийн баяраар хөдөө орон нутгийн ЕБС-ийн сурагчид 7 хоног, Нийслэлийн ЕБС-ийн сурагчид 3 хоног амарна.
-
2017 оны 2 сарын 14
ХОМ-ийн бүртгэл маргааш дуусна
-
2017 оны 2 сарын 14
Өнгөрсөн оны зургаадугаар сард “Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт мэдээлэл хийж УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордон дотор халамцуугаар ёс бус үг хэлж, авирлаж байсан 26 секундын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн билээ.
-
2017 оны 2 сарын 14
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид хүн амины ноцтой гэмт хэргийг шуурхай ирүүллээ.
-
2017 оны 2 сарын 14
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх Тээврийн дээд сургуулийн урд талын замд өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид их хэмжээний мөнгөн ус илрүүлжээ.
-
2017 оны 2 сарын 14
Нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг хурааж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын албаныхан өнөөдөр Баянгол Техникийн хяналтын үзлэгийн төвийн ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн албан татварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд долоо хоногийн турш амралтын өдөргүй ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотод 440 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнөөдрийн байдлаар 47 мянган нь хамрагдсан байдалтай байгаа юм.
Нийслэлийн Татварын газрын байцаагч Я.Өнөрбаяр “Авто тээврийн албан татварыг тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орноос хамааран ирэх тавдугаар сарыг дуустал хурааж байна. 1, 6, 2, 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ хоёрдугаар сардаа амжиж татвар, төлбөрөө төлөх шаардлагатай. Нэгдүгээр сард татвараа төлөх ёстой ч хугацаанаасаа хоцорсон буюу 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хандаж хэлэхэд энэ сард Татварын газрын зүгээс ямар нэгэн торгууль байхгүй. Харин төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн албанаас Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээг авч байгаа” гэдгийг хэлж байлаа.
Техникийн хэрэгслийн үзлэг, оношлогооны төвүүдийн ажиллах цагийн хуваарийн талаар Авто тээврийн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэмөнх “2017 он гарсаар улсын хэмжээнд 39 мянга гаруй тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаад байна. Нийслэлд Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх гэсэн гурван техникийн хяналт, үзлэгийн төв ажиллаж байна.манай үзлэгийн төвүүд нь долоо хоногийн бүх өдрүүдэд амралтгүй ажиллаж байгаа. Ажлын өдрүүдэд 08:30-20:30 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ажиллаж байна. Албан татвар, төлбөрийн ажил эхэлсэнтэй холбогдуулаад гурван салбар төвүүд дээр маань татвар хураах ажил явагдаж байгаа” хэмээлээ.
Улсын бүртгэлд бүртгэлтэй ч жил дарааллан үзлэг, оношлогоонд ороогүй, Татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг эзэмшигчийнх нь хүсэлт гаргасны дагуу ямар нэгэн торгууль төлбөргүйгээр улсын бүртгэлээс хасч байгаа аж. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн газрын дарга Б.Гүрсоронзон “ЗЦА, Техникийн хяналтын үзлэгийн төвүүд болон нийслэлийн Татварын алба хамтарсан судалгаа гаргаад сүүлийн таван жилээс дээш техникийн хяналтын үзлэг, оношлогоонд ороогүй, татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасч эхэлсэн. Ингэхдээ шууд хасахгүй эзэмшигчээр хүсэлт гаргуулж хүсэлтийн дагуу хасалтаа хийсээр байна. 2017 он гарсаар улсын хэмжээнд бид 4813 тээврийхэрэгсэл шинээр бүртгэж гэрчилгээ, дугаар олгосон. Мөн 24036 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн бүртгэсэн байгаа” гэдгийг хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 14
ЦЭЦ ДУНД СУУДЛААР ХУРАЛДАНА
Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчэн батлах тухай” 12 дугаар тогтоолын зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл, гомдол ирүүлжээ.
Энэ тогтоолын холбогдох заалтаар Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэсэн нь хууль дээдлэх зарчим болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд байна.
Маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2017 оны 2 сарын 14
Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна.
-
2017 оны 2 сарын 14
АТГ-ынхан Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-ны зарим албан тушаалтантай холбоотой хэргийг шалгаж байгаа билээ. Тэгвэл БОАЖЯ-ны Хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийнгазрын дарга Д.Даваасамбыг хорьж шалгах хугацааг шүүхээс