Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2340 2341 2342 2343 2344 2345 2346
  • Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч тодорлоо
    2017 оны 2 сарын 08
    21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

    Аварга малчид 26-78 насныхан бөгөөд сүүлийн гурван жил сум, орон нутгийнхаа амьжиргааны түвшин доогуур, цөөн малтай 400 гаруй өрхөд 32 мянга гаруй толгой мал өгч малжуулжээ. Мөн зах зээлд 42 мянга гаруй, үржилд 17 мянга гаруй мал борлуулсан байна. Малчид сүүлийн гурван жил нийт 18 тэрбум төгрөгийн орлого олж, мал аж ахуйн салбарт нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

    “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан 12 аж ахуйн нэгжийн 11 нь үр тариа, нэг нь төмс, хүнсний ногооны тариалан эрхэлдэг бол “Улсын аварга тариаланч” 21 иргэний 14 нь төмс, хүнсний ногоо, 7 нь үр тарианы аж ахуйн нэгжид механикжуулагчаар ажилладаг байна.

    Аваргын болзол хангасан малчид, иргэд, тариаланчид, хамт олны шагнал /цом, тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халз бүхий 5 ханатай гэр/-ыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө гардуулах юм.
  • 840 иргэнийг цэргийн дүйцүүлэх албанд авна
    2017 оны 2 сарын 08
    2017 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоо 840 байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах бол 5,052.230 /таван сая тавин хоёр мянга хоёр зуун гуч/ төгрөг байхаар тогтов.

    Дүйцүүлэх алба хааж байгаа иргэд батлан хамгаалах эрдэмд суралцахын зэрэгцээ байгалийн болон нийтийг хамарсан гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлдэг. Мөн төв, орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцдог юм.

    Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр орлуулан хаах иргэний төлбөрийн хэмжээг тогтоохдоо хугацаат цэргийн алба хаагчийн нэг жилийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар тооцдог байна.


    Товч мэдээ
  • Зуны цагийн тоололд шилжихгүй
    2017 оны 2 сарын 08
    Зуны цагийн тоололд шилжихгүй

    Засгийн газрын хуралдаанаар “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 82 дугаар тогтоол”-ыг хүчингүй болголоо. Уг тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02 цагаас эхлэн тухайн жилийн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн бямба гаригийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байсан юм.

    Цагийн тооллыг ингэж урагшлуулж, хойшлуулах нь ард иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт сөрөг нөлөөлөхөөс гадна олон улсад мөрдөгдөж байгаа нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг тул уг тогтоолыг хүчингүй болгуулахаар эрүүл мэндийн болон бусад байгууллагаас санал ирүүлдэг юм.
  • Хорт хавдраас сэргийлж БИ ЧАДНА-БИД ЧАДНА
    2017 оны 2 сарын 08
    Дэлхийд жилд 14.1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа төдийгүй ирэх 2030 онд хорт хавдрын өвчлөл 21.7 саяд хүрч, нас баралт нь 14 сая болж нэмэгдэх хандлагатай байна.
    Манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх эгнээг хорт хавдрын шалтгаан эзэлж буй бөгөөд өнгөрсөн 2015 оны статистик үзүүлэлтээс үзвэл элэгний /39.1 хувь/, ходоодны /14.7 хувь/, умайн хүзүүний /7.7 хувь/, уушгины /7.2 хувь/, улаан хоолойн /6.6 хувь/, хөхний /3.9 хувь/ хорт хавдрууд зонхилон тохиолдож байгаа юм.
    Шинээр оношлогдсон хорт хавдартай өвчтөний 75.6 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа нь урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, тэр тусмаа иргэд өнөөдрөөс эхлэн хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаархи мэдлэгээ нэмэгдүүлж, түүнээс сэргийлэх, эрт ирлүүлэг, үзлэгт хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатайг харуулж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
  • “Гэртээ харих зам” Сонгинохайрхан дүүрэгт үргэлжиллээ
    2017 оны 2 сарын 08
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлд гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх зорилгоор “Сүүдрээс гэрэлд” бодлогын зорилт дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Нийгмийн халамжийн газраас “Гэртээ харих зам” хөтөлбөрийг дүүргүүдийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын харьяа хэлтэс, албадын удирдлага, албан тушаалтнуудад танилцуулж, сургалт зохион байгуулж байгаа юм. Энэ удаад Сонгинохайрхан дүүрэгт уг хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

    Тус хэлэлцүүлгийг нээж нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “ “Гэртээ харих зам” нь нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдаж, НИТХ-аар батлагдсан хөтөлбөр юм. Тиймээс уг ажлыг нийслэлийн дүүргүүдийн харьяа хорооны холбогдох албан тушаалтан, албан хаагчид та бүхэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Нийслэлийн Халамжийн газраас дүүргийн Засаг дарга нарт албан бичиг явуулсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт энэ жил 6 сая төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн. Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэд нь нийслэл, дүүргийн удирдлага бидний анхаарвал зохих асуудлын нэг юм. Тухайн хүний амьдралаа авч явах чадвар, мэдлэг боловсрол, сэтгэлийн тэнхээ нөгөө талаас улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал гэр иргэдэд ихээхэн нөлөөлж байгаа байх. Гэхдээ бид эдгээр иргэнийг нийгэмшүүлж, төлөвшүүлэх хэрэгтэй. Өнөөдөр архи дарсанд орсон нэгэн маргааш архинаас гарч, ажил хөдөлмөр хийгээд ар гэрээ тэжээгээд явж байгаа, алдаа гаргаад шоронд хүмүүжээд гарч ирсэн хүн ухаажиж амьдрахын төлөө зүтгэх тохиолдол нийгэмд цөөнгүй байдаг. Нөгөөтэйгүүр эцэг эх нь хүүхэддээ, үр хүүхэд нь хөгшин настай аав, ээждээ хайхрамжгүй хандах тохиолдол бий. Үүнд зөвхөн халамжлахын хажуугаар давхар хариуцлагын асуудлыг ярих ёстой. Ерөнхийдөө уг хөтөлбөрийн гол зорилго иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулахад оршиж байгаа юм” гэлээ.

    Сонгинохайрхан дүүргийн нийгмийн халамжийн ажилтан албан хаагчид уг хөтөлбөрийн хүрээнд 107 тэнэмэл амьдралтай иргэнийг илрүүлж бүртгэлжүүлжээ. Мөн зорилтот бүлгийн 25 өрхийг өөрийн гэсэн газар, гэртэй болгож, 2 удаагийн арга хэмжээгээр 60 иргэн, 15 хүүхдийг бичиг баримттай болгосон зэрэг давхардсан тоогоор нийт 287 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлд гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх зорилгоор “Сүүдрээс гэрэлд” бодлогын зорилт дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Нийгмийн халамжийн газраас “Гэртээ харих зам” хөтөлбөрийг дүүргүүдийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын харьяа хэлтэс, албадын удирдлага, албан тушаалтнуудад танилцуулж, сургалт зохион байгуулж байгаа юм. Энэ удаад Сонгинохайрхан дүүрэгт уг хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

    Тус хэлэлцүүлгийг нээж нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “ “Гэртээ харих зам” нь нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдаж, НИТХ-аар батлагдсан хөтөлбөр юм. Тиймээс уг ажлыг нийслэлийн дүүргүүдийн харьяа хорооны холбогдох албан тушаалтан, албан хаагчид та бүхэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Нийслэлийн Халамжийн газраас дүүргийн Засаг дарга нарт албан бичиг явуулсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт энэ жил 6 сая төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн. Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэд нь нийслэл, дүүргийн удирдлага бидний анхаарвал зохих асуудлын нэг юм. Тухайн хүний амьдралаа авч явах чадвар, мэдлэг боловсрол, сэтгэлийн тэнхээ нөгөө талаас улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал гэр иргэдэд ихээхэн нөлөөлж байгаа байх. Гэхдээ бид эдгээр иргэнийг нийгэмшүүлж, төлөвшүүлэх хэрэгтэй. Өнөөдөр архи дарсанд орсон нэгэн маргааш архинаас гарч, ажил хөдөлмөр хийгээд ар гэрээ тэжээгээд явж байгаа, алдаа гаргаад шоронд хүмүүжээд гарч ирсэн хүн ухаажиж амьдрахын төлөө зүтгэх тохиолдол нийгэмд цөөнгүй байдаг. Нөгөөтэйгүүр эцэг эх нь хүүхэддээ, үр хүүхэд нь хөгшин настай аав, ээждээ хайхрамжгүй хандах тохиолдол бий. Үүнд зөвхөн халамжлахын хажуугаар давхар хариуцлагын асуудлыг ярих ёстой. Ерөнхийдөө уг хөтөлбөрийн гол зорилго иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулахад оршиж байгаа юм” гэлээ.

    Сонгинохайрхан дүүргийн нийгмийн халамжийн ажилтан албан хаагчид уг хөтөлбөрийн хүрээнд 107 тэнэмэл амьдралтай иргэнийг илрүүлж бүртгэлжүүлжээ. Мөн зорилтот бүлгийн 25 өрхийг өөрийн гэсэн газар, гэртэй болгож, 2 удаагийн арга хэмжээгээр 60 иргэн, 15 хүүхдийг бичиг баримттай болгосон зэрэг давхардсан тоогоор нийт 287 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Бизнесийнхэн Улаанбаатарын агаарын бохирдолыг бууруулахад хамтарна
    2017 оны 2 сарын 08
    Нийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулагдсан “Улаанбаатар хотын худалдааны танхим” өнөөдөр гишүүдийнхээ дунд энэ оны анхны уулзалтаа хийлээ. Уулзалтын энэ удаагийн зочноор Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд уригдан оролцож, агаарын бохирдлын асуудлыг хөндөж, нийслэлээс хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар нээлттэй ярилцлаа. Танхимын гишүүн байгууллагуудын зүгээс агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдийг танилцуулсан юм.

    “Улаанбаатар хотын худалдааны танхим“-ын гишүүд нь улсдаа татвараа тогтмол төлдөг, иргэдээ ажлын байраар хангахад онцгой анхаарахын зэрэгцээ бүтээн байгуулалтад ч Монгол улсдаа манлайлдаг тэргүүлэгч компаниуд юм. Тус танхимын Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл хэлэхдээ “Хотын агаарын бохирдолыг бууруулах асуудалд бизнесийнхэн ямагт анхаарч ирсэн. Цаашид ч төлөвлөгөөт ажлуудыг хийж, гадны туршлагыг нэвтрүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэхдээ Улаанбаатар хотын удирдлагууд, мэргэжилтнүүд, Агаарын бохирдолыг бууруулах ажлын хэсэгтэй хамтран ажиллана” гэлээ. Тиймээс энэ удаагийн зочноор хотын даргыг урьж, бодлого шийдвэр, хэрэгжүүлэх ажлыг нь сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

    Хотын дарга хэлэхдээ “Хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Дэлхийн агаарын бохирдол ихтэй бусад хотууд ихэвчлэн хүнд үйлдвэр хөгжүүлсэнтэй холбоотой байдаг бол манай хотынх стандартын шаардлага хангаагүй энгийн зуухны галлагаатай холбоотой байдаг. Тэгэхээр бидэнд шийдэлд хүрэх амархан гэж болно. Бид уламжлалт технологи, амьдрах хэв маягаа өөрчилж чадвал агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж харж байна. Үүнтэй эдийн засгийн, захиргааны зэрэг олон арга замаар тэмцэнэ. Үүнээс гадна бүгд хамтдаа тэмцэх нь чухал. Агаарын бохирдлын гол шалтгаан нь амжиргааны түвшин, ядуурал. Тэгэхээр агаарын бохирдлыг уг үндсээр нь арилгая гэвэл эдийн засгийн өсөлт. Хүн ажилтай, орлоготой болвол амьдрах орчноо сайжруулна. Худалдааны танхимын гишүүд ч энэ асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна.” гэлээ.

    Тэрбээр цааш хэлсэн үгэндээ “Хотын захирагчийн хувьд би 3 захирамж гаргасан. Суурьшлын бүсийг тодорхойлж, агаарын чанарын бүсчлэлийг тогтоон, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Тухайлбал, 4 дүгээр бүс буюу хотын төвийн хэсэгт 10 дугаар сарын 1 гэхэд яндангаас утаа гарахгүй байх ёстой. 10 дугаар сарын 1 гэхэд Улаанбаатар хотод багануурын нүүрс түлэхгүй. Төрөөс татаас авдаг айл өрхүүдэд түүхий нүүрс тараахгүй, зөвхөн сайжруулсан түлш олгоно. Эдгээр арга хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш их чухал юм. Үүнээс гадна хяналтыг сайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ. Агаарын бохирдол үүсэхэд нөлөөлж, захирамж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийн талаар мэдээлсэн иргэнийг урамшуулна. Иргэдэд зөвхөн Багахангай, Налайх, Багануур дүүрэгт газар олгоно. Төв аймгийн Улаанбаатар хоттой хиллэдэг сумуудад үйлдвэр, аж ахуйн газар байгуулж, ажлын байр бий болгоно. Та бүхнийг дэмжин ажиллахыг хүсье.” гэсэн юм.

    Гишүүн байгууллагуудын зүгээс агаарын бохирдлыг бууруулах арга замын талаар өөр өөрсдийн саналыг танилцууллаа. Тухайлбал, агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болох гэр хорооллын механик өсөлтийг байхгүй болгохын тулд хотоос гадагш ажлын байрыг олноор бий болгох, иргэд ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй гэв. Мөн банк, барилгын салбарыг гацаанаас гаргах нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлнө гэж үзлээ.

    Автомашинаас ялгарч байгаа утаанаас үүдэлтэй агаарын бохирдол аль ч улиралд арилахгүй. Тиймээс нийтийн тээвэрт шингэрүүлсэн нефтийн хий ашигладаг автобусыг нэвтрүүлэх хэрэгтэй гэлээ. Түүхий нүүрсний хэрэглээг халахын тулд өдөрт 6-8 цаг цахилгаан зарцуулж дулаанаа нөөцөлдөг дулаан хадгалагч төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүд ашиглах хэрэгтэй зэрэг саналуудыг гишүүн байгууллагууд гаргаж байна. Агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн зүгээс аж ахуйн нэгж байгууллага, бизнесийнхэнтэй хамтарч ажиллана гэдгийг хотын дарга хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 1634 хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хүлээн авчээ
    2017 оны 2 сарын 08
    Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба 2017 оны 1 дүгээр сард төрийн байгууллагуудаас ирүүлсэн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт дүн шинжилгээ хийв.

    2017 оны 1 дүгээр сард нийт 1634 хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хүлээн авч, 1 дүгээр сарын 31-ний байдлаар 1168 буюу 71,4 хувийг шалгаж шийдвэрлэсэн бол 466 буюу 28,6 хувийг шалгаж байгаа дүн гарчээ.

    Ирүүлсэн мэдүүлгийн тоог байгууллагаар нь авч үзвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 118, Цагдаагийн ерөнхий газар 58, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар 35, Татварын ерөнхий газар 33, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар 33, Төрийн банк 30 мэдүүлэг тус тус ирүүлсэн нь хамгийн өндөр дүнтэй гарсан байна.



    Мөн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг ирүүлсэн байдлыг харьяалагдах нутаг дэвсгэрээр авч үзвэл нийт мэдүүлгийн 50 гаруй хувийг нийслэлд байрлалтай байгууллагуудаас ирүүлж, аймгуудаас Хөвсгөл, Төв, Хэнтий, Ховд аймгууд харьцангуй олон тооны мэдүүлэг, Дархан-Уул, Говьсүмбэр, Баян-Өлгий аймгууд харьцангуй цөөн тооны урьдчилсан мэдүүлэг ирүүлжээ.

    Зураг 1. Ирүүлсэн мэдүүлгийн тоо, 2017 оны 1 дүгээр сарын байдлаар, аймаг, нийслэлээр



    Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн албан тушаалаар нь авч үзвэл Багийн Засаг даргын албан тушаалд (ХАСУМ) 463, Засаг даргын орлогч 62, Сургалтын менежер 20, ЗДТГ-ын дарга 16, ИТХ-ын нарийн бичгийн дарга 9, ахлах мэргэжилтэн 8 мэдүүлгийг тус тус ирүүлсэн нь харьцангуй өндөр хувьтай байна.

    График 2. Мэдүүлгийн тоо, томилогдохоор ирүүлсэн ХАСУМ албан тушаалын байдлаар



    График 3. Хянаж шийдвэрлэсэн байдал

  • Интерполоор дахин хоёр монгол иргэнийг хайж эхэллээ
    2017 оны 2 сарын 08
    Интерполоор Монгол Улсын 13 иргэнийг хайж байна. Тэгвэл мөн нэмж хоёр иргэнийг хайж эхэлжээ. Тэрбээр Булган аймгийн харьяат 1991 оны О.Элбэгжаргалыг хулгайн хэргээр, 40 настай Б.Нарантуяаг бусдын эд хөрөнгийг завшсан хэргээр ийнхүү дэлхий даяар эрэн сурвалжилж эхэлжээ.



    ​
  • 2016 онд хар тамхины хэргээр 130 хүнд ял оноожээ
    2017 оны 2 сарын 08
    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус шүүхийн 2016 оны тайлан мэдээнд дүн шинжилгээ хийхэд Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, борлуулах гэмт хэрэг бусад гэмт хэргээс хамгийн их өссөн үзүүлэлттэй байна.

    Дээрх гэмт хэрэг өнгөрсөн онд Улсын хэмжээнд эрүүгийн шүүхээр 72 хэргийн 130 хүнд ял шийтгэл оногдуулсан нь өмнөх он буюу 2015 онтой харьцуулахад эрүүгийн хэргийн тоо 71.4%, ял шийтгүүлэгчдийн тоо 71.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн тухайд Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, борлуулах гэмт хэргийг тус онд 85 хүнд холбогдох 45 эрүүгийн хэргийг шийдвэрлсэн нь улсын хэмжээнд шийдвэрлэсэн энэ төрлийн гэмт хэргийн 62.5%-ийг эзэлж байна.
  • Тээврийн хэрэгслийн ”Шинэчилсэн бүртгэл” эхэллээ
    2017 оны 2 сарын 08
    Сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн тоо байнга өсөн нэмэгдэж, 2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санд 841,552 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна.
    Эдгээрээс 532,873 тээврийн хэрэгсэл буюу 63.32 хувь нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлж, 300 гаруй мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаж, албан татвар төлдөггүй гэсэн тоо баримт гарсан байна.
  • 8938 иргэний тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгажээ
    2017 оны 2 сарын 08
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын тушаалаар Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян өнгөрсөн сарын 16-наас улсын хэмжээнд эхэлсэн. Тус аяны ажлын хэсгийн ахлагч ХНХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Мөнхзул болон Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Ганзориг, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, НЭМНДГ-ын Захиргааны хэлтсийн дарга О.Байгалмаа нар ЧД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.

    Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах ажлын явцын талаарх мэдээллийг тус хэлтсийн дарга Ш.Алтанчимэг танилцуулсан юм. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 19 хорооны 19700 гаруй иргэн тэтгэвэр авдаг бөгөөд аяны хүрээнд нийт 8938 иргэний тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгаж, баталгаажуулалт хийсэн байна.

    Мөн тэтгэврээ шалгуулах хүсэлтийг 51 иргэн гаргаж, 40 иргэнд хариуг өгч баталгаажуулалт хийсэн байна. Түүнчлэн есөн иргэнд хариу ирж авахыг мэдэгдэж, 200 гаруй иргэнд зөвлөгөө мэдээлэл өгчээ гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
  • “Улаанбаатарын өвлийн наадам” бямба гаригт нээлтээ хийнэ
    2017 оны 2 сарын 08
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг энэ сарын 11, 12-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Өвлийн спортын төрлийг хослуулсан тус наадмын хүрээнд мөсөн шагайн харваа, мөсөн сурын харваа, мөсөн хананы авиралт, уран гулгалт, шүхрийн үзүүлбэр, мөсөн шатар, өвлийн дугуй, 4 дугуйт мотоциклийн парад зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн хамгийн сайхан үндэсний хувцастай оролцогчийг шалгаруулахын зэрэгцээ гэр бүлийн хөгжөөнт болон цасан урлалын тэмцээн явуулах аж. Түүнчлэн аяллын хувцас, хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа гаргах юм байна.

    Наадмыг үзэхээр ирсэн иргэд, жуулчид сур, шагайн харваж, мөсөн хананд авирч, өвлийн дугуй, нохойтой чарга унан нэг өдрийг зугаатай өнгөрөөх боломжтой аж. Өвлийн наадмын тэмцээн уралдаанд оролцох сонирхолтой иргэд 70108687, 95193734, 98198687, 90218687 дугаарын утсаар холбогдож бүртгүүлэх юм байна.

    Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Наадмын үйл ажиллагаа энэ амралтын өдрүүдэд болно. Бид энэ жилийн наадмыг “Гэр бүлийн баяр” нэртэйгээр зохион байгуулж байна. Тиймээс арга хэмжээ хөтөлбөрүүд маань гэр бүл рүү чиглэсэн байх болно. Бид олон сонирхолтой хөтөлбөр бүхий наадам зохион байгуулахаар төлөвлөсөн. Наадамд ирсэн иргэд, жуулчид эдгээрийг үзэж, харж, сонирхохоос гадна тэмцээн уралдаанд оролцох боломжтойгоороо онцлогтой. Өвлийн наадам маань энэ бямба гаригийн 12:00 цагт албан ёсоор нээлтээ хийнэ” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүлэв
    2017 оны 2 сарын 08
    Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүлэв



    Засгийн газраас онцгой албан татварын хөнгөлөлтөөр дамжуулан шатахууны үнийг зохистой төвшинд байлгах чиглэлээр арга хэмжээг авч ажиллаж байгаа. Гэвч нэр бүхий зарим компаниуд шатахууны үнийг 50-150 төгрөгөөр нэмэг­дүүлээд байгаа юм. Үүнтэй холбогдуулж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг нэмэгдүүлсэн “Шунхлай Трейдинг”, “Магнай трейд”, “Петростар”, “НИК” зэрэг компаниудад үнээ бууруулах шаардлага хүргүүлжээ.


    Шаард­лагад эдгээр компаниуд татва­рын хөнгөлөлт эдэлсээр байж бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэх талаар Зөвлөлд хандалгүйгээр гэнэт нэмэгдүүлсэн нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэж тус газар үзэж буй юм. Иймд шатахууны үнийг 2017 оны хоёрдугаар сарын 7-ны дотор буюу өчигдөр буулгахыг нэр бүхий компаниудаас шаард­сан юм. Мөн эдийн засаг хүнд байгаа үед байгаа үед шатахууны үнийг нэмэгдүүлж иргэдийг бухимдуулж байгааг Монголын үйлдвэрчний эвлэ­лийн холбооноос эсэргүүц­лээ. Тэдний зүгээс шатахууны үнийг нэмсэн компаниудыг хэрэг­лэгчдэдээ учруулсан хохирлыг барагдуулж, компанийн эздэд хариуцлага тооцох, цаашид шатахууны үнийг тогтвортой байлгаж, хөнгөлөлтийн үр дүн борлуулалтыг оновчтой болгох, шалгалтын үр дүнг үндэслэн шатахууны үнийг хуучин үнээр борлуулах боломжтой бол буу­руулахыг шаардаж байгаа юм.


    С.СҮЛД
  • Бөхчүүд утааны эсрэг хандив цуглуулахаар халз барилдана
    2017 оны 2 сарын 08
    ​Ховд аймгийн Буянт сумын уугуул аймгийн арслан О.Хангай, хорт утаа, агаарын бохирдлын эсрэг ”Эрүүл ирээдүй” аян өрнүүлж байна. Уг арга хэмжээг Монголын үндэсний бөхийн холбоо дэмжиж буйгаа илэрхийлжээ. Сайн үйлсийн аянд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул улсын начин Э.Даш, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Улсын харцага Т.Амартүвшин, аймгийн арслан Б.Тайван тэргүүтэй бөхчүүд болон жирийн олон иргэд нэгдсэн байна.



    Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ сарын 19-ний өдөр өнөө цагийн шилдэг гэсэн улсын начин, аймгийн арслангуудын халз барилдаан болох бөгөөд барилдааныг ирж үзсэнээр үзэгч та “Эрүүл ирээдүй” аянд нэгдэн, хорт удааны эсрэг тэмцэж байна гэсэн үг юм.
  • Их Британийн уулчны амийг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
    2017 оны 2 сарын 08
    Их Британийн уулчин, парапланы нисэгч 53 настай Стив Нэш өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын нутаг дэвсгэрт бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан. Дээрх хэргийг Архангай аймгийн харьяат, 28 настай, эрэгтэй Г гэгч хохирогчийн биед байсан эд зүйлийг авах зорилгоор цээжин тус газар нь шовх үзүүртэй зүйлээр нэвт хатгаж, амь насыг нь хөнөөсөн болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогдсон билээ.



    Тэгвэл хэргийг үйлдсэн Г-д холбогдох ”Их Британийн иргэн Стивен Эдвард Нейшийг шунахай сэдэлтээр амь насыг хөнөөсөн” хэргийг Архангай аймгийн прокурорын газраас хянаж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.


  • Монгол тогоочид ОУ-ын тэмцээнээс зургаан медаль хүртжээ
    2017 оны 2 сарын 08
    БНТУ-ын нийслэл Истанбул хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн мастер тогооч” тэмцээнээс манай тогоочид зургаан медаль хүртсэн амжилттайгаар оролцжээ. Тус тэмцээнд 30 гаруй орны 2000 гаруй мастер тогооч оролцсон бөгөөд манай тогоочид Ази хоолны төрөлд нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл, модерн төрлөөр гурван мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарчээ.



    Тэмцээнд улсаа төлөөлөн дэлхийн тогооч нарын холбооны гишүүн шүүгч, Монголын тогооч нарын холбооны дэд ерөнхийлөгч Р.Батбаатар, мастер тогооч Ж.Отгонпүрэв, Б.Баттулга, Ц.Мэнджаргал нар оролцсон байна.
  • Уурхайн нурангид дарагдсан иргэдийн амийг аварчээ
    2017 оны 2 сарын 08
    Налайх дүүрийн 3 дугаар хороон дахь уурхайд нуралт үүсч уурхайн гүнд ажиллаж байсан дөрвөн иргэн шороонд дарагджээ.

    Энэ тухай дуудлагыг өчигдөр хүлээн авч ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тэдгээр иргэдийг аварчээ. 122 метр урт тунелийн мухраас иргэн Г /31 настай, эрэгтэй/, О /26 настай, эрэгтэй/, Г /32 настай, эрэгтэй/, У /30 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, анхны тусламж үзүүлэн уурхайн удирдлагад шилжүүлсэн байна.
  • Маршал Х.Чойбалсаны мэндэлсний 122 жилийн ой тохиож байна
    2017 оны 2 сарын 08
    Өнөөдөр Монгол Төрийн нэрт зүтгэлтэн, Маршал, Хошой баатар Х.Чойбалсаны мэндэлсний 122 жилийн ой тохиож байна.



    Тэрбээр Жамц эцгийн хүү боловч Хорлоо гэж эхийнхээ нэрээр овоглогдож, төрөхдөө Дугар гэсэн нэртэй байсан аж. 1895 оны хоёрдугаар сарын 8 - 1952 оны нэгдүгээр сарын 26) 1930-аад оноос нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа.



    Монгол Төрийн нэрт зүтгэлтэн Маршал /1936/ Хошой баатар /1941, 1945/, Зууны түүхэн хүн, улсын мэргэн /1895-1952/ Х.Чойбалсан нь Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу /одоогийн Чойбалсан сум/-нд төрсөн. Бага насандаа Сан бэйс, Угтамын хийдэд шавилан сууж байгаад 1912 онд Нийслэл Хүрээ рүү оргон очиж ачаа бараа зөөх зэрэг ажил хийхийн хамт автономит Монголын анхны сургуульд орж суралцжээ.



    1918 оны эцсээр Нийслэл хүрээнд байгуулсан Консулын дэнжийн нууц бүлгэмийн гишүүн, 1920 онд Зөвлөлт орос улс, Коминтернтэй холбоо тогтоохоор очиж нам байгуулж, ардын хувьсгалын ялалтыг хангахын төлө тэмцэж явсан долоон хүний нэг, 1921-1928 онд бүх цэргийн дэд жанжин, цэргийн зөвлөлийн гишүүн, бүх цэргийн жанжин, 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, 1931-1935 онд мал тариалангийн яамны сайд, 1935 оноос Ардын СНЗ-ын орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Дотоод явдлын яамны сайд, Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан. Тэрбээр 1939 онд Ардын СНЗ-ын Ерөнхий сайдаар томилогдсон. “Монгол ардын үндэсний хувьсгал анх үүсэж байгуулагдсан товч түүх” ном зохиогчдын нэг.



    Чойбалсан нь БНМАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хүч чармайлт гаргаж гавьяа байгуулсан боловч, удирдлагыг өөрийн гарт авч хт тахиж шүтүүлсний улмаас түүний толгойлж байсан Дотоод яам хууль ёсыг завхруулж, хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул гэдэг нэрээр олон хүний хилс хэрэгт хэлмэгдүүлэн, түүх соёлын үнэт дурсгалыг устгуулж ноцтой завхрал гаргасан. Гэвч түүнийг Монгол улсын тусгаар тогнолыг хамгаалахын төлөө тууштай тэмцсэн төрийн гарамгай зүтгэлтэн гж зүй ёсоор үнэлдг. Тэрбээр Москвад эмчлүүлж байгаад 1952 онд тэндээ нас баржээ.
  • МҮОНТ, Толгойт, Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
    2017 оны 2 сарын 08


    Өнөөдөр 09.30 минутын байдлаар нийслэлийн гурван байршилд маш их агаарын бохирдолтой байна. Тодруулбал,


    -МҮОНТелевиз орчимд 674
    -Толгойт 1167
    -Баяношуу 1018

    Агаарын чанарын индекс 501-ээс дээш тохиолдолд маш их бохирдолтой гэж үздэг бөгөөд энэ нь удаан хугацаагаар гадаа байхад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй аж.

    Ийм үед гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийн, гэртээ байх хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байж, амны хаалт зүүхийг зөвлөдөг.
  • МУИС-ийн оюутнууд өлсгөлөн зарлана гэв
    2017 оны 2 сарын 08
    МУИС-ийн оюутнууд энэ сарын 13-наас эхлэн өлсгөлөн зарлахаа албан ёсоор мэдэгдлээ.



    Тэрбээр өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь суурь хураамжийн төлбөр хэмээж байгаа юм. Тус сургууль оюутнуудаасаа сургалтын төлбөр авахаас гадна суурь хураамж гэж жилд 224000 төгрөгийг авдаг аж. Энэ мөнгийг хэрхэн юунд зарцуулдаг, суралцагч оюутнуудадаа үр өгөөжтэй юу өгдгийг тайлагнаж, тайлбарлаж өгөхийг удирдлагуудаасаа хүссэн ч өнөөдрийг хүртэл тайлбарлаж өгөөгүй учир ийнхүү өлсгөлөн зарлана гэж мэдэгджээ.



    Өөрөөр хэлбэл, суурь хураамжийг багасгах, бүр байхгүй болгохын төлөө тэмцэж байгаа хэлбэр нь ийнхүү өлсгөлөн зарлахад хүргэж байгаа юм.
2340 2341 2342 2343 2344 2345 2346
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно
    14 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    22 мин
  • Цахилгаан сандал дээр цаазлуулсан анхны хүн: Уильям Кеммлерийн аймшигт төгсгөл
    41 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    16 цаг 57 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн ба BLAST Bounty Summer 2026 тэмцээний тойм
    16 цаг 59 мин
  • Барселона клубийн дахин бүрэлдэхүүнээ шинэчилж буй шинэ солилцооны цонх
    17 цаг 2 мин
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
    18 цаг 32 мин
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
    20 цаг 57 мин
  • Испанийн Ерөнхий сайдын эхнэр авлигын хэргээр шүүгдэж, улсаасаа гарах эрхгүй боллоо
    21 цаг 5 мин
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
    21 цаг 24 мин
  • “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
    21 цаг 35 мин
  • Өнөөдөр эхлэх Зүүн Азийн АШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэн бүрэлдэхүүн
    22 цаг 36 мин
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
    23 цаг 11 мин
  • Болзооны апп-аас залхсан ганц биечүүд амьд уулзалтыг илүүд үзэх болжээ
    23 цаг 23 мин
  • Монголын шигшээ багийн гол найдварууд: Т.Хангал, Б.Батсуурь нарын замнал
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Улаанбаатарчууд түүхэндээ тав дахь удаагаа Азийн шилдгүүдийг хүлээж авлаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    Уржигдар 17 цаг 29 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    Уржигдар 14 цаг 50 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    Уржигдар 14 цаг 35 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК