-
2016 оны 11 сарын 29
Өвөлжилт хүндэрсэн, хүндэрч болзошгүй сумдын айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хаагдсан зам давааг нээх зэрэг цаг үеийн шинжтэй зарим зардалд Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын зүгээс зарим аймагт 50-100 сая, нийт 1,1 тэрбум тэрбум төгрөгийг хуваарилж, санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Түүнчлэн Завхан аймгийн Түдэвтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Улаан-Уул суманд байрлах агуулах, саравчийг түшиглэн Улсын нөөцийн түр цэг байгуулахыг Монгол Улсын Шадар сайдад даалгалаа.
Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон, цасны зузаан зарим газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см байгаа юм. Олон улсын болон мэргэжлийн байгууллагуудын үнэлгээгээр 13 аймгийн 53 сум, нийслэлийн Налайх дүүрэгт өвөлжилт хүндэрсэн, 13 аймгийн 38 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна.
Мөн 12 дугаар сарын гуравдугаар 10 хоногт огцом хүйтэрч, 2017 оны нэг, хоёрдугаар сар болон хаврын саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх, хаваржилт хүндэрч болзошгүй талаар цаг уурын байгууллагаас урьдчилсан прогноз гаргаснаа Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Мөн хуралдаанаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын танилцуулгыг сонсож, шаардлагатай санхүүжилтийг шийдэв. Түүнчлэн эрчим хүч найдвартай ажиллагааг хангах, нүүрсний нөөцийг шаардлагатай хэмжээнд нөөцлөх ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 29
Монгол Улсын Төрийн Батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалахын багц хууль батлагдсантай холбогдуулан Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын албан хаагчдыг цэргийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн жагсаалын талбайд боллоо.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян Цэргийн тангарагийг уншиж, нийт бие бүрэлдэхүүн тангарагийн үгийг давтаж хэллээ. Үүний дараа нийт бие бүрэлдэхүүн Онцгой байдлын албаны туганд хүндэтгэл үзүүлж Монгол Улсын Төрийн дуулал дуулсан юм.
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Уул уурхайн аврах анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, Нийслэлийн Онцгой байдлын газрын 1000 гаруй албан хаагч оролцов. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдыг “Цэргийн тангараг” өргүүлэх ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар оролцлоо гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 28
2016 оны Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ийн сүүлийн тэмцээн Токиогийн Их дуулга ирэх сарын 2-4-нд болно. Бага ДАШТ гэгддэг тус тэмцээнд 46 орны эрэгтэй 193, эмэгтэй 144, нийт 337 жүдоч оролцохоор мэдүүлгээ илгээжээ.
-
2016 оны 11 сарын 28
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан бөгөөд жил бүр энэ өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн Олон Улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ.
-
2016 оны 11 сарын 28
Монгол Улсын Төрийн Батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалахын багц хууль батлагдсантай холбогдуулан Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын албан хаагчдыг цэргийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн жагсаалын талбайд боллоо.
-
2016 оны 11 сарын 28
МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2016 УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй гэх шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан.
-
2016 оны 11 сарын 28
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж ”Шүүхийн шинэтгэлийн цаг үеийн асуудал, цаашдын зорилт” сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-
2016 оны 11 сарын 28
Хотын шинэ удирдлагууд цахим газар өмчлөлийг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Ингэхдээ Нийслэлийн Газрын албанаас боловсруулсан журамд гадаад дахь монголчууд, 0-18 насны иргэнд газар өмчлүүлэхгүй байхаар тусгасан байна.
-
2016 оны 11 сарын 28
БЗД-ийн 8 дугаар хороонд суух Б /эм.61н/-ийг “Монел” чиглэлийн нийтийн тээврийн автобусанд суух үед жолооч нь огцом тормос гишгэснээс сандлын бариул мөргөн унаж нүүрний болон хамрын яс хугарч гэмтжээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.
-
2016 оны 11 сарын 28
Нас барсан иргэд техникийн спирт уусан бах магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ
-
2016 оны 11 сарын 28
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан. Өнгөрсөн баасан гарагт НИТХ-ын 5 дугаар хуралдаанаар төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Харин өнөөдрөөс хороод болон намын бүлгүүд хэлэлцэж эхэллээ.
Өнөөдөр НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засаг, Хууль зүй, төрийн байгуулалт, Өргөдлийн хорооны хамтарсан хурлаар нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Маргааш Байгаль орчин, экологи, Нийгмийн хөгжлийн хорооны хамтарсан хурлаар төсөв хэлэлцэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 28
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарт холбогдох хэргийг шүүхээс мөрдөн байцаалтад буцаагаад байсан бол мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хавтаст хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байна.
-
2016 оны 11 сарын 28
“Гоёл-2017” наадмын загварын долоо хоног үргэлжилж байна.
-
2016 оны 11 сарын 28
Он гарсаар эхний арван сарын байдлаар 456611 татвар төлөгч иргэнд 25.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгохоор болжээ. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголт ирэх оны эхний улиралд багтаж таны бүртгүүлсэн дансанд орох юм байна.
Энэ талаар Сангийн яамнаас ” “Буцаан олголтод зориулан ирэх онд 80 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн” гэлээ.
-
2016 оны 11 сарын 28
С.Сарантуяа
Ерээд оны үед Эрдэнэт үйлдвэр 10 сая долларын зэсийн баяжмал Казакстан улсад нийлүүлсэн ч мөнгөө авч чадалгүй өдийг хүрснийг бид саяхан л мэдсэн. Оросын талын эзэмшдэг байсан 49 хувийг монголчууд худалдан авч, зуун хувь манай өмч болсон хойно л Эрдэнэт гэх том капиталын ар өвөр лүү өнгийж, бодит мэдээллийг нээлттэй авч болохоор боллоо. Энэ хүрээнд, бид дандаа өр төлбөрт унасан биш, бас олон газраас их, бага авлагатай болохоо мэдэж авсан. Тэдгээрийн нэг бол Казакстан улсаас авах ёстой 10 сая доллларын асуудал байв. Энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөөр удаа дараа шахаж шаардсан. Ингээд Эрдэнэт үйлдвэр 10 сая долларын авлагаа авах болсон таатай мэдээг удалгүй хүлээн авсан билээ. Манай талд тушаах ёстой энэхүү төлбөрийг өдий хүртэл төлөхгүй байсан цорын ганц шалтгаан нь Оросууд 49 хувийг нь эзэмшдэг байсантай холбоотой. Харин түүнийг монголдоо авчирснаар өр төлбөрийг барагдуулах ажил ийнхүү шуурхай шийдэгдсэн юм.
-
2016 оны 11 сарын 28
Монгол Улсын нийт нутгаар өвөлжилт хүндэрч цаг агаарын аюултай үзэгдэл бий болсон, цас олон жилийн дунджаас ихээр орж, орон нутгийн авто замууд хаагдах эрсдлийг харгалзан үзэж орон нутгийн нислэгийн зарим чиглэлийг өөрчлөхөөр болжээ.
-
2016 оны 11 сарын 28
Энэ сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдрөөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петро чайна тачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч ”Зөв боломж” ХХК-ийн 13 ажилчин үл мэдэгдэх шингэн зүйлийг согтууруулах ундаа гэж уусны улмаас хордож, 4 хүн нас барсан хэрэг гарсан.
-
2016 оны 11 сарын 28
12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгийн хойд хагас болон Алтайн цаад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орохоор байна.
-
2016 оны 11 сарын 28
Монголбанкнаас өнгөрсөн аравдугаар сарын банкуудын ипотекийн зээлийн тайланг гаргажээ.
-
2016 оны 11 сарын 28
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 600 орчим төсөлд 514.2 тэрбум төгрөгийн ногоон зээл олгосон байна. Цаашид Монголын банкны холбооноос ”Ногоон зээлийн сан” байгуулж, энэ төрлийн төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн аж. Олон улсын жишгээн нэг ”ногоон төсөл”-д 50 сая хүртэлх ам.долларын зээл олгодог байна.