Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2538 2539 2540 2541 2542 2543 2544
  • Наадмын өдрүүдээр Хүй долоон худаг руу Railbus явна
    2016 оны 7 сарын 07
    Баяр наадмын өдрүүдээр буюу 07 дугаар сарын 10,11,12,13,14-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг чиглэлд үйлчилнэ. Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн 5 автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилэхээр боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ
    2016 оны 7 сарын 07
    Энэ сарын 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

  • Дорнодод дөрөв, Сүхбаатарт нэг түймэр дэгджээ
    2016 оны 7 сарын 07
    Зүүн аймгуудад өдөртөө 38 хэм хүрч халж байгаагийн улмаас Дорнодод дөрөв, Сүхбаатарт нэг түймэр дэгджээ.

  • Наадам болон АСЕМ-ийн үеэр зарим замуудыг хаана
    2016 оны 7 сарын 07
    АСЕМ болон баяр наадмын өдрүүдтэй холбоотойгоор зарим замуудыг долдугаар сарын 13-16-ны хооронд хэсэгчилж болон бүрэн хаахаар болсон байна.
  • Наадмын тасалбарыг худалдаалж эхэллээ
    2016 оны 7 сарын 07
    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаална.
  • Настай эмээг дээрэмдсэн этгээдүүдийг шүүх хурал дахин хойшиллоо
    2016 оны 7 сарын 06
    Өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны байрны орцонд өндөр настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.
  • Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны заавар батлагдлаа
    2016 оны 7 сарын 06
    Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бүртгэлжүүлж, үйл ажиллагааг тогтмолжуулах, эрх зүйн орчинг тодорхой хэмжээгээр бүрдүүлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам”-ыг боловсруулж, Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 34 дүгээр тушаалаар батлуулсан билээ.

    Энэхүү журамд “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны зааврыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж заасны дагуу “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны заавар”-ыг ОБЕГ-ын даргын 2015 оны А/185 дугаар тушаалаар батлуулаад байна.

    Уг заавар нь “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх, журамд тусгагдсан сайн дурын ажиллагааг зохион байгуулах ерөнхий арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, түүний дэс дараалал, холбогдох эрх зүйн баримт бичгийн загвар зэргийг нарийвчлан тодорхойлж, төв, орон нутгийн удирдлага, онцгой байдлын байгууллагад сайн дурын ажиллагааг зохион байгуулах гарын авлага, заавар, зөвлөмж болгоход чиглэж байгаа юм.

    Орон нутгийн сайн дурын ажиллагааны хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, сайн дурын ажилтны ажлын чиг үүргийг боловсруулах, сайн дурынхныг бүртгэх, гэрээ байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, сайн дурын бүлэг, хэсэг байгуулах, түүний удирдлага зохион байгуулалт, багаж хэрэгсэл, сургалт дадлагыг төрөл, эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, сайн дурын хэсгийн хүлээх үүрэг, бэлэн байдын талаар тусгажээ.

    Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сайн дураар оролцох хүсэлтэй иргэд, олон нийтийн оролцоог хангах, ажиллах нөхцлийг хангах, сайн дурынхныг чөлөөлж, гэрээг цуцлах зэрэг үйл ажиллагааг хэрхэн аль байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулах талаар ч тусгагдсан болно.

    Энэхүү зааврыг боловсруулахад үнэтэй санал, зөвлөмж өгч дэмжлэг үзүүлэн ажилласан бүх байгууллага, Онцгой байдлын газар, хэлтсийн дарга, албан хаагчдад талархлаа илэрхийлье.
  • Усанд осолдож амь насаа алдах тохиолдол буурахгүй байна
    2016 оны 7 сарын 06


    Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон.

    Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 9-нөөс 17-ны өдрүүдэд бүх нийтээр амарч, долдугаар сарын 18-ны даваа гаригт ажил цуглана.

    Тиймээс олон хоног үргэлжлэх амралтын өдрүүдэд ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхаарууллаа. Түүнчлэн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас үзвэл хэт их халалтын дараа хур бороо орох нь үерийн гамшиг дагуулж болзошгүй тул учирч болзошгүй гамшгаас сэрэмжилж, голын эрэг хөндийд байрлахгүй байхыг сануулж байна.
  • Арижлааны банкууд наадмын өдрүүдэд ямар цагийн хуваариар ажиллах вэ
    2016 оны 7 сарын 06
    Баяр наадмын өдрүүдэд банкуудын салбар нэгжийн ажиллах цагийн хуваарь, байршлыг танилцуулна.
  • Нийслэлийн ИТХ-ын шинэ төлөөлөгчдийг танилцуулж байна
    2016 оны 7 сарын 06
    НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД
  • Су.Батболдыг хотын даргад дэмжлээ
    2016 оны 7 сарын 06
    УИХ-ын гишүүн асан Су.Батболдыг Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргаар нэрийг нь дэвшүүлээд байна. Түүнийг хотын даргаар томилох эсэхийг яг одоо хэлэлцэж байна.



    Хотын шинэ даргад нэр дэвшигчтэй танилцъя


    - Төрсөн огноо, газар: Төв аймгийн Зуунмод хотод 1968 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн.


    - Боловсрол: 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль


    - 1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Инженер-багш мэргэжлээр


    - 1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежерээр


    - 2000 онд Хөдөө аж ахуйн их сургуульд Техникийн ухааны магистрын зэрэг


    - 2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр


    - 2012 онд Удирдлагын Академи-д Төрийн захиргааны менежментийн доктор (Ph.D) – ын зэрэг тус тус хамгаалсан.


    - Ажил эрхлэлт: 1990-1993 онд Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд инженер, ерөнхий инженер


    - 1993-1997 онд Төв аймгийн ЗДТГазрын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст хөдөө аж ахуйн Ерөнхий инженер, хэлтсийн дарга


    - 1997-1998 онд тус газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга


    - 1998-2000 онд тус газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга


    - 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга


    - 2002-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн


    - 2004-2005 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга


    - 2005-2006 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд


    - 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга


    - 2011-2012 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга


    - 2014-2015 онд Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

    - Сонгуульт ажил: Монгол Ардын Намын бага хурлын гишүүн


    - Монголын Нутгийн удирдлагын холбооны Тэргүүн


    - Монголын Хөдөө аж ахуйн инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч


    - Монголын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Тэргүүлэгч гишүүн

    Гавъяа шагнал: “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”


    “Алтан гадас” одон


    Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль


    Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

    Гэр бүлийн байдал: Эхнэр, 3 хүүгийн хамт амьдардаг

    24tsag.mn

  • НИТХ-ын тэргүүлэгчдийг томиллоо
    2016 оны 7 сарын 06
    Яг одоо Хотын даргын асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Сундуйн Батболдыг нэр дэвшүүлээд байна.
  • Цагдаагийн байгууллагад сонгуультай холбоотой 2119 гомдол иржээ
    2016 оны 7 сарын 06
    ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
  • Су.Батболдыг хотын даргад томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна
    2016 оны 7 сарын 06
    Ингээд Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргад нэр дэвшигч Су.Батболдын товч намтарыг танилцуулж байна.

    Төрсөн огноо, газар: Төв аймгийн Зуунмод хотод 1968 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн.
    Боловсрол: 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
    1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Инженер-багш мэргэжлээр
    1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежерээр
    2000 онд Хөдөө аж ахуйн их сургуульд Техникийн ухааны магистрын зэрэг
    2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр
    2012 онд Удирдлагын Академи-д Төрийн захиргааны менежментийн доктор (Ph.D) – ын зэрэг тус тус хамгаалсан.

    Ажил эрхлэлт: 1990-1993 онд Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд инженер, ерөнхий инженер
    1993-1997 онд Төв аймгийн ЗДТГазрын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст хөдөө аж ахуйн Ерөнхий инженер, хэлтсийн дарга
    1997-1998 онд тус газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга
    1998-2000 онд тус газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
    2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга
    2002-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    2004-2005 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
    2005-2006 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
    2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
    2011-2012 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга
    2014-2015 онд Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

    Сонгуульт ажил: Монгол Ардын Намын бага хурлын гишүүн
    Монголын Нутгийн удирдлагын холбооны Тэргүүн
    Монголын Хөдөө аж ахуйн инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч
    Монголын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Тэргүүлэгч гишүүн

    Гавъяа шагнал: “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”
    “Алтан гадас” одон
    Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль
    Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

    Гэр бүлийн байдал: Эхнэр, 3 хүүгийн хамт амьдардаг
  • Наадмын нээлт, хаалтын бэлтгэл ажил үргэлжилсээр байна
    2016 оны 7 сарын 06
    Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндсэсний их баяр наадмын нээлт, хаалтыг ТС Найруулагч Н.Наранбаатар найруулж, УДЭТ-ын хамт олон зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

    Наадмын бэлтгэл, сургуулилт нийт 1500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай үргэлжилж байна. Нээлт эхлэхэд 6 хоног үлдлээ.
  • Хувийн ашиг сонирхлоор төрийн албанд томилогдсон 129 зөрчлийг илрүүлжээ
    2016 оны 7 сарын 06
    Авлигатай тэмцэх газраас өнөөдөр энэ оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар хэвлэлийн мэдээлэл хийлээ.
  • Чингисийн талбайд болох парадад 2000 гаруй цэргийн алба хаагч оролцоно
    2016 оны 7 сарын 06
    ”Монгол Улсын далбаа”-ны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

  • Э.Бат-Үүл МАН-ынханд хатуухан сануулга өглөө
    2016 оны 7 сарын 06
    НИТХ-ын долоо дахь анхдугаар хуралдаан өнөөдөр болсон бөгөөд НИТХ-ын хурлыг Э.Бат-Үүл даргалав. Тэрбээр энэ үеэрээ үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынханд хандан хатуухан үг чулуудав.
  • НИТХ-ын даргаар Ц.Сандуйг томиллоо
    2016 оны 7 сарын 06
    НИТХ-ын даргаар Ц.Сандуйг томиллоо
  • Эерэг 24: Монголын циркчид дэлхийн циркийн урлагийн “Оскар” хүртжээ
    2016 оны 7 сарын 06
    ОХУ-н Сочи хотод 2 дахь удаагаа зохион байгуулагдаж буй дэлхийн циркийн шилдэгүүд оролцдог ”Мастер” олон улсын циркийн их наадмыг дэлхийн циркийн урлагийнхан Оскарын шагналтай дүйцэхүйц хэмээн үнэлдэг юм.
2538 2539 2540 2541 2542 2543 2544
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    16 цаг 27 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    17 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    17 цаг 42 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    17 цаг 42 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    18 цаг 42 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Уржигдар 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Уржигдар 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Уржигдар 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Уржигдар 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Уржигдар 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    Уржигдар 12 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    Уржигдар 11 цаг 25 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК