Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2553 2554 2555 2556 2557 2558 2559
  • Нийслэлд концессоор бүтээн байгуулалт хийх компаниудтай гэрээ байгууллаа
    2016 оны 6 сарын 20
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 115, 116, 117, 118 дугаар тогтоолоор “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг баталж, төсөл хэрэгжүүлэгч компаниудтай концессын гэрээ байгуулахыг нийслэлийн Засаг даргад даалгасан.
  • “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    2016 оны 6 сарын 20
    “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • БЗД-ийн 14-р хорооны гэр хорооллыг дахин төлөвлөж, 1260 айлын сууц барих ажлыг эхлүүллээ
    2016 оны 6 сарын 20
    НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлыг баталсан.
  • Цагдаагийн байгууллага сонгуультай холбоотой 604 гомдол хүлээн авчээ
    2016 оны 6 сарын 20
    Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ирсэн гомдол мэдээллийн талаар Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийлээ.

  • Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвтэй боллоо
    2016 оны 6 сарын 20
    Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвтэй боллоо
  • Хувьцааны мөнгө иргэдийн дансанд байршиж эхэллээ
    2016 оны 6 сарын 20
    Засгийн газрын зүгээс арилжааны банкуудаар дамжуулан иргэдээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдан авах үйл ажиллагааг орон даяар эхлүүлээд байгаа билээ.
  • Шатахуун түгээх станцуудыг баталгаажууллаа
    2016 оны 6 сарын 20
    Стандартчилал, хэмжил зүйн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нефьт болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх станцуудад жилд хоёр удаа баталгаажуулалт хийдэг. Энэ оны эхний хагас жилийн баталгаажуулалтыг хийж дуусчээ.
  • Залилан мэхлэгч А.Ганбатын хэргийг хэн сэгсрээд байна вэ?
    2016 оны 6 сарын 20
    Залилан мэхлэгч А.Ганбатын хэргийг хэн сэгсрээд байна вэ?


    Залилангийн гэмт хэрэгтнүүд бусад гэмт хэрэг үйлдэгсдийг бодвол нийгэм болоод бусдад илүү их хор хохирол учруулдаг. Тиймдээ ч оноох ял нь хүртэл хатуухан байдаг боловч арав гаруй удаа хувь хүн болоод албан байгууллагад хэдэн тэрбумаар нь хохирол учруулсан залилагч этгээд өнөөдрийг хүртэл наранд тарвалзаж яваа нь хачирхалтай.
    Амгаасэдийн Ганбат гэгч этгээд нь хүмүүсийг хамраар нь газар хатгатал хулхиддагаараа тун алдартай. Ёстой л залилангаар төгс мэргэжсэн гэхэд болно. Тэрээр нийтдээ 10 гаруй удаа залилангийн гэмт хэрэг үйлдэж байсан атлаа нэг ч удаа ял эдлээгүй нь шүүх, прокурорын танил талтайгаа залилсан мөнгөө хуваадагтай холбоотой гэж хохирогчид нь хэлж байна. А.Ганбатад залилуулсан хүмүүс цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, ном журмаараа мөрдөн байцаалт явагдаж, ял төлөвлүүлэхээр прокурор дээр очихоороо л хэрэг нь замхардаг гэнэ. Онц их хэмжээний хохирол бусдад учруулсан байхад л прокуророос эрүүгийн бус иргэний хэрэг болгон буцаадаг байна. Эсвэл бүр нотлох баримт хангалтгүй, гэмт хэргийн хохирогчидгүй гэх мэтчилэн аахар шаахар шалтгаан хэлээд түүнийг ялаас мулталчихдаг аж. Ийнхүү уснаас хуурай гарсан тэрээр ердөө шүүх танхимаас гараад л дараагийнхаа хүнийг залилдаг. Хамгийн сүүлд тэрээр Б.М гэх эмэгтэйг 4.2 тэрбум төгрөгөөр хохироожээ. Сонгодог залилагч А.Ганбат нь анх М-ийн байрыг түрээслэн суужээ. Тэрээр анх М-ийн нөхөртэй танилцсан бөгөөд урьд өмнө тэд залилагч этгээдтэй хамтран ажиллаж байгаагүй, огт танихгүй нэгэн байсан аж. Гэвч тэрээр алхам алхмаар барьцаа лавшруулан 2013 онд иргэн М-ийн байрыг түрээсэлсэн үеэсээ л тэднийг онилж эхэлжээ. Ингэхдээ эхлээд тэднийхээр орж гаран, дасгах ажлаа чадамгай гүйцэтгэсэн байна. Тэрээр “Би хувийн амьдралаа бусдад дэлгэж болохгүй ноцтой шалтгаан байна, та хоёрт гэж итгэж хэлэхэд би Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаярын төрсөн дүү Энхтуяагийн нөхөр юм. Улстөр, бизнесийн олон шалтгаанаас болоод Н.Энхбаяр гуайд хэрэг үүсгэн цагдан хорьсон, эхнэр Энхтуяаг маань интерполоор эрэн сурвалжлаад Монголдоо ирэх боломжгүй болгосон, хилийн чанадад эхнэр хүүхдүүд маань байгаа. Монгол Улсад эрхэлж байгаа бизнес, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, банкны харилцах данснууд минь битүүмжлэгдсэн маш хүнд байдалд явна. Худалдаа хөгжлийн банкны дансанд хадгалагдаж байгаа эхнэр бид хоёрын хамтын дансанд 4.0 сая доллар битүүмжлэгдсэн байгаа” гэх мэтээр тэдний итгэлийг олжээ. Түүний уйлах шахсан яриаг сонссон М-ийн нөхөр нь “Бид хүнийг ядарсан цагт нь туслах хэрэгтэй” гэсний үндсэн дээр тэд хоёр өрөө байрандаа түрээсээр суулгажээ. Ийнхүү тэдний итгэлийг олсон залилан мэхлэгч А.Ганбат хоёр өрөө орон сууцанд нь амьдрахын зэрэгцээ хөөрөг барьцаалан 35.000.000 /гучин таван сая/ төгрөг зээлсэн байна. Гэтэл өнөөх хөөрөг нь түүний хэлсэнчлэн үнэтэй хуучин цагийн хөөрөг ч биш аж. А.Ганбат нь М-ийн байранд амьдарсан түрээсийн мөнгөө ч өгөхгүй зургаан сар амьдарч байгаад, нэг өдөр зугтаасан байна. Тэд түүний хаана юу хийж явааг хайгаад сургийг нь гаргаж амжаагүй байтал М-ийн нөхөр Б өвчний улмаас нас барсан аж. М нь тухайн үед нөхрийнхөө хувийн компанид оруулсан хөрөнгө оруулалтын хувь хэмжээ, өмчлөгчөө тогтоолгох, бусдад хууль бусаар шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдээ хууль ёсны дагуу шилжүүлэн авахаар цагдаагийн байгууллагаар явж байжээ. Үүнийг мэдсэн, сураггүй алга болсон А.Ганбат М-д саймшран ирж уулзан “Надад итгэлтэй сайн зөвлөгөө өгөх хуульч нар байна, хуулийн байгулулага асуудлыг шалгахдаа зөвхөн чиний өмч хөрөнгийг хууль бусаар авсан хүмүүсийн данс, хөрөнгүүдийг битүүмжлэхээс гадна чиний өмч хөрөнгөнд зарим шалгалт хийгдэж, банкны харилцах данснууд чинь битүүмжлэгдэх магадлал өндөр, мөн гэртээ их хэмжээний бэлэн мөнгө огт байлгаж болохгүй эрсдэлтэй байдаг тул гадуур мөнгө хадгалах нь гэнэтийн бэлэн мөнгөний хэрэгцээ гарахад хэрэгтэй шүү гэхээр нь М итгэн 2015 оны 1 дүгээр сарын 29-нд А.Ганбатад бэлнээр 200 сая төгрөгийг тоолж өгсөн байна. Үүнээс хойш тэрээр сар орчмын дараа буюу 2015 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр 350 сая төгрөгийг Ховд аймагт алтны ордны “А” лиценз авч өгнө гэж хэлээд Хас банкны хувийнхаа 5001188671 тоот дансандаа хийлгүүлсэн аж. Лицензээ асуухад “Одоохон, удахгүй гарчихна, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт орон нутгийн зөвшөөрөл нь ирээгүй байна, би танилаараа аймаг, сумын удирдлагуудад хэлүүлсэн, санаа зоволтгүй” гэх мэтээр хуурсаар явжээ. Ингээд энэхүү лицензээ ч авч өгөөгүй, мөнгийг нь ч буцааж өгөөгүй байж дараагийнхаа залилан руу шуудран орсон байна. А.Ганбат нь ааг амьсгаа дээгүүр орж ирээд “Булган аймгийн Дашинчилэн суман дахь уурхайг хямдхан зарна гэж байна. Чи тэрийг ав, би уул уурхайн мэргэжлийн хүн юм чинь хөдөө гадаах ажлыг нь зохицуулж өгье” гэж бас л баахан үнэмштэл нь ярьсан байна. Иймд М нь түүнд итгэн, 500 сая төгрөгийг тус компанийн захирал асан Эрдэнэ
    далайтай тохиролцон, эхний ээлжинд бэлнээр 200 сая төгрөг аваад явжээ. Харин маргааш нь А.Ганбат үлдэгдэл мөнгийг нь өөрийнхөө данс руу шилжүүлж, уурхайн лиценз болоод гэрчилгээ гартал хадгалж байхаар тохирсон байна. Гэтэл хэдхэн хоногийн дараа А.Ганбат нь иргэн М-ийн худалдаж авсан уурхайн лицензийг өөрийнхөө нэр дээр бүрэн шилжүүлэн Булган аймгийн Дашинчилэн дэх Бүдүүн ухаагийн уурхайн “Бэрхийн нурам” ХХК-ийн захирал болчихсон байжээ. Үүнийг нь мэдсэн М бусдын хөрөнгийг яагаад өөрийн нэр дээрээ шилжүүлсэн эсэх талаар асуухад “Энэ ерөөсөө чиний юм, хэн ч чамтай маргахгүй, цаасан дээр би эзэмшигч нь болохоос чи бүх хөрөнгийг оруулан худалдан авсныг талууд гэрчилнэ, гаргасан хөрөнгөөрөө ч тодорхой, би уурхайн ажлын туршлагатай, орон нутагт ажил хийхэд эмэгтэй хүнд маш хэцүү” гэх мэтээр тайлбарласан байна. Ингээд удалгүй уурхайн ч ажил эхэлсэн учир дээрх сэдвээр маргалдалгүй, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан, түлшний зардал, түрээсийн машинуудын төлбөр тооцоо, уурхайд ашигласан машин техник гэх мэт бүхий л урсгал зардлыг М хувиасаа гаргаж иржээ. Ийнхүү жил орчим ийм байдлаар явсан боловч А.Ганбат нь нэг ч удаа хөрөнгө оруулалт хийхгүй, мөн олборлосон алтнаасаа ч М-д хувь хүртээхгүй байсан тул багагүй эргэлзээ төрж эхэлсэн байна. Иймд өмнө нь авсан 200 сая төгрөг, мөн Ховдын лиценз авч өгнө гэсэн 350 сая төгрөгөө төлөхийг шаардаж, хөрөнгө оруулалтаа татан, дүгнэнэ гэсэн үеэс М-ийг элдэв янзаар дарамталж эхэлжээ. А.Ганбат нь өмнө байсан шигээ зөөлөн зан гаргахаа больж, нэг л том компанийн захирлын дүрд тоглон “Би танил тал ихтэй, чамайг юу ч үгүй болгож чадна, чамайг гэх хэн байгаа юм” гэх мэтээр огт танигдахгүй хүн болж хувирсан байна. Түүгээр ч барахгүй Булган аймгийн Дашинчилэн дэх “Бүдүүн ухаа”-гийн уурхайн ажилчдынхаа нүдэн дээр М рүү элдвээр хашгичин, духанд нь буу тулган “Энд чамайг алаад хаячихсан байхад хэн ч асууж ирэхгүй, мэдэхгүй” гэх мэтээр айлган сүрдүүлсэн байна. Үүгээр түүний сүрдүүлэлт зогссонггүй. Тэрээр олон хүнээс олон тэрбум төгрөг залилан луйвардсан учир байнгын айдастай явдаг байна. Иймд гурван анч нохой тэжээдэг бөгөөд унтахдаа хүртэл тэр гурваа хажуудаа байлгаж, бусдыг айлган сүрдүүлдэг байна. Гэтэл хөрөнгө оруулалтаа татна гэж хэлсний төлөө М-ийг буу тулган, хутга эргүүлэн, хүний цус амтлаад сурчихсан зодоонч нохдоороо хоёр ч удаа уруулсан байна. Байдал бишидсэнийг мэдсэн М оруулсан хөрөнгө оруулалтаа баталгаажуулах, нийт гарсан зардлыг тайлагнан танилцуулах, хөрөнгө оруулалтын гэрээгээ дүгнэж тооцоо нийлэх гэрээн дээр гарын үсэг зуруулах гэтэл А.Ганбат нь нотариатчийн өмнө өөрт нь үлдэх гэрээний хувийг урж “Чиний юм гэж юву байдаг юм, чи ер нь юу хийж байсан юм, чи одоо яаж ч чадахгүй, энэ бол миний уурхай” гэж хэл амаар доромжлон дайрч, нотариатч эмэгтэйн хажууд зодохоор дайрч байжээ. Иймээс супер залилагч Амгаасэдийн Ганбат нь анхнаасаа түүнийг хуурч мэхлэх зорилготой байсан бөгөөд өөрөө ч түүнийгээ хэлдэг байна.
    Түүний анх хэлж танилцсанаар, А.Ганбат нь Н.Энхбаярын хүргэн ч биш байсан бөгөөд түүний нэрийг барин залилан луйвраа хийдэг болох нь батлагдсан байна. Тэрээр энэ аргаараа олон хүнийг үнэмштэл нь худал ярьж, удаа дараа хохироож явсан нь ч цагдаагийн байгууллагын сэжигтний бүртгэлээс тодхон харж болохоор байгаа юм. А.Ганбат нь хууль хяналтын байгууллагаар нэлээдгүй олон удаа бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, өмч хөрөнгийг хувьдаа ашигласан, уул уурхайн лиценз гаргаж өгнө гэж бусдын луйвардсан хэргүүдээр шалгагдаж байсан байдаг. Гэвч хачирхалтай нь олон арван хүнд онц их хэмжээний хохирол учруулсан атлаа нэг ч удаа шүүхээс ял сонсч байгаагүй гэнэ. Тэрээр бусдыг залилан луйвардаж сурсан шигээ нэг хохирогч нь хуулийн байгууллагад хандахад өөр нэгнийг хулхидан, өмнөх залилснаа нөгөөд өгч аргалж сурсан нэгэн аж. Түүгээр ч барахгүй цагдаа, прокурорын байгууллагад танил тал ихтэй учир тэд нараараа аргалуулаад сурчихсан гэж хохирогчид нь хэлж байна. Түүнд луйвардуулаад мөнгө төгрөг, эд хөрөнгөө нэхэмжилсэн хүмүүс бүгд айдас хүйдэстэй явдаг гэнэ. А.Ганбат нь биедээ байнга гар буу авч явдаг, энд тэнд уулзъя гэж дуудуулчихаад зориуд тэжээсэн зодоонч нохдоороо уруулж айлгадаг учир хохирогчид шууд түүнтэй уулзахаас айдаг байна. Ингээд хууль журмынхаа дагуу цагдаагийн байгууллагад ханддаг боловч цагдаа дээр хэрэг үүсгээд, мөрдөн байцаалт явуулаад прокурорт шилжүүлэхээр нэг бол хэрэгсэхгүй болж ирдэг, нөгөө бол эрүүгийн хэргийг нь иргэний хэрэг болгоод явуулчихсан байдгаас залилан мэхлэгч А.Ганбат дараа дараагийнхаа хүмүүсийг залилсаар яваа юм. Тэрээр байнга залилан луйвар хийж явдаг учир тодорхой оршин суух хаяггүй бөгөөд бүртгэгдсэн хаяган дээрээ огт амьдардаггүй болохыг ч цагдаагийн байгууллагаас анхааруулсан байдаг ч бас л ямар нэгэн аргаар хэрэгсэхгүй болгочихдог аж. Гэвч түүнд луйвардуулж, залилуулсан олон хохирогчид нэгдэж, цагдаагийн байгууллагад хандаад байгаа бөгөөд зөвхөн М-ийн нэхэжлэлд дурьдсанаар, “Бэрхийн нурамт” ХХК-ийн үйл ажиллагаанд гаргасан бүх зардал болох нийт 4.2 тэрбум төгрөгөөр хохироод байгаа аж. Гэтэл ийм онц их хэмжээний хохирол учруулчихсан, оршин суух тодорхой хаяггүй супер залилагч Амгаасэдийн Ганбатыг өнөөдрийг хүртэл барьж хорихгүй байгаа нь харамсалтай. Тэрээр иргэн М-ийг уурхай дахь хөрөнгө оруулалтаа зогсоосноос хойш бусдыг луйвардах аргадаа шуудран орсон байдаг. “Шунхлай” компаниас 100 тонн шатахуун аваад мөнгийг нь өгөхгүй мурих гэж санаархсан, контейнер нийлүүлдэг компаниас мөн л луйвар хийхээр завдсан, нэгэн иргэнээс жолооны ангиллыг чинь D болгож өгье хэмээн мөнгө, бичиг баримт аваад алга болсон гэх мэтээр А.Ганбатад залилуулсан хүмүүсийн цуваа үргэлжилсээр байна. Нэг биш нэлээд хэдэн хохирогч онц их хэмжээний эд хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохирчихоод байхад сэжигтэн этгээдийг барьж хорихгүй байгаа нь цаашид өөр олон хүнийг луйвардах боломжийг олгосоор байна. Тэрээр цагдаа прокурорт танил тал ихтэйгээ ашиглан, мөрдөн байцаагчийг дураараа загнан, мэдүүлэг өгөхөөр очихдоо сахал зүүн, зүсээ хувилган очсон аж. Энэ мэтчилэн алхам тутамдаа жирийн иргэдийг ч залилан мэхэлж, хууль хяналтын байгууллагаар ч тоглож тохуурхаж явдаг Амгаасэдийн Ганбатын ард чухам хэн гэгч прокурор хамгаалж байна вэ, Хууль зүйн сайд аа?

  • Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ослоор дөрвөн хүний амь нас эрсэджээ
    2016 оны 6 сарын 20
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 529 авснаас зам тээврийн ослын 367 дуудлага бүртгэгджээ.
  • Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой
    2016 оны 6 сарын 20
    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд өдөр бүр 386 нэр төрлийн үйлчилгээг үзүүлж байна
    2016 оны 6 сарын 20
    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнөөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийн ажлын явцын талаар нийслэлийн Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.
  • АТГ-с төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээг танилцууллаа
    2016 оны 6 сарын 20
    Авлигатай тэмцэх газраас Шударга байдлын үнэлгээний дүнг төрийн байгууллагын албан тушаалтнуудад танилцуулав. Шударга байдлын үнэлгээ нь тухайн байгууллагын гадаад ба дотоод шударга байдлын болон бодлогод оролцогчдын дүгнэлтэд үндэслэсэн үнэлгээ юм.
  • Гамшгаас хамгаалах сургалтын төв нээгдэнэ
    2016 оны 6 сарын 20
    Монгол Улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

  • НӨАТ-ын сугалаагаар 9246 азтан тодорчээ
    2016 оны 6 сарын 20
    НӨАТ-н сугалааны 12 дахь тохирол өчигдөр явагдаж, нийт 9246 тодорлоо. Үүнээс 8307 хүн 20 мянган төгрөг, 845 хүн 100 мянган төгрөг, 82 хүн 500,000 төгрөг, 11 хүн дөрвөн сая төгрөг, нэг хүн 20 сая төгрөг хожсон юм. Харин Супер шагнал болох 50 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
  • Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхэд моринд чирэгдэж амиа алджээ
    2016 оны 6 сарын 20
    Сэлэнгэ аймгийн Орхон-Туул сумын Рашаант тосгонд суух найман настай эрэгтэй Г унаж явсан мориндоо чирэгдэж нас барсан хэргийг шалгаж байна.
  • Увсад алт олборлож байсан иргэн амиа алдав
    2016 оны 6 сарын 20
    Увс аймаг Түргэн сумын 1-р багийн нутаг Улаан начин гэх газарт гар аргаар алт олборлож байсан Улаангом сумын харъяат 50 настай эрэгтэй Д нь шороонд дарагдаж нас барсан хэргийг шалгаж байна.
  • Онцгой байдлын алба музейтэй боллоо
    2016 оны 6 сарын 20
    Өнөөдөр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 жилийн ойн тохиож буй бөгөөд тус өдрийн хүрээнд “Онцгой байдлын албаны түүхэн музей” нээлтээ хийж байна.
  • 24 баримт: ЭЕШ-тай холбоотой гомдол хүсэлтээ хэрхэн, хаана гаргах вэ
    2016 оны 6 сарын 20
    ЭЕШ өчигдөр дууссан бөгөөд шалгалтын хариу ирэх сарын 1-ны өдөр гарна. Энэ жил ЭЕШ-тай холбоотой маргаан гомдол багагүй гарсан бөгөөд мэргэжлийн байгууллагаас дээрх бүх мэдээллийг ташаа гэдгийг албан ёсоор мэдээлээд байгаа. Тэгвэл ЭЕШ-тай холбоотой гомдол, хүсэлт болоод дүн мэдээ хэрхэн гарах талаарх 24 баримтыг хүргэж байна.
  • Нийслэлд 30 мянга гаруй гэрэлтүүлэг суурилуулжээ
    2016 оны 6 сарын 20
    Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онуудад улс, нийслэл, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууцны хороолол дунд нийт 45,7 тэрбум төгрөгийн 30 508 ширхэг гэрэлтүүлэг, 9,0 тэрбум төгрөгийн 1 000 орчим камер суурилуулсан байна. Үүнээс орон сууцны хороолол дунд өнгөрсөн хугацаанд 5,700 гаруй гэрэлтүүлэг шинээр тавьсан бол гэр хорооллын харанхуй гудамжуудад 15 906 гэрэлтүүлэг суурилуулжээ. Харин нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд 8800 гаруй гэрэлтүүлэг шинээр хийсэн байна.
    Гэр хороолол болон орон сууцны хороолол нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гэрэлтүүлэг камер, суурилуулснаар гэмт хэргийн гаралт буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ил задгай хог хаях байдал эрс буурч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн гэдгийг холбогдох байгууллагуудаас мэдээлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хувьцааны мөнгийг өнөөдрөөс олгоно
    2016 оны 6 сарын 20
    Засгийн газрын зүгээс арилжааны банкуудаар дамжуулан иргэдээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдан авах үйл ажиллагааг орон даяар эхлүүлээд буй. Хувьцаагаа зарах хүсэлтээ өмнөх долоо хоногийн Даваа гаригт гаргасан иргэд маргаашнаас мөнгөө авч эхлэх юм. Хувьцааны мөнгийг зах зээл рүү гэнэт их хэмжээний мөнгө оруулж, инфляци хөөрөгдөхгүй байх зорилгоор гурав хуваан олгохоор болсон билээ.

    Иргэдийн хувьд арилжааны банкинд хандан, мөнгө орсон эсэхээ шалгуулах шаардлагагүй. Нэрийн дансанд нь хувьцааны мөнгө байршсан мэдээллийг арилжааны банкууд мессэжээр илгээхээр зохицуулалт хийсэн. Харин хувьцаагаа худалдах хүсэлтэй ч арилжааны банкинд хандан маягтаа бөглөж амжаагүй байгаа иргэдийн хувьд бүртгүүлэх эрх нь нээлттэй хэвээр байгаа юм.
2553 2554 2555 2556 2557 2558 2559
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    22 цаг 36 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    23 цаг 31 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    23 цаг 51 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    23 цаг 51 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Уржигдар 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Уржигдар 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Уржигдар 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Уржигдар 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Уржигдар 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    Уржигдар 12 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    Уржигдар 11 цаг 25 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК