Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2723 2724 2725 2726 2727 2728 2729
  • Элс, давсны нөөц хомсдов
    2016 оны 1 сарын 06
    Ойрын өдруудэд ихэнх нутгаар хуйтний эрч чангарсаар байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-ны байдлаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Сэ- лэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс зэрэг 16 айлг- гийн 50 сут цагаан зудтай, 20 айтгийн 120 сутанд өвөлжилт хундрэхэд ойрхон байгааг ОБЕГ-аас лгэдээлсэн. Улаанбаатар хотод ч ял- гаагуй өдөр бур цас хялтаалж, халътиргаа гул- гаанаас болж залг тээврийн осол ихсэн, унаж бэртэн ГССҮТ-д хандагсад ч олширчээ. Уг нь цас орсны дараа нийслэлээс хотын зат, гуурэнд давс, элс, бодис цацдаг. Харалгсалтай нъ энэ бодисын нөөц хомсдоод байгаа аж. Энэ талаар нийтийн уйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”- ийн дарга Д.Энхсайханаас тодрууллаа.

    -Одоо нэг удаа л цас орвол давс, бодисгүй болно гэж сонслоо. Үнэн үү?

    -Тийм ээ. Одоогоор 100 гаруй тонн бодис үлдээд байна. Нэмж 300 тонныг авахаар хотын удирдлагуудтай ярьсан. Цас хэр орохоос шалт- гаалаад өдөрт дунджаар 50-60 тонн элс, давс цаддаг. Ойрын өдрүүдэд өдөр бүр цас хялмаалж байна. Тиймээс дор хаяж 10-20 тонныг байнга ашиглаж байгаа.

    -Оны өмнөхөн нийслэлийн ЗДТГ шаарддагатай элс, бодисын мөнгө болох 100 сая төгрөгийг шийдэж өгнө гэж байсан. Хэчнээн төгрөг хэрэгтэй байна вэ?

    -Тэр мөнгийг шийдэж өгөөгүй. Ойрд хүй- тэрч, цас их орох төлөвтэй байна. 300 тонн бодис авахад 200-300 сая төгрөг хэрэгтэй. Хү- сэлтээ тавиад хүлээж байна. ОХУ-аас бодисоо импортолдог.

  • Сэрэмжлүүлэг: Газын хий дэлбэрсэн байна
    2016 оны 1 сарын 06
    ХУД-11 “Богд-Хан” амралтын газрын гал тогооны өрөөнд гал гарлаа” гэсэн мэдээллийг 01-р сарын 05-нд авч шалгахад: Тус амралтын газрын “Чингисийн өргөө” зоогийн газрын гал тогооны өрөөнд баллонтой газын хий дэлбэрсэн хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.

  • “Astra Villa” хотхоны барилгын ажилчин бэртжээ
    2016 оны 1 сарын 06
    ХУД-11 “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 01-р сарын 05-нд авч шалгахад: “Astra Villa” хотхоны баригдаж байгаа барилгын 3-н давхраас блок зөөвөрлөж байсан “........” ХХК-ний туслах ажилтан, БЗД-24. хороонд суух И /эр.22н/ нь унаж гэмтсэн хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.
  • МИ-8 нисдэг тэрэгний осолтой холбоотойгоор хурандаа Ш.Энхбат ажлаа өгөх өргөдлөө өгчээ
    2016 оны 1 сарын 06
    Энэ сарын 23-нд нислэгийн дадлага, сургуулилт гүйцэтгэж байсан Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн цэргийн алба хаагчид осолдсон харамсалтай явдал тохиосон. Ослын улмаас Зэвсэгт хүчинд 17 жилийн турш залуу, халуун насаа зориулан ажилласан манай эрэлхэг хөвгүүдийн нэг амиа алдсан харамсалтай явдал учирсан. Бусад цэргийн алба хаагчдын хувьд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийлгэсээр байна. Болсон үйл явдалтай холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон амиа алдсан алба хаагчийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлээд салбарын зүгээс ар гэрийхэнд нь тусалж дэмжих ажлын хэсэг байгуулж, осолдсон цэргийн алба хаагчдад онцгой анхаарал хандуулан ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэгдсэн юм. Харин тэрээр өнөөдөр өөрийн биеэр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн алба хаагчдыг эргэж, эмчлэгч эмч нараас нь биеийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар асууж тодруулсан. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонг дагалдаж БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Д.Номт болон тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, хурандаа Ш.Энхбат, ЗХЖШ-ын Ар тал, хангалт үйлчилгээний газрын дарга, хурандаа М.Эрдэнэдалай нарын албаныхан байлцав.



    Ц.Цолмон сайд өвчтнүүдтэй уулзахдаа ”Та бүхэн нэрэлхэж эмээлгүй өвчин зориураа хэлж байгаарай. Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилласан. Цаашид ч авч ажиллана. Хамгийн гол сэтгэл санаа өөдрөг, тогтвортой байх ёстой. Эмчилгээ хийлгэж байхад эерэг бодол чухал шүү. Албан үүргээ гүйцэтгэж явсан цэрэг эрсээ бид ямар ч үед анхаарч ажиллана” хэмээгээд эмчлэгч эмч нараас ямар, ямар эмчилгээ хийлгэсэн, цаашид ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааг асууж тодруулсан. Түүний асуултад Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн клиникийн эрхлэгч, дэд хурандаа Т.Сүхбаатар ”Осолд өртсөн цэргийн алба хаагчдад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилласан. Өнөөдөр амь насанд эрсдэлтэй нөхцөл үүссэн алба хаагч байхгүй. Дөрвөн алба хаагчийн биеийн байдал сайжирч өнөөдөр эмнэлгээс гарч байгаа. Үлдсэн алба хаагчиддаа шаардлагатай бүх эмчилгээг цаг алдалгүй хийж байна” гэв. Энэ үеэр Ц.Цолмон сайд ”Ослын эмгэг нь хэсэг цаг хугацааны дараа илрэх тохиолдол байдаг. Энэ эрсдлээ тооцож аль болох урьдын адил эрүүл саруул залуус болгохын төлөө манай цэргийн эмнэлгийнхэн хичээж ажиллаарай. Гэхдээ бид эмчилж чадна гээд өөр эмчилгээ шаардлагатай байгаа хүнд эрсдэл учруулах вий. Манай улсад байгаа бусад үндсэн мэргэжлийн эмч нараас зөвөлгөө авч, гадаадад эмчлүүлэх шаардлагатай бол даруйхан мэдэгдэх ёстой” гэсэн юм. Эмчилгээний талаар Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн клиникийн эрхлэгч, дэд хурандаа Т.Сүхбаатараас цөөн асуултад хариулт авлаа.



    -Өвчтнүүдийн биеийн байдал ямар байгаа бол. Энэ талын мэдээлэл өгөөч?



    -Энэ сарын 23-нд ослын улмаас гэмтсэн 10 цэргийн алба хаагч манай эмнэлэгт ирсэн. Бид яаралтай бүх арга хэмжээг авч ажилласан. Нийтдээ 4 цэргийн алба хаагч хагалгаанд орсон байгаа. Үлдсэн 6 алба хаагчийн хувьд зөөлөн эдийн гэмтэлтэй, хагалгаанд орох шаардлагагүй юм. Эмчилгээний байдлаас хамаараад 4 цэргийн алба хаагчийн бие байдал сайжирч өнөөдөр эмнэлгээс гарч байгаа. Одоогоор амь насанд эрсдэл үүссэн нэг ч алба хаагч байхгүй.



    -Танай эмнэлгийн зүгээс шаардагдах эмчилгээ, сувилгаанд хэрхэн анхаарч ажиллаж байна?



    -Бид бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна. Бүх эмчилгээ, эм тариаг өөрсдийн нөөцөөр хангаж байгаа. Түүнээс гадна БХЯ, ЗХЖШ-аас шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлж байна. Түүнчлэн үндсэн чиглэлийн эмч нар харилцаатай байна. Ялангуяа, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нараас зөвөлгөө авч, шаардлагатай үед хагалгаанд хамтран оролцож байгаа” гэсэн юм.

  • Ц.Элбэгдорж: Бүх хүүхдэд мөнгө өгнө
    2016 оны 1 сарын 06

    Хүүхэд бүрт мөнгө олгохоор боллоо
    Өчигдөр 19 цаг 23 минут
    Илгээх
    Хэвлэх

    Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, Хүний хөгжил сангийн 2016 оны Төсвийн тухай хууль, УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Засгийн газраас Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.

    Улмаар өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн юм. Журам энэ сараас хэрэгжиж эхэлсэн.

    Гэвч олон нийтийн зүгээс хүүхдүүдийг амьдралын боломжоор нь ялгаварлаж байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тэгвэл МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан нэгэн сайхан мэдээ дуулгалаа. Тодруулбал төрийн гурван өндөрлөг хүүхдийн мөнгийг хуучин жишгийн дагуу буюу бүх хүүхдүүдэд олгоход санал нэгджээ.

    Ерөнхийлөгч энэ тухайд “Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий Сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол улсын бодлого юм” хэмээн цахим хуудаснаа нийтэлсэн байна.
  • Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
    2016 оны 1 сарын 06
    Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
  • Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл өнөөдөр эхэлнэ
    2016 оны 1 сарын 06
    Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 01 сарын 6-наас эхлэн 01 сарын 24-ний өдрийн хооронд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан 2016 оны Цэргийн бүртгэл зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа. Хурлаар дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб цэргийн бүртгэл явуулах бэлтгэл ажлаа хэрхэн хангасан тухайгаа танилцуулж, цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгөв.
    Нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явуулахад бэлэн болж, дүүргүүд энэхүү ажлын хүрээнд цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоож, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулж байна. Мөн албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журмын хүрээнд сургалт, семинар явуулж, шаардлагатай гарын авлага, материалаар хангаж, тоо бүртгэлийн ажилд хяналт тавьж ажиллах зэргээр бэлтгэл ажлаа бүрэн хангасан талаар дүүргүүдийн цэргийн штабын дарга нар танилцууллаа.
    Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар ”Цэргийн үүрэгтний бүртгэлийг зохион байгуулахдаа хуулиа дээдлэх, хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчлэх, иргэн цэргийн үүргээ биелүүлэх бүхий л боломжийг хангаж ажиллах, тоо бүртгэлийн явцад нэмэгдсэн иргэдийн мэдээллийг мэдээллийн санд үнэн зөв, бүрэн оруулах, Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах иргэдийн судалгааг гаргах, мэдээллийн аюулгүй байдал, нууцын журмын чанд мөрдөж ажиллах”-ыг үүрэг болголоо.
    Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана. Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг /, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ. Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж иргэний цэргийн үүргээ биелүүлнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Улаанбаатарт 17 хэмийн хүйтэн байна
    2016 оны 1 сарын 06
    Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж голын сав газраар 18-23, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 16-18 градус хүйтэн байна.
  • АСЕМ-ын зочдод үйлчлэх 800 хүн байнгын ажилтай болно
    2016 оны 1 сарын 05
    АСЕМ-ын зочдод үйлчлэх 800 хүн байнгын ажилтай болно
  • Солонгост ажилладаг залуус гар утас хулгайлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодов
    2016 оны 1 сарын 05
    Гадны улс оронд ажиллаж амьдарч буй монголчууд гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээлэл ойрын үед нэлээд гарах болсон.
  • Осолд орсон алба хаагчдын тав нь эмнэлгээс гарчээ
    2016 оны 1 сарын 05
    Налайхад осолдсон Ми-8 нисдэг тэрэгний ослын улмаас нэг хүн амиа алдаж, 10 хүнийг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчилж байсан юм.
  • Хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-аас авчрах гэрээг үзэглэнэ
    2016 оны 1 сарын 05
    Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-аас Монгол Улсад буцаан олгохтой холбоотойгоор “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газар хооронд гэрээ байгуулахаар болжээ.
  • ”Дүнчүүр” маани хөгжөөнө
    2016 оны 1 сарын 05
    Энэ сарын 9-ний 12:30 цагт ”Дүнчүүр” маани хөгжөөхөөр болжээ.
  • 19 обьектыг хувьчилж, 46 тэрбумыг төвлөрүүлэхээр тооцоолжээ
    2016 оны 1 сарын 05
    Энэ онд нийслэлийн 19 обьект, аж ахуй нэгжийг хувьчлахаар болжээ.
  • Хүүхдийн мөнгийг олгож эхэлжээ
    2016 оны 1 сарын 05
    Өнгөрсөн оны 12 дугаар сарын хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэлжээ.
  • Говьсүмбэр аймгийн Засаг даргыг огцруулжээ
    2016 оны 1 сарын 05
    Говьсүмбэр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн засаг дарга Л.Одсэрийг огцруулжээ
  • Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр батлагдлаа
    2016 оны 1 сарын 05
    Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр батлагдлаа
  • Нэгдүгээр эмнэлгийн хашаан дундуур шинэ зам тавилаа
    2016 оны 1 сарын 05
    Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нэгдүгээр эмнэлэгийн хашаан дундуур С.Зоригын гудамжийг зүүн тийш Чин Ван Чагдаржавын гудамжтай холбосон шинэ зам тавилаа. Энэхүү автозам нь 2,8 метр өргөн зорчих хэсэгтэй 0,7 метр явган замтай, 3,5 метрийн өргөнтэй 75 метр урттай юм.
    Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс нас барагсдийг гаргахад Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн хойд болон баруун талын авто замаас өөр гарц байдаггүй учир дээрх замуудад хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл ихээр үүсдэг төдийгүй замын хөдөлгөөний дүрэм зөрчигддөг гэж Замын цагдаагийн газраас тайлбарладаг. Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн хойд талаар урдаасаа хойшоо чиглэлтэй нэг урсгалтай замыг шинээр гаргаснаар Энхтайваны өргөн чөлөөний авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ордонд гарсан галын шалтгааныг цагдаагаар шалгуулаагүй байна
    2016 оны 1 сарын 05
    өнгөрөгч оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд гал гарах шахсан байна. Энэ тухай нууцалж байгаа нь Төрийн тусгай хамгаалалтын газрынхан хариуцлага алдсантай холбоотой аж.



    Учир нь Төрийн ордны хаалганаас утаа савсаж байхыг харсан иргэн Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай мэдээллийн төвд дуудлага өгснөөр гал гарах гэж байсныг мэджээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж галын шалтгааныг тодруулах, хэргийн газрын үзлэг хийх гэсэн боловч Төрийн тусгай хамгаалалтын газрынхан “Цагдаад шалгуулах шаардлагагүй” гээд буцаасан байна.
  • Адууны шир экспортлож эхэллээ
    2016 оны 1 сарын 05
    Адууны шир экспортлож эхэллээ
2723 2724 2725 2726 2727 2728 2729
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
    13 мин
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
    32 мин
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
    42 мин
  • Наймдугаар сарын байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ
    1 цаг 40 мин
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    1 цаг 54 мин
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    2 цаг 45 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    2 цаг 46 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    2 цаг 59 мин
  • ӨНӨӨДӨР: СОР17 бага хурлын талаар ажлын албанаас мэдээлэл өгнө
    3 цаг 18 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    3 цаг 29 мин
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    3 цаг 48 мин
  • Түүхий эдийн хавсралын эрин үеийн төгсгөл
    19 цаг 41 мин
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
    20 цаг 22 мин
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
    22 цаг 8 мин
  • Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
    22 цаг 35 мин
  • ФОТО: Монголын хөлбөмбөгийн дээд лигийн аваргууд "AFC Challenge League"-ийн урьдчилсан шатанд
    23 цаг 41 мин
  • Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
    23 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
    Өчигдөр 12 цаг 47 мин
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
    Өчигдөр 12 цаг 21 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 39736 хүүхэд хүсэлтээ илгээж, бүртгүүлжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК