-
2016 оны 1 сарын 05
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хот чимэглэлийн уран баримлыг нэмэгдүүлэх, чөлөөт уран бүтээлчдийн урлаж буй уран нарийн хийц, оюун ухаан шингэсэн бүтээлийг гадаад, дотоодод сурталчлах зорилготой “Улаанбаатар уран баримал - 2015” наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо. Энэхүү наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд наадамд нийт 45 уран бүтээлч 87 бүтээлээр оролцов. Уралдаанд шалгарсан бүтээлийг Монголын Урчуудын эвлэлийн хорооны А, Б урлангийн танхимд бодит хэмжээсээр урлан шилдэг 10 бүтээлийг нийслэлийн гудамж талбайд байршууллаа.
Л.Гантөмөрийн “Анчин” бүтээл нэгдүгээр байранд шалгарч, Нисэх Яармагийн замд байрлуулав. Хоёрдугаар байранд Ж.Болортүвшингийн “Салхин сар” бүтээл орж, Турк, Монголын цэцэрлэгт хүрээлэнд, Д.Халиуны “Галбингаа”, Б.Цогжавхлангийн “Аялгуу” бүтээл гуравдугаар байранд орж, 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэн, Хөгжим бүжгийн коллежийн зүүн урд талбайд байршуулав.
“Улаанбаатар – Уран баримал 2014” наадамд Төрийн шагналт Н.Амгалан, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач, доктор, дэд профессор С.Бадрал, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт барималч Л.Гантөмөр, Модерн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Ё.Далх-Очир нар оролцож байсан юм.
Харин чөлөөт уран бүтээлч Д.Халиун энэхүү наадамд хоёр дахь жилдээ амжилттай оролцов. Уран баримал нь хотын үзэмжинд өнгө нэмэхээс гадна түүх соёл, ёс заншил, сэтгэлгээний урлагийг иргэдэд таниулж байгаагаараа ач холбогдолтой юм гэжУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 05
Олон улсын цагдаагийн байгууллага болох Интер- полоор Монгол Улсын бас нэг иргэнийг эрэн сурвалжилж эхэллээ. Тодруулбал, Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат Тогтохын Батсайхан гэх 30 настай залууг эрэн сурвалжилж байна. Т.Батсайханыг Замын болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа аж. Түүнийг хил давсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа учраас Интерполоор хайж эхэлсэн гэх мэдээлэл байна.
-
2016 оны 1 сарын 05
Микро автобус буюу жижиг оврын автобусны ашигчалтын хугацаа энэ сарын 1-нд дуусч байгааучраас үйлчипгээнд явуулахгүй гэдгийг нийслэлийн Тээврийн газраас мэдэгдэж байсан. Гэвч одоогийн байдлаар микро автобус үйлчилгээнд явсан хэвээр байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчдын аюулгүй байдлыг хангах, тав тухтай зорчуулах зэрэг стандарт байдаг ч одоо үйтилгээнд явж буй микронууд стандартын шаардлага хангасан нь ховор. Ашиглалтын хугацаа нь дууссан микро автобусыг үйлчилгээнээс хэзээ гаргах талаар нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга О. Тушигээс тодрууллаа.
-Одоо ч микро автобус- нууд шугаманд явж байна. Үйлчилгээнд явуулах хуга- цааг нь сунгасан юм уу?
-Гэрээг нь наймдугаар сарын 1 хүртэл сунгасан. Энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд өөрсдөө парк шинэчлэл хийх тохиролцоонд хүрсэн. Мен оношилгоонд заасан хугацаанд орох, зарим чиглэл маршругыг шинэчлэн зохион байгуулахаар болсон.
-Нийслэлд хэдэн микро автобус үйлчилгээнд явж байгаа вэ. Бүх микроны ашиглалтын хугацаа нь дуусч байгаа юм уу?
-Нийт 340 орчим микро авгобус нийслэлд үйлчилгээнд явж байна. Зорчигч тээврийн үйлчилгээний стандартад үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил болсон тээврийн хэрэгсэл ашишахыг хориглодог. Одоо нийслэлд үйлчилгээнд явж буй микронууцын хамгийн сүүлийнхийг 2003 онд үйлд- вэрлэсэн байдаг. Тиймээс энэ онд бүх микроны ашиглалтын хугацаа дуусч байгаа гэв.
Нийслэлд үйлчилгээнд явах микро автобуснуудыг гэрээг ийнхүү сунгажээ. Харин хот хооронд зорчигч тээвэрлэдэг микронууцыг энэ сарын 1-нээс зогсоосон байна. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Тээюр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбатаас тодруулахад, “Жил бүр стандартын дагуу насжллтаараа шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнээс хасдаг. Энэ жил нийт 200 орчим тээврийн хэрэгсэл хасагдахаар байна. Бага оврын буюу микро автобусууцыг энэ сарын 1-нээс эхлэн үйлчилгээнээс хасч байгаа. Бидний хэлдгээр Istana, Grace маркийн микро автобусыг БНСУ-д үйлдвэрлэсэн байдаг. Одоо үйлдвэр нь татан буугдсан учраас дахин авах, шинэчлэх, солих боломжгүй” гэсэн юм.
Олон улсын цагдаагийн байгууллага болох Интер- полоор Монгол Улсын бас нэг иргэнийг эрэн сурвалжилж эхэллээ. Тодруулбал, Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат Тогтохын Батсайхан гэх 30 настай залууг эрэн сурвалжилж байна. Т.Батсайханыг Замын болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа аж. Түүнийг хил давсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа учраас Интерполоор хайж эхэлсэн гэх мэдээлэл байна.
-
2016 оны 1 сарын 05
Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатарыг хилээр гарахыг хоригложээ
Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаата- рыг хилээр гарахыг хориглосон гэх мэдээлэл байна. Энэ талаар АТГ, прокурорын байгууллагын эх сурвалжаас лавлахад “Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудал байхгүй учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ үнэ- ний ортой байх” гэлээ. Харин хууль хяналтын өер бай- гууллагын эх сурвалж “Улаанбаатар төмөр замын даргын хувьд бус, хувь хүн талаасаа бусдад их хэмжээний өр зээлтэй юм билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба түүний 3040 сая төгрөгийн өр төлбөрийн асуудалтай нь холбогдуулж хилээр орж гарах эрхийг нь хязгаарлах шийдвэр гаргуулсан” гэсэн юм.
-
2016 оны 1 сарын 05
Нийслэлийн хэмжээнд цахим системээр газар өмчлөх тавдугаар ээлжийн бүртгэлд нийт 140 мянга орчим иргэн газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 8088 иргэн сонгогдсон юм.
Энэ удаад шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт, мөн 1,2,3,4 дүгээр ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт цахим газар өмчлөлийг явуулсан.
Сонгогдсон иргэд 01 сарын 04-ний өдрөөс эхлэн 01 сарын 15 хүртэл ажлын 10 хоногт багтаан газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна. Багахангай, Багануур, Налайх дүүрэгт сонгогдсон иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт сонгогдсон иргэд харъяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албаны байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж, сонгогдсон эрхээ баталгаажуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 05
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг маргаашаас эхлэн энэ сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар захирамж гаргасан билээ. Захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байгаа аж.
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэх ажлыг явуулахад 100 хувь бэлтгэл хангагдсан болохыг мэдэгджээ.
-
2016 оны 1 сарын 05
Тухайлбал: СБД-ийн нутаг Цагдаагийн гудамж, 100 айлын “Зөгийний үүр” барилгын дэлгүүрийн хойд замд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 09 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.
ЧД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, төв шуудангийн урд замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч М нь явган зорчигч 22 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн.
-
2016 оны 1 сарын 05
2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 445 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 376 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 3 бүртгэгдэж 4 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-4, зорчигч-0. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 0, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
-
2016 оны 1 сарын 05
Ерөнхий боловсролын сургуулийн нийслэлийн Бага ангийн сурагчид шинэ жилийн өмнөхөн амарсан билээ. Тэгвэл 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-аас буюу маргаашаас эхлэн 25-ыг хүртэл, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос 25-ыг хүртэл тус тус амрах гэж байна.
Харин орон нутгийн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос хоёрдугаар сарын нэгнийг хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос 25-ыг хүртэл, 10-12 дугаар ангийн сурагчид энэ сарын 12-оос 18-ыг хүртэл тус тус амрах юм.
Сайдын тушаалын дагуу өвлийн хоёрдугаар улирлын амралтыг хот, хөдөөд ялгаатай тогтоодог юм.
-
2016 оны 1 сарын 04
Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэснээр хичнээн хүн ажилгүй болж, хэн даргаар очих асуудал одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч энэ нэгтгэл эхнээсээ эсэргүүцэлтэй тулгарч буй. Хэдхэн хоногийн өмнө статистикчид УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт нарт албан бичиг илгээж, хэд хэдэн зүйлийг шаардсан. Статистикчид Засгийн газрын санал, УИХ-ын шийдвэрийг хариуцлагагүй хэмээн буруутгаж, ямар ч халаа сэлгээ хийхгүй байхыг хүссэн. Мөн шинээр байгуулагдах Бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар С.Мэндсайхан томилж, хэнийг ч халж сэлгэхгүй байхыг Засгийн газрын тэргүүнд “хатуу сануулсан”. Тэдний шаардлагыг үл тоомсорловол тэмцэнэ гэдгээ ч мэдэгдээд буй.
-
2016 оны 1 сарын 04
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын МСҮТ-ийн оюутан 15 настай хүү ангийнхаа хүүхдээс гар утас, 20 мянган төгрөг дээрэмдсэний төлөө амиа алдсан харамсалтай хэрэг оны өмнө гарсан. Уг хэрэгт эд зүйлээ алдсан хүүгийн аав Б-г буруутган цагдан хорьсон билээ.
-
2016 оны 1 сарын 04
Шүүх байгуулах тухай хуулиар, иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг тус тус байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх; 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн билээ.
Мөн уг маргаантай агуулгын хувьд адил маргааныг хянаж эцэслэн шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02, 2015 оны 01 дүгээр тогтоол тус тус хүчин төгөлдөр байгаа болохыг Үндсэн хуулийн цэц нотолсон болно.
Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөхөөр тогтсон боловч түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьжээ.
Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд түүнийг хүлээн авч холбогдох тогтоолоо Үндсэн хуулийн цэцэд ирүүлээд байна.
Иймд Үндсэн хуулийн цэц Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэхээр 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр их суудлын хуралдаанаа зарлаж байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2016 оны 1 сарын 04
Цахим газар өмчлөлийн эрхийг 10 хоногийн хугацаанд баталгаажуулна
-
2016 оны 1 сарын 04
2016 оны 1 дүгээр сарын 01, 02, 03-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 720 авснаас зам тээврийн ослын 555 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 22 бүртгэгдэж, 1 хүн нас барж 30 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 7, Зам тээврийн осолд 8 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 6, сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 180 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал СБД-ийн нутаг Цагдаагийн гудамж, Зөгийний үүр барилгын дэлгүүрийн хойд зам дээр Т.Rav 4 маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 38 настай эрэгтэй Г-г мөргөж амь насыг нь хохироосон.
-
2016 оны 1 сарын 04
2015 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Мөрдөн байцаах газрын 2 давхарт суух мөрдөн байцаагчийн өрөөний тааз нурсан байна. Уг нуралтын улмаас хүний амь нас эрүүл мэнд хохироогүй ч байгууллагад тодорхой хэмжээний хохирол учруулжээ.
Уг Мөрдөн байцаах газрын байр нь 1930-аад онд модоор баригдсан байр бөгөөд 2013 онд мөн л таазнаасаа нуралт өгч байсан, Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа “Уг барилгад хүн ажиллуулж болохгүй аюултай байдал үүссэн” гэсэн дүгнэлт гаргаж байсан гэж эх сурвалжууд хэлж байна.
Тус байранд одоогоор Мөрдөн байцаах газар, Тахарын ерөнхий газар байрладаг бөгөөд иргэд олноор үйлчлүүлдэг газар юм.
Уг байрны асуудлыг холбогдох газрууд анхааралдаа авч яаралтай шийдвэрлэхгүй бол төрийн алба хаагчид болон иргэдийн амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсээд байгааг сануулж байна.
-
2016 оны 1 сарын 04
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ УИХ-аас баталсан Сонгуулийн нэгдсэн хуулийн холбогдох заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандана хэмээн мэдэгдэв.
Сонгуулийн нэгдсэн хуульд нам эвслийг дугуйлаагүй бол саналын хуудсыг хүчингүйд тооцох заалт туссан нь Үндсэн хууль зөрчсөн гэж Ц.Даваасүрэн гишүүн үзэж байна. Дээрх заалтаар сонгогч нам эвслийг дугуйлалгүй зөвхөн бие даагчийг дэмжиж дугуйлсан нөхцөлд саналын хуудас хүчингүй болох юм байна. Тиймээс энэ заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандах аж.
Тэд Сонгуулийн нэгдсэн хуульд өмнөхөөсөө дэвшилттэй заалт туссан ч зөвхөн одоогийн парламентад суудалтай намуудад ашигтай байх хувилбарыг илүүтэй тусгасан гэж энэ үеэр мэдээллээ. Тухайлбал, шинэ нам байгуулж сонгуульд оролцох боломжгүй болсон. Өмнөх хуулиудаар санал авах өдрөөс 60 хоногийн өмнө нам эвсэл байгуулж УИХ-ын сонгуульд оролцох боломж байсан бол одоогийн хуулиар намуудын бүртгэлийг цуцалсан заалтыг оруулжээ.
Мөн сонгуулийн сурталчилгаа хийх хугацааг 16 хоногоор хязгаарласан нь бие даагч, шинэ намууд өөрсдийгөө таниулах боломжгүйд хүргэсэн. Том тойрогт нэр дэвшсэн шинэ хүн зарим сумандаа хүрч ажиллаж чадаагүй байтал сурталчилгааны хоног дуусах болж байгаа нь зарим талаараа хавчсан заалт болсон гэв. Үүний зэрэгцээ сурталчилгааны самбар, төлбөртэй нэвтрүүлгийн цаг гэх мэт олон заалтаар бие даагчид болон шинэ намуудын боломжийг хаасан заалт тус хуулинд орсон гэж тэд мэдээллээ.
Бие даагч гишүүд энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудаас Гацууртын ордыг дэмжихгүй гэсэн юм. Х.Болорчулуун гишүүн, “Гацууртын ордыг ашиглавал хүнцэл гэдэг асар их хор ил гарч идэвхжинэ. Хараа гол төдийгүй Сэлэнгийг хордуулах эрсдэлтэй. Монголд гуравхан хөрс судлаач бий. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамныхан уг хор аюулгүй гэсэн баталгааг хөрс судлаач нараас гаргуулах гээд чадаагүй” гэсэн юм.
Бие даагчид С.Ганбаатар гишүүнийг оролцуулаад шинээр нам байгуулж сонгуульд оролцох тухай төлөвлөж байсан гэнэ. Гэвч дээрх хуулиар боломжгүй болсон. Нөгөөтэйгүүр, С.Ганбаатар гишүүн сонголтоо хийж ХҮН-д элссэн. Тийм учраас өнөөдрөөс эхлэн бие даагч гишүүдтэй хамт С.Ганбаатар гишүүн хэвлэлийн хуралд оролцохгүй байгааг ч тэд хэллээ.
-
2016 оны 1 сарын 04
ЗАРИМ АЙМГУУДАД Х0РИ0 ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ҮРГЭЛЖШШ БАЙДА
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний улмаас хорио цээрийн дэглэмтэй аймгууд байна. Тодруулбал, нийслэлийн Налайх дүүрэгт гахайн сонгомол мялзан өвчин гарсантай холбогдуулж хорио тогтоосон хэвээр байгаа юм. Түүнчлэн таван аймгийн есөн сумын нутагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын III багийн Хүйтний-Энгэр хэмээх газар малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэггэй өвчилснийг тусгаарлажээ, Мөн Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн Олон дов гэх газарт малчин Н.Ганбаатарын хоёр үхэр цусан халдварын шинж тэмдэгтэйгээр үхсэн байна. Тус газарт мэргэжлийн байгууллагаас ажиллаж шаардлагатай арга хэмжээг авчээ.
-
2016 оны 1 сарын 04
“Монцемент” төслөөс жилд 21.8 тэрбум төгрөг төвлөрнө
-
2016 оны 1 сарын 04
ӨРХИИНТАЛОНОЛГрЮ
Манай улсын нийт өрхийн 86 хувь нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн суцалгаанд 2013 онд хамрагдсан. Үлдсэн 14 хувь нь мэдээллээ өгөхөөс татгалзсан аж. Иймд судалгаанд хамрагдсан айл өрхийн хэрэглээ болон эд хогшлийг тоолж, 1 -25 дугаар бүлэгт ангилсан байна. Эдгээрээс нэг болон хоёр дугаар бүлэгг хамрагдсан өрхөд харьяаны Нийтийн халамжийн газраас нэгдүгээр сараас эхлэн cap бүр хүнсний талон олгох юм.
-
2016 оны 1 сарын 04
“Лучиади Ламмермур” дууриар хөшгөө нээнэ